Витамин А бид бүгдийн мэдэхээр шар лууванд энэ витамин байдаг. Гэхдээ яг ч тийм биш. Лууванд Beta-karoten хэмээх бодис байдаг ба энэ нь биед орсноос хойш элэгнээс ялгарах энзимийн үйлчлэлээр сая л жинхэнэ А витамин болж хувирдаг байна. Харин дан А нь ретинол хэмээн нэрлэгддэг.

Харин элэгний үйлчлэлээр бета каротен нь биед шимэгдэх нь 20-50% байдаг байна. Харин үл мэдэгдэх шалтгаанаар энэ бодисыг хэр их хэрэглэнэ төдий хирээр шимэгдэлт нь буурдаг байна.
Энэ талаар: Novotny JA1, Harrison DJ, Pawlosky R Beta-carotene conversion to vitamin A decreases as the dietary dose increases in humans. Nutr. 2010 May;140(5) эндээс олж уншиж болно.

Сонирхолтой хэдэн баримт өгүүлэхэд,
-Ногоон навчит ургамал ихээр хэрэглэгч эхчүүдэд А витамин дутагдалтай байдаг байна.
-Цөсний хүүдийгээ авахуулсан хүмүүс бас А витаминаар үргэлж дутагдаж байдаг нь батлагдсан байна.
-Бамбай булчирхайн үйл ажиллагаанд иодоос гадна А вит бас маш чухал үүрэгтэй байдаг байна. Энэ нь А витамингүй бол бамбайн үйл ажиллагаа бас л доголдоно гэсэн үг.

-Чихрийн шижинтэй хүмүүст А витамин бас маш чухал хэрэгтэй байдаг байна, тэдний биед үүссэн шарх анихад, ялангуяа хөлөн дээрх шарханд сайнаар нөлөөлдөг байна.
Бага насны хүүхдийн биед каротен бодисын солилцоонд орж А витамин үүсэх нь бага байдаг.
Хүнсээр биед орж ирсэн бета каротен нь цөсний үйлчлэлээр сая А болж хувирдаг. Энэ нь цөс хэрвээ бага ялгарах юм бол А бас бага хэмжээгээр л бий болно гэсэн үг.

Тэгэхээр биед А хангалттай хэмжээгээр үүсгэе гэвэл яг л Д витаминтай адилхан тослог хүнс, холестерин шаардлагатай болж таардаг.
Нэг жишээ хэлэхэд нэлээн хэдэн жилийн өмнө олон улсын тусламжийн шугамаар Гватемали улсад их хэмжээний тослоггүй сүү нийлүүлсэн ба түүний дараахан тэнд олон хүн хараагүй болох, хол ойрын харалган өвчин ихээр дэлгэрч байсан нь хэвлэлд мэдээлэгдэн үлдэж байжээ. Эндээс юуг ойлгож болох вэ гэвэл тослоггүй бүхэн эрүүл гэдэг нь тийм ч 100% үнэн биш юм.

Үгийн далимд хэлэхэд бид тос өөхнөөс илүүтэй нүүрс ус буюу гурил, чихэр, саахараас болж таргалдаг гэдгийг хэлье.
А витамин нь бидний мэдэхээр ганц нүдэнд сайн байдаг биш. Биеийн эсэргүүцэлд голлох үүрэгтэй оролцдог байна. А дутагдахад ханиад томуунаас эхлээд ДОХ хүртэл халдах магадлал эрс ихэсдэг нь тодорхой болсон байна. Мөн ясны өсөлт хөгжилтөд А нь маш чухал байдаг.

Д витамин нь дангаараа биед шимэгдэж үйлчилгээ үзүүлдэггүй. Холестерин болон витамин К2-той заавал хамт хэрэглэдэж байж сая үйлчилдэг. Яг түүнтэй адил А вит нь Д болон К2-той хамтдаа үйлчилгээ нь хамгийн дээд зэрэгтээ хүрч эрүүл мэндэд нөлөөлж чаддаг байна.
Үүнийг synergy хэмээн нэрлэдэг. Энэ нь дээрх витаминуудыг хичнээн хэрэглэвч дан дангаараа нэг их үр дүн өгөхгүй нь харагдаж байна. Скандинавын оршин суугчдад А вит-ийн хэрэглээ өндөр, харин нар багатай гэдгээрээ Д нь дутагдалтай байдаг ба үүний улмаас түнхний үений хугарал гэмтэл их байдаг ажээ.

Тэгэхээр А, Д, К2 эдгээрийг хамтад нь хэрэглэх учиртайг ойлгоорой. Тун хэмжээг нь өөрсдийн эмч нараасаа асуу гэх байна. Эрүүл энхийг хүсье.
Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах
Арьс хуурайших, хараа муудах, сонсгол муудах, үнэрлэх мэдрэмж буурах, амтлах мэдрэмж буурах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
Нүдний эвэрлэг хуурайших (серофтальми),
Эвэрлэг зөөлрөх ( кератомаляци )
Тахиан сохор ( гемералопи)
Хүнд үед бүр сохрох

Нүдний салст бүрхүүл гэмтэх
Шүлсний булчирхайн шүүрэл багасах
Арьс, салст бүрхүүлийн эпител гэмтэх зэрэг шинжүүд илэрнэ. Түүнээс гадна хааяа амьсгалын дээд зам, хоол боловсруулах зам, шээс бэлгийн замын гэмтэл, гипохромын цус багадалт ажиглагдана. А витамины дутагдлын үед арьс салст бүрхүүл гэмтсэнээр түүний хамгаалах үйл ажиллагаа багасаж халдвар нэвтрэх нь хялбар болно. Энэ нь шээсний замын үрэвсэл, бронхит, колит, холецистит байдлаар илэрнэ.

Витамин А хэрэглэх ямар ач тустай вэ?
Нас ахиж буй дийлэнхи хүмүүс энэ витаминий дутагдалтай байдаг. Витамин А нь хүний дархлааны системийг хэвийн байлгахад чухал ач холбогдолтой. Витамин А хэрэглэх хэмжээ нь өдөрт 5.000-50.000 IU байх ба 10.000 IU -ээс дээш нэгжээр хэрэглэхдээ эмчийн зөвөлгөө аваарай.
А амин дэм нь нарийн гэдсэнд шимэгддэг ба элэг, бөөр, харааны эрхтэнд өндөр тослогт хүчилтэй эфир болон хуримтлагддаг. А амин дэм нь биеийн өсөлтийг дэмжигч, арьсыг эрүүл байлгах, нүдний харааны пигментүүдэд нэвтэрч нүдийг чийглэг байдлаа алдахгүй байхад гол үүрэг гүйцэтгэдэг учир харуй бүрий гэрэл муу орчинд юм үзэгдэл харах чадварыг нэмж өгдөг төдийгүй биеийн дархлаа сайжруулж, халдвар болон бактер эсэргүүцэх чадварыг

дээшлүүлдэг, мөн түүнчлэн нөхөн үржихүйн хэвийн процессыг хангаж, ялангуяа жирэмсэн эхчүүдийн ургийн хөгжилд, эрэгтэйчүүдийн бэлгийн болон дааврын хэвийн үйл ажиллагаанд идэвхитэй дэмжлэг өгдөг чухал амин дэм юм. А амин дэмийг өндөр тунгаар хэрэглэх нь хавдраас урьдчилан сэргийлэх, түүний өсөлтийг бууруулах хүртэл үйлчилгээтэй.Хоногийн тун
1 хүртэлх насанд 0.5 мг ( 1600МЕ )
1-3 насанд 1мг ( 3300МЕ )
4-6 насанд 1мг ( 3300МЕ )

7-12 насанд 1.5мг ( 5000МЕ )
13-15 насанд 1.5 мг( 5000МЕ )
Харин насанд хүрсэн хүний хоногийн хэрэгцээ 0.75-1.5 мг ( 2500-5000 МЕ), жирэмсэн хөхүүл эхчүүд хоногт 4.5 мг.
А аминдэмээр нилээд сайн баялаг хүнс:
Гүн ногоон өнгийн навчит ургамал, цэцэгт байцаа, цоохор майлз, бууцай, далайн байцаа, шар өнгөтэй хүнсний ногоо, эрдэнэ шиш, амтат төмс, хулуу, шар лууван, шар өнгийн жимс

Гахай, хонь, үхрийн элэг, өндөгний шар, улаан лууван, луувангийн нухаш, хатаасан улаан лууван, нохойн хошуу
А аминдэмээр дунд зэрэг баялаг хүнс:
Үнээний тослог өндөртэй сүү, цөцгийн тос, цөцгий, бяслаг зэрэг сүүн бүтээгдэхүүн, мах, үхрийн борц, ногоон сонгино, шанцай, хулуу, шар лууван, ногоон гоньд, улаан лоолийн нухаш, чангаанз, цэвэрлээгүй дал модны тос орно.

Нэмэгдэл хоолыг аль болох хялбар боловсорч шингэх байдлаар бэлтгэж өгнө. Тухайлбал шар луувангийн нухаш, төмсний нухаш, холимог ногооны нухаш, алимны нухаш, бантан, махны ногоотой зутан шөл, махны шөлөнд хийсэн хүүхдийн будааны агшаамал, элэгний нухаш, элэгний зутан шөл, тахианы мах, лууван төмстэй зутан шөл, загасны нухаш, тахианы нухаш, ногоон цэцэгт байцаа болон бууцайн нухаш, төмс бууцайн зутан шөл, олон ногооны нухаш, тараг, будааны хулуутай агшаамал, цагаан будааны зутан шөл, улаан лоолийн салат гэх мэт хоолыг өгч болно.

Хүүхдийг эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнээр хооллож байгаа үед уг бүтээгдэхүүнүүд нь шаардлагатай аминдэм, эрдэс бодисуудыг бага агуулдаг, халдварын эсрэг бодис байхгүй тул хүүхэд халдварт өвчинд өртөмхий байдаг. Эхийн сүүгээр хооллодоггүй хүүхдэд олон төрлийн аминдэм, эрдэс бодисоор баялаг хоол хүнс илүү ихээр шаардагдана. А аминдэмээр баяжуулсан сүү өгөх, баяжуулсан сүү байхгүй тохиолдолд А аминдэмийн бэлдмэлийг эмчийн заавраар тохирох тунгаар өгнө.

Малын ба хуурай сүүгээр сүүн тэжээл бэлтгэвэл хүүхдэд бичил тэжээлийн бэлдмэл нэмж өгөх зайлшгүй шаардлагатай. Мөн нэмэлт хоолонд орох үед хоолонд нь аминдэм, эрдэс бодисууд, болон хүүхдийн дархлаа дэмжих бодис агуулсан хүнсээр хоол бэлтгэж өгөх нь зүйтэй.
