Categories
Uncategorized

Хүүхдийнхээ дархлааг хэрхэн дэмжих вэ? Дархлаа сэргээх уламжлалт арга, хоол хүнсүүд ХАДГАЛААД АВААРАЙ

Хүүхдээ ханиад, томуунаас сэргийлэхийн тулд гэрийн нөхцөлд хэрхэн чийрэгжүүлэх талаар зөвлөгөөг хүргэж байна.

Усаар чийрэгжүүлэх

Хүүхдийг зургаан сар хүртэл өдөр бүр усанд оруулж байх хэрэгтэй. Харин нэг нас хүртэл өнжөөд нэг, түүнээс дээш бол багадаа долоо хоногт хоёр удаа усанд оруулах нь зүйтэй. Халуун дулааны хүчээр цусны эргэлт сайжирч, бодисын солилцоо эрчимждэг.

Хүйтэн усны үйлчилгээ нь судасны гимнастик гэсэн үг. Хүйтэн зүйлд агшиж, өргөсөж байна гэдэг дасан зохицох чадвар сайжирдаг. Мөн усан чийрэгжүүлэлтэд бэлэн халгайн ханд, шилмүүс, давсны гэх мэтчилэн олон төрөл бий.

This image has an empty alt attribute; its file name is 1-393-1024x546.png

Image result for Хүүхдийг усанд

Хар цай, ясны шөлөөр чийрэгжүүлэх

Уснаас гадна хүүхдийг хар цайнд оруулах нь дархлааг маш сайн дэмжиж өгдөг. Ялангуяа ханиад хүрэх гэж байгаа хүүхдийг гурван өдөр дараалаад хар цайнд оруулвал дархлаа сайжирч, эмчилгээний нөлөө үзүүлнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-393-1024x546.png

Хар цай яг яаж чанадаг түүгээрээ л чанана. Ингээд хар цайндаа 15 минут суулгана. Долоо хоногт нэг удаа гээд нэг курс нь 5-6 удаа байхад болно. Харин шөлний хувьд хонины хавтгай яснаас шөл гаргаж авахыг зөвлөж байна. 14 хоногт нэг гээд 3-4 удаагийнх нь нэг курс болдог. Ясны шөлөнд оруулж байгаа тохиолдолд гам сайн барина. Орой унтахын өмнө оруулж, дааруулж болохгүй.

Image result for Хүүхдийг цайнд оруулах

This image has an empty alt attribute; its file name is 1-393-1024x546.png

Иллэг

Хүүхдэд иллэх хийхдээ чээж, нуруу, гар, хөлийг нь дээрээс нь доош нь чиглэлээр илдэг. Иллэг нь судас өргөсгөж, цусан хангамжийг сайжруулж, дархлаа сайжруулахад сайн нөлөөтэй. Сард нэг долоо хоног л хийхэд болно.

Иллэгийг зөвхөн нярай гэлтгүй бүх насны хүүхдэд хийж байх хэрэгтэй. Оливын тос, шар тос, сүүлний тосоор иллэг хийхэд харшил өгөхгүй, олон төрлийн ач холбогдолтой.

This image has an empty alt attribute; its file name is 1-393-1024x546.png

Image result for Хүүхдийг иллэг

Нойр

Орой 21:00 цаг гэхэд л хүүхдээ унтуулж байх хэрэгтэй. Тогтмол цагт унтах нь дархлааны хамгийн том зэвсэг болдог. Шинэ төрсөн хүүхэд 18 цаг, цэцэрлэгийн насны хүүхэд 12-13 цаг, сургуулийн насны хүүхэд 10 цаг унтах шаардлагатай.

This image has an empty alt attribute; its file name is 1-393-1024x546.png

Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдээ тогтмол цагт унтуулахад хүндрэлтэй байдаг талаар эцэг эхчүүд учирладаг. Тэгвэл тогтмол цагт унтуулж сургахын тулд бүдэг гэрэл, анхаарал сарниулах дуу чимээгүй болгон орчинг нь бүрдүүлэх хэрэгтэй.

Сүүлийн үед хүмүүсийн дархлаа буюу биеийн эсэргүүцэл сулрах, өвчин эмгэгт өртөмтгий болох хандлага гарсаар байна. Зарим хүчин зүйлсээс шалтгаалан хүний дархлаа суларч амархан ядрамтгай болж болно. Үүнд: орчны бохирдол, ялангуяа агаарын бохирдол, стресс ядаргаа, хүмүүсийн буруу хооллолт, амьдралын буруу хэвшил, хөдөлгөөний дутагдал гэх мэт.

This image has an empty alt attribute; its file name is 1-393-1024x546.png

Дархлааг дэмжихийн тулд та дараах зүйлсийг хийгээрэй:

ЗӨВ ХООЛЛОХ Эрүүл цэвэр байгалийн бүтээгдэхүүн хэрэглэх,
Хоолны чанарыг анхаарах хоолны уураг, нүүрс усны хэмжээ, өөх тосны хэмжээ зэргийг хянах,

Өдөр, өглөө маш чанартай хоолыг идэж байх

Өдөрт 4-5 ширхэг жимс идэх хэрэгтэй. Учир нь жимсэнд өвчин эсэргүүцэгч, дархлааг дэмжигч С, Евитамин, каротин маш ихээр агуулагддаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-393-1024x546.png

Сармисыг байнга хэрэглэж занших хэрэгтэй.

ТАМХИ БҮҮ ТАТ

ОЮУН САНААГАА САЙН ХӨГЖҮҮЛЖ, СТРЕССТ АВТАХГҮЙ БАЙХ

ҮРГЭЛЖ ЗӨВ ЮМ БОДОЖ, ЗӨВ ЗҮЙЛ СЭТГЭЖ, ЗӨВ ҮЙЛДЭЛ ХИЙЖ БАЙХ

ӨДӨРТ 30 МИНУТЫН ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН ДАСГАЛ ХИЙХ

ӨДӨР БҮР 10000 АЛХАМ ЯВГАНААР АЛХАХ

This image has an empty alt attribute; its file name is 1-393-1024x546.png

Сүү, цагаан идээ: Монголчууд зөвхөн зун гэлтгүй өвлийн улиралд цагаан идээгээ хэрэглэж дархлаагаа дэмжиж байх нь зүйтэй. Эдгээр бүтээгдэхүүнд биед хэрэгтэй бактерийн хэмжээ элбэг байдаг учраас өдөрт нэг аяга сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь дархлаа сайжруулахад нэн чухал. Коронавируст халдварын үед халуун сүү, сүүн бүтээгдэхүүн, аарц уух, ааруул, ээзгий, бяслаг түлхүү хэрэглэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байгаа.

Аньс: Аньс органик хүчил ихтэй, эмчилгээний өндөр ач холбогдолтой жимс юм. Аньсанд төрөл бүрийн амин хүчлүүд, тухайлбал, нимбэг, алим, хурган чих, чихэрлэгийн хүчлээс гадна бензойны хүчил, шоргоолжны хүчил, кали, кальци, марганц, төмөр зэрэг эрдэс агуулагддаг. Харин навчинд нь халдвар эсэргүүцэх, А, С аминдэм ихээр агуулагддаг байна. Ханиад томууны дэгдэлтийн үеэр тус жимсний шүүс хамгийн сайн эмчилгээ болдог.

This image has an empty alt attribute; its file name is 1-393-1024x546.png

Чацарганад тосны ханаагүй хүчил болох линол, линолейн, олейны хүчил их хэмжээтэй агуулдгаас гадна хүнсний гол бодис уураг, С, А, Е, В-ийн төрлүүд, РР амин дэмүүд, био идэвхит бодис, органик хүчил харьцангуй их хэмжээгээр агуулдгаараа давуу талтай. Энэ утгаар нь чацарганыг цорын ганц “байгалийн поливитаминт” жимс гэж нэрлэдэг байна. Ихэвчлэн уушгины бүгшүүлж ханиалгах, мэнгэрийн үед жимсийг дангаар буюу эмэнд хольж хэрэглэдэг.

Сармис: Сармис бүх цаг үеийн хоолны жорын гол хэрэглэгдэхүүн болсоор ирсэн. Сармисны гол нууц амт нэмэх төдий биш бөгөөд өөрт агуулдаг дархлаа дэмжих амин хүчил, тэжээллэг чанар, халдвар, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-393-1024x546.png

Сармисыг түүхийгээр хэрэглэх нь ханиад шуухинаа, чийг бам өвчин, цээжний хөндийн үрэвсэл зэргээс найдвартай хамгаалдаг гэдэг. Түүнчлэн, сармисанд агуулдаг C, B1, B6 амин дэмийн эх булаг, фосфор, төмөр зэрэг эрдэс бодис, бактерийн эсрэг идэвхтэй үр нөлөөтэй сулфоксид аллинийг өөртөө агуулдаг аж.

Самар, ургамлын үр: Эрүүл мэндэд нэн тустай, дархлаа дэмжих амин хүчлүүдийн тоонд Е аминдэм ордог. Хүний биед аажим аажмаар хуримтлагдаж байдаг бактери, хавдрыг бий болгогч эсүүдтэй тэмцэх, устгахад хамгийн үр нөлөөтэй нэгдэл нь тус аминдэм юм. Гэвч ямар хүнсний бүтээгдэхүүнээс үүнийг нөхөх вэ гэдэг чухал. Тэгвэл самар, ургамлын үрийг тодорхой хэмжээгээр идэхэд өдрийн Е аминдэмийн хэрэгцээгээ төвөггүй нөхөх боломжтой гэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-393-1024x546.png

Хүн бүрийн амьдралын хэв маягаас шалтгаалж, тус шим тэжээлүүдийг хэрэглэх хэмжээ янз бүр байдаг бөгөөд энгийн амьдралын хэв маягтай хүн самар, ургамлын үрний аль нэгийг өдөрт 100-400 мг-г хэрэглэхэд хангалттай байдаг бол архи согтууруулах ундаа хэрэглэдэг, байнгын суугаа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс дээрхээс илүү хэрэглэж байж үр дүнгээ өгнө.

This image has an empty alt attribute; its file name is 1-393-1024x546.png

Зөгийн бал ба нимбэг: Хэрвээ хүүхэд тань ямар нэг хүнсний бүтээгдэхүүнээс элдэв харшил авдаггүй бол дархлааг дэмжих хүнсэндээ чанартай зөгийн бал нэмж хэрэглэж болно. Хүүхдийн өдөрт уудаг шингэн зүйлст нь элсэн чихрийн оронд нэг халбага зөгийн бал нэмж өгөөрэй. Мөн дархлааг сайжруулах бас нэг бүтээгдэхүүн бол усанд нимбэг зөгийн балыг хамтад нь хийж уулгах юм. Өдөр тутам ууснаар дархлааны системийг маш сайн дэмждэг банйа.

Амуу тариа: Бор будаа, овьёос, хүнсний хивэг зэрэг амуу тариан төрлийн хүнсний бүтээгдэхүүн ислэг, уургаас гадна залуужуулах гайхамшигтай үйлдэл бүхий антиоксидант ихээр агуулдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-393-1024x546.png

Мах, махан бүтээгдэхүүн: Монгол малын мах бие махбодын өсөлт хөгжилт, нөхөн төлжилт, биеийн эсэргүүцлийг сайжруулж, уургийн хэрэгцээг хангахын зэрэгцээ өндөр илчлэг бүхий өөх тосоор баялаг юм. Махны уураг нь бие махбодод нийлэгжих замаар үүсдэггүй, үл орлогдох амин хүчлийн агуулсан төгөлдөр уургийн эх үүсвэр болдог. Махны найрлагын нэг гол бүрэлдэхүүн нь өөх тос. Өөх тос нь илчлэгийг ялгаруулах эх үүсвэр болдог.

This image has an empty alt attribute; its file name is 1-393-1024x546.png

Маханд В-ийн төрлийн аминдэм, тухайлбал, В1, РР агуулагдана. Маханд карнозин, креатин, пурины суурь зэрэг хандлагч бодис байдаг нь шөлийг өвөрмөц амттай, хурц болгодог. Махны хандлагч бодис нь хоол боловсруулах эрхтний шүүс ялгаруулалтыг идэвхжүүлэн, хоолны шингэцийг сайжруулдаг. Бэлчээрийн малын мах хүнд элемент багатайн дээр цацраг идэвхит изотопын бодисоор бохирдоогүй тул экологийн цэвэр хүнсэнд тооцогддог.

This image has an empty alt attribute; its file name is 1-393-1024x546.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *