Грекийн агуу сэтгэгч Гомер лийр жимсийг “Бурхадын бэлэг” гэж нэрлэсэн бөгөөд бид ч энэхүү амттай жимсийг идэж таашаал авдаг. Харамсалтай нь лийрийн эрүүл мэндэд тустай талыг дутуу үнэлдэг байна.

Бид голцуу алимыг илүүд үздэг боловч чихэрлэг, шүүслэг лийр бол эрүүл мэндэд тустай бөгөөд хамгийн амттай, хөнгөн “хоол” юм.
Лийр нь зайлшгүй хэрэгцээтэй тэжээллэг бодисоор баялаг хүчтэй антиоксидант бөгөөд хавдарын өвчинг эсэргүүцэх, биеийн эсэргүүцлийг сайжруулах үйлчилгээтэйгээс гадна эрүүл мэндийн байдлыг ерөнхийд нь сайжруулахад тустай. Лийр яагаад бидний эрүүл мэндэд сайн болохыг харуулах хэд хэдэн шалтгааныг дурдая.

- Лийр нь таны зүрхэнд сайн
Зүрхний өвчин нь АНУ-д нас баралтын гол шалтгаан болдог бөгөөд 2020 он гэхэд дэлхий даяар нас баралтын гол шалтгаан болно гэдгийг олон судалгаа батлаж байна.

Та итгэхгүй байж магадгүй, гэхдээ өдөрт нэг лийр идсэнээр та зүрхний өвчин, цус харвалтаас өөрийгөө хамгаалж чадна. Мөн цусны даралт болон холестирины хэмжээг бууруулахад тустай гэнэ. Та өдөр тутам нэг ширхэг лийр идсэнээр цус харвалтын эрсдэлийг 50% бууруулах болно.
Лийр бол таны хүртэх ёстой хамгийн хүчирхэг жимс-н зурган илэрц

- Лийр нь таны нүдэнд тустай
Лийр нь антиоксидант болон витаминаар баялаг учраас нүдэнд тэжээл өгч, хамгаалах хамгийн сайн хүнсний нэгд тооцогддог байна. Өдөр тутам лийр идэх нь хөгшрөлтөөс үүдэн арьсан дээр толбо үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.
- Лийр нь таны тархины сэтгэх үйл ажиллагааг сайжруулж, эрч хүчийг тань нэмнэ

Дунд зэргийн хэмжээний лийр нь таны өдөр тутам авбал зохих зэсийн 15%-ийг өөртөө агуулдаг бөгөөд энэхүү эрдэс нь таны мэдрэлийн тогтолцоог эрүүл байлгаж, тархины чадавхийг нэмэгдүүлдэг байна.
Үдээс хойш залхуу хүрсэн, бие наазгайраад байвал нэг лийр идэж эрч хүчээ нэмээрэй. Лийр нь фруктоз ба глюкозыг ихээр агуулдаг учраас таныг өдрийн турш эрч хүчтэй байлгах болно.

- Лийр нь чихрийн шижинг хянана
Лир нь цусан дах глюкозын түвшинг хянахад тустай. Мөн түүнчлэн биеийн жинг хянахад үр дүнтэй байдаг байна. Лийр нь биеийн жинг бууруулах үйл явцыг хурдасгах болон дархлааг сайжруулахад тустай илчлэг багатай, тэжээл ихтэй жимс мөн.
Лийр-н зурган илэрц
- Лийр нь хорт хавдраас урьдчилан сэргийлнэ.

Лийр нь бүдүүн гэдэсний болон цэвэршсэний дараа үүсдэг хөхний хорт хавдар зэрэг зарим төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тустай.
Түүгээр барахгүй, энэ жимс таны бие махбодийн эд эсийг чөлөөт радикалаас хамгаалдаг С витаминыг агуулсан антиодсидантаар тун ч баялаг юм. Дунд зэргийн хэмжээтэй 1 лийр нь өдөрт бидний авах ёстой С витамины 11 хувийг дангаараа агуулдаг.
Мөн энэхүү жимс нь уушиг болон ходоодны хорт хавдраас сэргийлдэг хүчлийг агуулдаг. Хальс нь л гэхэд антиоксидантынхаа ихэнхи хэсгийг агуулдаг учраас хальстай нь идэхийг санал болгож байна.

Лийр жимсэнд усан найрлага их бөгөөд витамин A, B, C, D, E болон бичил элемент агуулж байдаг. Тиймээс лийр жимс нь эд эсийг эрүүлжүүлж, эд эрхтний хорыг гадагшлуулж, цусны судсыг зөөлрүүлдэг юм. Мөн кальцийг ясанд дамжуулах чадалтай байдаг ач тустай аж. Сонирхуулахад лийр нь витамин болон усаар баялаг, хүйтэн чанартай тул хэвлий ходоод сулбагар болон жирэмсэн эхчүүд идэж болохгүй гэнэ.

Бамбай булчирхайн хавдар ихтэй хүмүүст бол лийрт агуулагдаж байгаа йод нь эмчилгээний зохих үр ашиг олгодог юм. Лийр идэх нь бас гэдэсний үрэвсэл, хоол голох, шингээлтийн зам муудах, шээсний сүв улайх, хатуурах, тулайрах, амин дэм А дутагдсанаас болсон өвчин эмгэгт зохих эмчилгээний үр ашиг үзүүлдэг байна.
Лийрийн модны навчийг хатаагаад цайтай уувал шээсний сүвийн үрэвсэл, давсагийн үрэвсэл, шээсний сүвийн хатуурлыг эмчилж болдог. Хижээл насны хүмүүс лийрийг нэн илүү идэх хэрэгтэй. Тэрээр хүмүүсийн бие цогцын олон эрхтэнийг цэвэршүүлж, кальцын чанарыг хэвээр байлгахад тус болдог төдийгй цусны судсыг зөөлрүүлж, цусны нэн олон кальцыг ясанд хүргэхэд тус дөхөм үзүүлдэг байна.

100 гм лийрэнд 3 гм ширхэглэг эд агуулагдаж байдаг, энэ бол уусдаггүй ширхэглэг эд юм, өтгөн хатах болон шингээлтэд холбогдсон өвчин эмгэгээс сэргийлэхэд тустай, бас бөөр, гэдсийг цэвэршүүлж байдаг, өтгөн нь байнга хатуурдаг хүмүүс лийрийг нэн илүү идэж байх хэрэгтэй.
Шинжилгээний дүнгээс үзвэл, тамхи татдаг юм уу шарсан мах их иддэг хүмүүсийн бие цогцод хурсан өмөн үүд нэрвэгдүүлж мэдэх бодис нь илүү байдаг бөгөөд лийр идвэл тодорхой хэмжээгээр буурдаг байна. Эрдэм шинжилгээний ажилтад, тамхи татдаг хүмүүст туршилт хийж, тэдэнд дөрвөн хоног дараалан өдөр бүр 750 гм лийр идүүлж, лийр идэхээс өмнөх байдал болон лийр идүүлсэнээс хойших байдлыг тодруулахын тулд шээсний шинжилгээ хийсэнд шал өөр дүн гарсан байна.

Үүнээс гадна халуулсан лийрийн шүүсэнд өмөн үүг эсэргүүцэх чадалтай үлэмж хэмжээний фенол илэрсэн байна. Өмөн үүд нэрвэгдүүлэх тариа хийсэн цагаан хулгананд халуулсан лийрийн шүүсийг уулгасанд, цагаан хулганын шээснээс өмөн үүгийн хорыг тайлах эд гарсан байна, халуулсан лийрийн шүүс нь өмөн үүгээс сэргийлж болохыг мэдэж болох юм.
Хүмүүс шарж хайрсан бэлэн хүнсний зүйл болон түргэн үйлчилгээтэй хүнсний зүйл идэх дуртай болж байгаа энэ үед, хоол идсэнийхээ дараа ганц лийр идэх нь эрүүл саруул аж амьдралын арга хэлбэртэй байхад нэвтрүүлэн дэлгэрүүлж болох зүйл байгаа юм.

Харин амтат сайхан лийрийг идэхдээ хам хум үмхэлэх биш, хамгийн сайн нь сайтар зажлаж алгуур тайван идвэл ходоод гэдсэндээ гүйцэд шингээхэд ашигтай юм.
