Categories
Uncategorized

Алхаснаар чихрийн шижин, зүрх судасны өвчин гээд нийт өвчлөлийн 90 гаруй хувь нь эдгэдэг. Зөв алхах арга техник ХАДГАЛААД АВААРАЙ

“Өвчний 90% нь алхсанаар эдгэнэ” Нагао Казухиро гэх япон эмч бичжээ.

“Алхахад серотонин гэх аз жаргалын даавар ялгарна. Серотонин даавраар “бороо оруулъя” гэвэл алхаж байхдаа өөр зүйлд сатаарахгүй зөвхөн түүндээ төвлөр. Хөгжим сонсох, бичлэг үзэх зэрэг нь серотонин даавар ялгаралтыг бууруулах сөрөг нөлөөтэй.

Мөн хүнтэй хамт, эсвэл нохойгоо дагуулж алхвал окситоцин буюу хайрын даавар ялгарна. Хайрын даавар нэмэгдэхэд аз жаргалын даавар дагаад нэмэгдэнэ гэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-410-1024x546.png

Хүн хөгшрөх тусам, ядрах тусам, өвдөх тусмаа алх. Сэтгэл гутрал, нойргүйдэл, ой санамж муудах, хавдар, чихрийн шижин, даралт ихсэх, үе мөчний өвчнийг даван гарах хүч алхалтаас эхэлнэ.

Алхахын ач тус маш их:

Зүрх судасны болон амьсгалын замын эрхтнүүдийн үйл ажиллагаа сайжирна.

This image has an empty alt attribute; its file name is 1-410-1024x546.png

Зүрхний титэм судасны өвчин (coronary heart disease) болон цус харвах эрсдэлийг багасгана.

Цусны өндөр даралт болон диабет (type 2) ийн эрсдлийг багасгана.

Холестриний хэмжээ ихсэх эрсдлийг багасгана.

Бүдүүн гэдэс, хөхний хорт хавдрын, уушигны болон умайн хорт хавдрын эрсдлийг багасгана.

This image has an empty alt attribute; its file name is 1-410-1024x546.png

Ясны сийрэгжилтийг удаашруулж, ясны нягтшилийг сайжруулна.

Таны насыг уртасгана. (Хэрэв та долоо хоногт 7 цаг идэвхтэй хөдөлгөөн хийдэг бол хөдөлгөөн багатай хүмүүстэй харьцуулахад эрт нас барах эрсдэл 40% багасна.)

Илүү жингээ хасч, биеийн жингээ барина. (70 кг жинтэй хүн ууланд алхахад цагт 370 калори зарцуулдаг юм байна.)

This image has an empty alt attribute; its file name is 1-410-1024x546.png

Хөл гар, гэдэс нурууны булчинг хөгжүүлж, эрүүл чийрэг болгоно.

Нойронд сайн болж стресс тайлагдаж, сэтгэл зовнилоо мартах зэрэг тустай байх нь.

Алхах үеийн арга техник болон зөв алхалтын талаар:

Алхаж байгаа, алхахаар төлөвлөж байгаа болон алхах сонирхолтой хүмүүст зориулан алхах үед хүний аль булчин ажиллаж ачаалал авдаг, аль булчин хөгжиж байдаг, алхалснаар таны биед ямар өөрчлөлт гарах зэрэг сонирхолтой мэдээлэл хүргэхээр “Сэргээн засах сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн Протез, ортопедийн үйлдвэрийн согог заслын эмч Б.Долгорсүрэнтэй ярилцаж мэдээлэл авснаа та бүхэнд хүргэж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-410-1024x546.png

Алхалт гэдэг нь хөлийн тавхайгаар гадаргуу дээр түлхэлт өгч шилбэ ба гуяны булчингийн агших, сунах хөдөлгөөний тусламжтайгаар биеийг өргөх болон буулгах хөдөлгөөн юм. Алхах хөдөлгөөн хийхэд дараах булчингууд оролцоно

Нурууны булчингууд

Мөрний булчин

Өгзөгний булчин

This image has an empty alt attribute; its file name is 1-410-1024x546.png

Гуяны дөрвөн толгойт булчин

Гуяны арын булчин

Шилбэний булчингууд

Тавхайн булчингууд оролцоно

Зөв, сунгалт сайтай алхах нь дээрх булчингуудын хөгжил, сунгалтаас их хамаардаг. Алхалтын төгсгөлд сунгалтын дасгал хийж байх хэрэгтэй

This image has an empty alt attribute; its file name is 1-410-1024x546.png

Энгийн алхалт:

Алхахдаа биеийн зөв байрлалыг хадгалах нь алхалтын эрчим, бие махбодийн үйл ажиллагаа зохицох чадамж, хөдөлгөөний үр ашгийг нэмэгдүүлэх, сэтгэл санааг өргөх зэрэг эерэг үүрэгтэй.

Зөв байрлал – толгойгоо аль нэг талруу гилжийхгүй, эгц, эрүүгээ гадаргуутай зэрэгцээ төвшинд, мөрөө эгц чихний харалдаа шугаманд, цээжээ бага зэрэг өргөж нуруугаа эгцлэн, ташааг мөрний шугамаар байрлаж, өвдгөө шулуун байлгана. Явган алхалт нь таны яс, булчин, үе мөчийг хөдөлгөөнд оруулж, зөв галбир төрхтэй болоход тусална.

This image has an empty alt attribute; its file name is 1-410-1024x546.png

Гараа савах:

Хүн алхах явцдаа гараа савах хөдөлгөөн хийдэг ба гарын хөдөлгөөний тулгуур цэг нь мөр юм. Гарыг савах хөдөлгөөнийг хөлийн алхаатай нийцүүлэх нь багана нурууны эргэх хөдөлгөөнийг сайжруулдаг ач холбогдолтой. Гарын савах хөдөлгөөн нь хөлийн хөдөлгөөний эсрэг тэнцвэрийг хадгалах үүрэгтэй бөгөөд хэдий чинээ хурдан алхана, төдий чинээ гарын савах хөдөлгөөн нэмэгддэг. Гар ба хөлийн хөдөлгөөн жигд хэмнэлтэй байснаар алхалт нэгэн жигд, хурдан болгохоос гадна, мөр гар, нурууны дасгал болдог.

This image has an empty alt attribute; its file name is 1-410-1024x546.png

Алхалтын буруу байрлал:

Толгойгоо урагш бөхийх, мөрөө унжуулах, хэвлий гэдсийг сул орхих нь буруу юм. Биеийн буруу байрлал нь яс, булчинд ирэх ачааллыг ихээр нэмэгдүүлж үе мөч, булчин, шөрмөсний хөдөлгөөнд саад учруулж, булчин чангарах, шөрмөс татах, үе мөч өвдөх зэрэг таагүй мэдрэмжийг бий болгож байдаг.

Өгсөх, уруудах алхалт буюу уулын алхалт:

This image has an empty alt attribute; its file name is 1-410-1024x546.png

Гуя, өгзөгний булчингийн хөгжилд ихээхэн тусалж, шулуун зөв зохистой галбиртай болоход нэмэртэй алхалт юм. Уул, хад, толгод зэрэг өгсүүрт алхах нь энгийн алхалтыг бодвол зүрхэнд очих ачааллыг бага зэрэг нэмэгдүүлдэг учир цусны эргэлтийг сайжруулж, уушгины амьдралын багтаамжийг нэмэгдүүлэх сайн талтай. Ууланд алхахад байгалийн хүчилтөрөгч бие организмыг дотроос нь цэвэрлэж,  биеийн илүүдэл хуримтлал буюу өөхийг маш сайн шатааж өгдөг.

Зөвхөн нэг удаа алхахад ямар ч үр дүн авч ирэхгүй учир та тогтмол алхаж байх нь зүйтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-410-1024x546.png

Уулын алхалт хийхэд маш их хөлөрдөг, арьсны нүхээр хөлс гадагшлахдаа бие дэх бохирдолтой хамт гадагшлах бөгөөд шар үсний сүвнүүд нээгдэж  тэрхүү нүхээр байгалийн  хүчилтөрөгчөөр арьс амьсгална.  Иймд хөлс гадагшлуулах, агаарын солилцоо сайтай хувцас өмсөж байгаарай.

Уулын хувцасны хөлс гадагшлуулах технологийн талаар энд дарж дэлгэрүүлж уншаарай

Таягтай алхахын давуу тал:

This image has an empty alt attribute; its file name is 1-410-1024x546.png

Ууланд алхахад өвдөгний үе, хөлний булчинд ирэх ачааллыг таяг эрс хөнгөвчилдөг. Зүрхний төвшингээс таягаа барьж алхахад цусны эргэлт сайжирч, амьсгал авалт, гаргалт тогтвортой болж ачаалал даах чадвар нэмэгдэнэ. Олон улсын судалгаанаас харахад таягтай алхахад таягтай гарын эсрэг хөлөнд ирэх ачаалал ойролцоогоор 20-25% буурдаг гэсэн байна.

Мөн таягтай алхахад хөл дээрх ачааллыг тэгш газарт  5-6кг, уул өөд 7-8кг хөнгөвчилдөг. Гараа унжуулж алхахад гар маш их бадайрдаг, хавагнадаг бол харин таягтай алхахад мөр, гарны хөдөлгөөн сайн байснаар гарын цусан хангамж сайжирдагаас гадна буглаганы хоёр толгойт болон 3 толгойт булчин, мөр, далны булчингийн хөгжилд сайнаар нөлөөлнө. Бас нэг давуу тал нь тэнцвэрт нөлөөлдөг тул бүдэрч унах, шагай булгалж гэмтэхээс сэргийлдэг

This image has an empty alt attribute; its file name is 1-410-1024x546.png

Ууланд алхах нь дараах ач холбогдолтой

Зүрх судасны өвчнөөр өвдөхөөс сэргийлнэ

Цусны даралтыг бууруулна

Холестрины хэмжээг бууруулна

Чихрийн шижингээр өвдөхөөс сэргийлнэ

Сэтгэл санааг тайвшруулж стрессийг бууруулна

This image has an empty alt attribute; its file name is 1-410-1024x546.png

Булчингийн үйл ажиллагаа сайжирч яс бат бэх болж яс сийрэгжилтээс сэргийлнэ (яс нь булчингийн хөдөлгөөний тусламжтайгаар тэжээлээ авдаг)

Байгалийн хүчилтөрөгчөөр хангагдаж уушиг цэвэрлэгдэнэ

Биеийн жинг буруулна

Хөдөлгөөний хомсдолоос үүдэлтэй олон олон эмгэгээс сэргийлнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-410-1024x546.png

Ууланд алхах үед тулгардаг бэрхшээлүүд, тэдгээрээс сэргийлэх аргууд

Ууланд алхах үед тулгардаг цөөнгүй бэрхшээлүүд бий. Тухайлбал:

Тохирсон гутал өмсөөгүйн улмаас хөл холгох, хумс шигдэх, хумс унах, шагайн үеэр өвдөх, тавхай нумаар өвдөх шинжүүд илэрдэг. Үүнээс сэргийлэхийн тулд:

Сайн чанарын, зориулалтын гутлыг сонгох

Гутлыг размерийг сонгохдоо өмсөж үзээд үдээгүй байх үед хөлийг урагш нь тулгахад хөлийн ард 1 хуруу буюу 1,5 см зай үүсч байх

This image has an empty alt attribute; its file name is 1-410-1024x546.png

Гутлын үдээсийг маш сайн үдэж өмсөх

Уулын уруу буух үед биеийн нийт жингийн ачаалал өвдгөн дээр ирсний улмаас өвдөг өвдөх тохиолдол бий. Ялангуяа илүүдэл биеийн жин, хуучин гэмтэл, үений үрэвсэлт өвчин, өвдөгний үений дегенратив өөрчлөлт, насжилт зэрэг шалтгаануудын улмаас өвдөг өвдөх магадлал өндөр. Өвдөгний үений өвдөлтөөс сэргийлэх дараах боломжууд бий:

This image has an empty alt attribute; its file name is 1-410-1024x546.png

Уулын уруу буухдаа таяг тулах /хос/

Халтиргаа гулгаатай үед хадаас хэрэглэх

Хуучин гэмтэлтэй бол өвдгийг хамгаалах уян боолтоор хамгаалалт хийж болно

Жин ихтэй бол жингээ бууруулах (биеийн жин 1 кг-р нэмэгдэхэд өвдгөн дээр ирэх ачаалал 4-7кг-р нэмэгддэг)

This image has an empty alt attribute; its file name is 1-410-1024x546.png

Алхалтын дараа сунгалтын дасгал хийж хэвших

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *