Categories
Uncategorized

Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээг ЭМДЕГ-тай гэрээтэй эмнэлгээр хийлгэхэд 70 хувийг даатгалаас төлнө. Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ хийх төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн байршил, холбоо барих дугаар ХАДГАЛААД АВААРАЙ

ЭМДЕГ-ын Нэхэмжлэлийн эмнэл зүйн хяналтын ахлах мэргэжилтэн Х.Сувд-Эрдэнэ “Гэрээт лабораториудаас үзүүлэх тусламж, үйлчилгээ” сэдвээр өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Лабораторийн үйлчилгээг анхан шатнаас лавлагаа шатлал хүртэл ЭМДЕГ-ын гэрээний хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд хийнэ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ЭМДЕГ-тай хийсэн гэрээний хүрээнд төрийн өмчийн 37, хувийн 10 гаруй байгууллага өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээг хийхээр байна.

Иргэд эрүүл мэндийн даатгалаараа өрх, сум тосгоны эрүүл мэндийн төвүүддээ сард 20,000 төгрөгийн оношилгоо, шинжилгээг хийлгэх боломжтой.

This image has an empty alt attribute; its file name is 1-376-1024x538.png

Харин өндөр өртөгтэй оношилгоог гэрээтэй эрүүл мэндийн байгууллагаар хийлгэхэд тухайн оношилгооны 70 хувийг даатгалаасаа төлүүлж, 30 хувийг өөрөө төлөх зохицуулалттай.

Өндөр өртөгтэй оношилгоог төрийн өмчийн эмнэлгүүдээс гадна Мөнгөн гүүр, Гурван гал, Номун зэрэг эмнэлгүүд хийгээд эхэлсэн бол Гранд Мед, Сонгдо зэрэг эмнэлэгт даатгалын байгууллагатай системээ холбуулах түвшинд байгаа юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-376-1024x538.png

Түүнээс гадна, лавлагаа шатлал буюу аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн болон тусгай эмнэлгийн Амбулаторийн оношилгоо шинжилгээний 53,000 төгрөгийн багцыг ЭМДЕГ-аас хариуцаж байна.

Өөрөөр хэлбэл 13А маягтаар лавлагаа шатлалын эмнэлэгт үзүүлж оношилгоо хийлгэхэд даатгалын байгууллагаас зардлыг нь хариуцаж байгаа гэсэн үг” гэдгийг онцлов.

“COVID-19-ийн улмаас чанарын элэгний Д вирусийг тоолох лабораторийн үнэлгээнд шаардлагатай урвалж орж ирэхгүй байгаа.

This image has an empty alt attribute; its file name is 1-376-1024x538.png

Элэгний Д вирусийг илрүүлэх, идэвхжлийг нь тодорхойлох шинжилгээний зардлыг ЭМД-ын Сангаас хариуцах тогтоол 2019 онд батлагдсан. Энэ тогтоол гарснаар хойш элэгний Д вирусийг тоолох лабораторийн сонгон шалгаруулалт зарлахад дөрвөн ерөнхий шалгуурыг хангасан дөрвөн лаборатори гарч ирсэн юм.

Тухайн дөрвөн лаборатори гадаад чанарыг үнэлгээнд хамрагдсан тохиолдолд даатгалын байгууллагатай гэрээ хийсний дараа Д вирустэй иргэд тоолуулах боломж нээгдэх юм.

Харин уг вирусийг тоолдог улсын эмнэлгийн лаборатори манайд хараахан байхгүй тул зөвхөн хувийн хэвшлийн лабораториуд л тоолохоор болж байна” гэлээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-376-1024x538.png

Өндөр өртөгтэй оношилгооны багцад MRI, компьютер томографи, дурангийн оношилгоо, ажилбар, судсан дотуур хийгдэх оношилгооны ажилбар, судасны бус ажилбар, цөмийн оношилгоо, зүрхний эхо, холтер зүрхний бичлэг, электромиографи зэрэг оношилгоонууд багтдаг юм.

ЭМДЕГ-тай гэрээт эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй даатгуулагч иргэн оношийн бүлгээс хамааран тодорхой хөнгөлөлтүүдийг эдлэх боломжтой. Оношийн бүлгийн мэдээлэл, үнийн дэлгэрэнгүйг ЭНД дарж аваарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-376-1024x538.png

Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээний чиглэлээр гэрээ байгуулсан төрийн өмчийн эмнэлгүүдийн жагсаалт

  1. Арьсны өвчин судлалын үндэсний төв

Холбогдох утас: 70135036

Үйл ажиллагааны чиглэл:Төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээ

  1. АШУҮИС-ийн Төв Эмнэлэг (Сургалын нэгдсэн эмнэлэг)

Холбогдох утас: 70120091

This image has an empty alt attribute; its file name is 1-376-1024x538.png

Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлэг

  1. Багануур дүүргийн эрүүл мэндийн төв

Холбогдох утас: 70210238 70212905

Үйл ажиллагааны чиглэл: Дүүргийн хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх

  1. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв

Холбогдох утас: 11361302 11362530

This image has an empty alt attribute; its file name is 1-376-1024x538.png

Үйл ажиллагааны чиглэл: Дүүргийн хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх

  1. Геронтлогийн үндэсний төв

Холбогдох утас: 11353555 11350801

Үйл ажиллагааны чиглэл: Төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээ

  1. Гэмтэл согог судлалын үндэсний төв

Холбогдох утас: 70180136

This image has an empty alt attribute; its file name is 1-376-1024x538.png

Үйл ажиллагааны чиглэл: Төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээ

  1. Налайх дүүргийн эрүүл мэндийн төв

Холбогдох утас: 70233158 70232665

Үйл ажиллагааны чиглэл: Дүүргийн хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх

  1. Нийслэлийн өргөө амаржих газар
This image has an empty alt attribute; its file name is 1-376-1024x538.png

Холбогдох утас: 77000101

Үйл ажиллагааны чиглэл: Төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээ

  1. Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв

Холбогдох утас: 11350808 70100175 70167518

Үйл ажиллагааны чиглэл: Дүүргийн хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх

  1. Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг

Холбогдох утас: 70171895 70181107

This image has an empty alt attribute; its file name is 1-376-1024x538.png

Үйл ажиллагааны чиглэл: Дүүргийн хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв

Холбогдох утас: 79976000

Үйл ажиллагааы чиглэл: Дүүргийн хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх

  1. Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэг

Холбогдох утас: 51265375

This image has an empty alt attribute; its file name is 1-376-1024x538.png

Үйл ажиллагааны чиглэл: Төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээ

  1. Улсын нэгдүгээр төв эмнэлэг

Холбогдох утас: 80183000

үйл ажиллагааны чиглэл: Улсын хэмжээнд лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ

  1. Улсын хоёрдугаар төв эмнэлэг
This image has an empty alt attribute; its file name is 1-376-1024x538.png

Холбогдох утас: 70150234 70150235

Үйл ажиллагааны чиглэл: Улсын хэмжээнд лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ

  1. Улсын гуравдугаар төв эмнэлэг

Холбогдох утас: 77046666 77000369

Үйл ажиллагааны чиглэл: Улсын хэмжээнд лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ

  1. Хавдар судлалын үндэсний төв
This image has an empty alt attribute; its file name is 1-376-1024x538.png

Үйл ажиллагааны чиглэл: Төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээ

  1. Халдварт өвчин судлалын үндэсний төв

Холбогдох утас: 11480366 70150527

Үйл ажиллагааны чиглэл: Төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээ

  1. Цэргийн төв эмнэлэг

Холбогдох утас: 11453279 92090027

Үйл ажиллагааны чиглэл: Төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээ

This image has an empty alt attribute; its file name is 1-376-1024x538.png
  1. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв

Холбогдох утас: 11-327756, 70110279 70117162

Үйл ажиллагааны чиглэл: Дүүргийн хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх

  1. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв

Холбогдох утас: 11362205 11362676

Үйл ажиллагааны чиглэл: Төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээ

This image has an empty alt attribute; its file name is 1-376-1024x538.png

Нийслэл дэх эмнэлгүүд

1.Асралт мед нэгдсэн эмнэлэг

Холбогдох утас: 7777 0110

Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлэг / амбулатори болон 100 ортой хэвтэн эмчлүүлэх тасагтай/

2. Баянзүрх нэгдсэн эмнэлэг

Холбогдох утас: 452057, 99057222

Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлэг

3. Гурван гал эмнэлэг

Холбогдох утас: 70113344

Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлэг / Эх барих эмэгтэйчүүд, нярай, шүд, зүрх, бөөр, мэдрэл, дотор, арьс гоо засал, чих, хамар, хоолой, нүд, компьютер томограф, зүрхний цахилгаан бичлэг/

4. Интермед эмнэлэг

Холбогдох утас: 7701 1111

Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ

5. Интерферон альфа эмнэлэг

Холбогдох утас: 99080511

Үйл ажиллагааны чиглэл: Элэгний эмгэг судлал, уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ

6.Мөнгөн гүүр эмнэлэг

Холбогдох утас: 7708 0303

Үйл ажиллагааны чиглэл: Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэ

7.Номун эмнэлэг

Холбогдох утас: 7044 5555

Үйл ажиллагааны чиглэл: Төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ

8. УБ Сонгдо эмнэлэг

Холбогдох утас: 7575 2727

Үйл ажиллагааны чиглэл: Төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээ, мэс засал

9. ЭМЖЖ эмнэлэг

Холбогдох утас: 7034 1111

Үйл ажиллагааны чиглэл: Чих, хамар, хоолой

10. Юнимед Интернейшнл эмнэлэг

Холбогдох утас: 7700 0000

Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ

11. Гранд мед эмнэлэг

Холбогдох утас: 7700 0066

Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлэг / зөвлөх, оношлох, эмчлэх, нөхөн сэргээх, сувилах үйл ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлдэг/

Орон нутгийн эмнэлэг

Медипас эмнэлэг

Хаана: Орхон аймаг

Холбогдох утас: 7777 7103

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *