Categories
Uncategorized

Эртний анагаах сударт байцааны шүүсийг онцгойлон тэмдэглэжээ. Байцааны шүүс нь ямар ч өвчний үед маш сайн үр дүн үзүүлдэг байна. ХАДГАЛААД АВААРАЙ

Байцааны шүүсээр ходоодны үрэвсэл болон шархыг үр дүнтэй эдгээж байгааг судалгаагаар нэгэнт баталжээ. Байцааны шүүсэнд агуулагдах глутамин гэх бодис нь антацидаас илүү үйлчилгээтэй байна.

Мөн бөөрөнхий байцаанаас хорт хавдрын эсийн өсөлтийг сааруулах, хоргүй хавдрыг багасгах үйлчлэл бүхий бодисыг эрдэмтэд илрүүлжээ.

Байцаа нь ислэг ихтэй учир бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулдаг.

ХЭРХЭН БЭЛДЭЖ УУХ ВЭ?

This image has an empty alt attribute; its file name is 1-399-1024x546.png

Байцааны хальсыг нь авч хаяад жижиглэн шүүс шахагчаар бүх шүүсийг нь гаргаад өдөрт 2 удаа 1,1 стаканаар хоолноосоо 1 цагийн өмнө ууна. Эсвэл хоол идсэнээс 1 цагийн дараа ууж хэрэглэнэ. Өглөө босонгуутаа болон орой яг орондоо орохын өмнө уухад илүү тохиромжтой. Хэрвээ та ходоодны шархтай үрэвсэлтэй, ходоодны шархаа эдгээмээр байгаа бол өдөрт 3 удаа 1 уухдаа 300 грамм орчим уугаарай. Хоолноосоо 1, 1 цагийн өмнө хойно уухад болно.

Байцааныхаа шүүсний амтыг сайжруулахын тулд алимтай шахаж, сэнгэнэсэн амтыг мэдрэхийг хүсвэл цагаан гааг багавтар нэмээрэй!

This image has an empty alt attribute; its file name is 1-399-1024x546.png

Ходоодны үрэвсэл болон шархтай, цээж хорсох, гэдэс хийгээр дүүрэх үед буюу эмчилгээний журмаар ууж байгаа үед лемон хийсний хэрэггүй. Харин ходоод асуудалгүй турах зорилгоор уух үед байцаа+ алим+цагаан гаа+лемон гэж уугаарай. 1 стакан шүүсэнд эрхий хурууны хэрээний 1ш цагаан гаа, жижиг лемоны тал байхаар тооцож шахаарай.

Байцааны шүүсийг эмчилгээний журмаар ууж байгаа үедээ

• Архи, согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх

This image has an empty alt attribute; its file name is 1-399-1024x546.png

• Кофе болон савласан ундаа уухгүй байх

• Халуун ногоотой хоолноос зайлсхийх

• Шоколад, цитрус жимс, улаан лоолийн гаралтай бүтээгдэхүүн нь зарим хүмүүсийн ходоодны шархыг өдөөдөг тул идэхгүй байх!

• Амин дэмээр баялаг хоол хүнс, ялангуяа жимс, хүнсний ногоог идээрэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-399-1024x546.png

• Шарсан эсвэл өөх тос ихтэй хоол хүнснээс зайлсхийх хэрэгтэй.

Нэгэн судалгаагаар ходоод, хоол боловсруулах замын хурц хэлбэрийн шархлаатай 13 оролцогчид өдрийн турш 1 литр шинэхэн байцааны шүүсийг 4~5 хувааж уулгасан байна.

Дунджаар эдгээр оролцогчдын шарх 7-10 хоногийн эмчилгээний дараа эдгэрсэн гэнэ. Энэ нь уламжлалт эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн өмнөх судалгаагаар мэдээлсэн дунджаас 3,5-аас 6 дахин хурдан байжээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-399-1024x546.png

Өөр нэг судалгаагаар дээрхтэй ижил хэмжээний шинэхэн байцааны шүүсийг ходоодны шархлаатай 100 оролцогчдод (урьд нь эмчилгээ хийлгээгүй хүмүүс) өгсөн бөгөөд тэдгээр хүмүүсийн ихэнх нь (81% нь) 7 хоногийн дотор өвчний шинж тэмдэггүй болсон байна.

Хэрэв та ходоодны архаг шарх үрэвсэлтэй бол дээрх шиг өдөрт 1 литр шинэхэн байцааны шүүсийг 4 хувааж ууж хэрэглээрэй! Хоолноос 1 цагийн өмнө 1 цагийн дараа уухад болно!

This image has an empty alt attribute; its file name is 1-399-1024x546.png

Шинэхэн байцааны шүүс нь уушгины үрэвслийг эмчлэхдээ маш сайн! Дээрхтэй адил хэд хэдэн анагаах ухааны судалгаагаар уушигны өвчтэй өвчтөнд өдөр бүр шинэхэн түүхий байцааны шүүсийг уулгахад өвчиний шинж тэмдгээс хурдан ангижруулж, эмчилгээ, эм тариа хийхтэй харьцуулахад шархлаат гуурсны эдгэрэлтийн хугацаа харьцангуй богино байжээ.

Мөн байцааны шүүс нь ЭЛГИЙГ цэвэрлэж өгөхөөс гадна элэгний хордлогоос хамгаалдаг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-399-1024x546.png

БАЙЦААНЫ АЧ ТУС

Байцаааны олон төрөл, зүйл байдаг ба манай оронд бөөрөнхий цагаан байцааг түгээмэл хэрэглэдэг.

Бөөрөнхий цагаан байцаа нь эслэг, кальци, фосфор, кали, натри, төмөр, селен, зэс, цайр зэрэг эрдэс бодис, фолийн хүчил, С, В1, В2, В3, В6, А, Е зэрэг амин дэмээр баялаг. Бөөрөнхий байцааг шинээр нь эсвэл чанаж, жигнэж хэрэглэхээс гадна төрөл бүрийн зууш, шөлтэй хоол, хоолны хачирт хэрэглэнэ.Мөн давсалж, даршлах, хатаах зэргээр нөөшилж хадгалах боломжтой.

This image has an empty alt attribute; its file name is 1-399-1024x546.png

Бөөрөнхий цагаан байцааны ач тус

1. Байцаа нь ислэг ихтэй учир бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулдаг.

2. Хорт хавдрын эсийн өсөлтийг саатуулах, хоргүй хавдрын багасгах үйлчлэл бүхий бодисыг эрдэмтэд байцаанаас илрүүлжээ.

3. Цацраг туяаны хордлого болон цацраг эмчилгээний хорыг тайлах үйлчлэлтэй болох нь тогтоогджээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-399-1024x546.png

4. Европын уламжлалт анагаах хугацаанд байцааг үрэвсэл намдаах эмчилгээнд өргөн хэрэглэдэг.

5. Түүхий байцааны нухшийг бүтэн навчинд ороогоод биеийн өвчтэй хэсэгт тавихад өвдөлт намддаг.

6. Шинэхэн байцааны шүүсээр ходоод, гэдэсний богино хугацаанд эмчилдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-399-1024x546.png

7. Байцааг илчлэг бууруулсан хоолны дэг баримтлах өргөн хэрэглэдэг.

– дархлаа сайжруулах

– гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах

– зүрхний өвчлөлөөс сэргийлэх

– ходоод гэдэсний шарх анагаана

– хордлого тайлна

– хорт хавдраас сэргийлнэ

This image has an empty alt attribute; its file name is 1-399-1024x546.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *