ЦӨСНИЙ ЧУЛУУ БА ЦӨС ТУУЛГАХ

Цөсний чулуу нь цөс хэмээх шингэнээс өтгөрч үлдсэн холестрин билээ. Элэгнээс ялгарч цөсний хүүдийгээр дамжин нарийн гэдсэнд очиж өөх тосыг цийдмэгжүүлэх үйлдэлтэй биологийн шингэнийг цөс гэдэг. Цөс нь холестрин, фосфолипид, липопротейн зэрэг уураг, тосны нэгдлүүдээс тогтоно.
Цөс нь элэгнээс ялгарч цөсний хүүдийд хуримтлагддаг. Цөсний хүүдий нь өргөөшөө 3-5 см, уртаашаа 8-12 см хэмжээтэй, 40см3 эзэлхүүнтэй гөлгөр булчинт хүүдий юм. Цөсний хүүдий нь хоногт 500-1500 мл цөсийг нарийн гэдэс рүү ялгаруулж байдаг.

Үүнээс гадна цөсний хүүдий нь цөсийг өтгөрүүлэх үүрэг гүйцэтгэнэ. 50 мл цөсийг хоногт 5 мл хүртэл өтгөрүүлдэг байна. Өөх тосны агууламжтай хоол ходоод, нарийн гэдсэнд орсон даруйд рефлексийн замаар цөсний хүүдийн гөлгөр булчин агшиж цөсийг нарийн гэдэсрүү шахаж хоолоор орсон өөх тосыг цийдмэгжүүлж задлах үйлдэл үзүүлдэг. Иймд цөс ялгаралтыг дэмждэг идээ ундаа хэрэглэх нь чухал.
Хэт их өөх тостой хоол идэх эсвэл өөх тостой хоолыг хэт хязгаарлах зэрэг нь цөс тунах, өтгөрөх, цаашлаад цөсний чулуу үүсэхэд нөлөөлнө. Цөс сайн ялгарахгүй байгаа нэг илрэл нь өтгөн хаталт байдаг. Иймд цөс ялгаралтыг дэмжих идээ ундаа хэрэглэх дээр нь 6 сардаа 1 удаа цөсөө туулгаж байх нь тустай юм.

Цөс туулгах гэдэг нь бэлдсэн туулга шингэнийг ууж нарийн гэдсээр дамжиж цөсний хүүдийд оруулж тэнд тунаж өтгөрсөн цөсийг хөөж туулгах үйл явц юм.
өсийг туулгах нь элэгний үйл ажиллагааг дэмжиж байгаа үйлдэл юм. Цөс туулгасан даруйд илүүдэл жин буух, бүсэлхийн тойргийн хэмжээ багасах, тамир орох, ажлын ачаалал даах чадвар нэмэгдэхээс гадна арьс өнгөлөг, толигор болох, нүд тунгалаг болох зэрэг гоо сайхны ач холбогдолтой байдаг.

Харин цөсний хүүдий дэхь чулуу 0.5 см-ээс том хэмжээтэй, мэс ажилбарт орсноос хойш 6 сар хүрээгүй, жирэмсэн, хөхүүл 6 сараас доош, шамбарамтай зэрэг тохиолдолд цөсний туулга хийхийг хориглодог.
Цахим Эмч
Цөсний хүүдий нь цөсийг агуулдаг, хэвлийн баруун хэсэгт байрлах лийр хэлбэрийн жижиг уутанцар юм. Улмаар хүн хоол идэх үед шингээх зорилгоор уутанцраас цөс гадагшилдаг. Харин элэгнээс ялгарч цөсний хүүдийнд хуримтлагдсан цөс гадагшлахгүй удсанаар цөс өтгөрч, цаашлаад “цөсний чулуу” гэж нэрлэх хатуувтар бүтэцтэй давсархаг биет болж тогтдог.

Холестеролын чулуу – нийтлэг тохиолддог энэ төрлийн чулуу нь ихэвчлэн шар өнгөтэй байх ба цөсний уусгаж чадаагүй холестерол бөөгнөрснөөр үүсдэг.
Пигмент чулуу – хүрэн бор эсвэл хар өнгийн энэ чулуу нь элэгнээс хэт их билирубин ялгарснаас үүдэлтэй бий болдог.

Шалтгаан
Ялгарч буй цөсний холестеролын хэмжээ их байх – Хэвийн нөхцөлд элэгнээс ялгарсан холестеролыг цөс нь задлах чадвартай байдаг. Харин элэгнээс цөсний задалж чадахгүй хэмжээний их холестерол ялгарвал хатуулаг ширхгүүд үүсч цаашлаад чулуу болно.
Цөсөн дэх билирубины хэмжээ хэт их байх – Элэгний хатуурал эсвэл зарим төрлийн цусны өвчнүүд нь элэгнээс их хэмжээний билирубин ялгаруулах шалтгаан болдог. Энэ нь цаашлаад цөсний чулууг үүсгэнэ.

Цөсний хүүдий зөв хоослогдохгүй байх- Хэрэв цөсний хүүдий ойр ойрхон хоослогдохгүй байвал цөс өтгөрч аажмаар хатуурна. Өглөөний цайг тогтмол уух
Дараах нөхцөлүүд нь цөсний чулуутай болох магадлалыг нэмэгдүүлнэ. Үүнд:
Эмэгтэй хүнд элбэг тохиолддог
60-с дээш насны хүнд
Илүүдэл жинтэй бол

Өөх төс ихтэй хоол хүнс ихээр хэрэглэдэг бол
Холестерол ихтэй хоол хүнс хэрэглэдэг бол
Ойрын хамаатан тань цөсний чулуутай бол
Чихрийн шижинтэй бол
Маш огцом жин хассан бол
Холестерол бууруулах үйлчилгээтэй эм уусан бол
Гормон тогтворжуулах эм уудаг бол цөсний чулуу үүсэх магадлал өндөр байдаг.

Шинж тэмдэг
Цөсний чулуутай хүнд тодорхой шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол элбэг байдаг боловч чулуу нь цөсний цорго, ерөнхий сувгийг бөглөвөл дараах шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд:
Хэвлийн баруун дээд хэсэгт цочмог өвдөлт өгөх
Хэвлийн гол хэсэгт цочмог өвдөлт өгөх
Хэвлийн өвдөлтөөс болж хөдөлгөөн хязгаарлагдах
Арьс, нүд огцом шарлах

Халуурах
Бие дагжин чичрэх
Хүзүүний баруун талаар өвдөх
Нуруу өвдөх зэрэг ордог.
Оношилгоо
Хэт авиан шинжилгээгээр чулуутай эсэх, хүүдийн хананы зузаарал зэргийг харна
Компьютер томографийн тусламжтайгаар цөсний чулууг бодитоор харж болно

Цусны шинжилгээ хийж нойр булчирхайн үрэвсэл, шарлалт болон цөсний чулуунаас үүдэж болох бусад хүндрэлүүд бий эсэхийг шинжилнэ
Эмчилгээ
Цөсний чулуу нь өдөр тутмын амьдралд сөрөг нөлөө үзүүлэхгүй, шинж тэмдэг илрэхгүй байгаа тохиолдолд эмчилгээ хийх шаардлагагүй. Хэрэв ямар нэгэн цорго, сувгийг бөглөж, өвдөлт, зовиур ажиглагдаж эхэлсэн бол цаг алдахгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Цөсний чулууг хайлуулах эм уух – Уг эмчилгээ нь эмчийн зааврын дагуу хийгдэх бөгөөд дур мэдэн өөрөө уух нь эрсдэл дагуулна. Эмчийн заавраар тухайн эмийг уухад чулуу нь хэдэн сар эсвэл хэдэн жилийн дараа ч уусч хайлж болно. Зарим хүнд үйлчлэхгүй байх тохиолдол ч бий. Хагалгааны аргаар цөсний чулууг авах эмчилгээ хийхэд эрүүл мэндийн байдал тэнцэхгүй бол эм уух аргыг ихэвчлэн хэрэглэдэг.
Цөсний чулууг авах хагалгаа – Цөсний хүүдий үрэвсэлтэй, олон жижиг чулуутай эсвэл том чулуу нь 1см –ээс дээш хэмжээтэй байх үед хагалгаа хийнэ. Жижиг хэмжээтэй чулуутай ч өвдөлт тогтмол өгч байгаа бол мэс засал хийх заалт болдог. Мөн баруун дал руу, баруун хавирганы нумаас өвдөж, өвдөлт нь хоол унд идэхтэй холбоотойгоор ихсээд эсвэл багасаад байгаа тохиолдолд мэс засал хийж цөсний чулууг авна.

Цөсний хагалгаанд орсон хүмүүс 4-5 удаа бага багаар хооллох хэрэгтэй.
Урьдчилан сэргийлэлт
Өглөө, өдрийн хоолыг заавал идэх
Огцом тураах бэлдмэл хэрэглэхгүй байж, турах оролдлогыг маш богино хугацаанд хийж болохгүй

Дасгал хөдөлгөөн тогтмол хийх
Илүүдэл жингээ эрүүлээр хаях нь зэрэг нь цөсний чулуутай болохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ болно.
Хүндрэл
Цөсний хүүдийн үрэвсэл – Цөсний цоргонд чулуу тээглэвэл хүүдий үрэвсэнэ. Энэ тохиолдолд хүчтэй өвдөлт өгч, халуурах шинж тэмдэг илэрнэ

Элэгний ерөнхий цоргыг хааж бөглөх – Энэ тохиолдолд арьс, шүд болон нүд шарлах бөгөөд бусад цөсний чулууны өвдөлтийн үеийн нийтлэг шинж тэмдгүүд ажиглагдана
Нойр булчирхайн цоргыг хааж бөглөх – Ингэж бөглөснөөр нойр булчирхайн үрэвсэлтэй болох эрсдэлтэй бөгөөд хүчтэй ойр ойрхон хэвлийгээр өвдөх шинж тэмдэг илэрнэ
Цөсний хүүдийн хорт хавдар – Цөсний чулуутай хүмүүс цөсний хүүдийн хорт хавдраар өвдөх магадлалтай ч энэ нь маш ховор тохиолддог өвчин
