Categories
Uncategorized

Үе мөчний өвчнийг эмийн ургамлаар эмчлэх эртний арга ХАДГАЛААД АВААРАЙ

Үе мөчний өвчнийг эмийн ургамлаар эмчлэх нь

1.Турмерик нь хүчтэй антиоксидант ба үрэвслийн эсрэг өндөр идэвхит үйлдэл үзүүлнэ. Энэ үйлдлийг үзүүлэхдээ үрэвслийн эсрэг үйлдэлтэй эмийн бэлдмэлтэй харьцуулахад ходоод гэдэсний замын салст бүрхүүлийг гэмтээж улайлт, шархлаа үүсгэдэггүй.

Күркүмин нь үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг учир гэдэсний цочролтой хавсарсан үений үрэвсэл, бусад үрэвсэлт өвчний үед хэрэглэхэд тохиромжтой.

This image has an empty alt attribute; its file name is 1-342-1024x546.png

Судалгаанаас үзэхэд турмерик өдөрт 80мг өдөр бүр хэрэглэхэд үе мөчний үрэвслийг дарж, өвдөлт намдаах үйлдэл үзүүлж байгаа батлагдаж байсан байна.

Мөн турмерик нь цус шингэлэх, цусан дахь холестирен бууруулах, хавдрын эсрэг, дархлаа дэмжих зэрэг олон үйлдэл үзүүлдэг байна

This image has an empty alt attribute; its file name is 1-342-1024x546.png

2.Цагаан гааны ханд

Цагаан гааны ханд үе мөчний үрэвсэлт өвчний үед үрэвслийг дарах, өвдөлт намдаах зорилгоор хэрэглэдэг байна. Мөн хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, хоолны шимийг шингэхэд чухал нөлөөтэй гэж үздэг.

Цагаан гааг өдөр бүр хэрэглэхэд 100 өвчнийг зэрэг эмчилдэг гэж уламжлалт анагаах ухаанд үздэг. Цагаан гааны ханд нь олон төрлийн биологийн идэвхит бодис агуулдаг учраас бүх эд эрхтэнд очиж үйлчилдэг учраас ийн ярьдаг билээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-342-1024x546.png

Судлаачдын үзэж байгаагаар цагаан гаа нь эсийн түвшинд үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг. Мөн өвдгөнд яс ургаж эхэлж байгаа хүмүүст хэрэглэхэд үений үрэвсэл дарагдаж, өвдөлт намддаг.

3.Босвелиа серрата

Дэлхийд үе мөчний өвчний үед хэрэглэдэг эмийн ургамлын хүчээр нь жагсаахад хамгийн үр дүнтэй, хүчтэй үрэвсэл дардаг нь судалгаагаар нотлогдсон эмийн ургамал бол БОСВЕЛИА СЕРРАТА билээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-342-1024x546.png

Зориудаар үений үрэвсэл үүсгэсэн харханд өдөр бүр 200мг босвелиа серрата ургамлын хандыг уулгаад , нөгөө бүлгийн хархтай харьцуулахад маш сайн үр дүнтэй байсан бөгөөд эдгээр хархнууд 3 сарын дараа гэхэд бүрэн эдгэрч байжээ.

Судлаачид үзэхдээ босвелиа серрата дахь босвелийн хүчил нь үрэвсэл үүсгэдэг простагландины нийлэгжилтийг хүчтэй дарангуйлж , үений үрэвслийг хүчтэй дарж байна гэж үзсэн байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-342-1024x546.png
  1. Глюкозамин сульфат

Үений мөгөөрсөн эдийг нөхөн төлжүүлж, үений шингэн үүсгэхэд чухал нөлөөтэй аминосахар бол глюкозамин юм. ДЭМБ гарсан зөвлөмжинд 45 наснаас дээш бол глюкозаминыг урьдчилан сэргийлэх тунгаар байнга уухыг зөвлөсөн байдаг.

Ялангуяа эмэгтэй хүн эрэгтэй хүнээс 3 дахин их үений өвчнөөр өвдөх эрсдэлтэй байдаг тул эмэгтэйчүүдийг илүү уухыг зөвлөдөг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-342-1024x546.png

Эдгээрийг нэг дор агуулсан ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг

-45 наснаас дээш бүх хүмүүс

-илүүдэл жинтэй, өвдгөнд ачаалал их өгдөг хүмүүс

-цэвэршилт, цэвэршилтийн дараах үед байгаа хүмүүс

-өвдгөнд байнга ачаалал өгдөг дасгал хөдөлгөөн их хийдэг спортоор хичээллэдэг хүмүүс хэрэглэх хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-342-1024x546.png

Үе мөчний өвчин эмгэг дотроос түгээмэл тохиолддог нь яс, үений үрэвсэл юм. Ялангуяа 60-аас дээш насны хүмүүст аажим хэлбэрээр үений үрэвсэл явагдах нь элбэг тохиолддог. Яс, үений үрэвсэл нь зөвхөн нэг үеийг гэмтээх буюу тодорхой нэг газар гэмтсэнээс дахин дахин үрэвсэж өвдөлт өгөх зовиуртай.

Биеийн аль ч хэсгийн үе үрэвсэж болох бөгөөд ихэвчлэн гар, өвдөг, ташаа, сээр нурууны үе үрэвсэх байдал илэрдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-342-1024x546.png

Шалтгаан

Үений үрэвслийн төрлүүд нь өөр өөр шалтгаантай. Мэдрэлийн өвчин, дархлааны алдагдал, гэмтэл, халдвар, витамины дутагдал, илүүдэл жинтэй байх, удамшил, ясны сийрэгжилт зэргээс шалтгаалж үений үрэвсэл үүсдэг.

Ясны үрэвслийн үед мөгөөрс зөөлөрч, гулгамтгай чанар нь алдагдан хоёр ясны мөгөөрснүүд хавирах, мөгөөрс элэгдсэний улмаас хоёр яс хоорондоо хавирах тохиолдол ч гардаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-342-1024x546.png

Шинж тэмдэг

Эхэн үед шинж тэмдэг бараг илрэхгүй явсаар хүндэрсэн хойноо хүчтэй өвдөлт мэдрэгддэг.

Үрэвссэн үеийг хөдөлгөхөд өвдөлт мэдрэгдэх, улайж хавдах, халуу дүүгэх

Үеийг хөдөлгөхөд янгинах

Өглөө сэрэхэд эсвэл удаан хугацаанд хөдөлгөөнгүй байж байгаад хөдөлгөхөд хөших

This image has an empty alt attribute; its file name is 1-342-1024x546.png

Уян хатан чанараа алдах буюу үрэвссэн үеийг бүрэн тэнийлгэж чадахгүй байх

Үеэр хөдөлгөхөд байн байн дугарах, үрэгдэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Аль нэг үеэр өвдөх, улайж хавдах, эсвэл хөшиж байвал эмнэлэгт хандах хэрэгтэй. Үений үрэвслийн үед  цаг хугацаа өнгөрөх тусам өвдөлт улам хүчтэй мэдрэгдэж, үеийг хөдөлгөхөд хэцүү болдог. Бүр цаашилбал ажил хийх, хэвийн амьдралаа үргэлжлүүлэх чадваргүй болох, үе солих хагалгаа хийлгэх шаардлагатай болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-342-1024x546.png

Зөвлөгөө

Үений үрэвслийг хүндрэхээс урьдчилан сэргийлэх, өвдөлт намдаах дараах арга хэмжээг аваарай.

Тогтмол дасгал хөдөлгөөн хийх

Илүүдэлтэй жинтэй бол жин хасах

Өвдөлттэй хэсэгт халуун болон хүйтэн жин тавих

Тосон түрхлэг түрхэх

This image has an empty alt attribute; its file name is 1-342-1024x546.png

Үрэвссэн үеэр хамгаалалт зүүх

Үрэвссэн үед ачаалал өгөхгүй, таяг тулах

Алим, чавга, хан боргоцой идэх буюу жүүс хэлбэрээр уух.

Хүндрэл

Үений үрэвсэл цаг хугацаа өнгөрөх тусам улам их өвдөлт өгч, үеийг хөдөлгөхөд хэцүү болно. Зарим хүмүүс ажлаа хийх боломжгүй болдог. Үеэр маш их өвдөлт өгч, үрэвсэл эрчимтэй явагдаж, үений бүтцэд нөлөөлсөн байгаа тохиолдолд эмч үе солих хагалгааг санал болгоно.

This image has an empty alt attribute; its file name is 1-342-1024x546.png

Оношилгоо

Эхлээд дотрын эмчид хандан үзлэг  хийж шалгах бөгөөд дараах шинжилгээнүүдийг хийлгэх шаардлагатай. Үүнд:

Рентген зураг

MRI

This image has an empty alt attribute; its file name is 1-342-1024x546.png

Цусны шинжилгээ

Үений шингэний шинжилгээ

Эмчилгээ

Үений үрэвслийг бүрэн эмчилж эдгээх аргагүй ч өвдөлт, шинж тэмдгүүдийг арилгах, цаашид үүсэх хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Хувь хүний зүгээс хэрэгжүүлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга нь иог, дасгал хөдөлгөөн тогтмол хийх явдал юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-342-1024x546.png

Мөн өвчин намдаах, үрэвсэл дарах эмийн эмчилгээ, физик эмчилгээ хийдэг.

Хэрэв өвдөлт намдахгүй, үений гадаргуу маш их гэмтсэн бол мэс заслын аргыг сонгох бөгөөд хиймэл үр суулгах, үе солих эмчилгээ хийнэ. Ташаа болон өвдөгний үе солих мэс засал хамгийн элбэг хийгддэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-342-1024x546.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *