Categories
Uncategorized

Охид бүсгүйчүүд хэр их дэлгэцтэй нөхөрлөнө төдий хэрээр ирээдүйн хүүхдийнхээ эрүүл мэндийг султгах ажил хийж буй ЗААВАЛ УНШААРАЙ

Бидний бие дэх энергийн эх үүсвэр нь эсэн дэх Митохондри юм. Нэг ёсны бяцхан цахилгаан станц гэмээр. Сонирхолтой нь митохондри нь зөвхөн эхийн талаас удамшин үлддэг гэнэ.

Харин эдгээр бяцхан эрчим хүчний үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд муу нөлөө үзүүлдэг зүйлсийн хамгийн эхэнд дэлгэцийн хиймэл цэнхэр гэрэл байх аж.

Охид бүсгүйчүүд хэр их дэлгэцтэй нөхөрлөнө төдий хэрээр ирээдүйн хүүхдийнхээ эрүүл мэндийг султгах ажил хийж буйтай утга адил аж. Тэгэхээр хамгаалах шил зүүх гэх мэт тэрхүү хиймэл цэнхэр гэрлийг аль болох багасгахыг хичээх хэрэгтэй байх нь.

This image has an empty alt attribute; its file name is 1-378-1024x538.png

Митохондрийн үйл ажиллагаа хэр сайн байна бид төдий чинээ эрүүл, эрч хүчтэй, урт наслах боломжтой байдаг байна. Зарим хүчтэй хорт бодис хүний биед үйлчлэхдээ шууд л митохондрийн үйл ажиллагааг зогсоодог байна.

Өөрөөр хэлбэл шууд л тог таслахтай адил үйлчилдэг учраас маш хурдан амь насанд хүрдэг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-378-1024x538.png

Бас нэг хортой зүйл бол тамхи татах. Бас л нөгөөх эрчим хүчний үйлдвэрүүдийн үйл ажиллагааг саармагжуулж удаашруулах нөлөө өгдөг аж.

Тэгэхээр ирээдүйн эхчүүдийн эрүүл мэндэд анхаарах нь улс үндэстний оршин тогтнох, үргэлжлэх гол түлхүүр асуудал байдаг ажээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-378-1024x538.png

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

Зурагт, ухаалаг гар утасны хэрэглээ улам их болсон тул хүүхдүүдийн дэлгэцийн өмнө өнгөрүүлэх цаг нэмэгдсээр байна. Мэдлэг олгох зорилготой зарим нэвтрүүлэг болон апп хүүхдийн хөгжилд эерэг нөлөө үзүүлээд зогсохгүй хүүхдийн сурах хүслийг өдөөдөг.

Гэвч дэлгэцийн хэт их хэрэглээ хүүхдийн тархины хөгжилд маш муу нөлөө үзүүлдгийг олон судалгаа баталсаар байна. Тэгвэл дэлгэцийн хор нөлөө ямар байдаг, хүүхдийн хөгжилд хэрхэн нөлөөлдгийг та мэдэх үү?

This image has an empty alt attribute; its file name is 1-378-1024x538.png

Хүүхдийн тархины хөгжлийн үйл явцын эхний жилүүдийг монголоор үгчлэн орчуулбал “эгзэгтэй, чухал” үе юм.

Энэ үед хүүхдийн мэдрэлийн системүүд бүрэлдэн, тархи цаашид зөв зохистой ажиллахад хамгийн хэрэгтэй чухал эд эсүүд бүрэлддэг. Хэрэв энэ үед хүүхдийн тархи хангалттай сайн хөгжөөгүй бол хожим энэ хөгжлийн доголдлыг нөхөх хэцүү.

Мөн тархины хөгжлийн энэ үе шатанд хүний мэдрэхүйн чадвар маш өндөр, харааны систем эрчимтэй хөгждөг. Улмаар харааны системийн хөгжил нь тархины хөгжил бүрэн явагдахад тусалдаг, маш чухал эрхтэн юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-378-1024x538.png

Иймд хүүхдийн харааг зөвхөн дэлгэцээр юм үзүүлэх, тоглоом тоглуулах зэргээр нэг чиглэлд удаан байлгаж, нүдийг хязгаарлах нь хүүхдийн тархи бүрэн хөгжихөд саад болно.

Хүүхэд ихэнх цагаа дэлгэцийн өмнө өнгөрүүлснээр ямар үр дагавар бий болж болохыг хамтдаа харцгаая.

Биеийн хөгжил сул байх

This image has an empty alt attribute; its file name is 1-378-1024x538.png

Хүүхэд үргэлж дэлгэцийн урд байснаар үсэрч харайх, гүйх нь багасан, биеийн хөгжил хангалтгүй болдог.

Хэл ярианы чадварт муугаар нөлөөлөх

Дэлгэцийн урд удаан байснаар хүүхэд гэр бүл болон бусадтай харилцах нь эрс багасан, цаашлаад нийгэмших, бусадтай харилцахад хүндрэл үүсдэг.

Хүүхдийн тархины хөгжил хангалттай хөгжөөгүйгээс хүүхэд юмыг хурдан цээжлэх, сэтгэн бодох, ойлгох чадвар нь тархины хөгжил хүүхдээс эрс бага байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-378-1024x538.png

Сэтгэл хөдлөл, үйл хөдлөлөө хянах чадвар муу болох

Олон эцэг эх хүүхдээ уйлахаар тайвшруулах зорилгоор хүүхдэдээ зурагт үзүүлж, утсаа өгчихдөг. Энэ арга хүүхдийг уйлах болон орилж хүссэндээ хүрэх сэдэл рүү хөтлөөд зогсохгүй хүүхэд өөрийгөө хянах, өөрөө тайвширч чадахаа болих шалтгаан болдог. Энэ үйлдэл давтагдах тусам хүүхэд зөвхөн зурагт үзэж эсвэл утсыг тань авч, тайвширдаг зуршилтай болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-378-1024x538.png

Юманд анхаарах чадвар нь багасах

Нойрны асуудалтай болох

Эрүүл мэндэд муу нөлөө үзүүлэх нь цаашлаад таргалах, ядрах, толгой өвдөх, хараа муудах, даралт ихсэх, зүрх судасны урт хугацааны асуудлуудын шалтгаан болох

Мөн энэ бүх сөрөг нөлөө сэтгэл зүйн хувьд хүүхдийг өөртөө итгэх итгэлгүй болох зэрэг үр дагавруудтай.

This image has an empty alt attribute; its file name is 1-378-1024x538.png

Эдгээр хортой нөлөө хүүхэд дэлгэцийн урд олон цаг байсан эсвэл аймшгийн болон өөрийнхөө насанд тохироогүй зүйлс үзсэний улмаас гардаг. Тиймээс та хүүхдийнхээ дэлгэцийн урд өнгөрүүлэх цаг, үзэж байгаа зүйлд нь анхаараарай.

Хүүхдэд олон шинэ зүйлс нээж илрүүлэн харах боломж олговол дээрх сөрөг нөлөөнөөс хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадна. Мөн тархины хөгжил нь бүрэн явагдахад маш том хөрөнгө оруулалт болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *