Брокколи нь чихрийн шижингийн үед судсанд үүссэн гэмтлийг сэргээх чадалтайг тогтоожээ. Уг ногоонд агуулагдах сульфорафан энэ төрлийн үйлчилгээ үзүүлнэ. Хэрвээ чихрийн шижинг хянахгүй бол судасны хана гэмтэнэ, ялангуяа тархины судас гэмтэх аюултай ажээ.

Чихрийн шижин маш түгээмэл өвчин. 1-р хэлбэр (инсулин хэрэглэх зайлшгүй шаардлагатай), 2-р хэлбэр (инсулин хэрэглэх шаардлагагүй, гэхдээ хоолны дэглэм баримтална). 1-р хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүс бие даан ямар ч эмчилгээ хийж болохгүй, юуны түрүүнд заавал эмчтэйгээ зөвлөнө. Бидний санал болгож буй эмчилгээг эхлүүлэхээс өмнө долоо хоног элэг цэвэрлэх ажиллагаа явагдана, дараа нь эмчийн зааврын дагуу эмчилгээ хийнэ.
21 өдрийн турш өглөө болгон 300-500 грамм брокколиг 1 литр усанд таван минут орчим буцалгана. Шингэний талыг нь өлөн дээрээ, үлдсэнийг нь орой ууна. Брокколи болон цайны халбага цинамон өдрийн цайн дээрээ хэрэглэнэ. Үүний үр дүнд цусан дахь сахарын хэмжээ багасах юм.
Цэцэгт байцаа буюу броколи. Цэцэгт байцаа С, D амин дэмээр баялаг төдийгүй витамин В1, В2, В6, В12 зэрэг олон төрлийн амин дэм агуулдаг эслэг ихтэй ногоо юм. Броклиг хавдрын эсрэг үйлчилгээтэй олон бодис агуулдаг, хавдрын эсийн өсөлтийг зогсоох үйлчилгээтэй гэж үздэг.
Броколийн ач тус
Хавдраас сэргийлнэ.
Хэт их идэх дур хүслийг дарна.
Дархлалыг дэмжинэ.
Төрөлхийн гажгаас сэргийлнэ. (Жирэмсэн эхчүүдэд)
Чихрийн шижинтэй хүмүүсийн цусан дахь сахарыг бууруулахад нөлөөлнө.
Зүрх судасны өвчлөлөөс сэргийлнэ.
Ясыг бэхжүүлнэ.
Артерийн даралтыг зохицуулна.
Ханиад, томуугаас сэргийлнэ.
Даавруудыг зохицуулна.
100гр түүхий брокколи нь 34 ккал энерги үүсгэх ба Вит С, Вит К-ийн хамгийн сайн эх сурвалж болдог байна.
Мөн брокколид В-ийн төрлийн витаминууд (B1, B2, B3, B6, фолийн хүчил), Вит А, Вит Е, хүнд 1 өдөрт шаардлагатай манган, бусад амин чухал эрдэс бодисууд (кальци, төмөр, магни, фосфор, кали, натри, цайр) бага хэмжээтэйгээр агуулагддаг. Үүгээр ч зогсохгүй уураг, нүүрс-ус, өөх тос, ширхэглэгт цардуулыг агуулж байдаг.