Categories
Uncategorized

Байцааны шүүс 100 төрлийн өвчнийг анагаах шидтэй. Байцааны шүүсээр ходоодны шарх эмчлэх арга ХАДГАЛААД АВААРАЙ

Бидний өдөр тутмынхаа хүнсэнд хэрэглэдэг байцааг зөвхөн хоол хүнс төдийхнөөр ойлгож болохгүй нь ээ. Учир нь түүнд маш олон өвчнийг анагаах шид оршдог аж.

-Байцаа нь цэцэглэлтийн үедээ эрдэс бодисоор маш баялаг байдаг бөгөөд витамин С, U-г ихээр агуулдаг байна.

-Энэхүү амин дэм, эрдэс бодис нь цэвэр байгалийн, эрүүл ахуйн шаардлага хангаж чаддаг ажээ. Тиймээс биеийн дархлаа султай хүмүүст илүү их санал болгож байна.

-Гэдэс дотрыг цэвэрлэн, шээс хөөж, ходоодны шархлаа үүсэхээс урьдчилан сэргийлэхэд хэрэглэвэл тохиромжтой.

This image has an empty alt attribute; its file name is 1-349-1024x538.png

-Байцааны шүүс нь өглөө эсвэл үргэлжлэн удаанаар толгой өвдөхийг намдаах үйлчилгээтэй.

-Байцааны шүүсийг долоо хоногт хэд хэдэн удаа давтан уудаг хүмүүс бүдүүн гэдэсний хорт хавдар тусах магадлал маш бага.

-Чихний даамжирсан өвчнийг намдаахдаа байцааны шүүс гаргууд гэнэ.

-Давсалж дарсан байцааны шүүс нь хоол боловсруулах замын үрэвслийн эсрэг гайхалтай ундаа юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-349-1024x538.png

-Байцааны шүүсийг луувангийн эсвэл, манжингийн шүүстэй холин хэрэглэвэл кальцийн дутагдал болон яс сийрэгжих өвчнөөс хамгаална. Давсалж дарсан байцааны шүүс нь ходоодны шархлаатай эсвэл бүдүүн гэдэсний доройтолтой хүмүүст зохих тусгай ундаа аж.

-Хэрвээ таны сонсгол муудаж байгаа бол байцаа хэрэглээрэй. Энэ нь байгалийн төгс арга юм. Ерөөсөө энгийн. Цэвэр хөвөн даавуу эсвэл хөвөн тампоныг байцааны шүүсэнд дүрж, унтахынхаа өмнө чихэндээ хийнэ. Хэрвээ та чихнийхээ хэнгэрэгийн хальсыг гэмтээчихээгүй л бол таны сонсгол төд удалгүй сайжирна.

This image has an empty alt attribute; its file name is 1-349-1024x538.png

-Байцааны шүүс нь гэдэс дотрыг цэвэрлэж, өтгөн хатахаас сэргийлнэ.

Буруу хооллолт, үргэлж түргэн хоол идэж, хийжүүлсэн ундаа уух, мөн хэт их стресс, дарамтанд дунд амьдрах зэргээс болж ходоодны шархлаа үүсдэг.

Үүнийг хурдан эмчлэхгүй бол, бага ч атугай юм идэх бүртээ зовж, өвдөлт мэдэрч амьдрахад хүрнэ. Ходоодны шархлаатай хүмүүс л энэ ямар төвөгтэй асуудал болохыг мэднэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-349-1024x538.png

Тэгвэл та энэ төвөгтэй асуудлаас байцааны шүүсний тусламжтайгаар салж чадна. Байцаа нь олон төрлийн витамин, амин дэмийн эх үүсвэр билээ. Мөн  глютамины хүчил агуулдаг тул ходоод гэдэсний үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй төдийгүй ходоодны шарх болон үрэвслийг эмчилдэг. Ходоодны рН тэнцвэрийг хадгалах чадвартай тул байцааны шүүс нь CPTP (цочромтгой гэдэсний хамшинж), гастрит өвчнийг эдгээж өгдөг.

Зарим хүмүүс бидний танилцуулах байцааны шүүсийг ердөө 2-3 удаа уугаад л өвдөлт нь байхгүй болсон гэдэг. Харин зарим хүмүүст 2-3 долоо хоног шаардлагатай болсон тохиолдол ч байдаг. Нэг ёсондоо энэ нь тухайн хүний биеийн онцлогоос хамаарах юм. Тиймээс шантралгүй шүүсээ сайн ууж, ходоодны шархаа эмчлээрэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-349-1024x538.png

Амтыг нь сайжруулахын тулд та лууван, цоохор майлз, цэцэгт байцаа нэмж, гэмтсэн ходоодонд зөөлнөөр нөлөөлж, өтгөн хатах, гэдэс дүүрэхээс сэргийлж болно.

Орц:

Лууван – 3 ширхэг

Байцаа – 1 ширхэг

Цоохор майлз – 3 ширхэг

This image has an empty alt attribute; its file name is 1-349-1024x538.png

Брокколи – 3 ширхэг

Цагаан гаа – 2 см

Бүх ногоонуудаа хальсалж, угаагаад жижиглэж хэрчинэ. Үүнийгээ блендэрт хийж эргүүлэн, дээр нь нэг аяга ус нэмсэнээр таны амттай болоод эрүүл мэндэд тустай байцааны шүүс бэлэн болох юм. Өдөрт нэг стакан шүүс ууж байгаарай. Энэ нь таны ходоодны шархыг эмчлээд зогсохгүй, биеийн ерөнхий эрүүл мэндэд ч тустай.

This image has an empty alt attribute; its file name is 1-349-1024x538.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *