Categories
Uncategorized

Хайртай хүмүүсийнхээ духан дээр үнсэх нь гурав дахь мэлмийг идэвхжүүлдэг. Хайртай хүнийхээ духан дээр үнсэж байгаарай. ХАДГАЛААД АВААРАЙ

Бидний тархины гүнд байрлах боргоцой хэлбэрийн булчирхайг фтор болон бусад хорт бодисууд хордуулж, чулуужилт үүсгэж, үйл ажиллагааг нь муутгадаг. Энэхүү гайхамшигт булчирхай нь зарим хүний боддогоор ганцхан бясалгагчид, гэгээрэхийг хүсэгчид л мэдэх, сонирхох учиртай зүйл огтхон ч биш юм.

Энэ нь бясалгал хийдэг хийдэггүй, тэрийг ер нь сонирхдог эсэх, цагаан болон бор хоолтон, шашинд итгэдэг, үл итгэдэг нь огтхон ч хамааралгүйгээр бүх хүнд хамааралтай, тэгэхдээ бүр маш чухал анхаарах учиртай асуудал юм.

Учир нь энэ боргоцой булчирхай маань хэвийн, эрүүл ажиллагаатай байснаар бид эрүүл саруул, урт наслах, аз жаргалтай амьдрахын язгуур учиг энд оршдог гэж хэлэхэд нэг их буруудахгүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-394-1024x546.png

Бясалгал төвлөрөл хийдэг, амьдралынхаа гол утга, зорилгыг билиг оюунаа хөгжүүлэхэд зориулагч нэгэнд энэ нь дээд бурханлигт, өөр хэмжээст, гэгээрэлд хүргэх гол эрхтэн, зам нь болдог.

Харин эгэл жирийн хүмүүст ямар хамаатай, ашигтай тустай вэ гэвэл биеийн дотоод даавруудыг хянаж хэвийн байлгадаг, шөнө унтахад мелатонин ялгаруулж гүн сайхан амрах нөхцөлийг бүрдүүлдэг, өдрийн цагаар биднийг сэргэлэн цовоо байлгаж цусны даралтыг хэвийн шаардлагатай түвшинд байлгадаг. Товчдоо хүний биологийн цагны үүрэг гүйцэтгэдэг. Бас бусад дотоод шүүрлийн булчирхайнуудын үйл ажиллагааг зохицуулдаг. Хэрвээ энэ булчирхай элдэв хүнд металл, хорт бодисууд болох тугалга, хөнгөн цагаан, мөнгөн ус, фтор, архи тамхи, пестицид зэргээр хордож шохойжвол юу болох бол?

This image has an empty alt attribute; its file name is 1-394-1024x546.png

Хамгийн наад зах нь бид шөнө тайван, гүн унтаж амарч чадахаа болино. Өглөө бараг амрах биш ядраад босоход тэр өдөр яаж ажиллах билээ. Өдөржингөө ядарсан нойрмоглосон байдалтай болно. Учир нь сератонин багассанаас. Даралт тогтворгүй, уур уцаартай, тэр ч бүү хэл харгис, хэрцгий араншин илэрч болно.

Ийм байхад ажил яаж бүтэх билээ. Стресс, депресс бас л үүнээс үүсдэг. Учир нь сератонин буюу жаргалын даавар багасахаар өөр яах ч билээ дээ. Бас биеийн дулааны тохиргоо алдагдана. Их бээрэг болох г.м. Бас Алцхаймерын өвчин, паркинсон, зөнөгрөх евчин эндээс үүдэлтэй. За одоо энэ чухал эрхтэнээ яаж сэргээж, эрүүлжүүлэх, талаар олж уншсан мэдээллүүдээ хүргэе.

This image has an empty alt attribute; its file name is 1-394-1024x546.png

Юуны түрүүнд фтортой оо, ус, бусад зүйлсээс зайлсхийх. Ялангуяа фтор нь бага насныханд илүү хүчтэй үйлчилдэг бна. АНУ-д өсвөр насныхны 60% илүү нь боргоцой булчирхайн шохойжилттой нь шинжилгээгээр тодорхойлогдсон бна.

This image has an empty alt attribute; its file name is 1-394-1024x546.png

Аль болох эрүүл эко жимс ногоо хэрэглэх. Мөн тийм жимс ногооноос шүүсийг нь шахаж уух.

Хүнсний ногооны шүүсийг ууж болдог. Байцаа лууван өргөст хэмх, хүрэн манжин, тэр ч битгий хэл төмсний шүүс олон зүйлд маш сайн. Ялангуяа хүрэн манжингийн шүүс биеийг сайн цэвэрлэхээс гадна бас маш их эрч хүч, энерги өгдөг. Тиймээс олон хүн усаар шингэлж уухыг зөвлөдөг.

This image has an empty alt attribute; its file name is 1-394-1024x546.png

Гэвч нэг аюултай нь хүрэн манжин нь ургасан хөрснийхөө хамаг химийн хорт бодисыг өөртөө шингээж авдаг. Энэ нь найдвартай эх үүсвэрээс л манжингаа худалдаж авах хэрэгтэй гэсэн үг. Одоо цагт өөрсдөө л тарьж ургуулаагүй бол хамаагүй худалдаж авах, шүүсийг шахаж уух нь маш эрсдэлтэй. Нэг удаа хүрэн манжингийн шүүсний тухай ярьсаны дараа нэг өвчтөн маань тэр оройдоо захаас авсан манжингаа шахаж уугаад маш амархан харшил өгч сандарч байж билээ.

Ундны усыг аль болох байгалийн ус хэрэглэх. Хэрвээ хот суурин газар амьдардаг бол нийтийн түгээгүүрийн усыг том амсартай саванд хэдэн цаг байлгаж байгаад хэрэглэх.

This image has an empty alt attribute; its file name is 1-394-1024x546.png

Өвөл бол гэсгээсэн ус хэрэглэх (бүтэц нь сэргэсэн, амьд ус).

Зарим хүн нэрмэл ус хэрэглэдэг. Гэхдээ энэ нь зардал өндөртэй, бас органик жимс ногоо бага хэрэглэдэг хүнд чухал эрдэс бодис дутагдах боломжтой.

Алимны цуу усаар шингэлж уух нь тустай.

Гэхдээ болж өгвөл органик, чадвал өөрсдөө хийгээд хэрэглэвэл бүр сайн.

This image has an empty alt attribute; its file name is 1-394-1024x546.png

Нар ширтэх (sun gazing) нь эртний ба маш хүчтэй идэвхжүүлэх арга юм. Үүнийг хэдхэн секундээс эхэлж тодорхой системтэйгээр нэмсээр бараг цаг орчим хугацаанд хийдэг болдог. Тэгэхдээ эрүүл газар дээр хөл нүцгэн зогсоод зөвхөн нар дөнгөж ургаж байхад болон жаргах нарыг ширтдэг.

Билгийн мэлмий дээрээ төвлөрч бясалгал хийх нь мэдээж маш сайн.

Нимбэгийн шүүс шахаж уух нь бас биед үүссэн элдэв чулуу, салстуудыг сайн арилгадаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-394-1024x546.png

Бас нэгэн сонирхолтой боловч маш энгийн нэг арга бол ойр дотныхоо, хайртай хүний духан дээр үнсэх нь гурав дахь мэлмийг идэвхжүүлдэг гэнэ. Эцэг эхчүүд хайртай бяцхан үрсээ духан дээр нь зөөлөн үнсээд унтуулахад тэд маань тайвширч амархан, тайван нойрсдог нь мелатонин сайн ялгарсаны үр дүн байдаг байна.

Бас халуун орны жимс ургамалууд сайн нөлөөтэй байдаг. Хан боргоцой, гадил жимс, наргилын самрын шүүс, тос, тамаринд г.м. Манайд орж ирж буй нь чанарын ямар түвшинд байгааг нарийвчлан тодорхойлох амаргүй, тэгээд ч олдоц нь элбэг бус, үнэ ихтэй зэрэг асуудал байна. Тиймээс эх нутгийнхаа хөрсөнд ургасан жимс жимсгэнэ, ногоо ургамалуудыг түлхүү хэрэглэх нь бие махбодыг эрүүлжүүлэхээс гадна монгол хүний биед илүү зохимжтой байдаг юм шүү.

This image has an empty alt attribute; its file name is 1-394-1024x546.png

Боргоцой булчирхайг хордуулж муутгадаг бас нэг хүчин зүйл бол цахилгаан соронзон орон юм. Энэ эрхтэн маань үүнд маш мэдрэг байдаг ба жишээ нь шувууны энэхүү булчирхай нь дэлхийн соронзон орныг мэдэрдэг учраас зүг чигээ алдалгүй алс холд нисч чаддаг байна. Судлаачдын дүгнэлтээр хэмнэлттэй чийдэн буюу бидний ярьж заншсанаар өдрийн гэрэл нь илүү хортой байдаг байна. Тиймээс унтахаар хэвтэхдээ гэрийнхээ бүхий л цахилгаан хэрэгслийг унтрааж унтах хэрэгтэй. Wi Fi router зэргийг ялангуяа заавал унтраах шаардлагатай.

Хүний биеэс бүхий л хорыг гадагшлуулж, эрүүлжүүлдэг нэг зүйл бол zeolite буюу галт уулын гаралтай чулуулаг гэнэ. Энэ нь биед буй илүүдэл эрдэс давс зэргийг гадагшлуулнаар биед үүссэн чулуу элс, шохойжилтыг арилгаж чаддаг байна. Түүгээр ч зогсохгүй элдэв өвчин үүсгэгч бичил биетүүдийг устгахад маш тустай байдаг гэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-394-1024x546.png

Манай уламжлалт анагаах ухааны олон эм тангууд болон эмчилгээнүүд бие организмыг эрүүлжүүлж цэвэрлэх үйлдэлтэй байдаг. Тэгэхээр эмч нартаа үзүүлж махбодийг тэгшитгэн анагаах тан ууж байх нь бас чухал.

Сайтар судалвал энэ гайхамшигт бие махбодыг эрүүл байлгаж, бүхий л хүчин чадал, чадваруудыг нь дээд хэмжээнд нь нээж, ашиглах боломж хүн бүхэнд буй бөгөөд, уйдаж гуних, бусдыг шүүмжлэх завгүй өөрийгөө хөгжүүлэн аз жаргалтай амьдрахын ерөөлийг өргөе.

This image has an empty alt attribute; its file name is 1-394-1024x546.png

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

Билгийн мэлмий нээх аргаас

               2013  онд  трансмутацийн  тухай  ойлголт  болон  трансмутацид  орох  аргаас   бичих  төлөвлөгөө  xэвээр  байгаа ба  би  туршлага  бүрийг  хэрэглэж  үр  дүнтэй  түргэнээс  сонгон  бичиж  байгаа  болно.Билгийн  мэлмийний  тухай  уншичид  маань  ямар  нэгэн   ойлголттой  байдаг   гэдэгт  эргэлзэхгүй  байна.

                   Билгийн  мэлмий  нээгдсэнээр  хүмүүсийн  ойлгодогчлон  ирээдүйг  зурагтаар  харж буй  мэт  байдаггүй ба  дуxны  орчим  энергийн  хөдөлгөөн  чичэргээ  мэдэгдэж  аливаа  зуйлийг  урьдчилан  мэдрэх  чадвар  нэмэгдэх  зэргээр илэрдэг  байна.Үүний  тулд   мэдээж  байнгын  дасгал  xийx   xэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-394-1024x546.png

       Тэгэхээр  энэ  аргуудаас   2г   толилуулья.

        1.Лаатай  хийх  дасгал

          Орой  унтахынхаа   өмнө лаа асаагаад  30-40см  зайнаас  аль   болохоор  нүдээ  цавчилгүйгээр 5-10 минут   харах  хэрэгтэй.Лааны  дөлний  эргэн  тойрон дахь  гэрэлтэж  буй  хэсэгт  хараагаа  чиглүүлэх  хэрэгтэй.

            Дараа нь  нүдээ  аньж аньсаганы өмнө  өөрчлөгдөх өнгө  бүр  дээр  анхаарлаа төвлөрүүлэх  хэрэгтэй.Шар,улаан,ногоон,цэнхэр гээд….Өнгийг  алга  болтол  ажиглах  хэргтэй  боловч  анхаарал  чинь  суларвал  өнгө  гулгаад  алга  болчихоод  байдаг  тул  амсийж  байгаад л  анхаарлаа өнгөн  дээр  төвлөрүүлээд  байх  хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-394-1024x546.png

      Нүдээ  анихад  чинь  нүдний  алим.аньсага  хөдлөөд  чичрээд  байвал  хуруугаараа  түр  дараад  суллаж  амcийх  боломж  олгох  хэрэгтэй.Үүний дараа  өнгөн  дээр  тайван  төвлөрч болно.

        2.Зүүн  гарынхаа  алган  дээрээ  өнгийн  бал  юмуу  фломастраар  нүдний  дүрс зурах  хэрэгтэй.Тэгээд  завилж  суугаад  гараа  нүднийхээ  өмнө  авчраад  зурсан  дүрсэн  дээрээ  анхаарлаа төвлөрүүлнэ.Энэ  үед  нүүрний  арьсны  булчингууд  сул  байх  ба хэлээ  дээд шүдний зэргэлдээ  тагнайд  хүргэсэн   байх  хэрэгтэй.Амьсгаагаа  авах  бүртээ    зурсан  дүрснээс  Билгийн мэлмий  руу  энерги  урсан  орж  буйгаа төсөөлөх  хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-394-1024x546.png

      Өөрийгөө  хөгжүүлж  туршлага  хуримтлуулах  аянд  тань  амжилт  хүсье.Шинэ  энергийн  эринд  дасгал  хийсэн  бүхэн амьдрахад  амар   болох  учиртайг  та   лав  мэдэж  байгаа  бизээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *