Categories
Uncategorized

ГАЙ ЗОВЛОНГ ЗАЙЛУУЛЖ, УРТ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАЙРЛАГЧ ЦАГААН ДАРЬ ЭХИЙН ЗҮРХЭН ТАРНИ, УНШЛАГА ХАДГАЛААД АВААРАЙ

 Цагаан дарь эх бурхан нь нас уртасгахыг бэлгэддэг. Цагаан дарь эх номыг уншуулсанаар насны цөвийг арилган нас уртасгаж аюул ослоос аварч эрүүл байлгана.

Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан Хийд нь өдөр бүрийн цогчэн хуралдаа цагаан дарь эхийг уншин сүсэгтэн олон та бүхнийгээ даатгадаг.

ЦАГААН ДАРЬ ЭХ-ийн домог

Үжирч ноорсон хүрэн тэрмэн дээлийн татмаг дээр, цуурч сэмэрсэн шар гирган бүс ороохчаа аядаж, мээм оройт шовгор хэмээх шар цэмбэн малгай тухтуулж тавьсан тэр хөдөөрхүү лам хөл нүцгэн явдагийн дээр гархилсан дүрлэгэр нүдэндээ эв хавгүйхэн том шилийг зүүж, гандаж борлосон царай нь тэнүүлчийн шинжийг бүрдүүлнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-1024x546.png

Тэрбээр бүсэндээ хад чулуу цохилуурын ганц цүүц, яргай ишт хүнд алх хавчуулаад,өвөл ч,зун ч,уул хадаар тэнүүчлэн халуунд халж,хүйтэнд хөрч даарч хад чулуу балбаж үсэг ном сийлж,бурхан буддааг ч богд Зонховыг ч хамгийн наад зах нь л маанийн зургаан үсгийг магтан сийлж явсаар нэг мэдэхнээ Сансрын хадны Дарьмаа бүсгүйтэй тааралджээ.

“Бүсгүй бүсгүй та намайг болгоон таална уу? Бүр нүцгэлээд ариун сайхан алд биеэ надад ичиж айлгүй харуулаад орхи доо. Эзгүй хээр та бид хоёрыг хэн л яагааж дээ” гэхэд нь бүсгүй мэлмэрэн гайхаж:Та юу айлдав аа?Лам хувраг хүн байж юу л болж байна даа! Ингэж хамаагүй болгоон таалж болдог юм уу? Сахил санваар тань бузардахгүй юу” гэж бүсгүй асуув.

This image has an empty alt attribute; its file name is 1-1024x546.png

Ламтан,бүсгүйн дээлэнд наалдсан өвс тоосыг сэгсрэн өмсгөж өгөх зууртаа:

Та чилээрэх үү? гэж асуухад нь хүүхэн: Зүгээр зүгээр ариуслаа.“Бие чө.тгөр, хувцас бурхан” гэлцдэг билүү? гэхэд нь лам: Жа тиймээ!“Бие бурхан,хувцас чөтгөр” болдог ёсон ч байдаг гэж бурхан багш айлдсан юм гэдэг шүү гээд ламтан жаахан өлгүүхэн айлдсандаа залбирч асуусан гэнэ.

“Энэ газар тантай уулзан жаргасандаа ихэд баясаж байна.Таныг уул хад хавьцаа морилж явна гэдгийг ч бүүр түүрхэн сонслоо… Ламтан та болгоож айлдана уу,аврал эрж айлтгах үгийг минь сонсон соёрхоно уу. Хийдэд гарсан халуун хижиг өвчин Чойрт хурж суугаа ганц хүүгий минь хө.нөөж, оньс хэтэлгэх нь шиг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-1024x546.png

“Сэжигээр өвдөж, сүшигээр сэхдэг” хойно доо. Дээдэст бараалхаж аврал айлтгуулсан чинь урт наслуулахын ерөөлт бурхан Цагаан дарь эхийг Чойр дацангийн дуганы гол хаалга чиглүүлж уран бурханчаар бүтээлэг гэж айлдсан байна.Тэгээд ламтан таныг залах гэж ирлээ” хэмээн бүсгүйг наминчлан залбирахад нь лам баясан таалж: Тэрийг тань бүтээж болно.

Таны гоолиг сайхан бие цо.гцос бурханы өршөөлөөр тэнгэрлэг Дарь эх бүтээхэд өчүүхэн миний нүдийг нээх шиг боллоо.Үлэмжийн чанар, сайхан хүмүүнлэг сэтгэл чинь үнэхээр миний уушиг, зүрхийг догдлуулав бололтой. Өчүүхэн мунхаг миний биеийг өршөөн таалж бурхан бүтээ гэж даган баясуулсан ёсоор тэр газар тань бараалхан хүрч,тэнгэрийн тааллаар тэр бурханыг чадан ядан бүтээлцэе дээ гэсэн юмсанжээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-1024x546.png

Бурханчийг Чойрт хүрч ирэхэд хүрээний банди нар толгой дараалан хижгээр өвчилж, хоногт арав хүрч насан баран тэмээн тэргэнд ачуулж “Дөрвөн мааньт” хэмээх оршуулгын газар луу зөөвөрлүүлж байсан цаг таарсан байна.

Бурханч маань орхимжоо бэлхүүслэн зангидаж бүслээд цүүц, алхаа барин хүрээний өмнөх байц хадан боржин цохио өөд авирлаа. Нуруу үл хүрэх газарт нь хуврагууд модон шат тавьж өгсөн байна. Хэд хоногийн турш хад балбах чимээ цуурай сонсдоно.Хад балбаж буй тэр туранхай ламын нүүрэн дээр тоос бууж, хувцас хунар нь тэр аяараа бууралтсан байв.

This image has an empty alt attribute; its file name is 1-1024x546.png

Юуны учир энэ ш.а.лдан банди өдөр шөнийг үл ялган хад чулуу балбан лус савдаг цочооно вэ.Ухааны ур,булчингийн тэнхээ,санаа сэтгэлийнх нь урам л энэ хүнийг өлмүүр, зэлмүүхэн хоногийн бор хоолтой залгуулна.Түүнийг айл бүр будаан дээрээ урьж жас сангийнхан цав манзнаасаа илүүчилнэ.

Я.дуу хүний зо.влон ихээ.Уул хадаар тэ.нээд хурал номонд суусангүй гэж багш ламтан хааяа жавтий хүртээнэ.Санваартан хүн байж шалиг завхай явдал үйлдлээ хэмээн садан төрлийнхөн зэмлэнэ. Тэглээ гээд шантарсангүй хад чулуугаа балбасаар л үсэг ном,бурхан тэргүүтнээ сийлсээр л явдаг байжээ.Ялгаа юу байхав.Дарьмаа ч Дарь эх,Дарь эх гэмээ нь Дарьмаа шүү дээ хэмээн бурханч айлджээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-1024x546.png

Хаднаас яаран бууж,сөхрөн мөргөсөөр ойртон буй Дарьмааг түшин босгох гэтэл бурханчийн бүсэнд хавчуулсан алх суга үсрэн унах зууртаа Дарь эхийн баруун мэ.эмний зөвхөн товчийг сэвтээж орхисон нь одоо хүртэл сорвитой хэвээр байна.

Хүү минь эдгэрчихлээ.Та яасан их буянтан бэ? Наад бурхан тань миний хүүд ч хүрээний хүүхдүүдэд цө.мд нь нас хайрлав бололтой.Үрий минь амь аврагдлаа гэж бүсгүйн өчихөд лам залбирч, урт насалж удаан жаргах болтугай? гэж ерөөсөнд нь бүсгүй баясаад хүүгээ таньд шавь оруулж бурхан бүтээлцүүлье гэж гуйжээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-1024x546.png

Аливаад үнэн сэтгэлээс сүслэн хандаж,итгэл зүтгэл байсан цагт ү.хлийг ч ялж,санасан бүхэн сэтгэлчлэн бүтэх учиртайг бурхан багш ийн айлдсан ажгуу.

ЦАГААН ДАРЬ ЭХ

Ум дарэ дүдарэ дүрэ мама аюур буньяа зана бүсдэм гүрү суха.

Орчлонгийн хүлээснээс гэтэлгэгч

Найман аюулаас аврагч 

Өвчин бүхнээс өмгөөлөгч 

This image has an empty alt attribute; its file name is 1-1024x546.png

Өршөөлт Дарь эх танаа мөргөмү.

Цагаан лянхуан дунд

Саран мандлын дээр

Очир завилгааг үйлдэгч

Дээд өглөгтөнд мөргөмү.

Намрын саран өнгөт

Орь саран түшлэгт

Чимэг бүхэн бүрдсэн

This image has an empty alt attribute; its file name is 1-1024x546.png

Удвал баригчид мөргөмү.

Арван зургаан насны жавхаат

Ариун Бурхадын эх

Хүссэн бүхнийг соёрхогчийн дүрт

Дарь эх танаа мөргөмү.

Цагаан гэрэлт, цагаан хүрд

Найман хигээсэнд нь найман үсэг

Эргэн орчихын байдалт

Хүрдэт эх дор мөргөмү.

Хутагт дээд аврагч мину

Сэтгэлчлэн бүтээгч хүрдэт мину

Насан хутгийг өршөөгч мину

Охин тэнгэрт ийн залбирнам.

Амин насны тотгорыг арилгаж

Аюулт өвчин зовлон бүхнээс

Агуу хүчтэн та минь

Аварч хайрламуу.

Адбиш шид бүхнийг

Соёрхож хайрламуу.

Үлэмжийн эх танд сүслэгчийг

Үр мэт энхрийлэгч билээ

Үнэн голоос би итгэмү

Өршөөл хайрын гохоороо

Намайг эзэмдэн соёрх.

Охин тэнгэрийн дүр

Охь саран өнгөт

Цолгин атлаа дөлгөөн

Гоо хээмсэг, эрдэнэ чимэгт

Гоёмсог тэнгэрийн торгон хормогчит

Лянхуа саран мандалд

Очир суудлыг үйлдсэн

Нэг нигуур хоёр мутарт

Мишээнгүйн цог төгөлдөр

Гурван цагийн Бурхадын эх

Охин тэнгэрт мөнхөд биширмү.

Орь хүслэнг хангагч чандмань болж

Оройд минь залрах болтугай.

Үлэмж гайхамшигт таныг

Өчүүхэн төдий магтсан буянаар

Үйл хэрэг минь ариусаж

Энэ мөчөөс гэгээрэлд хүртэл

Элдэв сөрөг шалтгаан амирлаж

Эв, найр эсэн энхийн

Хотол чуулган цогцлох болтугай.

Цагаан дарь эхийн зүрхэн тарни:

Ум дарэ дүдарэ дүрэ мама аюур буньяа зана бүсдэм гүрү суха.

Цагаан дарь эхийн тарнийн утгыг тайлбарлаваас “Зовлонгоос түргэн гэтэлгэгч эх минь билэг билгүүн, ач буяныг арвижуулан дэлгэрүүлж насан хутаг, амгалан жаргаланг үүсгэж хайрла” *

Цагаан дара эхийн тарнийн үеүдийн утга:

Ум: бүх орчлон ертөнцийг өөртөө хураан оршоосон тусгал хэмээн ойлгож болох ба нарийн оноосон утга үгүй.

Дарэ: Орчлонгийн зовлон хийгээд аюул ослоос авран хамгаалах бурхны авралыг илэрхийлнэ. Дара эхийг маш түгээмлээр аюул осол, гэмт үйлдэл хийгээд байгалийн гамшигт нэрвэгдсэн хэн бүхнийг аварч байгаагаар дүрсэлсэн байдаг.

Дүдарэ: Шашны зөв зам мөрөөр замнан сэтгэлээ аюулаас хамгаалах хэрэгтэйг илэрхийлнэ. Төөрөгдөл, өш хонзон, шунал гэсэн сэтгэлийн гурван үндсэн гэмийн үрээр бид бүгд зовлон зүдгүүрт автдаг.

Дүрэ: Бодьсадвын үнэн зам мөрд орохыг бэлгэднэ. Дүрэ хэмээх үеэр Дара эх зовлон зүдгүүрт нэрвэгдэн буй биднийг авран гэтэлгэж, бусдад энэрэн нигүүлсэх сэтгэлийг үүтгэх замд ороход болгоон соёрхооч гэх утгыг илэрхийлнэ.

Мама: Мама гэдэг нь миний гэх утга ба насан хутаг, амар амгалан, оюун билэг тэргүүтнийг өөрт хүсэмжлэн буй утга. Эдгээрийг зөвхөн өөрт бус өрөөл бусдад хүсэн гуйж тарнийг уншиж болдог.

Аюур: Насан хутгийг үзүүлмүй.

Бунъяа: Урт удаан амгалан жаргалантай амьдралд хөтлөгдсөн зөв зам мөрийн амьдралын буяныг үзүүлмүй.

Зана: Авралыг эрсэн хамаг бүхэнд энэрэл нигүүлслийг үзүүлмүй.

Бүсдэм: Эд баялгийг арвижуулан дэлгэрүүлээч гэх санаа.

Гүрү: Гималай уулын хойт хэсэгт орших домгийн газрыг хэлж байна, гэсэн ч үүнийг ёсоор бүтээе гэсэн утгыг илэрхийлнэ.

Суха: Эл зүрхэн тарнийн угаас миний сэтгэлийн угт үндэслэх болтугай.

Арван зүг, гурван цагийн хамаг бурхад тус тусдаа онцгой ерөөл тавьсан байдаг бөгөөд ерөөл болон ерөөлийн хүчээс гарах их хүчийг нь бид эрхэмлэн шүтдэг. Цагаан Дарь Эх Бурхан нь насны гурван Бурханы нэг бөгөөд хамаг амьтдын насыг уртасгах их ерөөл тавьсан Бурхан юм. Эх хүний дүрээр заларсан тул энэрэл хайр, их нигүүлсэнгүй сэтгэлийн эх булаг болоод зогсохгүй амь нас уртасгах шид бүтээлийг эрхшээгч болой. Тиймээс амь нас уртасгах, гэнэтийн аюул, аваар ослоос сэрэмжлэхийн тухайд шүтвээс зүйтэй.

Цагаан Дарь Эх Бурханы номыг унших үед юуг бодох вэ?

Цагаан Дарь Эх Бурханы лагшин цагаан өнгөтэй, хоёр мутрын зүүнээр удбал цэцгийн ишийг барьсан нь найман аюулаас аврахын бэлгэдэл, зүүн мутар өгөхүйн байдлыг үзүүлсэн нь хүссэн бүгдийг хайрлахыг бэлгэдэлтэй бөгөөд хоёр хөл очир завилгаатай ба бүхнийг болгоох долоон мэлмийтэйгээр залардаг. Энэхүү Бурхан өөрийн өмнөх огторгуйд маш бодитой заларч ирсэн байна хэмээн санаж ном уншихтай сацуу түүний лагшинаас гэрэл цацарч миний биед тусах үед Цагаан Дарь Эх Бурханы лагшин, зарлиг, тааллын адистид бие, хэл, сэтгэл гуравт минь шингэж байна, ялангуяа сэтгэлд шингэснээр хамаг муу сэтгэлүүд арилан ариусч гэгээрлийн уг үндэс бий боллоо хэмээн бодно. Энэ адил эцэг, эх тэргүүтэй хамаг амьтдад ч мөн адил шингэн бүгд Цагаан Дарь Эх Бурханы адистидыг хүртэж байна хэмээн санаарай. Ийнхүү Цагаан Дарь Эх Бурханы адистидыг хүртсэнээр би тэргүүтэй хамаг амьтад насан хутгийг олох болтугай, хамаг амьтдын амь нас батжиж гэнэтийн аюул, аваар осол тэргүүтнээс аврагдах болтугай хэмээн залбирмуй.

Ном уншсаны ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд тухайн номонд итгэл үнэмшилтэй байх нь хамгаас чухал байдаг. Тийм учраас энэ номыг унших үед цэвэр ариун сэтгэлтэй байж итгэл үнэмшил, их сүсэг бишрэлийн үүднээс номоо сонсоорой.

Цагаан Дарь эх Бурханы цаглашгүй их адистидын хүчээр амьтан бүхэн цаг бусын аюул осолд өртөлгүй насан хутгийг олж, урт настай, удаан жаргалтай байх болтугай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *