Categories
Uncategorized

Турах зорилгоор хоолныхоо давсыг хязгаарлах нь буруу. Давс нь биед хий, цус, бадган сальс хуйларч бөөгнөрөхөөс сэргийлдэг тул заавал хэрэглэх хэрэгтэй

Турах зорилгоор хоолныхоо давсыг хязгаарлах нь буруу

Сүүлийн үед хүмүүс давсгүй хоол идвэл турна гээд хоолондоо давс хэрэглэхгүй байна. Энэ бол маш буруу. Давсыг хоолондоо заавал хэрэглэх хэрэгтэй. Давслаг амт нь ус, гал махбодын хувь их байдаг учраас хүний биед хий, цус, бадган сальс хуйларч бөөгнөрөхөөс сэргийлнэ.

Мөн галын илчийг тэтгэж, хоол ундны шингэлтийг сайжруулж, бодисын солилцоог идэвхжүүлэх гээд олон талын ач холбогдолтой. Бид хоол ундандаа иодтой давс, жамц давс, улаан давс, хужир зэргээр давслаг зүйлүүдийг хэрэглэдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-403-1024x546.png

Харин уламжлалт эмэнд 20 гаруй төрлийн давсыг хэрэглэдэг. Эдгээр төрөл бүрийн давсанд давслаг амтны нийтлэг чанар агуулагдахаас гадна, өөр өөрийн мөн чанарын чадлууд агуулагдаж байна. Гэхдээ давслаг амтыг хэрэгтэй гээд хэтрүүлэн хэрэглэж болохгүй.

Хэрэв давслаг амтыг байнга хэтрүүлэн хэрэглэвэл үс унаж халцрана, үс цайж цагаан үс ургана, нүүрний арьс болон бүх арьс үрчлээтэнэ, мөн цус, шараас үүдэлтэй олон өвчнийг үүсгэх эрсдэлтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-403-1024x546.png

Яг үүнтэй адил бүх амтанд хүний биед үзүүлэх сайн чанар агуулагдах боловч хэтрүүлж хэрэглэвэл янз бүрийн өвчнийг үүсгэдэг.

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор, профессор Г.ОДОНЦЭЦЭГ

Жамц давс

This image has an empty alt attribute; its file name is 1-403-1024x546.png

Жамц давс нь эртний нууруудын булан тохойд үүсэж тунасан хуримтлалыг чулуун давс буюу жамц давс гэж нэрлэдэг. Жамц давс нь девон галавын үед буюу одоогоос 400 сая жилийн өмнө манай гаригт үүссэн гэж эрдэмтэд тогтоожээ.

Найрлага: Тус давсны найрлагад хүний биед зайлшгүй шаардлагатай кальци, кали, хүхэр, натри, төмөр, иод зэрэг эрдсүүд агуулагдсан байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-403-1024x546.png

Ач холбогдол: Жамц давс нь байгалийн эрдэст чанар, био идэвхт шинж, түүний найрлаган дахь амин хүчлүүдийг хамгийн чухал өөр амин хүчлээр орлуулж болдоггүй учир хүнсний хэрэглээнээс гадна ардын уламжлалт эмчилгээнд хэрэглэдэг. Тухайлбал,

Тархины даралттай хүн дэрлэж унтах

Хоолой болон амнб хөндийн өвчинд уусмалаар нь зайлах болон долоох

Ходоодны өвчинд долоох болон уусмал бэлдэж бага багаар уух

Шүд өвдөхөд зуух

This image has an empty alt attribute; its file name is 1-403-1024x546.png

Даралт тогтворгүйтэх үед гишгэж тогтворжуулах гэх мэт олон янзаар хэрэглэдэг бөгөөд эдгээр нь туйлын үр дүнтэй гэдгийг нэмж хэлье.
Жамц давс нь магни багатай учир хоолыг гашуун болгодоггүй, зөөлөн амттай болгодог тул аль ч үндэстний хоолонд хэрэглэхэд тохиромжтой. Жамц давсыг хүнсэнд байнга хэрэглэснээр амны хөндийн болон ходоод доторын өвчнөөс сэргийлэх, хоолны дуршил болон шингэцийг сайжруулдаг ач холбогдолтой.

This image has an empty alt attribute; its file name is 1-403-1024x546.png

Н.Цогтмандах: Давс хэрэглэхээ больчихвол ходоод задалж, шингээх чадвараа алддаг

Сүүлийн үед ”Би давс огт хэрэглэдэггүй”, ”давснаас татгалзсаан” гэх мэт яриа олонтаа чих дэлсэх болжээ. Энэ бол сайн. Харин хэзээ ямар тохиолдолд ”сайн” бэ гэхээр хэрвээ энэ нь цэвэршүүлсэн цагаан давсыг хэлж байгаа тохиолдолд л ”сайн” юм. Харин бүх төрлийн давсны тухайд нийтээр нь хамарсан утгаар бол ”сайн биш” болдог.

This image has an empty alt attribute; its file name is 1-403-1024x546.png

Учир нь давс хүний биед чухал үүрэг гүйцэтгэдэг олон төрлийн микро элементүүдийг агуулдаг. Тэдгээр нь өчүүхэн төдийгөөр биед шаардагдах боловч маш чухал, өөр юугаар ч орлуулшгүй үүрэгтэй байдаг. Гэхдээ энэ нь цэвэршүүлж боловсруулаагүй байгалийн давсанд л байдаг гэдгийг бүгд мэдэх байх.

Хамгийн эхний үүрэг нь давс хүний биеийн дархлааны системийн нэг чухал хэсэгт гол үүргийн гүйцэтгэдэг. Энэ нь ходоодны хүчил юм. Ходоодны хүчил хэдий сайн, хүчиллэг байх тусам хоол хүнстэй хамт орж ирсэн халдвар элдэв үүсгэгчид, бичил биетнүүд, мөөгөнцөр зэргийг устган задалж биеийг хамгаалдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-403-1024x546.png

Тэр гол хамгаалагч болсон ходоодны хүчил чинь давсны хүчил юм шүү дээ. Хэрвээ давс огт хэрэглэхээ больчихвол хүчил маань сулраад ходоонд орсон зүйлийг ариутгаж дийлэхээ больдог. Үүгээр ч зогсохгүй идсэн уусныг задалж шингээж чадахгүй болчихоор тэндээсээ хамаг хэрэгтэй бодисоо шимж авч чадахаа байнаа л гэсэн үг.

Хүчиллэг биш, шүлтлэг талдаа, эсвэл бага хүчиллэг болсон ходооны шүүс маань төмөр болон В витаминыг боловсруулж шингээх боломжгүй болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-403-1024x546.png

Энэ нь юу гэсэн үг вэ? Анемиа буюу цус багадалт гэсэн үг. Тэгээд л цус багадалтандаа баахан төмрийн бэлдмэл бичиж өгөөд хөөрхий муу зовчихсон ходоод нь л эргээд өвдөөд эхэлдэг. Энэ бол ердөө ганц жишээ. Манайхны дунд ходоодны шүүс эрүүл байх нь эрүүл мэндэд ямар их чухал суурь ач холбогдолтой гэдгийг даанч үнэлдэггүй байдал анзаарагддаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-403-1024x546.png

Биен дэх бодисын солилцоо, био химийн урвалын ихэнх нь маш сул давсны уусмалд л явагдаж чаддаг гэдгийг ямагт санаж яваарай. Тун нь таарвал хор ч эм болдог , таараагүй бол хоол ч хор болдог.

Нэг өдрийн зохистой хэмжээ ойролцоогоор 5 гр. Энэ нь цайны халбагаар тэгшилж авсантай ойролцоо хэмжээ. Хүүхдэд түүнээс бага байх нь ойлгомжтой.

This image has an empty alt attribute; its file name is 1-403-1024x546.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *