Categories
Uncategorized

6-12 насны хүүхдийн цус багадалтын шинж тэмдэг, хэрхэн эмчлэх вэ? ХАДГАЛААД АВААРАЙ

Таны хүүхдийн гарын алга, улын ул байнга нойтон чийгтэй, арьс нь цонхигор, амархан ядарч байна уу? Энэ шинж нь магадгүй цус багадалт байж болохыг анхаараарай.

Хүүхдэд яагаад цус багадалт үүсдэг талаар та бүхэнд мэдээлэл хүргэж байна.

Хүүхдийн цус багадалт гэдэг нь энгийнээр хэлбэл цусан дахь улаан эсийн тоо буурч, тархи , зүрх болон бусад эрхтэнд хүчилтөрөгч дутагдаж, арьс салст цайх, цонхийх, амархан ядрах, толгой өвдөх, нүд эрээлжлэх, чих шуугих, зүрх дэлсэх, амьсгаадах зовиураар илэрдэг эмгэгийг хэлнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-353-1024x546.png

6-12 настай хүүхдийн хувьд

1.Амархан ядрах, бие сулрах,

2.Ханиад томуу ойр ойрхон хүрэх,

3.Арьс цонхийж, цайх,

Амны салст амархан гэмтэх,

Хичээлээ ойлгохгүй, сурах чадвар муудах,

This image has an empty alt attribute; its file name is 1-353-1024x546.png

Чих, гарын алга цайх,

7.Амархан даарах

  1. Сонин амттай, содон үнэртэй зүйл дурлах нь цөөнгүй. Жишээ нь бензин, гутлын тос үнэрлэх, шүдний оо идэх

9.11-12 насанд охидын хувьд анхны сарын тэмдэг ирэх үед цус багадалтын шинж тэмдэг илүү гүнзгийрч тодордог.

This image has an empty alt attribute; its file name is 1-353-1024x546.png
  1. 6-12 насандаа спортоор олон цагаар хичээллэх үед хүүхэд тамирдаж, цус багадалтын шинж зовиур илүү тодордогийг мөн анхаараарай.

6-12 насанд яагаад цус багадалт үүсдэг вэ?

Хоол хүнснээс хангалттай хэмжээгээр төмөр, фолийн хүчил, витамин в12 авч чадахгүй байх

Үүнд: Буруу хооллолт хамгийн их нөлөөлдөг. Жишээ нь махан хоолны дараа сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь махнаас авах төмрийн шимэгдэлтийг бууруулна. Үүний витамин с баялаг жимсний шүүстэй хамт хэрэглээрэй

This image has an empty alt attribute; its file name is 1-353-1024x546.png

Хүүхэд цагаан хорхойтой байх

Хоол хүнснээс орж ирсэн бүх витамин , төмөр, фолийн хүчлийг цагаан хорхойн шимж, хүүхдийг биеийг хордлогонд оруулж, цус багадалт үүсгэнэ

НЭГ ТӨРЛИЙН хоолоор хооллох

Зөвхөн мах, гурил орсон хоолоор хүүхдийг хооллох нь маш буруу юм. Жишээ нь бантан бол 7 хоногт 1-2 удаа байхад л болно. Эсвэл бантанд лууван, манжин, байцаа, броккли гээд олон хүнсний ногоогоор баяжуулж өгөх хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-353-1024x546.png

Оношилгоо, эмчилгээ:

Хүүхдийн 1 жилд 1 удаа хүүхдийн эмчид үзүүлж, зөвлөгөө авч байх хэрэгтэй. Хүүхдийн цус багадалтыг цусны ерөнхий шинжилгээгээр оношилно. Мөн нэмэлт шинжилгээг эмч хийж болно.

Эмчилгээний хувьд хүүхдийн цус багадалтаас хамаараад төмөр, фолийн хүчил, витамин в12 эмчилгээний тунгаар уулгана.

This image has an empty alt attribute; its file name is 1-353-1024x546.png

Мөн өдөр тутамд нэмэлтээр хүүхдийн хүүхдийн тархины тэжээл болсон в12 витамин, фолийн хүчил, төмөр агуулсан 6-12 насны витамин 3-12 сар хүртэлх хугацаагаар уулгана.

Цус багадалт нь гурав хүртэлх насны хүүхдэд хамгийн элбэг тохиолддог бөгөөд ялангуяа төмөр дутлын цус багадалт илүү түгээмэл.

This image has an empty alt attribute; its file name is 1-353-1024x546.png

Учир нь бага насны хүүхдийн өсөлт хөгжилт хамгийн эрчимтэй явагддаг ба тэрхүү өсөлтийг хангах шимт бодисын шаардлага өндөр байдаг. Нөгөө талаас хоол тэжээлээр авсан төмөр шингэхэд чухал үүрэгтэй ходоодны шүүсний хүчиллэг чанар хүүхдийн нас бага байх тусам сулхан байдгаас төмөр дутлын цус багадалтад хүүхэд маш өртөмтгий байдаг.

Тиймээс бага насны хүүхдэд өндөр тунгаар төмрийн бэлдмэл өгөх нь ходоодны шархлаа үүсгэх аюултай тул эцэг, эхчүүд дур мэдэж эмчилгээ бүү хийгээрэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-353-1024x546.png

ТӨМӨР ДУТЛЫН ЦУС БАГАДАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Хүний цусны ихэнх хэсгийг улаан эс эзэлдэг бөгөөд түүний бүтцийн хамгийн гол хэсэг нь төмөр ажээ. Улаан эсийн үндсэн үүрэг нь эд эрхтнийг хүчилтөрөгчөөр хангах явдал юм. Хүчилтөрөгчөөр хангагдсан эд эрхтэн нь хэвийн үйл ажиллагаа явуулах чадвартай болдог.

Жирэмсний сүүлийн хагаст урагт төмрийн нөөц бүрэлдэн гүйцэд төрсөн хөхүүл хүүхэд 5-6 сар хүртлээ хэрэглэх 300-400 мг төмөр болон эрдэс бодисыг эхээсээ нөөцөлж авсан байдаг. Тэр нөөц зарцуулагдаж дуусах үед хүүхдэд төмөр дутагдаж эхэлнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-353-1024x546.png

Иймээс 3 хүртэлх насны хүүхэд өдөр бүр 8мг төмрийг хоолоор авах шаардлагатай болдог. Энэхүү авах ёстой төмрийг нөхөж өгөхгүй, эсвэл хоолоор орж буй төмөр нь шингэхгүй /тухайлбал суулгалтын улмаас/ бол төмөр дутлын цус багадалт үүсдэг.

ЦУС БАГАДАЛТ ӨВЧИН ҮҮСЭХ УРЬДАЧ НӨХЦӨЛҮҮД

Хүүхдийг эрт хөхнөөс нь гаргах,

Нэмэгдэл хоолонд хожуу оруулах,

Удаан хугацаагаар нэг төрлийн хоол өгөх,

Суулгалт өвчнөөр ужиг өвдөх,

This image has an empty alt attribute; its file name is 1-353-1024x546.png

Рахит тураал болон цочмог халууралт өвчнүүдээр олон дахин өвчлөх,

Эх нь жирэмсэн үедээ цус багадалттай байх,

Дутуу төрөх зэрэг болно.

ЦУС БАГАДАЛТ ӨВЧНИЙ ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДГҮҮД

Өвчний эхэн үед хүүхэд хоолонд дургүй болох, жин буурах, арьс салт бүрхэвч цайх, бие сулрах, нойр өөрчлөгдөх, бага зэрэг халуурах шинж гарна.

This image has an empty alt attribute; its file name is 1-353-1024x546.png

БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЦУС БАГАДАЛТ

Дотор нь хөнгөн, дунд, хүнд хэлбэрийн гэж гурав хувааж үздэг.

Хөнгөн хэлбэрийн цус багадалтын үед 3-6 сартай хүүхэд бие нь суларч, хоолонд дургүй болох, царай цонхийх, цочромтгой болсныг анзаарч болно. Дархлаа сул өвчин ороомтгой байдаг .Ялангуяа хүүхдийн гарын алга, чихний дэлбэн цайдаг. Эх та хүүхдийнхээ гарын алгыг тэнийлгэж, өөрийнхөө алгатай харьцуулж хараарай. Хүнд хөнгөнөөс хамаарч хүүхдийн алга их бага хэмжээгээр цайсан байвал цус багатайн шинж.

This image has an empty alt attribute; its file name is 1-353-1024x546.png

Цус багадалт дунд зэргийн явцтай үед хүүхэд их сул, орчиндоо сонирхол муутай, хөдөлгөөн удаан, уйланхай, хоолонд бүр ч дургүй болсон байдаг. Дархлаа сул өвчин ороомтгой байдаг Арьс хуурай цайвар, хэл өнгөртэй, хэлний үзүүрийн хөхлөгүүд хатангиршиж гөлийсөн байдаг. Эдгээр шинж цус багадалт хүндэрч байгааг болон эмчлэх хэрэгтэйг илтгэнэ.

Хүнд цус багадалтын үед дээрх шинж тэмдгүүд илрэхээс гадна хоёр хөлийн шилбэ хавантай байгааг мэдэж болно.Дархлаа сул өвчин ороомтгой байдаг . Хүүхдийн хөлийн шилбэний дээд хэсэгт эрхий хуруугаар хэдэн секунд дараад авахад шилбэн дээр үүссэн хонхор арилахгүй үлдвэл хүүхэд хавантай гэсэн үг.

This image has an empty alt attribute; its file name is 1-353-1024x546.png

Цус багадалтын хөнгөн хэлбэрийг төмрийн бэлдмэл уулгаж гэрээр эмчилдэг бол дунд, хүнд хэлбэрийг эмнэлэгт хэвтүүлж эмчлэх шаардлагатай.

ЭМЧИЛГЭЭ :

Цэвэр агаарт сайтар гаргах, Учир нь цус багадалтаас үүдэн хүүхэд О2 дутагдалд амархан ордог байна. 

Дархлааг тогтмол дэмжих

Ханиад томуунаас сэргийлэх

Шингэлт сайтай хоол өгөх

This image has an empty alt attribute; its file name is 1-353-1024x546.png

Хүүхдийн асаргааг сайжруулах / шар ус, шөл, айраг зэрэгт оруулах зуны цагт цэвэр агаарт тогтмол байлгах /

ЦУС БАГАДАЛТААС СЭРГИЙЛЭХ

Дутуу төрөлтөөс сэргийлэх,

Жирэмсэн үедээ амралт, хоол, өдрийн дэглэмийг зөв зохицуулан агаарт сайн явж, жирэмсэн ба хөхүүл эхчүүд төмөр – фолийн хүчлийн тунг зааврын дагуу уух.

Дутуу төрсөн хүүхдэд хоёр сартайгаас нь төмөр – фолийн хүчлийн жижиг шахмалыг өдөрт нэг удаа, 100 хоног уулгах,

This image has an empty alt attribute; its file name is 1-353-1024x546.png

Хүүхдийг 4-6 сартайд нь нэмэгдэл хоолонд заавал оруулж, хоолыг зв бэлтгэж, зөв өгч долоон сартайгаас нь бор хоол идүүлэх,

Рахит, тураалыг эрт оношлон эмчилж, хүүхдийг агаар усар чийрэгжүүлэх нь цус багадалтаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

Эх сурвалж: НЛМ – Нидерландын тусламжийн байгууллага /Гарын авлага/

This image has an empty alt attribute; its file name is 1-353-1024x546.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *