Categories
Uncategorized

Батганы сорвийг сармисаар арилгах арга, Эмнээс илүү эмчлэгч сармисны ач тус ХАДГАЛААД АВААРАЙ

Сармис нь хоолонд амт оруулаад зогсохгүй гайхалтай чадалтай эмчилгээний найрлага юм. Сармис нь нянгийн болон мөөгөнцрийн эсрэг чанартай бөгөөд батганы сорвийг эмчлэх болон багасгахад ач тустай.

Нүүр угаагч шингэнээр өдөрт 2 удаа нүүрээ угаана. Нүүрээ угаах бүртээ бүлээн усаар угаах ба угааж дууссаны дараагаар нүүрээ хуурай болтол нь зөөлөн алчуураар арчина.

Нэг ширхэг сармисыг үрж хоёр халбага устай холино. Нүүрээ угааж хуурай болсны дараа бэлэн болсон хольцыг нүүрэндээ түрхэнэ. Сармис нь арьсны үхэжсэн эд эсийг гуужуулж сорвитой гадаргыг мөн гуужуулна.

Мөн түүнчлэн батгыг үүсгэж байгаа тос болон нянг устгана. Сармистай хандыг 5 минутнаас дээш хугацаанд нүүрэндээ байлгаж болохгүй ба бүлээн усаар нүүрээ угаана.

-Ууц нуруугаар нь өвддөг хvмvvс 3-4 хумс сармисыг vрvvлээр vрж жижиглэн самбай даавуунд боогоод сармисны шvvсэнд норсон уг даавуугаараа орой унтахын өмнө ууцаа үрж арчина. Нэг удаагийн курс эмчилгээ 10 хоног бөгөөд биеийн байдлаас хамааран 10 хоног эмчилж болно.

-Нэг хумс сармисыг вазелин буюу ургамлын тосонд хийж лаа маягтай болгоод орой унтахын өмнө шулуун гэдсээрээ шургуулж хэрэглэхэд шамбарам өвчнийг анагаах ач тустай.

-Ханиадны vед 11 хумс сармис, нэг бөөрөнхий сонгиныг литр сvvнд хийж зөөлөртөл нь буцалгаад зөгийн балаар амталж цаг тутамд нэг халбагаар уухад их дvнтэй.

-Арьс, салст бvрхэвчийн шарх шалбархай, тvлэнхий, хавдар, хатиг зэргийг сармисны шvvстэй, давстай уусмалаар шавшихад идээ нь амархан арилж, шарх тvргэн эдгэрдэг.

-Шvд өвдөхөд гавар, сармис хоёрыг нухаж холиод өвдсөн хэсэгт тавихад өвчин намдана.

-Уушиг, гуурсан хоолойн хурц, архаг vрэвсэл, амьсгалын дээд замын vрэвсэл, ханиад томууны vед сармисны уураар утахад гойд сайн нөлөө vзvvлнэ. Утахдаа сармисны шvvсийг буцалсан халуун усанд эсвэл 0.25 хувийн новокайны уусмалд 1:3-ийн харьцаатайгаар найруулж утна. Утлагыг 8-15 удаа давтана. Хоёр грамм сармисны шvvсийг 100 мл буцалсан халуун усанд хийгээд дээрээс нь 0.5 гр сода хийж уураар нь утвал бvр сайн.

-Гавар, сармис, сонгино гурвыг нийлvvлж нухаад шарх, хатиг зэрэг идээт ба идээ татах шинжтэй хэсэгт тавьж боовол євчин намдаж, хавдар харьж, идээлэх нь зогсоно.

-Идээ, булаг гоождог чихэнд сармисны шингэрvvлсэн шvvсийг сайтар шvvсний дараа өдөрт 2-3 удаа дусаахад сайн.

-Багтраагаар өвдөхөд хоёр хумс сармисыг бяцалж цайны халбаганы гуравны нэгээр цуу, бага зэрэг зөгийн балтай холиод өглөө бvр өлөн vедээ ууна.

-Ханиад хvрч хамар шархирахад цэвэрлэсэн нэг хумс сармисыг буйлан дээрээ хэсэг хугацаагаар тавина. Зажилж болохгvй.

-Цагаан мах гарахад дөрвөн хумс сармис нухаж бяцлаад цайны халбаганы дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний цуутай хольж буцалгаад хөргөсний дараа өвчтэй газраа тvрхэхэд зовиур шаналгаа алгуур арилна.

-Ганц хуруутахад ямар ч ан амьтны хатаасан цөсийг сармисны шvvсэнд дэвтээгээд бооход гойд сайн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *