Categories
Uncategorized

Салахын аргагүй амттай элэгний нухашийг гэртээ хийх жор, элэг нь хүний биед маш сайн. Тухайлбал… ХАДГАЛААД АВААРАЙ

Энэ жороор нэг удаа элэгний нухаш хийж идсэнээс хойш дэлгүүрийн лангуун дээр байгаа лаазтай элэгний нухаш авах бодол тань бүрмөсөн арилна.

Гэрийн нөхцөлд хийсэн элэгний нухаш – өөрийн хүссэн амтлагчаар амтална, мэдээж сонгино, лууван орно. Ингээд өөрийн гэсэн эрүүл элэгний нухаштай болно доо.

Орц:

1 кг элэг

3 сонгино

This image has an empty alt attribute; its file name is 1-340-1024x546.png

2 лууван

100 г цөцгийн тос

Хатаасан амтлагчууд: паприк, сармис, кориандр, цоохор майлзын үндэс, пастернакийн үндэс, базилик, хатаасан ногоон навчит ногоонууд, гич, чабер, лаврын навч

This image has an empty alt attribute; its file name is 1-340-1024x546.png

Хийх арга:

Гэрийн нөхцөлд элэгний нухаш хийхэд юуны ч элэг гайхалтай зохицно: гахай, үхэр, тахиа. Шаардлагатай бүх орцуудаа бэлдэж тавиад элгээ цэвэрлэх ажилдаа орно. Хальсыг нь хуулж цэвэрлээд дунд зэргийн хэмжээтэй хэрчинэ. Дунд зэргийн саванд хийж бага зэргийн усанд чанана. Хөөсийг нь аваарай.

Сонгиноо хагас цагираг байдлаар, луувангаа үрж жижиглэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-340-1024x546.png

Ногоонуудаа ургамлын тосонд шарна.

Лууван, сонгиноо давслаад амтлагчуудаараа амтална.

Зөөлөрсөн элгээ ногоон дээрээ хийгээд бага зэрэг жигнэнэ, сүүлд нь лаврын навчаа нэмээрэй.

Элгээ нухаш болгохоос өмнө хэсэг хөргөөрэй. 100 г цөцгийн тосыг миксер эсвэл хутгуураар нухаж хайлмагтуулна.

This image has an empty alt attribute; its file name is 1-340-1024x546.png

Ногоотой элгээ жижиг ширхэгтэй махны машинаар 2 удаа явуулна.

Машиндсан элгээ цөцгийн тосны хайлмагтай сайтар холино.

Ингээд л зөөлөн зууш бэлэн. Шинэхэн яншутай идвэл бүр ч сайхан амттай болно.

Амттай элэгний нухаш хийх аргыг бичлэгээр мөн орууллаа. Бэлдэх ажил нь жоохон төвөгтэй санагдаж болно, гэхдээ үнэндээ элэгний нухаш хийх маш амархан. Зарцуулсан хүч хөдөлмөр, цагандаа та харамсахгүй. Ийм амттай бас чанартай элэгний нухшийг дэлгүүрээс олохгүй шүү.

This image has an empty alt attribute; its file name is 1-340-1024x546.png

Элэг нь маш их хэмжээний шим тэжээлээр баялаг бөгөөд үүгээр зогсохгүй биоидэвхит тэжээллэг чанар ихтэй байдаг. Элэг нь биед маш амархан шингэдэг бөгөөд элгийг хоол хүнсэндээ хэрэглэх амархан хувилбар нь элэгний нухаш болгон хоол ундандаа хэргэлэх эсвэл элэгээ шарж идэх байдаг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-340-1024x546.png

Элэг нь элэгний өвчтэй хүмүүст сайнаар нөлөөлдөг гэнэ. Таван хошуу малын дотроос хамгийн сайн нь бярууны элэг юм байна. В12 болон С витаминаар хамгийн баялаг. Энэ хоёр хоршиж нийлэхээрээ “глутатионы коньюгаци” гэдэг элэгнээс токсиныг хөөж гаргах үйл явцыг өрнүүлдэг ажээ. Бярууны элгэнд байх С витамины хэмжээ алиманд агуулагддагаас их байдаг гэнэ.

Элэг нь дотроо:

А аминдэм: Элэг нь нүдний эрүүл мэнд, арьсны эрүүл мэнд, эсийн эргэлтэд тустай өөх тосонд уусдаг витамин А аминдэм ихтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-340-1024x546.png

Төмөр: Элэг нь төмрийн агууламж өндөр тул булчингийн үйл ажиллагаа, тархины үйл ажиллагаа, гемоглобин үүсэхэд чухал үүрэгтэй тул эрч хүчтэй байхад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Зэс: Зэс бол мэдрэлийн болон дархлааны тогтолцооны эрүүл мэндэд сайн. Энэ нь бидний яс, үе, үс, арьс, хумсны эрүүл мэндийг хариуцдаг холбогч эд болох коллагеныг үйлдвэрлэхэд тусалдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-340-1024x546.png

Б витаминууд: Б бүлгийн аминдэмийн гайхалтай эх үүсвэр. Энэ нь ялангуяа В12 витамин ба фолийн агууламж өндөртэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-340-1024x546.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *