Zeolite
Биеийн хорыг гадагшлуулж биеийг цэвэрлэх, ялангуяа боргоцой хэлбэрийн булчирхайг эрүүлжүүлэх нөлөөтэй zeolite хэмээх бодисын талаар уншиж ойлгосон зүйлээ та нартаа хүргэе.

Энэ чулуулаг болон үүнийг агуулсан эм бэлдмэл нь хүний биеэс хүнд металл, хорт бодисууд, өвчин үүсгэгч бичил биетүүдийг, тэр ч битгий хэл цацраг идэвхит хордлогыг устгаж саармагжуулдаг гэнэ.
Энэхүү чулуулаг нь талст бүтэцтэй ба маш олон тооны бичил нүхнүүдтэй байдаг аж. Томруулаад харвал яг л бие угаадаг хөөсөнцөр мэт харагддаг байна.

Тэр нүхнүүдэд нь элдэв хорт бодисын молекулууд, бичил хэсгүүд орж татагддаг бна. Тиймээс уг чулуулгийг детокс хийх үндсэн найрлага болгон олон терлийн бэлдмэл хийдэг бна. Орос, америк, германы бүтээгдэхүүнүүд голчлон байх юм.
Чернобылийн сүйрлийн дараа тэр орчимд 1000 илүү тонн цеолит цацсанаар цацраг идэвхит хордолт саармагжиж чадсан гэсэн мэдээ байна. Бас тэндээс ирсэн хордлоготой хүүхдүүдэд zeolite lavavitae хэмээх эмийн бүтээгдэхүүн 4 сарын турш өгсөнөөр тэднийг эрүүлжүүлж чадсан герман оросын эмч нарын тухай уншлаа.

За эдгээрээс гадна энэ бодис нь бүдүүн гэдэсний микрофлорыг эрүүлжүүлдэг ба биед шаардлагатай чухал эрдэс, микро элементүүдийг нөхөж чаддаг байна.
Биеийн хүчил шүлтийн тэнцвэрийг хангадаг. Чөлөөт радикалуудыг устгадаг байна.

Гаднаас биед орсон хорт бодисуудаас гадна биеийн дотоод бодисын солилцоо, эд эсийн хөгшрөлөөс үүссэн хаягдал бодисыг ч сайн цэвэрлэдэг байна.
Бас тодорхой өвчлөлүүдийн тохиолдолд zeolite lavavitae-г хэрэглээд өвчин нь эдгэсэн илтгэлүүд их л байдаг юм байна. Харин манай улсад тийм эм бэлдмэл байдаг эсэхийг мэдэхгүй.

Ус цэвэршүүлэх шүүлтүүрт цеолитыг их хэрэглэдэг юм байна. Бас тэжээвэр амьтдад өгөх зориулалтаар ч их худалдаалдаг бна. Мөн газар, хөрсийг эрүүлжүүлж, хорт бодисыг саармагжуулах, бордох зориулалттай гэсэн савалгаатай байдаг. Ер нь цеолитыг хэр их цэвэршүүлсэн, мөн нунтаглаж жижиглэсэн хэмжээнээс нь шалтгаалаад зориулалт нь өөр өөр байна. Та бүхэн нэт дээр мэдэх хэл дээрээ энэ талаар үзвэл хангалттай мэдээлэл байна.

Ерөнхийдөө биед хуримтлагдсан хорыг бүрэн гадагшлуулж чадсанаар биеийн үндсэн үйл ажиллагаа, жишээ нь биеийн эсэргүүцэл, дархлааны систем, элэг болон бөөрний цэвэршүүлж шүүх ажиллагаа сэргэж сайжирснаар бие эрүүлжих бололцоог бүрдүүлж байна гэж хувьдаа ойлголоо.
Хүнд металл биеэс барагтай бол гардаггүй бөгөөд жирийн хоол сойлт, өлсөлт, цөс цэвэрлэх, бургуй тавих зэрэгт тэр бүр гардаггүй тэр хорыг гаргаж чаддаг нь үүнэхээр олзуурхууштай юм.

Хэрвээ Монголд байхгүй бол гадаадад байгаа танил, ах дүү нартаа захиж авчруулах нь хамгийн найдвартай арга болов уу.
Нэмж хэлэхэд цеолитын агууламж нь 85 аас дээш хувьтай бүтээгдэхүүнийг сонгох нь биеэ цэвэрлэж детокс хийхэд тохиромжтой гэж дурдсан тохиолдол хэд хэд байна.
Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах
