Categories
Uncategorized

Хий өвчний уршиг, сөрөг нөлөө, биед хий хуримтлагдсанаар онош тодорхойгүй өвдөж, ядарч сульддаг. Гэрийн нөхцөлд хийг эмчлэх уламжлалт аргууд ХАДГАЛААД АВААРАЙ

Арвидсан хийг тухай бүр нь дарж байх нь онош мэдэгдэхгүй өвчин тусах, ядрах, сульдахаас урьдчилан сэргийлдэг гол арга юм. Тиймээс биеийн хийг дарах дараах аргуудтай танилцаарай.

1. Хиншүү, хярвас, утаа, үнэрээр дарах

– Хөх аргал, хомоолын утаа

– Ясны хиншүү

– Толгой, шийрний хярвас

– Шар эсгийний хярвас

– Хуушуур, буузны үнэр

– Цууны үнэр

– Сонгино, гааны үнэр

– Сармисны үнэр

This image has an empty alt attribute; its file name is 1-385-1024x546.png

2. Хийн цэгүүдээр илж, жигнэж, төөнөж дарах

– Халуун чулуу. (Заавал боодог, хорхогны чулуу гэхгүй. Ястай цуг буцалгасан хар, хөх өнгийн чулуу байхад болно.)

– Халуун яс

– Жигнэсэн мах

– Хуушуур

– Шар тос

This image has an empty alt attribute; its file name is 1-385-1024x546.png

– Чөмөгний тос

– Ургамлын үрийн тос

– Сүүлний үзүүрийн 5 үе дээр байдаг уураг сүүлний тос

3. Өвөрмөц хоол идэх аргаар дарах

– Ясны шөлөнд хийсэн бантан

– Хайлмаг (1-2 халбагыг халуунаар идэх)

– Цагаан тосны цөв (1-2 халбагыг халуунаар идэх)

– Арвидсан хийг улаанаар дарах (дөрөв болон гурван шимтийн шөл)

This image has an empty alt attribute; its file name is 1-385-1024x546.png

150гр буцалж байгаа усан дээр нимгэн зорж хэрчсэн гуяны бор мах, чимх бурам, 3гр шар тос, 5гр монгол архи, бага зэрэг давс, зуурч бэлэн болгосон шингэн гурил нэмж битүү чанаж болгоод хийн гүйдлийн цагаар өдөрт 1 удаа, нийт 3-7 удаа идэх

– Арвидсан хийг цагаанаар дарах

15 гр замбайн гурилыг 5 гр шар тосонд хуурч, 1 аяга түүхий сүү хийн хөөрүүлж, чимх нунтаг цагаан гаа нэмж 3 өглөө дараалан хий хөдлөх цагаар ууна.

This image has an empty alt attribute; its file name is 1-385-1024x546.png

– Буцалсан усанд хар цай шиг өнгөтэй болтол бор бурам хутгаж, 3 гр шар тос нэмж, хий босох цагаар уувал биеийн ядаргаа арилж цус төлжүүлж, бодисын солилцоо сайжирна.

– Борви, тойг, далны тогоо яс, сүүлний үзүүрийн 5 үе ясыг хамтад нь чанаж, шөлийг нь халуунаар оочиж уух

– 50гр монгол архинд бурам, шар тос хийж бүлээсгэж орой хий хөдлөх цагаар уух

– Мөлжсөн ясыг 6 удаа чанаж, шөлөнд нь хоол хийж идэж бай. Арвижсан хий дарахаас гадна шүд, ясыг бэхжүүлнэ.

– Өглөө хий босох цагаар 7 банштай шөл, борцтой цай уух

This image has an empty alt attribute; its file name is 1-385-1024x546.png

– Хонины махтай гурилтай шөл

– Адууны мөлжсөн ясны шөл

– Халгайн зутан

Эдгээр хоолыг ээлжлэн хэрэглэж болно.

Хий босох цагууд:

– Өглөө: 7.40-11.40

– Орой: 17.40-19.40

This image has an empty alt attribute; its file name is 1-385-1024x546.png

Хийн цэгүүд:

– Бай Ху (толгойн чанх орой дээр байдаг цэг)

– 2 чихний арын төвгөр

– 2 чихний нүх

– 2 чамархай

– Хүн хонхор

– Ооч

This image has an empty alt attribute; its file name is 1-385-1024x546.png

– Эгэмний сэтэрхий

– Эгэмний төвгөр

– Хүйс

– Умдаг ясны дээд тал

– 2 бөөр тушаа (араас)

– Олон уулзах

– Сан-Инь Жо (Өвдөгний гадна, доод талд байдаг цэг)

– 2 гарын алга, 2 хөлийн тавхай, хуруунуудын өндөг

– Гарын шуу урд 1/3 (дотор талдаа)

This image has an empty alt attribute; its file name is 1-385-1024x546.png

– Хэ-Гү (эрхий, долоовор хурууны завсар байдаг цэг)

Монгол уламжлалт анагаах ухааны 3 махбодийн онолоор бол хүний биед хий шар бадгана 3 махбодь харилцан тэнцвэртэй бие биентэйгээ шүтэлцэн оршин байж хүний бие эрүүл хэвийн ажиллана гэж үздэг.Үүнээс тэгш чанартай хий махбод нь хүний доод биед голлон шүтэн орших бөгөөд 5 цул эрхтнээс зүрхэнд,6 сав эрхтнээс гол судал,олгойд,7 тамираас ясанд ,5 эрхтнээс чихэнд голлон оршино гэж үздэг. Хүний биеийн хийг 5 төрөл байдаг гэж үздэг бөгөөд үүнд 1. Амь баригч хий толгой болон төв судсанд 2.дээш гүйгч хий өвчүү болон түүний ар талд 3. түгэн гүйгч хий зүрхэнд 4.гал тэгшитгэгч хий ходоодонд 5.уруу арилгагч хий хошногонд тус тус оршино.

This image has an empty alt attribute; its file name is 1-385-1024x546.png

Хий өвчнийг үүсгэх гол шалтгаан:

-Идээ ундааны .Хий арвижуулах үйлдэлтэй ямаа тэмээний мах ,цагаан будаа,газтай ундаа,хүйтэн ус зэрэг хүйтэн сэрүүн чанартай идээ ундааг хэт их хэрэглэх

-Цаг улирлын.Өвөл,хавар эрт ,намар орой нимгэн хөнгөн хувцаслах,бөөр бэлхүүсээрээ байнга даарч жиндэх,хайрагдах,чийг татдаг гутал өмсөх,хөлөөсөө даарах,хүйтэн ус туулах,хүйтэн нойтон газар сууж даарах

-Явдал мөрийн .Унаж бэртэх,сав доргих,сэтгэл санаагаар унах,гэнэт айж цочих,нойр хоол алдах,удаан өлсөх,буруу хоолны дэглэм сахих,төрсний дараа умай дээр хүйтэн жин хэт удаан тавих,тамирдаж ядрах,удаан хугацаагаар өвдөж тамир доройтох

This image has an empty alt attribute; its file name is 1-385-1024x546.png

-Этгээд нөхцөлийн .Цус алдах гэх мэт

Хий өвчний үед ямар шинж илрэх вэ?

Хий өвчний үед илрэх ерөнхий шинж тэмдэг нь хий махбодийн үндсэн 6 билэг чанар болох хөнгөн, хөлбөрөнгүй, ширүүн, сэрүүн, нарийн, чийрэг чанараас үүдэн амархан даарах, өглөө үүрээр эсвэл орой бүрийд чичрүүдэс хүрч халуурч байгаа мэт болох,өвөл, хавар эрт,намар орой өвчин хөдлөх,өвчин нь нэг газар тогтворгүй хэсэж гүйж байгаа мэт энд тэнд өвдөх,арьс нь хуурайших,ширүүн болох,нойр муудах,элдэв зүүд зүүдлэх,сэтгэл тогтворгүй амархан уурлах,баярлах,уйлах зэрэг шинж илэрнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-385-1024x546.png

Амь баригч хий хямарсан үед толгой эргэх,нүд эрээлжлэх,заримдаа дайвалзаж ухаан балартах,татаж унах ,ухаан санаа орж гарах,мартамхай болох шинж илэрнэ

Дээш гүйгч хий хямарсан үед хий огих,хөөсөөр бөөлжих,хэхрэх,зогисох,юм залгих үед хоолой дээр тээглэх,цээж хорсох шинж илэрнэ.

Түгмэл гүйгч хий хямарсан үед зүрх дэлсэх ,амархан айж цочих,түгших,зүрхний орчмоор хэсэж гүйж хатгах шинж илэрнэ.Артерийн даралт тогтворгүй болж огцом ихсэх,огцом багасах байдал ажиглагдана.Голын хий хөдөлсөн үед өрц орчмоос дээш хий гүйж байгаа мэт болон амьсгал бачимдах,амь тэмцэх шинж илэрнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-385-1024x546.png

Гал тэгшитгэгч хий хямарсан үед ходоод аюулхайаар цанхайх,ходоод хийгээр дүүрсэн мэт санагдах,хэхэрвэл бие амрах ,хоолны шингээлт муудах шинж илэрнэ.

Уруу арилгагч хий хямарсан үед гэдэс дүүрэх,хуржигнаж дуугарах,даарвал эсвэл өглөө эрт, орой бүрийд мөн хүйтэн хоол унд идсэн уусан үед илүү гэдэс дүүрэх,өтгөн хатах,биений юм хоригдох,эсвэл бага ирэх ,биений юм өвдөлттэй ирэх зэрэг шинж илэрдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-385-1024x546.png

Танд эдгээр шинж тэмдгүүдээс нэлээн хэд нь илэрч байвал уламжлалтын эмчид хандан судас барьж оношлуулаарай.Хий өвчний үед өөрт нь их зовиуртай байх мөртлөө шинжилгээн дээр бодитой өөрчлөлт илэрч гардаггүй онцлогтой.

Хий өвчний үед дулаан сэтгэлд таатай орчинд хий дарах үйлчилгээтэй бүлээн тослог шимтэй идээ ундаа хэрэглэн тайван байх шаардлагатайгаас гадна уламжлалт эм тан,зүү,төөнүүр,халуун тосон бариа,бүх биеийн зөөлөн тосон бариа,халуун бүлээн жин засал,халуун рашаан,халуун шавар эмчилгээг эмчийн хяналтан дор хийлгэх хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-385-1024x546.png

Хий өвчний үед даарах жиндэх,ямаа тэмээний мах,цагаан будаа идэх,сэтгэл зовох,цус хануулах хориотой.

Уламжлалт анагаахын их эмч ,АУ магистр Н.Алтанхундага

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *