Categories
Uncategorized

Хүнсний содатай усанд хэвтэж амрангаа 10 удаа ороод 7кг турах шидэт арга. Биеийн хорыг тайлж, цусны эргэлт сайжруулна. ХАДГАЛААД АВААРАЙ

Хүнсний содын тусламжтайгаар турж болно. Гэхдээ зарим хүмүүсийн бодож байгаагаар содыг уух тухай огт яриагүй шүү.

Урт удаан өдөр өнгөрсний дараа ванндаа халуун ус дүүргээд амарч хэвтэх сайхан биз. Тэгээд дараа нь дулаахан хөнжилдөө тайван нойрсох. Тэгвэл дараах хоёр шалтгаантай хүмүүс энэ аргыг хэрэглээд үзээрэй.

Илүүдэл жинтэй

Целлюллиттэй

Ванны усаа хэрхэн бэлтгэх вэ?

This image has an empty alt attribute; its file name is 1-408-1024x546.png

38 градусын халуун усанд 200 грамм хүнсний сода найруулаарай. Мөн далайн давс нэмж хийж болно. Түүнчлэн яг л жүрж шиг биржийсэн целлулитыг арилгахад тустай нимбэгний шүүс нэмж болно. Ингээд халуун усандаа 20-25 минут амарч хэвтээрэй. Сода нь зөвхөн халуун усанд л үйлчлэл сайтай байдаг тул усаа хөргөж, үнэт чанарыг нь алдагдуулав. Сайхан амарч, дулаацсан уу. Тэгвэл одоо нэг цагийн турш дулаахан хөнжлөөр биеэ ороон хэвтэнэ.

Хэрхэн үйлчилдэг вэ гэж үү. Халуун усанд ууссан сода нь хүний биеийн тунгалагийн системийг идэвхжүүлдэг. Өөрөөр хэлбэл, хөлсөөр дамжин таны биений илүүдэл шингэн болон хорт бодисыг гадагшлуулна гэсэн үг.

This image has an empty alt attribute; its file name is 1-408-1024x546.png

Содатай ванны дүрэм:

-Нэг удаагийн оролтод 2кг хүртэл жин хаях боломжтой гэж үздэг. Гэхдээ хүн бүрийн биеийн онцлог өөр.

-Биеийг гайхалтай цэвэрлэдэг

-Хаван хөөдөг

-Амралт болдог

This image has an empty alt attribute; its file name is 1-408-1024x546.png

-Содатай баннд 10 удаа хэвтэх нь нэг курс эмчилгээ болно

-Хоёр өдөрт нэг удаа орж болдог

-Нэг курс буюу 10 удаагийн оролтын дараа 2 сар энэ аргыг завсарлах шаардлагатай

Хориглох заалт:

-Даралт ихэддэг

-Зүрх судасны өвчтэй

This image has an empty alt attribute; its file name is 1-408-1024x546.png

-Жирэмсэн болон хөхүүл / Хүүхэд хөхнөөс гарах үед зөвшөөрдөг/

-Биед ил шархтай

-Сарын тэмдэг ирсэн үед

Харин хүнсний содыг ууж турж хэрхэвч болохгүй!!! Энэ нь ямар ч хэрэггүй арга юм. Содыг дотроосоо ууж хэрэглэх нь жингээ хасахад ямар ч нэмэр болохгүй гэдгийг дахин сануулья. Энэ нь ходоодонд маш аюултай шархлаатай болох аюултай. Харин түүний оронд дээр зөвлөсөн шиг таатайгаар, хялбархан шийдлээр жингээ хасч болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-408-1024x546.png

Эх сурвалж: www.fitdeal.ru

Илүүдэл жин бол хүн бүрийн хүсэх зүйл биш байдаг. Хүнсний сода ашиглаад гэрийн нөхцөлд хэрхэн турах аргыг дэлгэе.

Хүнсний сода нь хүнсний дэлгүүр бүрт хямдхан үнэтэй байдаг. Гэхдээ хүнсний соданы хэмжээлшгүй их ашиг тус бий гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Сода нь байгалийн гаралтай элемент бөгөөд натри агуулсан байдаг тул өөх тос, тагтаршсан зүйл арилгахдаа тун сайн байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-408-1024x546.png

Түүнчлэн арьсны үхэжсэн хэсгийг гуужуулан сэргээж, цайруулах ба харлаж, сайртсан хэсгийг зөөлрүүлэн арилгадаг эд шидтэй тул сода усанд орсноор булбарай зөөлөн арьстай болно.

Ингээд хүнсний сода ашиглан гэрийн нөхцөлд жингээ хасах, арьсны гоо сайхандаа анхаарах зөвөлгөөг хүргэж байна.

Унтахын өмнө эхлээд халуун усанд орж биеийг сайтар угаана.

Ванинд халуун бүлээн ус дүүргээд 2 хоолны халбага сода хийж сайтар шингээгээд бүтэн биеэрээ усанд орж 15-20 минут хөдөлгөөнгүй хэвтэнэ. Харин үсийг дээш нь шууж боох эсвэл норохоос хамгаалсан уут өмсөөрэй. Содатай усанд 25-минутаас илүү хугацаанд байх хэрэггүй шүү. Соданы бүтэц усанд задарч хүний биеийн өөх, таргалалттай хэсэгт нэвчин өөхийг задлах байгалийн арга юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-408-1024x546.png

Содатай уснаас гарахын өмнө босч зогсоод бага зэргийн хуурай сода авч харвин хэвлий гэх мэт таргалалттай хэсэгт түрхээд хатуулагатай бие угаагчаар сайтар үрж өгвөл илүү үр дүнтэй байна. Уснаас гарахдаа бүх биеэ бүлээн усаар сайтар зайлж цэвэрлээрэй.

Уснаас гарсны дараа өөртөө хамгийн их тохирдог биеийн тос, зөөлрүүлэгч заавал түрхээрэй. Хүүхдийн тос байсан ч болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-408-1024x546.png

Ингээд л орондоо ороод сайхан унтаж амрах хэрэгтэй. Унтах байх үед хүний бие организм чимээгүй ажиллах ба соданы нөлөө мөн тэнд үүргээ гүйцэтгэх болно.

Энэ мэт аргаар 10 орой дарааллан содатай усанд ороод үр дүнгээ үзээрэй.

Усанд орсны дараа биеийн тос хэрэглэх нь арьс соданд хэт хуурайшихаас сэргийлж арьсны тослогыг тэнцвэржүүлж өгнө.

This image has an empty alt attribute; its file name is 1-408-1024x546.png

“Натрийн бикарбонат” буюу бидний хэлж заншсанаар “Xүнсний сода” нь натрийн катион (Na+) болон бикарбонат анион (HCO3-) гэсэн найрлагаас бүтдэг нэгэн төрлийн давс юм. Сода нь хүчилтэй урвалд орон нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаруулснаар талх, нарийн боов хийх явцад хөөлгөх үүргийг гүйцэтгэдэг. Гэвч энэ бүтээгдэхүүний ид шид ганц хөөлгөгчөөр зогсохгүй, мөн гэр ахуйн болоод эрүүл мэндийн олон асуудлыг шийдэхэд үргэлж хэрэглэгддэг гэдгийг та сайн мэдэх биз ээ.

Жишээлбэл, Массачусетсийн Их Сургуулийн эрдэмтдийн явуулсан нэгэн туршилтаар жимс, ногооны гадаргууд агуулагддаг пестицидийг соданы уусмалаар угаахад 95.6% хүртэл арилгасан байна. Энэ мэтчилэн өдөр тутамд хэрэгтэй олон ашиг тусыг та бүхэнд дэлгэрэнгүй хүргэж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-408-1024x546.png

Ам зайлах

Содатай усаар амаа зайлахад шүд угаах явцад орхигдсон олон жижиг хэсгүүд цэвэрлэгддэг учраас амны хөндийн ариун цэвэрт нэн тустай. Мөн шүлсэн дэх pH-ийн түвшнийг нэмэгдүүлж бактерийн өсөлтөд саад хийдэг. Ханиад томуу хүрсэн үедээ болон гаднаас гэртээ орж ирэх үедээ содатай усаар амаа зайлснаар маш хямд, энгийн аргаар олон өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

Хүнсний содатай ам зайлагчийг гэрийн аргаар хийхийг хүсвэл 2гр (жижиг цайны халбаганы ½) содыг, 120гр (тал аяга) бүлээн устай холин өдөр тутамдаа хэрэглэж болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-408-1024x546.png

Агаар цэвэршүүлэх

Гадуур зарагддаг агаар цэвэршүүлэгчдийн дийлэнх нь сурталчилгаа шигээ байж чаддаггүй. Тэдгээр нь ихэнхдээ агаарыг цэвэршүүлэх замаар олон төрлийн үнэрийг дарахын оронд зүгээр л өөр нэгэн үнэртүүлэгч молекулыг ялгаруулж байдаг. Харин хүнсний сода нь үйлдвэрлэлийн химийн бодис агуулаагүй, үнэрийн тоосонцрыг саармагжуулдаг тул баталгаатай, аюулгүй хувилбар юм.

Гэрийн аргаар агаар цэвэршүүлэгч хийхэд шилэн сав, 74гр сода, 10-15 дусал эфирийн тос, даавуу болон уяа байхад хангалттай. Сода болон эфирийн тосоо шилэн савандаа хийж холиод, даавуу эсвэл цаасаараа хучин, түүнийгээ утсаар бэхлээд хүссэн өрөөндөө тавиарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-408-1024x546.png

Хөлсний үнэр дарах

Хүний хөлс ямар ч үнэргүй гэдгийг мэдэх үү? Хөлрөх гэдэг бол физиологийн энгийн үзэгдэл, харин ялгарч буй хөлсийг арьсан дээрх нянгууд задалснаар эвгүй үнэр ялгарч эхэлдэг. Хэдийгээр судалгаагаар бүрэн батлагдаагүй ч сода нь хүчиллэг байдлыг бууруулах замаар суганы эвгүй үнэрийг дарахад ашиглагдсаар ирсэн. Дангаар нь шууд сугандаа түрхэх, аль эсвэл бага зэргийн эрдэнэ шишийн цардуул, наргил модны самрын тос зэрэгтэй хольж хэрэглэж болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-408-1024x546.png

Шүд цайруулах

Хүнсний сода бол гэрийн аргаар шүд цайруулдаг алдартай бүтээгдэхүүнүүдийн нэг. Хэд хэдэн судалгаагаар сода агуулсан шүдний оо нь шүдийг цайруулах болон бохирдлыг арилгах тал дээр сода агуулаагүй шүдний ооноос хамаагүй илүү үр дүн гаргажээ. Сода нь нян бактерийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна шүдэн дээр толбо үүсгэдэг молекулуудыг зогсоох зүлгүүрийн шинж чанартай байдагтай холбоотой.

This image has an empty alt attribute; its file name is 1-408-1024x546.png

Гал тогоо цэвэрлэх

Хүнсний содаг цагаан цуу эсвэл нимбэгийн шүүстэй хольж, дээр нь ус нэмэн гал тогооны тавцангуудыг арчихад гайхалтай цэвэрлэгдэхээс гадна хөгц, бактери зэрэг хортой бичил биетний өсөлтийг хянахад тусалдаг. Ганц тавцан гэлтгүй шарах шүүгээ, богино долгионы зуух, кофены өнгөр тогтсон аяга, түлэгдсэн сав суулгыг ч цэвэрлэж болно. Мөн аяга дүүрэн содаг хөргөгч дотор байрлуулснаар хугацаа нь дууссан эсвэл хэт хурц үнэртэй бүтээгдэхүүнээс үүссэн үнэрийг дарахад тусалдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-408-1024x546.png

Жимс ногоо угаах

Хүнсний бүтээгдэхүүн дэх пестицидийн үлдэгдэл олон хүний санааг зовоодог. Пестицид нь үр тариаг шавж, нян, мэрэгч, хогийн ургамлаас хамгаалахад ашиглагддаг ч хүний эрүүл мэндэд олон хортой нөлөө үзүүлдэг химийн нэгдэл юм. Одоогоор дэлхий дахинд 1000 гаруй төрлийн пестицид хэрэглэгдэж байна.

Жимсний гадна хальсыг арилгаж хэрэглэх нь пестицидийг үгүй хийх хамгийн найдвартай арга хэдий ч ингэснээр эслэг, витамин, эрдэс бодис зэрэг хамгийн чухал шим тэжээлийг авч чадахгүй гэсэн үг. Нэгэн судалгаагаар алимыг содатай усанд хийн 12-15 минут байлгахад хальсан дээрх пестицидийг бараг л бүрэн арилгасан байжээ. Гэвч энэ зөвхөн хальсан дээр ил тогтсон пестицидийг л арилгах болохоос дотор нь нэвтэрч орсон тохиолдолд ямар ч нөлөө байхгүй гэдгийн санах хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-408-1024x546.png

Мөнгөн эдлэл өнгөлөх

Хөнгөн цагаан сав дотор 1 аяга буцалсан ус, 1 халбага хүнсний сода, тал аяга цагаан цуу хийн хольж дотор нь мөнгөн эдлэлээ хийхэд толбо болон бохирдлыг маш түргэн хугацаанд арилгадаг. Мөнгөн эдлэл нь хөнгөн цагаан болон содатай химийн урвалд орох ба ингэснээр мөнгөн эдлэлийн толбо, бохирдлыг хөнгөн цагаан сав өөртөө шилжүүлэн авдаг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-408-1024x546.png

Хувцас цайруулах

Xувцас цайруулах хамгийн хямд бөгөөд үр дүнтэй арга бол угаалгын нунтаг дээрээ тал аяга (110гр) сода нэмж хийх юм. Учир нь сода дотроо шүлт агуулдаг ба энэ нь хувцсан дээр тогтсон толбо, бохирдлыг маш сайн арилган, өнгийг сэргээдэг. Хувцаснаас гадна хивсэн дээрх толбыг ч маш үр дүнтэйгээр арилгадаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *