Categories
Uncategorized

Чихэрлэг ундаа байнга хэрэглэдэг хүүхдүүд намхан бас бүдүүн болдог. ЧИХЭРЛЭГ, ХИЙЖҮҮЛСЭН УНДААНЫ ХЭРЭГЛЭЭ, ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨ. ЗААВАЛ УНШААРАЙ. ТҮГЭЭГЭЭРЭЙ

Бүх төрлийн чихэрлэг ундаанд агуулагдах үндсэн найрлага нь сахар буюу түргэн задардаг энгийн нүүрс-ус байдаг. 100мл ундаанд дунджаар 12гр сахар агуулдаг бол 500мл нэг савтай ундаанд 60 гр сахар буюу 12 ширхэг ёотон агуулна гэсэн үг.

Уг нь хүн идээ, ундаагаараа уураг, өөх тос, нүүрс-ус, эрдэс, амин дэм зэрэг шимт бодис авах учиртай. Гэтэл чихэрлэг ундаанд хүний биед тустай шимт бодис байдаггүй. Харин хоосон илчлэг өгөх сахар л агуулна. 60гр сахар 240ккал илчлэг үүсгэдэг.

Энэхүү илүүдэл илчлэгийг бүрэн шатаахын тулд 20 мин тасралтгүй гүйх шаардлагатай болно. Харин шатааж чадахгүй бол илчлэг нь илүүдлээр нөөцлөгдөнө. Нөөцлөгдөхдөө бодисын солилцооны хувиралд орж триглицерид буюу өөх болж хэвлий, арьсан доор, дотор эрхтнүүдэд байршиж хадгалагдана. Хүн амын хоол тэжээлийн байдал үндэсний V судалгааны дүнгээр 2011-2017 оны хооронд Монгол хүүхдүүдийн дунд илүүдэл жин, таргалалт 7 дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл 6-11 насны 3 хүүхэд тутмын 1 нь илүүдэл жин, таргалттай болжээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-401-1024x546.png

ЧИХЭРЛЭГ УНДАА ХООЛНЫ ДУРШИЛ БУУРУУЛЖ, ДОНТОЛТ ҮҮСГЭДЭГ

Чихэрлэг ундаанд агуулагдах сахароз нь уусан даруйд хоол боловсруулах замд түргэн шимэгдэж цусанд глюкоз болон хүрнэ. Цусанд дахь глюкозын хэмжээ нэмэгдсэн үед нойр булчирхайгаас инсулин даавар ялгардаг. Инсулин нь цусан дахь глюкозыг эсрүү нэвтрүүлэх түлхүүр үүрэг гүйцэтгэхээс гадна өөхөн эдээс лептин дааврын ялгарлыг дэмжинэ. Лептин даавар тархины гипоталамус хэсэгт очиж цадалтыг үүсгэнэ.

Иймд чихэрлэг ундаа уусан дариуд цадалт үүссэнээр хоолны дуршил буурдаг хэрнээ чихэрлэг зүйл нэмж хэрэглэх дуршил нэмэгдэж донтолт үүснэ. Үүний учир нь өнөөх сахарын нөлөөгөөр тархинд домамин хэмээх биологийн идэвхит нэгдэл үүсч мэдрэлийн эсэд очиж нөлөөлснөөр амтнаас авах таашал мэдрэмж үүснэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-401-1024x546.png

Сахарнаас таашал авдаг репепторын тоо нэмэгдсэнээр мэдрэлийн эс тэрхүү допаминаа нэхэж эхэлдэг байна. Ийнгээд л чихэрлэг ундаа уумаар санагдах болно доо. Нэмж хэлэхэд архинд донтох, тамхинд донтох нь сахаранд донтохтой яг ижил механизмаар өрнөнө. Иймд архи, тамхинд донтох чихэрлэг ундаанд донтох нь агаар нэг юм.

Өсөж бойжиж яваа хүүхдэд уураг, өөх тос, нүүрс-ус, эрдэс, амин дэм агуулсан шим тэжээллэг хүнс ус агаар мэт хэрэгтэй. Гэтэл чихэрлэг ундаанд донтсоноор хоолны дуршил буурч шим тэжээлийн дуталд орж эхэлдэг. Үүний нөлөөгөөр өсөлт удааширч, булчингийн масс буурч эхэлдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-401-1024x546.png

ОНЦГОЙ ТАТВАР НОГДУУЛАХ ЗАМААР ЧИХЭРЛЭГ УНДААНЫ ХЭРЭГЛЭЭ БУУРДАГ

Монгол улсын 10-64 насны хүн амын 70 хувь нь чихэрлэг ундаа, 69 хувь нь хийжүүлсэн ундаа, 45 хувь нь цай, кофендоо сахар нэмэлтээр хэрэглэдэг болохыг АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн сургуулийн судлаачид “Монгол улсын хүүхэд, насанд хүрэгчдийн чихэрлэг ундааны хэрэглээ” судалгаагаар тогтоожээ.

Мөн тус судалгаагаар Монгол улсад нэг жилд 210 сая литр сахартай ундаа худалдаалагдаж, сахартай ундааг худалдан авахад 522 тэрбум төгрөг зарцуулагдсан бөгөөд нэг хүнд хоногт 367 мл, сард 11.1 литр чихэрлэг ундаа ногдож байгааг тайландаа тусгажээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-401-1024x546.png

Хүн амын дундах халдварт бус өвчлөлийн эрсдэлийг бууруулах зорилгоор чихэрлэг ундаанд 20 хувийн онцгой татвар ногдуулах нь зүйтэй гэж ДЭМБ-аас зөвлөдөг. Одоогийн байдлаар дэлхийн 32 орон чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулдаг байна.

Мексик улсын Засгийн газар 2014 оноос эхлэн чихэрлэг ундаанд 10 хувийн онцгой татвар (литр тутамд 1 песо) ногдуулжээ. Энэхүү бодлогыг хэрэгжүүлж эхэлснээс хойшхи 1 жилийн хугацаанд нийт хүн амын чихэрлэг ундааны хэрэглээ 12 хувиар буурсан бол бага орлоготой өрхүүдийн хэрэглээ 17 хувиар буурчээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-401-1024x546.png

Монгол улсад чихэрлэг ундаанд 20 хувийн онцгой татвар ногдуулахад онцгой татварын орлого зөвхөн нэг жилд 98.4 тэрбум төгрөг байх ба жилд нэг хүнд нэг хүнд ногдох чихэрлэг ундааны хэрэглээг 22.8 литрээр бууруулах боломжтой гэсэн тооцоог “Чихэрлэг ундаанд татвар ногдуулах эдийн засгийн тооцоолол” судалгаагааг АШУҮИС, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн судлаачид хийсэн байна.

Чихэрлэг ундааны хэрэглээгээ бууруулья!

Цахим Эмч

Монгол улсын хүн амын дунд таргалалтын тархалт 2010-аас 2017 оны хооронд хоёр дахин, 7-11 настай хүүхдийн дунд долоо дахин нэмэгдсэн судалгаа байгаа нь таргалалтын эсрэг арга хэмжээ авах зайлшгүй шаардлага байгааг харуулж байна. Таргалалтад хамгийн их нөлөө үзүүлж байгаа чихэр агуулсан ундааны хэрэглээний талаар энэ удаад мэдээлэл өгөхийг хүслээ. Хүүхэд болгоны уух дуртай, хүүхдүүдээ баярлуулах гэж, аргадах гэж аав, ээж бидний авч өгдөг чихэрлэг ундааны мөн чанарын талаар мэдээлэл бага байдаг учраас мэдлэг бидэнд хомс байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-401-1024x546.png

Хийжүүлсэн, хийжүүлээгүй хоёр төрлийн чихэрлэг ундаа Монгол улсад нэг жилд дунджаар 210 сая литр худалдаалагдаж, эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг муутган байж олсон хэдэн төгрөгөө чихэрлэг ундааг худалдаж авахад зориулж, нийт худалдан авалт жилд 522 тэрбум төгрөгт хүрч байна. Энэ нь хэр их мөнгө вэ гээд үзвэл Эрүүл мэндийн салбарын жилийн төсвийн 77 хувь байна. Гэтэл эрүүл мэндийг сайжруулах гэж тийм хэмжээний мөнгө зарж байхад эргүүлээд тэрнээс дутахгүй мөнгийг эрүүл хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хохирооход зориулж байгаа нь бодох л асуудал болж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-401-1024x546.png

Тэгвэл хүүхэд гэлтгүй томчууд ч дурлаад байдаг чихэрлэг ундааны ид шид юунд байна? Чихэрлэг ундаа нь шимт бодисыг огт агуулдаггүй, жимсний үртэс байтугай үнэр ч байхгүй харин эсрэгээр, жимсний өнгө оруулагч, жимсний үнэр оруулагч бодис их хэмжээгээр агуулдаг байна. Сэнгэнэсэн сайхан амттай болгохын тулд нүүрс хүчлийн хий, удаан хадгалахад муудгахгүй байлгахын тулд натри бензоат, эсэлдүүлэхгүйн тулд нимбэгний хүчлийн натри, ортофосфорын хүчил, их хэмжээний натри гээд тоочоод байвал дан химийн бодисуудаас ундаа маань бүтэж байна. Кофейн агуулдаг учир донтох байдлыг бий болгож дахин дахин уух хүсэл, дасалтай болгодог. Эдгээр нэмэлтээр орж байгаа бодисууд нь хавдар үүсгэдэг бодисуудыг давхар агуулдаг нь тогтоогдоод байна. Нэг лааз кока коланд 8,5-10 халбага элсэн чихэр ордог байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-401-1024x546.png

Чихэрлэг, хийжүүлсэн ундааны хэрэглээ, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө зурган илэрцүүд

ДЭМБ өдрийн чихрийн хэрэглээг зургаан халбага, өдрийн нийт илчлэгийн арван хувиас хэтрүүлэхгүй байх нь хүний биед хоргүй, байх ёстой хэмжээ гэж үзэж байгаа бөгөөд ер нь цаашид чихрийн хэрэглээг амьдралын турш бууруулах, илчлэгийн таван хувиас илүү гаргахгүй байхыг зөвлөж байна. Тэгвэл нэг лааз кока кола уухад л бүх л өдрийн турш авах ёстой чихрийн хэмжээг авчихаж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-401-1024x546.png

Гэтэл цаана нь бусад хоол хүнсээр дамжаад өчнөөн чихэр орж ирэх байдаг. Улаанбаатар хотын 2-18 настай 3 хүүхэд тутмын нэг нь өдөр бүр чихэрлэг ундаа уудаг, 2 хүүхэд тутмын нэг нь төрөл бүрийн чихэртэй цай, ундаа өдөр бүр уудаг гэсэн тоо баримт бий. Хүүхэд, өсвөр үеийхэн өдөр бүр 330 мл чихэрлэг ундаа уухад л тэднийг таргалалтад өртөх эрсдэлийг 2.8 дахин нэмэгдүүлдэг. Хэрэв хүн өдөр бүр 500 мл чихэрлэг ундаа уудаг бол нэг жилд 22 кг дан элсэн чихэр идэж байна гэсэн үг. Зургаан сарын турш өдөр бүр 500 мл чихэрлэг ундааг уувал цусны даралт ихсэх, гипертриглицеридеми, биеийн өөхлөгийн масс ихсэх зэрэг олон төрлийн бодисын солилцооны хам шинжүүдийг үүсгэдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-401-1024x546.png

Өдөрт 1-2 стакан, түүнээс их хэмжээгээр чихэрлэг ундаа уудаг хүн чихрийн шижин хэв шинж 2-т өртөх эрсдэл чихэрлэг ундаа бага хэрэглэдэг хүнээс 26%-иар их байдаг. Хүүхдэд хамгийн түрүүн шүд цоорох өвчин, эрүү нүүрний гаж буруу өсөлт, хөгжилт, уураг тархины ажиллагаа, сэтгэн бодох чадвар, ой санамж муудах, хөдөлгөөн удаашрах, дотогшоо таргалалт, биеийн өндрийн өсөлт зогсох зэрэг шинж тэмдэгүүд гарна.

Хэн ч хүүхдээ намхан пагдгар, хөгжлөөрөө бусдаасаа хоцронгуй, сургалтандаа муу байхыг хүсэхгүй шүү дээ. Монголчууд бид хярам, цэгээгээрээ ундаалж ная хүрсэн өвөг дээдэс маань гучин хоёр шүдтэйгээ эрүүл саруул насалж ирсэн ард түмэн. Гэтэл одоо шүд цоорох өвчин нийт хүүхдүүдийн дунд ная гуруй хувийг эзэлж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-401-1024x546.png

ЭМЯ “Эрүүл хүүхэд-эрүүл шүд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж ерэн гурван мянган хүүхдээ эрүүлжүүлсэнч хэрэв чихэрлэг ундаанаас нэн даруй татгалзахгүй бол хоёрдогч шүдний цоорол үүсч эмчлүүлсэн шүд дахин эмчилгээ авахад хэцүү болж төрийн мөнгө салхинд хийсэж, эцэг эхчүүд өөрийн карманаас дахин мөнгө зарж хүүхдийнхээ шүдийг эрүүлжүүлэх болох нь. Тэгвэл чихэрлэг ундаанд ид шид байна гэхээсээ хөнөөл байна гэж хэлбэл болохоор байна.

Чихэрлэг, хийжүүлсэн ундааны хэрэглээ, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө зурган илэрцүүд

This image has an empty alt attribute; its file name is 1-401-1024x546.png

Дэлхий нийтээрээ чихэрлэг ундааны хэрэглээг багасгах үйл ажиллагаанд нэгдэн орж байна. НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд, УИХ-ын эмэгтэй гишүүд “Чихэрлэг, хийжүүлсэн ундааны хэрэглээ, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө” сэдэвт хэлэцүүлгийг зохион байгуулсан нь эх хүнийхээ хувьд ирээдүйн үрсийнхээ сайн сайхны төлөө эв санаагаа нэгтгэн хамтдаа тэмцэхийг уриалсан нөгөө талаас төрийн бодлогод тусгаж бодитой арга хэмжээ авахад хувь нэмрээ оруулах болсноо илэрхийлсэн арга хэмжээ болов. Хүн хэчнээн хор нөхөөлийг нь мэдэж, ойлгох боловч өөрийн ухамсраараа аливаа муу зуршлаасаа салж чаддаг нь ховор байдаг.

“Хүн цэцэн ч хэлэхээс нааш санахгүй, цаас нимгэн ч чичихээс нааш цоорохгүй” гэдэг шиг эцэг эхчүүд хүүхдүүдээ эрүүл бус хор болсон хийжүүлсэн ундааны хэрэглээнээс салгах нь битгий хэл өөрсдөө авч өгөх сэтгэлгээнээсээ салахгүй л байна. Иймд тохиолдолд төрийн хатуу чанд бодлого яах аргаагүй хэрэгтэй болдог байна. Жишээ нь АНУ-ын Хүнс хөдөө аж ахуйн яамны 2016 оны төсвийн 96%-ийг хоол тэжээлийг дэмжих 5 хөтөлбөрт зарцуулагдсаны хоёр хөтөлбөр нь сургууль, цэцэрлэгийн орчин дахь эрүүл хооллолтыг дэмжих хөтөлбөр байсан аж. Мөн Австраль улсын Күйнсланд хотод хэрэгжиж буй “Better choice” хөтөлбөр /2008 оноос/ Бүх шатны эрүүл мэндийн байгууллагад чихэрлэг ундааны хэрэглээг хориглосон.

Чихэрлэг, хийжүүлсэн ундааны хэрэглээ, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө зурган илэрцүүд

Харин Тайланд улсад /2009 оноос/ бүх шатны сургуулиудад чихэрлэг ундаа хэрэглэх, үйлчлэхийг хориглосон бол Бруней, Филиппин, Мексик, Тайланд зэрэг 48 улс, АНУ-ы 8 мужид чихэрлэг ундаанд татвар ноогдуулж үр дүнг нь үзэж байна. Жишээ дурдахад: Чихэрлэг ундаанд татвар ногдуулсан Мексик улсын хувьд Татвар нэмсэнээс (2014 он) хойшхи 2 жилийн хугацаанд чихэрлэг ундааны худалдаа эхний жилд 5.5%, дараагийн жилд 9.7% буурсан, Татвар ноогдуулсан бүтээгдэхүүний үнэ дунджаар 10-12% нэмэгдсэн бөгөөд хэрэглээ 10%-аар буурсан нь тамхины татвараас илүү үр дүнтэй байсан гэж сулаачид нь үзэж байна. Чихэрлэг ундааны татварыг 2014 онд нэмсэнээс хойш татварын нэмэлт орлого MXN 107.2 тэрбум ($5.7 тэрбум) болж, энэхүү нэмэлт орлогыг ундны усны хангамж нэмэгдүүлэхэд зориулж, тухайн орны бүх сургуулиудад цэвэр усны цорго суурилуулсан байна.

Энэ мэтчилэн улс орнууд хүүхдэд чиглэсэн эрүүл бус хүнсний сурталчилгааг хориглох зэрэг олон арга хэмжээ бүхий ажлуудыг өрнүүлж байна. Манай улсад өдөрт хүүхдийн үзэх дуртай нэвтрүүлгүүдийн дундуур чихэрлэг ундааны сурталчилгааг тасралтгүй явуулж байгаа бөгөөд өдөрт дунджаар 600 гаруй чихэрлэг ундааны сурталчилгаа явж байгааг анхаарах цаг болжээ. Үр хүүхдүүдийнхээ эрүүл мэндээр мөнгө олдог арга төдийлөн буянаа өгөх бизнес биш гэдгийг хэлэхийг хүсч байна.

АШУҮИС-иас хэт чихэрлэг болон хийжүүлсэн ундааны хор хөнөөлийн талаар шат дараалан олон судалгаа хийгдэж байгаа бөгөөд, олон нийтэд мэдлэг, ойлголт өгөх кампанит ажил өрнүүлэх, сургууль, эрүүл мэндийн байгууллагын эрүүл хооллолтыг дэмжих, ундны усаар хангах, чихэрлэг ундааг хүүхдэд сурталчилахыг хязгаарлах, сургуулиас 300 метр орчинд чихэрлэг ундаа худалдаалахгүй байх зэрэг арга хэжээг төрийн бодлогын төвшинд цогц байдлаар улсын хэмжээнд жигд хэрэгжүүлэх шаардлага үүсч байна. Хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, сайн сайханы төлөө бүх нийтийн оролцоог хангацгаая.

Ж.ЦОЛМОН

АУ-ны доктор, профессор

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *