Categories
Uncategorized

Нойр булчирхай нь элэг шиг нөхөн төлждөггүй. Нойр булчирхайн үрэвслийн үед баримтлах хоолны дэглэм ХАДГАЛААД АВААРАЙ

Хэрэв та:

Өөх тостой шарсан хуурсан бэлэн хоносон хоол иддэг бол

Хоолны дараа хийжүүлсэн ундаа уудаг бол

Хэт их ба хэт бага иддэг бол маргааш, сарын дараа магадгүй хэдэн жилийн дараа энэ өвчнөөр өвдөх магадлалтай юм.

Нойр булчирхай нь элэг шиг нөхөн төлждөггүй хүн бүр мэдээд байдаггүй ч хамгийн чухал дотоод эрхтний нэг юм шүү. Бяцхан наад захын мэдээлэл хүргэе.

This image has an empty alt attribute; its file name is 1-358-1024x546.png

Олон хүмүүс нойр булчирхайн шинжилгээ зүгээр мөртлөө өвдөөд байна гэж их асууж байна. Үүнд би нь эмч биш ч өөрийнхөө уншсан зүйлийнхээ хүрээнд хариу өгье.

Дэлхий даяар нойр булчирхайг эрт үед нь, баттай оношлох арга нээгдээгүй.

Нойр булчирхайн гол шинжилгээ болох амилаза, липаза гэсэн 2 шинжилгээгээр тодорхойлдог ч, энэ нь зөвхөн 2-хон тохиолдолд муу гарна.

This image has an empty alt attribute; its file name is 1-358-1024x546.png

Яг хурц үрэвсэл илрээд, 24 билүү 48 цагийн дотор шинжилгээ өгвөл,

Хорт хавдар болоод найдваргүй болсон үе буюу 6 сарын дараа үхнэ гэсэн энэ 2 тохиолдолд нойр булчирхайг жинхэнэ утгаар оношлоно.

Хурц үрэвсэл нь архаг үрэвсэл болдог, архаг үрэвсэл нь хорт хавдар болно доо.

This image has an empty alt attribute; its file name is 1-358-1024x546.png

Японы зурагтаар үзэж байлаа. ОНОШЛОХОД ХАМГИЙН ХЭЦҮҮ ЯМАР ӨВЧИН БЭ? гэсэн асуултанд японы эмч нар нэгэн зэрэг НОЙР БУЛЧИРХАЙ гэж хариулж байсан. 4 жилийн өмнө л японы нэгэн хотын эмч нар “ЭХО-оор нойр булчирхайн голоор гүйх гол судас эрүүл үеийнхээс илүү өргөссөн байдаг юм байна” гэж 10 000 хүний зургийг харьцуулж байж дүгнэлт хийсэн шүү.

Үүгээр анх удаа жирийн эхо-оор харж болoх нь, бас эрт үед нь оношлож болох нь гэж таамаг дүгнэлт хийсэн дээ. Ингэж таамаг дэвшүүлээд, харин Японд л байх нарийн MRI мэтийн нарийн шинжилгээ хийж баталгаажуулдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-358-1024x546.png

Энэ дүгнэлтийн дагуу, монголд сайн гээд байгаа эмч нар нойр булчирхайг таамаглаж оношлоод байна уу даа гэж боддог. Тэрнээс биш, мундагтаа оношлоогүй байхаа. Дэлхийд хүртэл энэ өвчнийг эрт үед нь ОНОШЛОЖ ЧАДАХГҮЙ ХЭЦҮҮ өвчин шүү дээ.

Хүмүүс нойр булчирхайн үрэвслээ эдгээсэн … гэж яриад байгаа. Үнэндээ, НОЙР БУЛЧИРХАЙН ХУРЦ ҮРЭВСЛИЙН ҮЕД нь ӨВЧНӨӨ НАМ ДАРСАН юм шүү дээ. Яагаад гэвэл , хурц үрэвслийн үед үрэвссэн нойр булчирхайн хэсэг сэргэж, эдгэдэг учраас тэр.

This image has an empty alt attribute; its file name is 1-358-1024x546.png

Харин архаг болон хавдар болсон тохиолдолд нойр булчирхайн үхэжсэн хэсэг бараг эргэж сэргэдэггүй, үлдсэн жаахан эрүүл хэсгээс нь өөх тос, нүүрс усаа задлах ферментээ ялгаруулах болохоор, үхэх хүртлээ хоолны дэглэм барихаас өөр аргагүй.

Тийм болохоор “Барын зулзагыг бага дээр нь.”

Нойр булчирхайн архаг үрэвслийг, өөрөө оношлоё гэвэл, хамгийн гол шинж тэмдэг нь…

This image has an empty alt attribute; its file name is 1-358-1024x546.png

АЮУЛХАЙ ОРЧИМ ӨВДӨХ БА ТЭР Нъ НУРУУ РУУГАА НЭВТ ХАТГАЖ БАЙГАА МЭТ өвдөхөөс гадна ЭВГҮЙ ХООЛ ИДСЭН ҮЕД ШУУД ГҮЙЛГЭНЭ. Бас БААС ЧИНь ТОСЛОГ харагдаад байвал, нилээн хүндэрч байгаан шинж. Архаг үрэвссэн, хавдрын үед баас тослог гарч ирдэг. Бас цагаан идээ, өөхтэй тостой хоол гэх мэт, идэхэд, гүйлгэж байвал тэр мөн дөө мөн.

Гүйлгэх үед бүсэлхийгээр өвддөг ч, хавдар буюу нилээн хүндэрсэн үедээ, энэ бүсэлхийн өвдөлт байхгүй болно гэж байгаа.

This image has an empty alt attribute; its file name is 1-358-1024x546.png

Ямар хүн нойр булчирхайн асуудалтай болох вэ?

-> Архи их уудаг хүн

-> Калори ихтэй хоол хүнс хэрэглэдэг хүн

-> Өдөрт хүн 3 хооллодог. Тэгвэл хоолны хооронд өдөрт 2-оос дээш удаа чихэр боов зууш гэх мэт иддэг хүн

This image has an empty alt attribute; its file name is 1-358-1024x546.png

гэх мэт Архаг үрэвсэлтэй хүмүүс, өдөрт идэх тос өөхөө 30 гр-аас бага идэх хэрэгтэй. Ерөнхийдөө малын өөх тосноос болж өгвөл татгалзах хэрэгтэй. Бас махаа бага хэмжээтэй. Гурилаас илүү будааг түлхүү ид. Мөн ходоодыг цочроох хоол хүнс муу гэж байгаа. Ходоодыг цочроовол, нойр булчирхайн фермент ялгарах болохоор. Хэт их идвэл боловсруулж чадахгүй учир бага идэх хэрэгтэй. Бас нэг дор чихэрлэг зүйлс их идэх гэх мэт…

ЖИЧ: Нойр булчирхай гэдэг бол дунджаар 15 жил өвдсөний эцэст хүндэрдэг өвчин. Сүүлийн үед маш их залуучууд энэ өвчнөөр өвддөг болсон байна. Буруу хооллоод байвал 10 жилийн дараа асуудалтай болно шүү.

This image has an empty alt attribute; its file name is 1-358-1024x546.png

Монголчуудын дунд сүүлийн үед нойр булчирхайн үрэвсэл ихдэх болсон. Уг эрхтний үрэвслийг хурц, архаг гэж хоёр хуваадаг байна. Хөнгөн хэлбэр нь ямар нэгэн эмчилгээ шаардлагагүйгээр хоолны дэглэм барьж эдгэх боломжтой аж. Харин хурц хэлбэр нь амь насанд ч хүрч болох эрсдэлтэйг мэргэжилтнүүд зөвлөлөө.

Та бүхэндээ уг өвчний үрэвслийн үед баримтлах хоолны дэглэмийг хүргэж байна.

Шарсан, хуурсан, хайрсан хоол идэхгүй чанасан, жигнэсэн хоол идэх

This image has an empty alt attribute; its file name is 1-358-1024x546.png

Өдөрт бага багаар 5-6 удаа хооллох

Давс багатай хоол идэх

Хурц амттай, өөх тос ихтэй хоолноос татгалзах

Хэт халуун, хэт хүйтэн, хоносон хоол хэрэглэхгүй байх

Орой унтахаас 2 цагийн өмнө хоол идсэн байх

Үрэвслийн үед хүнсэндээ хэрэглэх болон хязгаарлах бүтээгдэхүүнүүд:

This image has an empty alt attribute; its file name is 1-358-1024x546.png

Махны төрөл

Хэрэглэх: Өөхгүй үхрийн мах, өөхгүй хоньны мах, загасны мах, хальсгүй тахианы мах, өндөг

Хязгаарлах: Өөх ихтэй малын мах, дотор мах (элэг, бөөр..г.м), хиам, зайдас, гахайн мах, утсан давсалсан бүтээгдэхүүн

Гурил будааны төрөл

Хэрэглэх: Улаан буудайн 1, 2-р гурил, цагаан талх, содгүй нарийн боов, жигнэмэг, цагаан будаа,

This image has an empty alt attribute; its file name is 1-358-1024x546.png

Хязгаарлах: Тослог ихтэй нарийн боов, шинэ талх, содтой хөөлгөж, исгэсэн давстай гурилан бүтээгдэхүүн

Өөх тосны төрөл

Хэрэглэх: Ургамлын тос, оливын тос, цөцгийн тос

Хязгаарлах: Малын өөх, майонез, өөхөн тос, цагаан тос, шар тос

Ногооны төрөл

This image has an empty alt attribute; its file name is 1-358-1024x546.png

Хэрэглэх: Бүх төрлийн хүнсний ногоо, Төмс, шар лууван, улаан манжин, цэцэгт байцаа, огурцы, улаан лооль

Хязгаарлах: Дарсан даршилсан ногоо, түүхий ногоо, шар манжин

Жимсний төрөл

Хэрэглэх: Бүх төрлийн жимсний нухаш, (алим нухаш хэлбэрээр)

Хязгаарлах: Лаазалсан жимснүүд, шинэ жимс

This image has an empty alt attribute; its file name is 1-358-1024x546.png

Сүүний төрөл

Хэрэглэх: Тослог багатай сүү цагаан идээ, шинэ тараг, сүү, шинэхэн ээдэм,

Хязгаарлах: Тос ихтэй сүүн бүтээгдэхүүн, хуршсан өрөм, хайлмаг, исгэлэн сүүн бүтээгдэхүүн

Бусад

Хэрэглэх: Шингэн хар цай

This image has an empty alt attribute; its file name is 1-358-1024x546.png

Хориглох: Шоколад, кофе, какао, хийжүүлсэн ундаа, согтууруулах ундаа, хоол амтлагч

Улсын хоёрдугаар төв эмнэлэг

This image has an empty alt attribute; its file name is 1-358-1024x546.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *