Categories
Uncategorized

Давснаас татгалзвал маш хэрэгцээтэй ходоодны хүчлээсээ татгалзаж байна гэсэнтэй бараг адил. Давс хэрэглэхээ больчихвол ходоод задалж, шингээх чадвараа алддаг ЗААВАЛ УНШААРАЙ. ХАДГАЛААД АВААРАЙ

Технологийн өндөр хөгжлийн эрин үед хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, витамин, янз бүрээр байх болж.

Мэдээж чанар энэ тэр нь янз бүр. Гол асуудал бол тэр бүгд ганцхан ходоод, хоол боловсруулах замыг л дамжиж биед маань орно шүү дээ. Харин бидний ходоод тэр болгоныг задлаж боловсруулаад 100% шингээж чадах уу?

“Бид юу иднэ тийм болно” гэж ярьдаг. Тэр маш зөв, бас түүнээс дутахааргүй чухал зүйл бол бид юу идэж байгаа гэхээсээ илүү юу шингээж чадаж байгаагаас бидний эрүүл мэнд хамаарна. Хэрвээ хүн ходоодны хүчил болон задлагч энзимүүд үнэхээр сайтай, мөн гэдэсний микрофлора эрүүл бол элдэв нэмэгдэл тэжээлгүйгээр л цоо эрүүл байх боломжтой юм, нэг талаасаа.

This image has an empty alt attribute; its file name is 1-387-1024x546.png

Харамсалтай нь маш олон хүн ходоод гэдэсний асуудалтай болж. Хэлэх гэсэн гол санаа маань хэрвээ таны ходоод гэдэс хэрэгтэй бодисоо шимж авч чадахгүй бол элдэв юм ууж идэж улам өөрийгөө хордуулах хэрэггүй л гэх гэсэн юм. Эдүгээ цагт олон хүн эрүүл бхыг хүсэж хоолны дэглэм барих болсон нь сайшаалтай.

Гэхдээ мэдээлэл багатай, сайн судалгаа хийлгүйгээр зөвхөн сэтгэл хөдлөлдөө автаж болчимгүй алхам хийх нь цөөнгүй байна. Ходоодны хүчил багатай, гэдэсний ашигтай бактери нь багассан хүн хамгийн сайн эрүүл хоол хүнс хэрэглэж байвч тааруу хооллодог хамгийн эрүүл бус хүнстэй мөртлөө ходоодны хүчил сайтай хүнээс эрүүл мэндийн байдлаараа тааруухан байх нь цөөнгүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-387-1024x546.png

Ходоодны хүчил бол давсны хүчил юм. Хэр их хүчиллэг бна төдий чинээ сайн. Эрүүл мэндийн асуудалтай хүмүүсийн ихэнх нь ходоод муутай, хоолны шингэц тааруутай байж таардаг. Тэгээд ходоод нь идсэн юмаа шингээж чадахгүй байхад л улам л хүнд химийн бэлдмэл нэмээд байхыг нь яанаа.

Олон өвчтөн дээр харагддаг зүйл бол тухайн хүн ямар өвчин зовиуртай нь хамаагүй, эхний ээлжинд хоол болвсруулах эрхтэн системийг тэтгээд өгөхөд бусад олон симптомууд арилах, эдгэрэхэд нь эерэг нөлөө үзүүлдэг. Жишээ нь: бага насны хүүхэд удаан хугацаанд ханиалгаад аав ээж нь олон эмчид үзүүлээд засал авахгүй байсныг ходоодны хүчиллэгийг нь сайжруулаад өгөхөд л ханиалгах нь намдсан тохиолдол бий.

This image has an empty alt attribute; its file name is 1-387-1024x546.png

Тиймээс бидний эрүүл байхын үндэс, амин зул бол эрүүл сайн ходоод юм шүү. Нэмж хэлэхэд гол гашуу оргидог хүмүүс хүчил саармагжуулах эм ямар ч хяналтгүй уудаг нь тэр болгон зөв байдаг биш. Учир нь сөргөөтэй олон тохиолдолд ходоодны хүчил ихсээд биш, харин ч багасаж саармагжсанаас болсон байх нь бий.

Яагаад вэ гэвэл ходоод болон улаан хоолойг заагласан цагариг булчин нь ходоодон дах хүчил хэдий их сайн бна төдий их чанга агшиж хүчил улаан хоолой руу орж түлэхээс хамгаалж байдаг. Харин хүчил сулраад ирэхээр тэр булчин хаалт бас адилхан сулардаг. Мэдээж бүр сул тавьчихгүй л дээ. Гэхдээ л өчүүхэн гарсан завсараар нь багахан хүчил улаан хоолой руу ороход л айхтар гашуу оргиж хорсдог.

This image has an empty alt attribute; its file name is 1-387-1024x546.png

Учир нь улаан хоолой хүчлээс хамгаалсан давхарга байдаггүй. Тиймээс цээж хорcох reflux-г хүчиллэгийг нь саармагжуулж биш харин эсрэгээр нь нэмэгдүүлж анагаадаг. Буруу эмчилгээ байдлыг улам муутгадгийн жишээ бол энэ юм. Бас нэг зүйл байна. Сүүлийн үед давсыг муулж бичих болж.

Энэ бол хоолны цагаан давсыг хэлж байгаа юм. Давс байгальдаа оршиж байхдаа маш олон ашигтай минерал агуулж байдаг. Гэтэл одоогоос 100-аад жилийн өмнөөс давсыг цэвэршуулж ганцхан шорвог амтыг буюу натри хлорид хэмээх ганц бодисыг үлдээж хэрэглэх болсон байна. Энэ нь алсдаа олон асуудал үүсгэх болсоныг бид саяханаас л олж мэдэж давснаас зайлсхийх болж. Гэхдээ давс хүний биед маш чухал үүрэгтэй гэдгийг мартаж огт болохгүй. Гэхдээ энэ нь байгалийн цэвэршүүлээгүй давсыг хэлж байгаа юм шүү.

This image has an empty alt attribute; its file name is 1-387-1024x546.png

Давсны тухай цааш ярья. Дунд сургуульд хийдэг байсан нэг туршилт бол давсгүй цэвэр ус цахилгаан дамжуулдаггүй. Харин давстай ус цахилгаан дамжуулж байхыг бүгд л харсан байх. Яг үүнтэй адилаар бидний биеийн бодисын солилцоо, биохимийн урвал нь маш нам цахилгаан соронзон орон зайд (давсны сул уусмалд) явагддаг нь давс нь бидний биед ямар чухал үүрэгтэй гэдгийн жишээ юм.

Ийм учраас л янз бүрийн рашаан усанд ороод сайжирлаа гэдэг шүү дээ. Нөгөөтэйгүүр тухайн рашаанд бидний өдөр тутам хэрэглэдэг цэвэршүүлсэн цагаан давсанд байдаггүй, хүний биед маш чухал эрдэс бодис элементүүд байгаа учир эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлж байгаа нь тэр.

This image has an empty alt attribute; its file name is 1-387-1024x546.png

Тиймээс л бид аль болох байгалийн цэвэршүүлээгүй эрүүл давс зохимжит хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй байдаг. Давсны бас нэг чухал үүрэг бол хоол боловсруулалтад оролцох. Дээр хэлсэн шүү дээ. Ходоодны хүчил бол давсны хүчил юмаа гэж.

Тэгэхээр давснаас 100% татгалзвал ходоодны хүчлээсээ татгалзаж байнаа гэсэнтэй бараг адил. Гэхдээ энд би цэвэршүүлсэн цагаан давсыг огт хэлээгүй шүү. Тэр бол хор юм. Түүнээс зайлсхийх учиртай.

Нэмж хэлэхэд хоолны шингэц муутай, хоол идээд ихээр хэхрүүлдэг, гэдэс нь дүүрдэг эсвэл хоол идсэнээс хойш хэдэн цагийн дараа яг тэр хоолныхоо амтаар хэхрүүлдэг хүмүүст бяцхан зөвлөгөө өгье. Тийм хүмүүс дийлэнхи нь ходоодны хүчил багатай байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-387-1024x546.png

Хоол идэхээсээ 10-15 минутын өмнө амандаа 2-3 ширхэг тал цагаан будааны чинээ чулуун давс эсвэл далайн, Хималайн давсыг хүлхэх, эсвэл тал аяга усанд тийм цэвэршүүлээгүй давснаас чимх төдийг хийгээд ууж дадвал хоолны шингэц сайжрахаас гадна түүнээс хамааралтай олон зовиураас салах боломжтой.

Гол зүйлээсээ хадуурчихаж. Эхэнд дурдсан олон суплемент зэргийг сайн судалж байж хэрэглэх хэрэгтэй. Учир нь хэт өндөр технологийн боловсруулалтаар тухайн бодисын байгалийн анхдагч код нь эвдэгддэг эсвэл арилж үгүй болдог. Харин бидний бие тэдгээрийг хүлээж авахдаа нэг ёсондоо сканердаж, танил кодууддаа яг тохирсон энзим фермент ялгаруулж өгдөг. Харин танигдахгүй эсвэл кодгүй байвал тэр бодисыг гадны халдлага хэмээн хүлээн авч түүнийг гадагшлуулах хариу үйлдэл үзүүлэхийг хичээдэг. Бөөлжих, суулгах г.м.

This image has an empty alt attribute; its file name is 1-387-1024x546.png

Бас автоиммуны өвчлөлийг ч иймэрхүү байдлаар идэвхжүүлэхэд нөлөөлдөг. Иймээс алив хүнс, нэмэгдэл бүтээгдэхүүн нь аль болох натурал, экологийн байх нь бидний эрүүл байх гол үндэс юм. Учир нь бид байгаль эхийн хүүхдүүд, эхийнхээ бэлдэж өгснийг хэрэглээд явахад л хангалттай юм уг нь.

Нэмээд хэлэхэд хоолны шингэц муутай улсууд хоол идэж байхдаа болон дараа нь шингэн юм ихээр уухаас зайлсхийгээрэй. Угаасаа тааруу хүчлээ улам л шингэлээд байхаар яаж ч шингэх билээ. Гэх мэтчилэн эмгүйгээр, эрүүл явахад тустай энгийн мөртлөө мэдүүштэй зүйлүүд бий шүү.

This image has an empty alt attribute; its file name is 1-387-1024x546.png

Эрүүлийг хүсвэл эрүүл ходоодыг хүс, эрүүл ходоодыг хүсвэл эрүүл шүдээр насны тоогоор зажилж хүртэж хэвшээрэй.

Монгол овогт Намхайдоржийн Цогтмандах

This image has an empty alt attribute; its file name is 1-387-1024x546.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *