Categories
Uncategorized

14 хоногт 5-8 кг тураах Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг тараг, будааны тураах дэглэм ХАДГАЛААД АВААРАЙ

Охид, бүсгүйчүүд гэлтгүй хүн бүр л хэвийн жиндээ байх нь нэн чухал бөгөөд таргалалт, илүүдэл жин нь хүний гоо сайхан, харагдах байдал, эрүүл мэнд, улмаар хэвийн наслалтыг багасгаж өвчлөлтийг ихэсгэдэг.

Тэглээ гээд химийн янз бүрийн гаралтай тураах бэлдмэл хэрэглэдэг нь маш буруу бөгөөд нөлөөлөхөөсөө нөлөөлөхгүй нь их ба таны эрүүл чийрэг өөр нэгэн эд эс, эрхтэнийг муутгаж өвчлүүлж байдаг.

Жин хаях, тураах ид шидтэй байгалийн гаралтай энгийн бүтээгдэхүүнүүд үргэлж та бидний хажууд байдаг. Ингээд тараг болон будаа, жимс ашиглан хэрхэн тураах хоолны дэглэм барих жорыг танилцуулж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-339-1024x546.png

ХИЙХ ХУГАЦАА: 40 минут

Та эрчимтэй галбиржин турахыг хүсч байгаа бол танд чихэргүй, тослоггүй органик байгалийн тараг, будаа /үүнд – гурвалжин будаа, хөц будаа, бор будаа, овьёос орох бөгөөд цагаан будаа зохимжгүй./, жимснээс алим, банана, гүзээлзгэний аль дуртайгаа сонгоорой. Алимыг хүйтэн усанд сайтар угааж хальс, ясыг цэвэрлэсний дараа жижиглэн хэрчинэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-339-1024x546.png

Хайруулын тавганд овьёосыг /эсвэл гурвалжин будаа, хөц будаа, бор будааны аль нэгийг өөрийн хүслээр сонгоно./ болон 1/2 цайны аяга хүйтэн ус хийж холиод дунд зэргийн гал дээр 10 минут орчим зөөлөн буцалгана.

Үе үе хутгаарай. Дараа нь хэрчсэн алимыг хийж үргэлжлүүлэн 15-20 минут буцалгах ба энэ хооронд бор сахар, шанцай, самар, багахан амт оруулах төдий давс зэргээр амтлана. Ингээд овьёос маань өтгөн нухаш шиг болох ба алим зөөлөрч бяцраж эхэлнэ. Зөөлөн гал дээр буцалгах болохоос түлж шарахгүйг анхаараарай. Шаардлагатай бол бага зэрэг ус нэмж хийж болно.Ингээд алимтай овьёосны нухаш бэлэн болонгуут галаас гаргаж сайтар хөргөнө.

This image has an empty alt attribute; its file name is 1-339-1024x546.png

Дараа нь 2-3 хоолны халбага тараг хийж сайтар хутгаад л идэхэд бэлэн боллоо.

Энэхүү тураах нухашыг идэж чадахгүй байвал бор сахараар амтлаж идэж болох ба бор сахар нь органик гаралтай тул сахарын агууламж багатай хүний эрүүл мэндэд нэн тустай.

Үүгээр ч зогсохгүй тараг, будааны нухаш нь хүний биед шаардлагатай амин, дэм, эрдэс бодисыг нөхөж, хоол идэх зуршлийг бууруулж, гэдэс дотор хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулж, хоол боловсруулах тогтолцоог сайжруулснаар эрүүл аргаар тураадаг байна. Та өдөр тутмын өдөр, оройн хоолны оронд эсвэл их идмээр санагдаж өлссөн үедээ хийж идээрэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-339-1024x546.png

Танд амжилт хүсье.

Охид бүсгүйчүүдээ илүүдэл жингээсээ салмаар байна уу тэгвэл таньд гурвалжин будааний дэглэмийг танилцуулж байна.

Гурвалжин будаагаар яаж турах вэ гэж үү? Гурвалжин будаа болон цэвэр усыг голлон хэрэглэх ба доорх дүрмийг 14 хоног баримтлана.

Хийх арга: Орой унтахынхаа өмнө 1 аяга гурвалжин будааг 2 аяга буцалгасан халуун усанд хийж хонуулна. Халуун усанд гурвалжин будаа сайтар дэвтэж зөөлөрч болох болно. Өглөө босоод илүүдэл усыг шүүж асгаад гурвалжин будааг өлөн гэдсэн дээрээ идэж чадах чинээгээрээ иднэ. Бүгдийг нь идвэл сайн шүү. Үнэхээр барахгүй бол ядаж талыг нь идэж дуусгах хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-339-1024x546.png

600x598_0_ad899e23bc5d8598ca2203cc8bcef1cb@800x797_0x59f91261_7912997311381417771

Идэхэд амт муутай байвал маш бага хэмжээгээр л давслаж болно. Давсгүй идвэл бүр илүү үр дүнтэйг санаарай. Шөнийн турш усанд зөөлөрч дэвтэж хоносон гурвалжин будаанд хүний бие организмд шаардлагатай бүхий л эрдэс бодис баялаг их хэмжээгээр агуулагдаж байдаг. Мөн илүүдэл хорт бодисыг устгах, өөх тосыг биеэс хөөж хайлуулах үр дүнтэй. Ер нь сул тал байхгүй, бүхий л талын ашиг тустай будаа .

This image has an empty alt attribute; its file name is 1-339-1024x546.png

Өдрийн турш өөр юу ч идэхгүй зөвхөн будаагаа идэх байдлаар 10-14 хоног энэ дэглэмийг барина. Гэхдээ дараах дүрмийг заавал мөрдөөрэй.

braised-lentils-and-vegetables-2

14 хоног энэхүү дэглэмийг барьж дуусгаад 1 сар амрасны дараа дахин давтаж болно. Энэхүү дэглэмийн хугацаанд гэнэт их хэмжээгээр өөх тостой хоол идэж болохгүй. Учир нь энэхүү дэглэм болон гурвалжин будаа нь таны гэдэс ходоод, хоол боловсруулах эрхтэний тогтолцоог бүрэн цэвэрлэнэ. Гэдэс, хавин орчмийн өөхийг хайлуулна. нүүр царайны өнгө гэрэлтсэн сайхан болно. Бие хөнгөн шингэн болох болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-339-1024x546.png

Жич: жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, хүнд, ужиг өвчтэй хүмүүс, бие сэтгэл санааны хямралтай, ядаргаанд орсон хүмүүс хэрэглэхээс татгалзаарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-339-1024x546.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *