Categories
Uncategorized

Биед шингэн дутагдах нь хуурамч гэдэс өлсөхийн гол шалтгаан болдог. Зөв уух ухаан. Юуг, хэзээ, ямар хэмжээгээр гэдэг нь чухал ЗААВАЛ УНШААРАЙ. ХАДГАЛААД АВААРАЙ

Ойр ойрхон олон удаа гэдэс өлсөх мэдрэмж төрвөл ихэвчлэн худлаа өлсөж байх магадлалтай. Уламжлалт анагаах ухаанд үүнийг биед энерги дутагдаж байна гэж үздэг.

Нарийн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний чадамж буурч хурдан сульддаг учраас дотор муухайрах мэдрэмж төрдөг. Ийм үед эрч хүч авахын тулд хоол идсэн ч биед хэрэгтэй энерги болохгүй өөх болж хуримтлагддаг байна.

Хуурамч гэдэс өлсөлтийг давах 5 арга

  1. Эрч хүчтэй дасгал хөдөлгөөн хийж индофринаа ялгаруулцгаая
This image has an empty alt attribute; its file name is 1-366-1024x546.png

Хуурамч гэдэс өлсөлтийг үүсгэдэг стрессийг багасгахын тулд индофринийг их хэмжээгээр ялгаруулах хэрэгтэй. Индофрин нь аэробик болон хөлс их гаргадаг дасгал хөдөлгөөн хийхэд ихээр ялгардаг бөгөөд дасгал хийхэд мэдрэгдэх эрч хүч нь стресс тайлахад нөлөөлдөг.

This image has an empty alt attribute; its file name is 1-366-1024x546.png

дасгал хөдөлгөөний ач тус зурган илэрцүүд

  1. Сахар ихээр агуулсан хоол хүнснээс зайлсхийх

Чихэрлэг ундаа жимсний жүүсэнд сахар ихээр агуулагддаг учир калорыг нэмэгдүүлэхээс гадна цусан дахь сахарын хэмжээг огцом ихэсгэснээр хуурамч гэдэс өлсөх мэдрэмж төрүүлдэг. Нарийн боловсруулсан бүтээгдэхүүн, дээд гурил, гурилан бүтээгдэхүүнээр хийсэн хоол хүнс мөн адил юм. Сэтгэл зүйд ч өөрчлөлт үзүүлж болзошгүй тул болгоомжлох хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-366-1024x546.png
  1. Уургийн хэмжээг ихэсгэх

Уургийн хэрэглээ болон хоолны зуршлын нөлөө нь салшгүй холбоотой юм. Гуанзнууд дүпү, өндөг, мах зэрэг уургаар баялаг хоолны нэр төрлийг ихэсгэх юм бол хуурамч гэдэс өлсөлтийг бууруулах боломжтой.

  1. Сэтгэлээрээ өлсөхийг гэдэс өлсөхтэй андуурч болохгүй

Дасгал хөдөлгөөн бараг хийгээгүй байхад хоол идсэнээс хойш 3 цаг ч бололгүй гэдэс өлсөх мэдрэмж төрвөл хуурамч өлсөлт байх магадлал өндөртэй. Сэтгэл хоосорсоныг гэдэс өлсөж байна гэж андуурч болохгүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-366-1024x546.png
  1. Хангалттай ус уух хэрэгтэй

Биед шингэн дутагдах нь хуурамч гэдэс өлсөхийн гол шалтгаан болдог. Иймд. өдөрт 1,5 л шингэн уух хэрэгтэй.

Эх сурвалж: Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг

Зөв хооллолтын мэргэжилтэнгүүд олон асуудал дээр өөр, өөрийнхөө байр сууринд бат зогсдог ч харин усны хэрэглээний тал дээр үзэл бодол нь дандаа нэгддэг. Тэд бүгд л их уух тусмаа сайн гэцгээдэг. Харин энэ нь хэр үнэн бол? Хүний бие организм үнэн хэрэгтээ хэр их шингэн уух ёстойг бид олж мэдэхээр шийдлээ

This image has an empty alt attribute; its file name is 1-366-1024x546.png

Бидэнд хэрэгтэй шингэний хэмжээг тооцоолдог нэгэн томьёо бий. Түүний дагуу хүний биеийн нийт жингийн килограмм бүрд 35 мл шингэн хэрэг болдог байна.

Тэгэхээр энэ томьёоны дагуу гаргаж авсан тоо бол танд хэрэгтэй шингэний хамгийн бага хэмжээ гэсэн үг юм. Үүн дээр орчны агаарын хэм нөлөөлж, шингэний хэрэгцээ нэмэгддэг. Хэрвээ гадаа 22° хэмээс дээш халуун агаартай байвал нэмэлт гурван градус бүрд шингэний хэмжээгээ 15%-иар нэмэх шаардлагатай аж.

This image has an empty alt attribute; its file name is 1-366-1024x546.png

Мөн хэрвээ маш эрчимтэй спортын бэлтгэл хийх гэж байгаа бол усны хэрэглээгээ 30-50% хувиар нэмэгдүүлээрэй. Хамгийн гол нууц нь бие организмынхаа шингэний хэмжээг үргэлж тэнцвэртэй байлгахад оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл алдаж буй шингэнийг заавал нөхөж байх хэрэгтэй.

Зөв уух ухаан: Юуг, хэзээ, ямар хэмжээгээр (фото 1)

Ам цангах нь биеэс 1 % шингэн алдагдсаны нөлөөгөөр төрдөг мэдрэмж юм. Тэгэхээр ам цангавал аль болох шингэнээ хурдан нөхөх хэрэгтэй. Хэрвээ биеэс шингэн 2% -иар алдагдвал энэ нь хүний тэсвэрлэх чадварт нөлөөлж эхэлдэг. Тиймээс дасгал, сургуулилтын үед гар доороо бэлэн устай байх нь чухал ач холбогдолтой зүйл юм. Энэ үед энгийн усны оронд изотоны шингэн илүү сайн байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-366-1024x546.png

Учир нь энэ төрлийн шингэн биен дэх давс ба эрдсийн хэмжээг хурдан сэргээж, булчингуудад энерги нэмэх үйлчилгээтэй байдаг. Зарим хүмүүс энэ зорилгоор чихэрлэг эрдэст ус уудаг бол, зарим нь бэлэн бэлдмэл хэрэглэдэг. Ерөнхийдөө зориулалтын найрлагатай бэлэн бэлдмэл нь илүү сайн бас хурдан нөлөөтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-366-1024x546.png

Ийм төрлийн бүтээгдэхүүнүүдийн тод жишээ бол Kinetik спорт бэлдмэл юм. Бэлдмэлийн найрлагад бие организмд нэн шаардлагатай эрдэст зүйлсээс гадна, мөн B бүлгийн амин дэмүүд орсон байдаг нь булчингийн үйл ажиллагааг дэмжиж, тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлдэг байна. Изотоны бэлдмэлийг дасгал хийхээс нэг цагийн өмнө, дасгал хийж байх үеэр мөн дууссаны дараа хэрэглэх заалттай байдаг.

Спортоор хичээллэх дуртай хүмүүст хэрэг болдог бас нэгэн бэлдмэл бол савласан шүүс юм. Энэхүү бүтээгдэхүүний найрлагад сахар орсон байдаг нь зарим хүмүүсийн дургүйцлийг хүргэж, эрүүл мэндэд муу гэх шүүмжлэл дагуулдаг ч үнэндээ сахар нь эсрэгээрээ маш хэрэгтэй үйлчилгээ үзүүлдэг юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-366-1024x546.png

Сахар дасгалын үеэр алдагдсан булчин дахь гликогенийг нөхөж, булчингийн хэмжээ томроход нөлөөлж өгдөг. Харин жин хаях зорилгоор бэлтгэл хийдэг хүмүүст савласан шүүс тийм ч тохиромжтой биш юм.

Өдөр бүр өөрт хэрэгцээтэй шингээнээ ууж байхын тулд цөөн хэдэн дүрэм дагахад илүүдэхгүй. Юуны түрүүнд өглөө сэрмэгцээ өлөн элгэн дээрээ нэгээс хоёр стакан ус зайлшгүй уух шаардлагатай. Усандаа хэрвээ бага зэрэг зөгийн бал нэмж хэрэглэвэл таны бие нозоорохгүй, толгой тань шууд л сэргэх болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-366-1024x546.png

Түүнчлэн хоол идэхээс 30 минутын өмнө нэг стакан ус ууж байх нь хоол боловсруулалтад маш тустай зуршил байх болно. Тэр тусмаа жингээ хаяхыг хүсч байгаа хүмүүс энэ зөвлөгөөг дагаад үзээрэй. Учир нь бид заримдаа ам цангах мэдрэмжийг өлсөхтэй андуурдаг шүү дээ. Тэгээд ч ходоодоо урьдчилаад усаар дүүргэчих юм бол хоол арай бага идэх магадлалтай юм.

Хоол идэж байх үедээ ус уух хэрэгтэй юу? Тийм ээ, хоол идэх зуураа стакан ус уухад ямар ч муу зүйл байхгүй. Усаа бага хэмжээгээр залгилж уух нь тахианы цээж мах гэх зэрэг хуурай хоолыг зөөллөхөд тус болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-366-1024x546.png

Харин цай ба кофег хоолтой хослуулахгүй байсан нь дээр шүү. Маш олон төрлийн химийн орц бүхий найрлагатай эдгээр шингэнүүд хоолны шим тэжээлийг биед үлдээлгүй, хөөж гаргах гээд байдаг муу талтай. Кофе бол биеийг бүр хатааж орхино. Кофены 100 мл бүрийн араас ижил хэмжээний ус ууж, бие дэх шингэнээ нөхөх хэрэгтэй байдаг.

Энэ дүрэм нь мөн согтууруулах ундаанд хамааралтай юм. Дашрамд дурдахад согтууруулах ундаа ба спорт хоёр хоорондоо огт нийцдэггүй гэдгийг та сайн мэдэх байх гэж найдья. Дасгалын дараах нэг хундага архи таны бүх хүч чармайлтыг үгүй хийх болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-366-1024x546.png

Таны бие организм булчин хөгжүүлэх үйл явцыг түр зогсоож, согтууруулах ундааг аль болох хурдан шингээхэд төвлөрч эхэлдэг. Мөн спиртэн дэх калорын өндөр хэмжээ өөх шатаах үйл явцын жинхэнэ дайсан болж хувирна.

Энэ бүх зөвлөгөөний сүүлд нь хэлэхэд таны бие организм руу орж буй шингэн зүйл хоолноос дутахааргүй чухал ач холбогдолтой гэдгийг бүү мартаарай. Тиймээс аль болох байгалийн ба чанартай бүтээгдэхүүн хэрэглэхийг илүүд үзээрэй. Түүнчлэн ихэнх уух зүйлс дотроо калор агуулж байдгийг санахад илүүдэхгүй шүү.

This image has an empty alt attribute; its file name is 1-366-1024x546.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *