ЛАВРЫН НАВЧ
Лаврын навч бол эзэгтэй болгоны гал тогооны шүүгээнд байнга байж байдаг амтлагч ногооны нэг.

Газар Дундын Тэнгисээс гаралтай энэхүү халуун ногоог шөл, рагу хийх, мах жигнэх, шарах, ногоо дарах, даршлах, соус, сүмс хийх гээд бүх л төрлийн хоолонд хэрэглэдэг. Лаврын навчыг уламжлалт анагаах ухаанд түгээмэл хэрэглэгддэг.
Лаврын навч нь эфирийн тос, агаар дахь бактерийг устгадаг тусгай дэгдэмхий бодис болох фитонцид, таннин, түүнчлэн цууны болон валерианы органик хүчлүүд агуулдаг байна. Лаврын навч нь үрэвслийн эсрэг нөлөө бүхий байгалийн хүчтэй антибиотик юм!

Лаврын навч нь нарны маш их илч энерги шингээсэн дулаан орны уур амьсгалын бүсэд ургадаг. Түүний гайхамшигтай нөлөө нь ч үүнтэй нь холбоотой байх. Ингээд ердийн лаврын навчинд олон төрлийн эмийг орлуулж болохуйц гайхалтай хүч чадал байдагийг мэдэж аваарай.
Хатаах үед түүний бүх ашигтай бодисууд хадгалагдан үлддэг. Дараах бэлдмэлүүдийг бэлтгэхэд зөвхөн хатаасан лаврын навчыг л хэрэглэнэ. Үүнийг хандалж, идээшүүлж хэрэглэхдээ шавран аль эсвэл паалантай сав суулга хэрэглэж байвал зохимжтой, ямар ч тохиолдолд металл сав суулга хэрэглэхгүй байх нь зүйтэй.

- Чихрийн шижин өвчинд
Лаврын навч нь цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг. 10 ширхэг лаврын навчыг 3 аяга буцалсан усанд хийж 3 цаг идээшүүлээд бэлдмэл бэлэн болно. Бэлдмэлийг аяганы талаар хооллохоос 30 минутын өмнө өдөрт 3 удаа ууна.
Эмчилгээг 2 долоо хоног үргэлжлүүлээд, 2 долоо хоног завсарлах байдлаар хийнэ. Энэхүү бэлдмэлийг чихрийн шижин өвчтэй төдийгүй нүүрс усны солилцоогоо зохицуулах хүсэлтэй хүмүүс ч мөн хэрэглэвэл маш их тустай!

- Жингээ бууруулах тохиолдолд
Нэг дэхь бэлдмэлийн логик үргэлжлэл болгон дурьдахад нүүрс усны солилцоог сэргээх үйл явц нь жин хасахад багагүй хувь нэмэр оруулдаг байна. 5-6 ширхэг навчыг нэг аяга хүйтэн усанд хийгээд бүтэн нэг шөнө хонуулаарай. Өглөө нь уг лаврын навчтай усыг 15 минут зөөлөн буцалгаад гарсан бэлдмэлийг таглаад дахин 30 минут байлгана.
Бэлдмэлийг өдөрт 3 удаа хоолноос хагас цагийн өмнө ууна. Эмчилгээний курс нь 1 долоо хоног байна. Үүний дараагаар 2 долоо хоног завсарлах хэрэгтэй. Бэлдмэлээ илүү амттай болгохын тулд янз бүрийн халуун ногоо нэмж болно. Тухайлбал: цагаан гаа, сармис, кардамон, шанцай, задь, хатаасан сармис, мөн зөгийн бал гэх мэт.

- Амны хөндийн өвчлөлд
Хэрэв таны амьсгаа эвгүй үнэртэй байвал амны хөндий гэмтэж, буйл үрэвссэн эсвэл шүдний ойролцоох эд өвчлөлд өртсөн байх магадлалтай – хоол идэхээс нэг цагийн өмнө эсвэл хоол идсэнээс нэг цагийн дараа лаврын навч зажилж байгаарай. Үр нөлөө нь гайхамшигтай!
- Нойргүйдэлд
Лаврын навчны үнэр нь бамбайнх шиг хурц биш юм. Дэрэндээ хэдэн навч оёж тогтоогоод унтвал та хүүхэд шиг тайван унтаж амрах болно. Энэ арга ялангуяа нялх хүүхдэд маш их хэрэгтэй, лаврын навчны үнэрт хүүхэд тайван бат бөх нойрсож, шөнийн цагаар сэрэх нь багасдаг байна.

- Арьсны өвчлөлд
Лаврын навчны нянгийн эсрэг шинж чанарыг арьсны тууралт, харшил, цочрол, тэр ч байтугай арьсны цооролыг ч эмчлэхэд ашигладаг байна. Лаврын навчийг ууранд хийж нүдэх юмуу кофе бутагчаар маш сайн нунтаглаад 1.5 хоолны халбагыг 1 аяга ургамлын тосонд хийгээд хөргөгчинд нэг долоо хоног байлгаарай. Лавартай тосыг арьсны гэмтсэн хэсгүүд дээр өдөрт 2 удаа түрхэж өгнө. Энэ тос нь эдгээх чанарын хувьд гайхалтай юм!
- Мөөгөнцрийн өвчинд
Лаврын навч нь мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй тул хөлний хөлрөлтийг арилгадаг. Буцалж буй 0.5 литр усанд, 10 ширхэг лаврын навч хийгээд идээшүүлнэ. Долоо хоногт 2-3 удаа уг бэлдмэлээр угаал үйлдээрэй, танд төвөг удаж байсан хөлний хөлрөлтийн асуудал багасах болно!

- Бөөрний дутагдалд
Лаврын навч нь шээс хөөх үйлчилгээтэй байдаг тул бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэхэд тустай байдаг байна. 1 цайны халбага нунтаг лаврын навчийг 2 аяга буцалсан усанд хийгээд 2 минут хэртэй ширүүн галаар буцалгаарай. Бэлдмэлийг 3 цаг идээшүүлээд 1 халбагаар өдрийн 2 удаа ууна.
- Зөгийнд хатгуулахад
Лаврын навчийг зажилаад хазуулсан газар дээрээ тавьж боох юмуу шархны лент наагаарай. Үрэвсэл болоод загатнаа нь хурдан алга болно!

- Дотор агаарыг ариутгах, үнэр дарах зорилгоор
Лаврын навчны хүчтэй ариутгагч шинж чанар нь түүний найрлага дахь эфирийн тосонд байдаг байна. 10-15 ширхэгийг усанд хийж буцалгаад өрөөн дотроо тавиарай. Халуун ногооны тааламжтай үнэр ханхалж, эмгэг төрүүлэгч бактериуд устдаг байна !
- Илүүдэл давсыг хайлууж, үе мөч цэвэрлэхэд хэрэглэдэг.
Анхаарах зүйл! Жирэмсэн болон хөхүүл эхчүүд, ходоод, арван хоёр нугалаа гэдэсний шархлаатай хүмүүс, мөн чихрийн шижин нь хурц явцтай байгаа өвчтөнүүдэд эдгээр жорууд эсрэг заалттай гэдгийг анхаараарай. Лаврын навчны эмийн нөлөө нь маш хүчтэй тул хэрэглэхийн өмнө мэргэжлийн эмчтэй зөвлөлдөх нь зүйтэй.

Лаврын навч нь дараах ач тустай
Хаван буулгадаг
Цусны даралтыг хэвийн болгодог
Хоолны дуршил нэмнэ
Дархлаа сайжруулна
Цус багадалт, чихрийн шижингийн үед хэрэглэж болно

Биеэс давсыг гадагшлуулна
Ангинна, хамрын ханиад, хоолойн өвчний үед хэрэглэнэ
Халдваргүйжүүлэх үүрэгтэй
Тархины үйл ажиллагааг сайжруулна.
Д.Золзаяа
