Categories
Uncategorized

Д амин дэмийн дутагдлыг нөхөхгүйгээр кальцийн бэлдмэл хэрэглэх нь биед чулуу үүсгэх эрсдэлтэй. Кальци дутагдсаныг илтгэх 9 шинж тэмдэг ЗААВАЛ УНШААРАЙ. ХАДГАЛААД АВААРАЙ

Эрт үеэс Д амин дэмийг зөвхөн ясны эрүүл байдлыг хангахад чухал шаардлагатай амин дэм гэж үзэж байжээ.

Харин өнөө үед энэхүү амин дэм нь үрэвслийн процессыг бууруулах, дархлаа тогтолцооны үйд ажиллагааг тэнцвэржүүлэх гээд хүний эрүүл мэндэд бүх талын ашиг тустай гэдгийг нотлоод байна.

Д амин дэмийн үндсэн үүрэг нь кальцийн шимэгдэлийг эрчимжүүлж, ясны эрдэсжилтийг зохицуулах юм. Хүний бие дэх Д амин дэмийн хангалтгүй байх нь ясны эрдэсжилтэд сөргөөр нөлөөлж, хүүхдийн өсөлт хоцрох, насанд хүрэгчдийн яс зөөлөрч сийрэгжин хугарах эрсвэл нэмэгддэг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-390-1024x546.png

Иймд Д амин дэмийн дутагдлыг нөхөхгүйгээр кальцийн бэлдмэл ууж, хэрэглэх нь биед чулуу үүсгэх эрсдэлтэй.

Кальцийн бэлдмэл уухаас өмнө заавал Д амин дэмийг биедээ хангалттай хэмжээнд хүргэснээр кальци нэмэлтээр уух нь ясны сийрэгжилтийн эмчилгээнд өндөр ач холбогдолтой байдаг.

КАЛЬЦИ

Кальци нь ясны бат бөх чанарыг хангадаг чухал эрдэс юм. Бие махбодид байх кальцийн 99% нь ясанд, 1% нь цусанд байдаг ба  энэ нь зүрхний хэм, булчингийн агшилт, мэдрэлийн системийн мэдээлэл дамжуулах, цусны эргэлт зэргийг зохицуулдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-390-1024x546.png

Кальци нь ясны бат бөх чанарыг хангадаг чухал эрдэс юм.

КАЛЬЦИ ДУТАГДАХ ШАЛТГААН:

Кальциар баялаг хүнс хангалттай хэрэглэхгүй байх

Сүүн бүтээгдэхүүний хэрэглээ хязгаарлагдмал байх

Газтай ундаа болон кофе, чихэрлэг хүнс  хэтрүүлэн хэрэглэх

This image has an empty alt attribute; its file name is 1-390-1024x546.png

Хорт зуршил архи, тамхи хэрэглэх

Биеийн хүчний ачаалал хэт ихсэх

Цус алдах \хамраас, гэмтэл, сарын тэмдэг\

Хөхүүл эх хөхний сүүгээрээ алдах

Хөдөлгөөний хомсдол-суугаа ажил эрхэлдэг хүмүүс

Витамин Д-н дутагдал зэрэг нь кальцийн дутагдлын шалтгаан болдог

This image has an empty alt attribute; its file name is 1-390-1024x546.png

Суулгалт өвчний үед кальцийг өтгөнөөр их алддаг бол Д амин дэм дутагдлын үед шээсээр кальциа алддаг

Кальцийн дутагдал нь эхний үедээ шинж тэмдэг илрэхгүйгээр удаан явагддаг. Кальцийн байнгын дутагдал даамжирсан тохиолдолд ясиар янгинаж өвдөх шинж тэмдэг илэрдэг.

Улмаар яс хугарсан хойноо мэдэгддэг тул чимээгүй тахал гэж нэрлэгджээ.

Эмэгтэйчүүд эрэгтэй хүнийг бодвол илүү өртөмхий байдаг.

КАЛЬЦИ ӨДӨРТ АВАХ ТУН:

This image has an empty alt attribute; its file name is 1-390-1024x546.png

Хоол, хүнснээс авах кальцийн  хоногийн хэрэглээний  байнгын дутагдлаас ясны сийрэгжилт үүсдэг.

Нас         Кальцийн хэрэглээ хоногт

0-6 сар  210 мг

7 сараас 1 нас хүртэл    270 мг

1-3 нас  500 мг

4-8 нас  800 мг

9-18 нас               1300 мг

19-50 нас             1000 мг

This image has an empty alt attribute; its file name is 1-390-1024x546.png

Цэвэршилтийн насны эмэгтэйчүүд       1200 мг

Жирэмсэн, хөхүүл эх   1200 мг

Кальциа  хэрхэн нөхөх вэ?

Өдөр тутмын хоол хүнснээс кальциа нөхөх нь хамгийн зөв сонголт юм.

Монголчуудын хувьд эрт дээр үеэс кальциар баялаг сүү цагаан идээ их хэрэглэдэг байсантай холбоотойгоор яс сайтай байсан. Кальцийн эх булаг нь ургамлын ба амьтны гаралтай хоол: бяслаг, ээдэм, сүү, хүнсний ногоо зэрэг болно

This image has an empty alt attribute; its file name is 1-390-1024x546.png

21-р зуунд амьдарч байгаа, хотжилтын суурьшмал амьдралд иргэншсэн монгол хүний үндсэн уламжлалт хооллолт үндсээрээ шахуу өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ясны сийрэгжилтэнд бүх насныханд нэрвэгдэх болжээ.

Мөн дээрхи нөхцөлд витамин Д-н дутагдал нь ясны сийрэгжилт үүсэх үндсэн шалтгаан нь болсоор байна.

3%-н тослогтой 100 сүүнд 100 гр кальци агуулагддаг байна.Өдөр тутамдаа 1 литр гаран сүү уух боломжгүй тохиолдолд кальциар баяжуулсан биологийн идэвхит хүнсний нэмэлт тэжээл хэрэглэх нь хамгийн зөв сонголт болж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-390-1024x546.png

Хүний биед зайлшгүй шаардлагатай амин дэмийн нэг бол кальци юм. Кальцийн ихэнх хувь нь яс болон шүдэнд байдаг хэдий ч цус болон мэдрэлийн системийн эдүүдэд ч мөн агуулагддаг. Бидний бие организмын 70% нь кальциас тогтдог бөгөөд энэ нь цус бүлэгнэлтээс сэргийлэх, зүрхний хэмнэлийг зохицуулах, булчингийн агшилт сулралтыг хэвийн байлгахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Тиймээс та таны биед кальци дутагдсанаар ямар шинж тэмдэг илрэхийг мэддэг байх хэрэгтэй. Удаан хугацаанд биед кальци дутагдсанаар ясны сийрэгжилт гэх аюулт өвчин үүсэх магадлалтай гэдгийг санаж яваарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-390-1024x546.png
  1. Шөрмөс татах

Заримдаа шөрмөс татах нь биеийн хөдөлмөр их хийсэн үед эсвэл кали дутагдсан үед үүсэх магадлалтай байдаг. Гэхдээ энэ нь олон давтамжтай байвал кальци дутагдсантай холбоотой бөгөөд үүнд ташаа, гар, хөлийн булчин багтана. Энэ тохиолдолд кальциар баялаг хоол хүнс хэрэглээрэй.

  1. Нойргүйдэл

Нойргүйдэл нь кальцитай шууд холбоотой байдаг. Хэрвээ таны нойр хүрэхгүй, унтахад хэцүү байвал кальци дутагдсан байх магадлал өндөр аж.

This image has an empty alt attribute; its file name is 1-390-1024x546.png
  1. Яс, шүд цуурах

Шүдэнд маш их кальци агуулагдсан байдаг учир кальци дутагдал нь шүдэн дээр хамгийн түрүүнд илрэх болно. Шүд хорхойтох, өнгө нь өөрчлөгдөх, хэврэг шүдтэй болох гэх мэт нүдэнд анзаарагдах өөрчлөлтүүд гарч эхэлвэл эмчид хандаарай.

  1. Арьс хуурайшиж, хумс хугарах

Кальци нь арьс, хумсны эрүүл байдалд багагүй үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс арьс тань хуурайшиж, хумс тань хугараад байвал кальци дутагдсан байх магадлалтай.

This image has an empty alt attribute; its file name is 1-390-1024x546.png
  1. Цусны даралт ихсэх

Цусны даралтын хэвийн байдлыг хадгалахын тулд олон төрлийн амин дэм чухал үүрэгтэй бөгөөд тэдгээрийн дунд кальци багтдаг байна. Хангалттай хэмжээний кальци хэрэглэснээр та цусны даралт ихсэх өвчнийг холуур тойрох боломжтой.

  1. Үсний асуудал

Үс хуурайших, хугарах, унах зэрэг шинж тэмдэг нь таны биед амин дэм дутагдаж байгаагийн нэг илрэл бөгөөд үүнд кальци мөн багтана.

This image has an empty alt attribute; its file name is 1-390-1024x546.png
  1. Үе мөч, яс өвдөх

Кальци дутагдлаас болж яс сийрэгжих нь үе мөчний үрэвсэл үүсэхэд маш чухал нөлөө үзүүлдэг байна.

  1. Сарын тэмдэг ирэхээр өвдөх

Эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдэг ирэх шинж тэмдэг нь өөр өөр байдаг ч кальци дутагдсанаас болоод илүү их өвдөх нь бий. Кальцийн хэмжээ хангалттай байхад гэдэс дүүрэх, хавантах, стресстэх гэх мэт асуудлууд таныг зовоохгүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-390-1024x546.png
  1. Яс хугарах

Кальцийн дутагдал нь ясны хугарал болон үрэвсэл үүсгэдэг. 50-аас дээш насныханд кальц дутагдвал ясны сийрэгжилт үүсэх магадлал улам бүр өндөр болж байдаг.

Эмч нар кальциар баялаг хоол хүнс идэхийг зөвлөдөг бөгөөд үүнд хатаасан жимс, сүү сүүн бүтээгдэхүүн, брокколи, байцаа, загас, өндөг, жүржийн шүүс зэрэг багтана. Хэрвээ танд эдгээр шинж тэмдгүүдийн аль нэг илэрсэн бол эмчид үзүүлж зөвлөгөө аваарай. Үүнээс гадна хоолондоо амин дэм ихтэй бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-390-1024x546.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *