Categories
Uncategorized

Сөргөө буюу цээж хорсох, улаан хоолой хорсож үрэвсэх нь ходоодны хүчил ихэдсэнээс болдог. Эмчлэх, сэргийлэх арга ХАДГАЛААД АВААРАЙ

Эрүүл байх олон нөхцлүүд дотор сэтгэл санаа тайван байх нь хамгийн чухал, суурь нөхцөл мөн.

Учир нь тогтмол стресс, бухимдалтай явах нь биеийн хүчил шүлтийн тэнцвэрийг алдагдуулдаг. Илүү хүчиллэг болгодог. Хүчиллэг болсон цусанд хүчилтөрөгч багасдаг нь дархлааны систем унах гол шалтгаан болдог гэж ойлгож болно. Бас яс хэврэгших, үе мөч шохойжих зэрэгт гол нөлөө үзүүлдэг. Тэгэхээр эерэг байх, аль болохоор тайван амгалан байхыг хичээх нь өөрсдөд маань л хэрэгтэй.

Дараагийн том зүйл бол эрүү бус хооллолт. Энэ бол маш том сэдэв ба энэ талын мэдээлэл хангалттай байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-414-1024x546.png

Өөр нэг чухал асуудал бол ходоодны хүчил хэр сайн байгаа, мөн микрофлора хэр эрүүл бүтэцтэй байгаа зэрэг нь маш чухал.

Сөргөө буюу улаан хоолой хорсож үрэвсэх нь ходоодны хүчил ихэдсэнээс болдог. Гэхдээ дандаа биш шүү. Бидний бие маш ухаалаг, хэзээ ч илүүдэл, үргүй энерги зардаггүй. Учир юу вэ гэвэл багагүй тохиолдолд цээж хорсох нь ходоодны хүчил ихэдсэнээс бус эсрэгээр багадсанаас болдог. Энэ тохиолдолд ходоодны дээд амсрын хумигч булчин сайн ажиллаж ходоод болон улаан хоолойг маш чанга тусгаарлах ёстой бөгөөд ходоодны хүчил бага, сул байгаа үед тэрхүү булчин бас сулардаг байна. Нэг ёсондоо энергиэ хэмнэж байгаа байдал…

This image has an empty alt attribute; its file name is 1-414-1024x546.png

Сулрана гэхээр бүр задгайрах юмгүй ч өчүүхэн завсар гарах нь хангалттай хэмжээний хоол боловсруулах хүчил фермент дээш гарах боломж олгодог.

Үүнээс үзэхэд бид яаран хүчлээ саармагжуулах эм авч уух нь тэр бүр зөв байдаг биш. Эхлээд ходоодны хүчил хэр байгаагаа тодорхойлуулах нь хамгийн зөв. Тэгж байж дараагийн зөв алхам хийгдэнэ. Олон хүний гаргадаг алдаа бол гол гашуу оргимогц л саармагжуулах эм уух, (багагүй тохиолдолд хүчил багадсанаас болж сөргөө үүсдэг гэдгийг дээр дурдсан), хооллох явцдаа, өмнө нь болон дараа нь их хэмжээгээр шингэн уух зэрэг нь байдлыг улам хүндрүүлдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-414-1024x546.png

За ходоодны хүчил багатай, pН нь сул хүн байлаа гэж бодъё. Тэр хүн хоол идэхдээ заавал хамт цай, шингэн юм ихээр уухад , ж.нь pН нь 4 эсвэл 6 ч юмуу байдаг бол тэр нь бүр л шингэлэгдээд хоол шингээх нь байтугай л юм болно.

Бидний ходоодны хүчил 1-2.5 pH байж хэвийн шингээлттэй байдаг. Харин 4-5 эсвэл бүр 6 бол заавал нэмэгдэл эм бэлдмэл уух хэрэгтэй болдог. Усны рН 7-7.4 байдаг. Тэгэхээр бараг ус шиг болсон байна гэсэн үг. Хоол идээд хэдэн цаг болсон ч гэсэн яг л тэр амтаар хэхэрч байвал хүчил сул бна гэж ойлгож болно. Ходоод хүндэрч, юм нухах г.м зовиур илэрч болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-414-1024x546.png

Тэгэхээр ходоодны хүчил сайтай байх нь чухал. Энэ нь бас биеийн дархлааны системийн нэг том бүрэлдэхүүн юм. Учир нь бидний хүнсэнд элдэв төрлийн микро организм, хорт зүйлс, паразит, мөөгөнцөр байх боломжтой ба түүнээс хамгаалах гол хамгаалалт нь ходоодны хүчил юм.

Мөн олон хүн хоол боловсруулах эрхтэн систем нь хэр сайн ажиллаж байгааг тоолгүй, хамгийн сайн, үнэтэй гэсэн болгонд мөнгө үрдэг. Тэгсэн хэрнээ сайжрал гардаггүй. Учир нь тэр ховрын бэлдмэл, бүтээгдэхүүнийг ходоод гэдэс нь боловсруулаад , хэрэгтэй бүгдийг нь шингээгээд авч чадахгүй байгаа учраас үр дүн харагдахгүй байж болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-414-1024x546.png

Астма, арьсны элдэв өвчин, автоиммуны асуудлууд мөн л хоолоо гүйцэд шингээж дийлдэггүй ходоод гэдэснээс үүдэх нь олонтаа.

Бас зарим хүн одоо үед хүн тоож идэхээргүй хүнсээр хоолловч өвдөж хавдах зүйлгүй яваад байдаг нь өнөөх л хоол боловсруулах эрхтэн нь маш сайн ажиллаад байгаатай холбоотой байх нь элбэг.

Тэгэхээр хамгийн энгийн аргаар хоол шингээлтийг сайжруулж, ходоодны хүчлээ хэвийн байлгахын тулд хоол бүрийн өмнө аяга бүлээн усанд чимх давс (энэ нь заавал байгалийн, цэвэршүүлээгүй, элдэв иод зэрэг нэмэгдэлгүй байх ёстой) нэмээд хооллохоос 20-30 минутын өмнө ууж сурах.

This image has an empty alt attribute; its file name is 1-414-1024x546.png

Ингэснээр ходоодны хүчил ялгаралтад сайн нөлөөтэй ба давс нэмснээр хүчиллэгийн чанар ч сайжирдаг. Учир нь давсны хүчил хоол боловсруулах ферментийн найрлагад байдаг.

Бага насны хүүхдэд ч бас тал аяга бүлээн усанд чимх давс нэмээд уулгахад хуурай хөхүүл ханиалга намдах тохиолдол цөөнгүй л гардаг.

Бас хооллох явцдаа шингэн юм ихээр уудгаа багасгах хэрэгтэй. Хоолноос 30 минутын өмнө, дараа нь 1 цагаас багагүй хугацаа өнгөрч байж хангалттай хэмжээгээр ууж сурах нь зөв.

This image has an empty alt attribute; its file name is 1-414-1024x546.png

Хэт олон төрлийн зүйл нэг дор хольж хүнслэх нь бас л муу нөлөөтэй.

Шингээлт муутай хүмүүс органик, эсвэл өөрийн хийсэн алимны цууг усаар шингэлж уух нь ч бий. Гэхдээ нойр булчирхайн асуудалтай, гастрит, шархлаатай хүмүүс болгоомжтой байх хэрэгтэй.

Гэх мэтийн энгийн аргаар хоол шингээлтийг сайжруулж болдог шүү. Гэхдээ эхлээд заавал эмчид үзүүлж шинжилгээ хийлгэх нь зөв.

This image has an empty alt attribute; its file name is 1-414-1024x546.png

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

Цээжээр халуун оргиж түлэгдэх шиг болон хорсох хичнээн таагүй билээ. Цээж хорсох таагүй өвчнийг олон хүн өөр мэдэрдэг. Цээж хорсонгуут хүмүүс аяга ус яаралтай авч, сод хийж хутгаад ганц амьсгаагаар залгина. Зүгээр болчих шиг боллоо. Тэгээд л ажлаа хийсээр одно. Гэтэл маргааш нь дахиад цээж хорсоно. Та содтой усаар зөвхөн шинж тэмдгийг арилгаж байгаа болохоос биш өвчнийг анагааж байгаа хэрэг биш гэдгээ мэдэх үү? Сод бол эм биш. Зүгээр л давсны хүчлийн үйлчилгээг багасгаж байгаа юм. Байнга сод уувал гэдэс дотор нүүрсхүчлийн хий үүсч, энэ нь ходоодны салстыг сэдрээж өвчнийг улам гааруулдаг. Цээж хорсох нь ихэнхдээ хоол боловсруулах замын ноцтой өвчний илрэл байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-414-1024x546.png

Яагаад?

Ихэнхдээ цээж хорсох нь буруу хооллосноос эхтэй. Ялангуяа их ажилтай, эсвэл яаруу сандруу хүмүүс сууж тайван хооллохын оронд явдал дундаа иддэг. Энэ нь даамжирсаар өвчинд хүргэнэ. Цээж хорсох үндсэн шалтгаануудын нэг нь илүүдэл жин. Хүн их идсээр ходоод нь сунадаг. Мөн таргалж эхэлнэ.

Улмаар гэдэс доторх даралт тун өндөр болдог. Энэ бүхэн мөн цээж хорсохын эхлэл. Дээр нь архи их уух, кофе уух, шоколад их идэх, хийжүүлсэн ундаа юм уу халуун ногоотой хурц хоол их иддэг бол эрт орой хэзээ нэгэн цагт цээж хорсоно. Цээж хорсох механизм туйлын энгийн. Хүн хоол идэхэд улаан хоолойгоор дамжин ходоод руу ордог. Хоол ходоод руу орох үед улаан хоолой ба ходоодны дунд байрлах хавхлаг нээгдэж хаагдаж байдаг. Энэ хавхлаг дутуу хаагдсанаар ходоодны хүчил улаан хоолой руу орж ирэн түлнэ. Ингээд цээж хавиар түлэгдэж хорсох эвгүй мэдрэмж төрдөг.

This image has an empty alt attribute; its file name is 1-414-1024x546.png

Ямар арга хэрэглэх вэ?

Хэрэв цээж хорсох явдал олонтаа давтагдаж, та өөрөө эмчилгээ хийлгэхгүй байгаа бол ойрын хугацаанд ходоодны шархлаа үүсч мэднэ. Тиймээс сод уухын оронд эмчид очоорой. Цээж хорсох өвчнийг хоолны дэглэм барьснаар эмчилдэг. Ихэнхдээ хүнсний ногоо, бүдүүн ширхэгтэй үр тарианы бүтээгдэхүүн зэргийг иддэг. Ер нь цээж хорсох өвчтэй болохгүйн тулд их идэхээс сэргийл. Хүн их идэж таргалснаас дотор эрхтнүүд өөхөлж багтаж ядан улмаар гэдэс доторх даралт өндөр болдог.

This image has an empty alt attribute; its file name is 1-414-1024x546.png

Энэ нь ходоодны хавхлагууд гүйцэд хаагдахад саад учруулдаг. Эсвэл тарган биш байлаа ч цээж хорсолт үүсгэдэг хүнсний зүйлс, тухайлбал архи, кофе, шоколад, хийжүүлсэн ундаа, халуун ногоотой болон өөх тостой хоол зэргийг багаар хүртэж сурах хэрэгтэй. Мөн аль болох ойр ойр, бага багаар иднэ. Унтахын өмнө хоол идэж огт болохгүй. Жингээ байнга хянаж, архи тамхийг мартвал зохино. Заримдаа сүү цээж хорсохыг дардаг боловч өвчнийг нь биш шинж тэмдгийг нь дардаг гэдгийг бүү март. Гэхдээ содыг бодвол хоргүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-414-1024x546.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *