Categories
Uncategorized

Өдөр унтах маш буруу, шөнө унтахгүй байх нь бүр буруу. Учир нь… ЗААВАЛ УНШААРАЙ. ХАДГАЛААД АВААРАЙ

Хүн амьдралынхаа бараг гуравны нэгийг унтаж өнгөрүүлж байгаа шүү дээ. Физиологийн энэ үйл явцыг зарим хүн ухамсартайгаар болон ухамсаргүйгээр хааж, боож байна. Эсвэл дэндүү их буруудуулж байна. Жишээлбэл, өдөр унтах маш буруу. Шөнө унтахгүй байх нь ч бас буруу.

Хүний бие махбод хоол тэжээлээр шимийг аваад хэрэггүй зүйлээ гадагшлуулдаг нэг ёсны үйлдвэр гэсэн үг. Хүн нарны хүч дэлгэр байх цагаар гаднаас хоол тэжээлээ авдаг. Орой 20:00 буюу бадганын цагаас хойш хүний биеийн бодисын солилцооны дотоод үйл ажиллагаа тайван орчинд явагдаад, биед хэрэгтэй шимээ авч байдаг. Шим авна гэдэг нь идэж, уусан идээ ундны шимээр цус төлжинө, түүний шим нь мах булчинг, махны шим нь ясаа, ясны шим нь чөмгөө, чөмөгний шим нь хүний зүрхэнд байдаг, шимийн дээд охь тунгалаг гэдэг зүйлийг төлжүүлж байна гэсэн үг.

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Ийнхүү шим тэжээлтэй сайн зүйлээ аваад биеэс шимээс ялгарсан цөв буюу бохир зүйлийг нь гадагшлуулж байдаг. Баас, шээс, хөлс, хумс, шүд, арьс, үс, нулимс, нуух, нус, цэр, шүлс гээд энэ бүхэн чинь мах, яс, чөмөг бодисын солилцооны шимээ аваад үлдсэн хаягдал байх нь. Энэхүү бодисын солилцооны дотоод үйл явц шөнө, сарны хүч дэлгэрч байгаа тайван орчинд явагддаг.

Үүнтэй холбогдуулаад хэлэхэд, зарим хүн шөнийн цагаар хоол иддэг. Энэ бол цаг бусын хооллолт. Бие организм үүнийг боловсруулж чадахгүй. Зүйрлэж хэлбэл үйлдвэрлэлийн дамжлагын хэвийн процессийг алдагдуулж байна гэсэн үг. Нэг бүтээгдэхүүнийг боловсруулж гүйцээгүй байтал гаднаас дахиад орж ирэхээр боловсруулж чадахгүй, тэр нь бүрэн боловсорч чадахгүй өвчин болдог. Бодисын солилцоо шууд алдагдалд орно.

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Мөн шөнө унтаж байх үед хүний харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэлцэхүй гэсэн мэдрэхүйн таван эрхтэний хүртэхүйн үйл явц хураагдаж, зүрхэнд орших бүгдийн суурь тийн мэдрэхүйд төвлөрсөн байдалтай болдог. Өөрөөр хэлбэл, хүн шөнийн цагаар унтаж байхад таван мэдрэхүй маань ингэж амарч байгаа юм. Таван мэдрэхүй амарч, тайван, төвлөрсөн байдалтай байх энэ үед хүний сэтгэл оюун санаа бас амардаг. Ингэж эрч хүчээ нөөж, сэлбэж байдаг. Энэ нарийн үйл явц хүний биед өдөр явагдах ямар ч боломжгүй. Шөнийн нойрыг нөхөж болдоггүй гэдэг маань ийм учиртай.

Тэгэхээр 20:00 цагаас хойш эм, тан л биш бол юм ууж ч хэрэггүй. Сарны хүч ид дэлгэрсэн үед, ялангуяа 23:40-03:40 цагийн хооронд хүн бат бөх унтаж байх ёстой. Гаднаас хоол тэжээл, таван мэдрэхүйн мэдээллийн аль алиныг нь аваад хэрэггүй гэсэн үг.

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч,

АУ-ы доктор, профессор Г.ОДОНЦЭЦЭГ

Нойр гэж юу вэ?

Нойр бол биологийн үндсэн хэрэгцээнүүдийн нэг мөн. Хоногт хэдэн цагийн нойрны хэрэгцээтэй байх нь хувь хүний нас, авир араншин, дээд мэдрэлийн үйл ажиллагааны хэв шинж зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. Хүн хэдий хэрийн өндөр настай байна, төдий чинээ бага унтана. Хоногт нярай хүүхэд 22 цаг, хөгшин хүн 4-5 цаг унтах физиологийн хэрэгцээтэй байдаг. Харин ихэнх хүмүүс хоногт 6-8 цагийн нойрны хэрэгцээтэй байдаг. Түүнчлэн 9 цагаас илүү унтаж байж нойр нь ханадаг их нойртой хүмүүс ч бий. Хоногт 6 цагаас бага хугацаагаар унтаад нойр нь ханадаг бага нойртой хүмүүс ч байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Нойргүйдэл

Нойргүйдэл бол түгээмэл тохиолддог сэтгэл хямралын хам шинж юм. Хэрэв танд нойргүйдэл байгаа бол энэ нь таны сэтгэцийн болон биеийн ямар нэг өөрчлөлт байгааг илэрхийлж байдаг.

Нойргүйдлийн шинж тэмдгүүд

Бүтэн өдрийн туршид нойрмоглоно

Ядарна

Анхаарал төвлөрөлт буурна

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Ой тогтоолт буурна

Шийдвэр гаргахад хүндрэл үүснэ

Уур уцаартай болох

Унтаад сэрэхэд амраагүй, бие нозоорсон байна

Олон дахин сэрэх буюу сэрүүн үе удаан үргэлжилнэ

Бэртэж гэмтэх эсвэл аваар осолд орох эрсдэл нэмэгдэнэ

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Нойргүйдэлд нөлөөлөх хүчин зүйлс маш олон янз байдаг

Сэтгэл зүйн хүчин зүйлс

Уур уцаартай байх айдас

Сэтгэл гутрал

Сэтгэл түгшилт, айдастай байх

Стресс үүсгэдэг бусад сөрөг сэтгэл хөдлөл

Ганцаардал

Бие махбодийн хүчин зүйлс

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Үе мөчний өвчин

Вирусын гаралтай халдварт өвчнүүд

Таргалалт

Зүрхний үйл ажиллагааны дутмагшил

Чихрийн шижин

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Хүрээлэн буй орчны хүчин зүйлс

Дуу чимээ ихтэй орчин

Хурц гэрэлтэй байх

Хэт олон хүн бөөгнөрөх

Хэт халуун буюу хүйтэн орчинд байх

Унтах ор тохиромжгүй байх

Амьдралын хэвшлийн хүчин зүйлс

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Оройн цагаар их хэмжээний цай, кофе уух

Тамхи татах, согтууруулах ундааг хэт хэрэглэх

Унтахын өмнө оюуны хүч чармайлт шаардсан ажил хийх

Унтахын өмнө хүнд хоол идэх

Өдрийн цагаар нойр авах

Тогтмол бус цагт унтах

Нойрны дэглэм өөрчлөх

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Зарим эм, бодисын хүчин зүйлс

Сэтгэц сэргээдэг эмүүд

Дааврын эм бэлдмэлүүд

Ямар эмчилгээ тус болж чадах вэ?

Нойргүйдлийг эмчлэхэд сэтгэл заслын болон эмийн эмчилгээ хэрэглэж болно. Хэрэв та эм хэрэглэх гэж байгаа бол эмчин зааврыг дагаарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Дасал үүсгэдэг

Жирэмсний үед урагт муугаар нөлөөлдөг

Согтууруулах ундаа болон бусад эмтэй хамт хэрэглэвэл аюултай

Нойргүйдлийг хэрхэн даван туулах вэ?

1. Амьдралын буруу хэвшлийг засах замаар

Та унтах үедээ аль болох чимээ шуугианыг багасгах хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Харанхуй орчинд унтах

Та аль болох тохилог унтахыг хичээх хэрэгтэй

Бүтэн өдрийн туршид хэрэглэгдэх уух юмыг багасгах.

Өдрийн туршид хэт их цай эсвэл кофе уухгүй бах, ялангуяа оройн цагаар.

Хэрэв согтууруулах ундааг ундаа хэрэглэдэг бол хэрэгэх хэмжээгээ багасгах.

Татдаг тамхиныхаа тоог аль болохоор багасгах.

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Унтахаасаа өмнө юм идэх эсвэл уухаас зайлсхийх

Тогтмол цагтаа хоолоо идэх, орондоо орохосс 2-3 цагийн өмнө юм идэх

Тотмолдасгал хийх

Унтахаасаа өмнө амрах цаг гарга

Өдрийн цагаар нойрмоглохоос зайлсхийх

Өглөөд тогтмол цагт босож бай

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Оройд тогтмол цагт орондоо орж бай

Унтахгүйгээр орондоо зүгээр хэвтэхээс зайлсхий

2. Амьсгалын дасгал хийх замаар

Удаан амьсгал авах (3 секунд)

Удаан зөөлөн тайван амьсгалаа гаргана.(3 секунд)

Ахиж амьсгаа автлаа түр завсарлана. (3 секунд)

Цээжээ биш цээжнийхээ хөндийг ашиглан хамраараа амьсгалаарай

Оройн цагаар тухтай сандал дээр суугаад 5-10 минутын турш уг дасгалыг хийгээрэй

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *