Categories
Uncategorized

Хүүхдэд иллэг хийснээр цусны эргэлт, бодисын солилцоог эрчимжүүлж, дархлааг сэргээдэг. Иллэг хийх арга ХАДГАЛААД АВААРАЙ

ХҮҮХДЭД ИЛЛЭГ ХИЙХИЙН АЧ ТУС

• Хоол тэжээлийг нь сайн шингээж, өсөлт хөгжлийг нь түргэсгэнэ.

• Цусан хангамж, амьсгалын багтаамжийг хөгжүүлнэ, гэдсэнд дүүрсэн хийг тараана.

• Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-337-1024x546.png

• Сайхан ааштай байлгаж, амархан тайвширдаг болно. Амар тайван унтахад нь нөлөөлнө.

• Гэр бүл, хүүхэд хоорондын харилцан бие биеэ танихад тус дэм болдог.

• Оюун ухаан бие бялдрын хөгжил сайжирна.

This image has an empty alt attribute; its file name is 1-337-1024x546.png

• Бусадтай амархан зохицон нийгэмшинэ.

• Хоолны шингэц сайжирна.

Иллэг хийснээр ходоодыг тархитай холбож өгдөг гол мэдрэлийг өдөөж өгдөг. Ингэснээр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирдаг.

• Нөхөн сэргээх ач холбогдолтой.

This image has an empty alt attribute; its file name is 1-337-1024x546.png

Арьсны өнгөн хэсгийн давхарга арьс гуужиж, эд эс шинээр сэргээх ач тустай.

• Дотор эрхтэн болон дотоод шүүрлээс ялгарсан арьсны гадаргуун дахь хорт бодисыг гадагшлуулж хоргүйжүүлэх ач тустай.

• Дархлаа сэргэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-337-1024x546.png

Иллэг хийх явцад арьсны гадаргуу улайж, халуу оргиж байвал нэн сайн бөгөөд энэ нь бодисын солилцоо идэвхжиж, цусан хангамж сайжирч буйг илэрхийлж байгаа нь юм. Ингэснээр мэдрэл болон дархлааны эсүүд сэргэн баярлана.

ИЛЛЭГ ХИЙХ АРГА

Хөлөөс нь эхэлж иллэг хийх нь хамгийн тохиромжтой. Гараа тослоод нэг хөлөөс нь эхлэн, зөөлнөөр хоёр гараараа ээлжлэн шилбэнээс нь гуяа хүртэл гулгуулна.

This image has an empty alt attribute; its file name is 1-337-1024x546.png

Хөлний тавхай хэсгийг зөөлнөөр хоёр тийш ээлжлэн үеэр нь тойруулна.

Хөлний ул хэсгийг мэдрэлийн цэгүүдийг хурууныхаа өндгөөр дарж өгөөрэй

Хөлний хуруунуудыг доороос нь үзүүр хүртэл зөөлөн татаж гулгуулна.

This image has an empty alt attribute; its file name is 1-337-1024x546.png

Гарын алган дээрх цэгүүдийг хурууны өндгөөрөө тал бүрт нь дарж өг.

Эрхий хуруу болон долоовор хуруугаараа хуруунуудыг нь зөөлнөөр доороос нь дээш нь татаж гулгуулна.

Гурвалжин байрлалтай гараа зүрхэн хэсэгт байрлуулж, гадагш нь тойрог хэлбэрээр илээд доош нь цээжний төгсгөл хэсэг хүртэл гулгуулах маягаар давтан иллэг хийнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-337-1024x546.png

Цээжин хэсгээс доош ташаа хүртэл нь хоёр гараараа ээлжлэн гулгуулна.

Хүүхдээ гэдсээр нь доош нь харуулж хэвтүүлээд нурууны үеүдийг нь хурууныхаа өндгөөр ахар сүүл хүртэл нь зөөлөн хүрнэ.

Хөндлөн хэлбэрээр хөлний төгсгөл хүртэл алгаараа ээлжлэн илж өгнө. Ингээд дууслаа. Одоо таны хүүхэд сайхан тайвширсан байгаа.

This image has an empty alt attribute; its file name is 1-337-1024x546.png

Хүүхдийн биед иллэг хийснээр хүүхэд тайвширч, шөнийн турш бат бөх нойрсдогоос гадна стрессийн түвшин нь буурч, уйлах нь багасдаг байна. Ингээд иллэг хийх цуврал зөвлөгөөнийхөө эхний дугаарт хүүхдийн хөлд иллэг хийхэд анхаарах зүйлсийг хүргэж байна.

/Жич: Хүүхэд тань ямар нэгэн онцгой нөхцөл байдал бүхий өвчинтэй бол иллэг хийхийн өмнө мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах шаардлагатайг анхаарна уу./

This image has an empty alt attribute; its file name is 1-337-1024x546.png

БЭЛТГЭЛ:

Хүүхдэдээ иллэг хийхээс өмнө дараах зүйлсийг анхаараарай. Үүнд:

Зөв цагийг хүлээх: Иллэг хийх зөв цаг гэж юу вэ? Энэ бол хүүхэд өөр лүү тань ширтэж, тайвшрах үе. Хүүхдээ хөхөөр хооллосноос дор хаяж 45 минутын дараа иллэг хийхэд тохиромжтой байдаг.

Газрыг нь бэлдэх: Дулаан хэмтэй өрөөнд тэгшхэн гадаргуу дээр даавуу дэвсээрэй. Шал, ор, ширээ зэргийн аль нь ч байж болно. Хамгийн гол нь дэвсэх гэж буй даавуу тань зузаан алчуур эсвэл хөнжил байвал хүүхдийн биед тухтай байх болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-337-1024x546.png

Хүүхдээ дээш нь харуулж хэвтүүл: Ингэснээр та хүүхдийнхээ нүд рүү харж, тайвшруулах эсвэл хөгжөөх боломжтой.

Хүүхдийн хувцсыг тайлна.

Тос сонгох: Иллэгийг тостой хийх үү, тосгүй хийх үү гэдэг нь таны дур. Гэхдээ тостой хийх бол тухайн тос үнэргүй, хүүхдийн арьсанд харшил өгөхөөргүй байх тал дээр анхаараарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-337-1024x546.png

Бэлэн эсэхийг шалгах: Ингээд бэлтгэлээ хангасан бол хүүхдээсээ зөвшөөрөл аваарай. Өөрөөр хэлбэл гарын алган дээр тосоо аваад, хооронд нь үрж бүлээсгээд хүүхдийнхээ гэдэс болон чихний ард түрхээрэй. Хүүхэд дургүйцэж байвал иллэг хийлгэх цаг нь болоогүй байна гэсэн үг. Харин ямар нэгэн эсэргүүцсэн хариу үйлдэл үзүүлэхгүй байвал иллэг хийх боломжтой байна.

АЛХАМ 1: Юун түрүүнд хүүхдийн хөлийн улыг өсгийнөөс хөлийн хуруу хүртэл дээшээ чиглэлтэй илээрэй. Үүний дараа зурагт үзүүлсэн шиг тойрог хэлбэрээр массажлаарай. /Дасгал тус бүрийг 8 тоотоор 3 удаа хийнэ./

This image has an empty alt attribute; its file name is 1-337-1024x546.png

АЛХАМ 2: Харин дараа нь хүүхдийнхээ өсгийнөөс бариад гэдэс рүү нь зөөлөн түлхээрэй. /Дасгалыг 8 тоотоор 3 удаа хийнэ./

АЛХАМ 3: Хамгийн сүүлд нь хүүхдийнхээ хөлийг нойтон алчуурын усыг мушгиж буй мэтээр /гэхдээ маш зөөлнөөр/ базах маягаар массажлаарай. /Дасгалыг 8 тоотоор 3 удаа хийнэ./

Дараагийн дугаарт хүүхдийн гарт хэрхэн иллэг хийх талаар зөвлөгөөг хүргэх болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-337-1024x546.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *