Categories
Uncategorized

Махыг улиралдаа зохицуулан хэрэглэх нь эрүүл байхын үндэс юм. Юуны мах, юунд сайн бэ? Заавал уншаарай. ХАДГАЛААД АВААРАЙ

Махыг улиралдаа зохицуулан хэрэглэх нь эрүүл мэндэд тустай. Тухайлбал, өвлийн улиралд хүний ходоодны галын илч сайн байдаг учраас адуу, хонь, үхрийн махыг хэрэглэвэл сайн.

Хавар, намрын улирал нь халуун мөн чанартай учраас адууны махыг идэж болохгүй. Хавар, намар адууны махыг идсэнээр шарын махбод аривдаж, нүүрээр юм гарах, бие халууцах, халууны өвчлөл үүсдэг. Ялангуяа хэрэх, тулай зэрэг үрэвсэлт өвчнүүдийн үед адууны мах идэхийг хатуу хориглодог.

Харин зуны улиралд махны хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Зун долоо хоногтоо 1-2 удаа хонины мах, эсвэл борц идвэл тохиромжтой. Борц нь хөнгөн, бүлээн чанартай тул ходоодонд ачаалал өгөхгүй хялбар шингэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-368-1024x546.png

Хүний ходоод гарын алгыг нийлүүлсэнтэй ижил хэмжээтэй байх бөгөөд үүний дөрөвний гуравд нь хоол ундыг тохируулан хэрэглэж, дөрөвний нэгийг хоосон үлдээх ёстой. Ингэж байж хоол боловсруулах систем зөв ажиллах бөгөөд зуны улиралд байнга махан хоол идсэнээр ходоодны шингээх чадвар муудаж, ходоодны бадганы өвчин үүсэх, таргалах, хавагнах нөхцөл бүрдэнэ.

Аливаа хоол хүнсийг улиралдаа тохируулж, хэмжээг нь тааруулж хэрэглэх нь чухал юм. Тухайлбал, шархтай үед гахайн мах идэх тохиромжгүй. Хоолны дуршил буурсан үед шинэ хонины махны шөл өгвөл сайн.

This image has an empty alt attribute; its file name is 1-368-1024x546.png

Харин ямааны мах нь өвчнийг хямраадаг тул хөгшин настай хүнд, нялх хүүхдэд, ямар нэгэн эмчилгээ хийлгэж байгаа хүнд өгөх хэрэггүй. Мөн ходоодны эс шингэх өвчин, эмэгтэйчүүдийн өвчний үед, тамирдаж ядарсан үед ямааны махыг хэрэглэж болохгүй.

Зуны улиралд махны хэрэглээг багасгаж, цагаан идээг аль болох түлхүү хэрэглэвэл сайн. Өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гүүний саамыг өдөрт нэг аягыг ууж хэрэглэвэл сайн. Гүүний саам нь уушгийг шимжүүлж өгдөг тул зуны улиралд гүүний шинэ саам хэрэглэвэл өвлийн ханиад томуунаас сэргийлэх боломжтой.

This image has an empty alt attribute; its file name is 1-368-1024x546.png

Гэхдээ тухайн хүний биеийн байдал, ходоодны галын илчээс шалтгаалан ямар хэмжээгээр уухыг тохируулах тул эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Тухайлбал, хаван ихтэй, бөөрний дутагдалтай, амьсгалын замын хурц дутагдалтай хүмүүс гүүний саам ууж болохгүй.

Мөн ходоодны галын илч муутай хүн гүүний саамыг ихээр ууж болохгүй. Үхрийн сүү мөн уушгины өвчинд сайн. Хонины сүү хийг дарах тустай боловч байнга уух нь зүрхэнд муугаар нөлөөлдөг.

This image has an empty alt attribute; its file name is 1-368-1024x546.png

Тиймээс аливаа зүйлийн хэмжээг нь тохируулж хэрэглэх хэрэгтэй бөгөөд уламжлалт анагаах ухааны мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн их эмч Ч.Дэлгэрмаа

This image has an empty alt attribute; its file name is 1-368-1024x546.png

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин

Амьд бие махбодийн оршин тогтнохын vндэс суурь нь хоол тэжээл. Идээ ундааг зөв хэрэглэвэл бие махбодийг тэжээн төлжvvлэх чухал суурь болдог ч буруу хэрэглэвэл бие махбодид vлэмж их хохирол учруулдаг юм. Монголын уламжлалт анагаах ухаанд идээ ундааг өвчнийг анагаах дөрвөн эрдмийн тэргvvн ерөндгөөр vздэг ч өвчин vvсгэх дөрвөн нөхцлийн гуравдугаарт тавьсаар иржээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-368-1024x546.png

Идээ ундаа хэдийгээр амьдрахуйд бие махбодийн шим тэжээл болох боловч хvний биед эс шингэснээс шалтгаалан доторын өвчин vvсгэдэг байна. Иймийн учир идээ ундааны зохист хэрэглээгээр махбодийг зохицуулан тамир тэнхээ төлжvvлдгийг монгол анагаах ухаанд хамгаас илvv чухалчлан vзнэ. Идээ ундааны туслах ба хорлох ёсыг сайтар мөрдвөл хvний бие махбодийг тэжээн төлжvvлж урт наслуулж, эрvvл саруул амьдруулж чадна.

This image has an empty alt attribute; its file name is 1-368-1024x546.png

Хvний сэтгэл санаа, гоо vзэмж хоол унднаас ихээхэн шалтгаалдаг юм шvv дээ. Эрдэмтэд хvний бие махбодид vvсч болох өвчний 60-н хувь нь хоол тэжээлийн замаар vvсгэгддэг буюу буруу хооллосонтой холбоотой байдгийг тогтоожээ.

Зөв хооллосон хvн арваас хорин жил илvv урт насалдаг гэнэ. Монголчууд жилийн аль ч улиралд махан хvнсийг өргөн хэрэглэдэг. Бидний өдөр тутам хэрэглэдэг махан бvтээгдэхvvн бие махбодид ямар нөлөө vзvvлдгийг одоо сонирхцгооё.

This image has an empty alt attribute; its file name is 1-368-1024x546.png

Vхрийн мах. Энэ мах нь тослог, амтлаг сэрvvн чанартай. Биеийг шимжvvлэх, хий хавсарсан халууныг дарах бөгөөд жил өнжөөж хэрэглэвэл хий дарах сайн талтай. Шим тэжээлийн хувьд тэгш чанарын, бvлээн байдаг тул голдуу өвөл хаврын улиралд хэрэглэвэл зохимжтой.

Тэмээний мах. Амтлаг бөгөөд хорыг тайлах, хижгээс сэргийлэх сайн талтай. Тэмээний махыг сайн хэрэглэвэл цээж дvvрэх өвчинг эмнэдэг. Тэмээний яс шээс хаагдсаныг засна. Ялангуяа хавтгайн тосыг хайлуулаад 50 гр усаар даруулж өлөн элгэн дээрээ уувал настай хvний хөл гарын шөрмөс татдаггvй. Тэмээний өөх өрөөл татах өвчин, хорт хавдар зэрэг өвчнийг засна.

This image has an empty alt attribute; its file name is 1-368-1024x546.png

Адууны мах. Амтлаг халуун болохоор илчийг vvсгэх, бөөр бэлхvvсний хvйтэн шар усыг арилгах, идээ бээрийг зогсоох хатаах зэрэгт сайн байдаг. Адууны мах халуун чанартай учир царцдаггvй. Хоол хvнсэндээ тvгээмэл хэрэглэдэг хvмvvс цусны даралт, хорт хавдар зэрэг өвчинд барагтай бол өртдөггvй.

Тураг гөрөөсний мах. Олонх нь амтлаг гашуувтар бөгөөд хөнгөн сэрvvн чанартай. Тамирыг тэнцvvлж хавсарсан халууныг арилгадаг. Бугын хосонд өөхийг нь чихэж шарж идэхэд хорт хавдар vе мөч хөшиж өвдөхөөс сэргийлнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-368-1024x546.png

Зэрлэг гахайн мах. Амтлаг, хvнд, тослог тул нойрсуулах алжаал ядаргааг тайлах, хоолонд дурлуулах, дусал хvчийг нэмэх чадалтай хvний биед нэн чухал хэрэгцээтэй амьтан юм. Зэрлэг гахайн цөсийг архиар даруулан уухад шээс хаагдсаныг тавиулна. Мөн цөсний чулууг унагаж, солио өвчнийг эдгээдэг.

Туулайн мах. Амтлаг гашуун, ширvvн чадалтай энэ мах ходоодны илчлэгийг vvсгэх, хvйтнээр суулгахыг зогсооно. Өндөр настай хvн хэрэглэхэд нэн тохиромжтой. Туулайн мах зvрх, элэг дэлvv, бөөрний өвчнийг анагаах чадалтай.

This image has an empty alt attribute; its file name is 1-368-1024x546.png

Тарвагны мах. Тослог, хvнд, бvлээн чанартай тул “чийгийн өвчин, хvйтэн хий, ходоодны өвчин, бөөрний өвчнvvдийг арилгадаг. Хvний бие махбодид нэн хэрэгтэй бодис агуулна. Тарвагны махны өөх гавлын яс, элэг цөс, шvд, давсаг зэргийг эмнэх эмэнд оруулдаг.

Чонын мах. Vргэлж идэх амьтны мах биш боловч эмчилгээний зориулалтаар хvнсэнд хэрэглэнэ. Чонын мах хvйтэн хийгээр толгой өвдөхийг намдааж шингээх чадварыг сайжруулан хvч чадварыг сэлбэдэг. Чонын ходоод нь ходоодны хvчил багадсан, хилэн хоолой хавдах, сахуу өвчнийг анагаах чадалтай.

This image has an empty alt attribute; its file name is 1-368-1024x546.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *