Categories
Uncategorized

Мөнгөтэй болохыг хүсвэл энэ тарнийг өдөр бүр уншиж байгаарай. Мөнгөтэй болгох домын аргууд ХАДГАЛААД АВААРАЙ

Мөнгөтэй болох шидэт тарни:“Кунг-ро-но ама нило-та ванг”.

Нэг өдөр мацаг барьж, мөнгөтэй болбол хэн хэнд туслах,эд баялгийн ачаар хүрч болох ариун зорилго,хэзээ мөнгөтэй болох,хийхээр төлөвлөж буй үйлс тэргүүтнийхээ талаар бодож бясалгагтун.

Дээрх тарнийг шөнө дунд гурван удаа давтан унш.

Тарнийг иймэрхүү маягаар гурван сарын турш долоо хоногт нэг удаа давтан үйлдэнэ.    

This image has an empty alt attribute; its file name is 1-2-1024x546.png

Хавирган саранд мөнгөө харуул – Мөнгө өсгөхөд сарыг ашигладаг энэ зан үйлийг хийж гнйцэтгэхэд хэцүү юм байхгүй.Учир нь сар шинэхэн байгаа үед буюу хавирган сартай үдэш гадаа гараад халаасанд дахь задгай мөнгөө шаржигнуулахад л хангалттай гэх нь бий.Сар өсч томрох тусам таны халаасан дахь мөнгө нэмэгдэн үржинэ.эсвэл та түрүүвчиндээ байнга хадгалж явах зэс зоос олж ав.

This image has an empty alt attribute; its file name is 1-2-1024x546.png

Тэгээд хавирган сартай шөнө алган дээрээ зоосоо тавиад сарны гэрэл үзүүл.Энэ зоосоо түрүүвчиндээ хадгал,алдаж үрэгдүүлж болохгүй. Шинэ хувцас авбал халаасанд нь энэ зоосоо хийж нэг хонуулаад, түрүүвчиндээ хийнэ. Харин энэ зан үйлийг гүйцэтгэсэний дараа “хэзээ миний мөнгө тань өсөх нь вэ” хэмээн хүлээх хэрэггүй, мартчихвал сайн аж. Учир нь хүлээх тусам уддаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-2-1024x546.png

Байшин бариулж байгаа бол – Нэн эртний өргөн тархсан аргуудын нэг. Хэрвээ та хувийн сууц, зуслангийн байшин ч юмуу, өөрийн гэсэн ямар нэгэн барилга барьж байгаа бол байшингийнхаа урд талын буланд, ханан завсараа хэдэн зоосон мөнгө хийж шавардана. Чингэж чадвал тэр байшинд амьдрах хүмүүс үргэлж баян чинээлэг, элбэг хангалуун байдаг гэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-2-1024x546.png

Мөнгөөр тасрахгүй байх арга – Энэ аргыг нэн эртнээс Англи, Шотландад хэрэглэсээр иржээ. Уг зан үйлийг эртний кельтийн шүтлэг бишрэлтэй холбоотой гэж үздэг. Нүхтэй зоосон мөнгө буюу нугалж тахийлгасан зоосыг халаасандаа үргэлж хийж явбал мөнгөөр тасардаггүй гэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-2-1024x546.png

Мэдээж яг ийм зоосийг олоход амаргүй, тэгвэл өөрөө түүнийг тусгайлан бэлдэж болно. Гэхдээ өдөр судраа нарийн сонгох ёстой. Тогтсон заншил ёсоор бол ням гаригт,тэгэхдээ шинийн 4-нөөс 12-ны хооронд (билгийн тооллоор) оройн 23.20-24.10 цагийн хооронд зоосоо нүхэлнэ,эсвэл бага зэрэг нугална. Энэ үед та анхааралаа сайтар төвлөрүүлж, “мөнгө минь өсөн арвижиж, мөнгөөр хэзээ ч гачигдахгүй байх болтугай” хэмээн шившээрэй.Image result for их мөнгө

Сүм хийдэд очихдоо анхаар– Хэрвээ та засал ном хийлгэхээр сүм хийд рүү явбал баруун хөлийнхөө өсгий дор зоосон мөнгө хийгээд яваарай. Чингэсэн хүн мөнгөний асуудалд үргэлж аз хиймортой байдаг байж.

This image has an empty alt attribute; its file name is 1-2-1024x546.png

Эд хөрөнгийг өөртөө хэрхэн татах вэ– Маш богино хугацаанд, хурдан баяжихын тулд Оросууд маш энгийн зан үйлийг хийж гүйцэтгэдэг байна. Тэд пүрэв гаригт нүүр гараа угаахдаа алтан буюу мөнгөн сав суулганд ус хийж угаадаг аж.

This image has an empty alt attribute; its file name is 1-2-1024x546.png

Мөнгөө хуримтлуул – Задгай мөнгө, жижиг дэвсгэрт цуглуулах нь моодноос гарчээ. Гэхдээ л хүмүүс мөнгөө хуримтлуулж хадгалахыг хичээдэг. Магадгүй та мөнгөө долларт шилжүүлэн, гэртээ хадгалдаг байх.

Эсвэл алт, мөнгө үнэт эдлэл болгосон нь найдвартай гэж үздэг байж болох. Ер нь аль ч аргаар мөнгөө цуглуулах нь сайн учир нь “мөнгө мөнгийг дагадаг” гэсэн сонин зүй тогтол байдаг. Та мөнгийг хичнээн их хуримтлуулна төдий хэмжээгээр орж ирэх мөнгөний хэмжээ нэмэгдэнэ. Гэхдээ нэг зүйлийг анхаар. Хэрвээ та цуглуулж байгаа мөнгөө ойр ойрхон гаргаж тоолоод байвал мөнгө өсөхөө байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-2-1024x546.png

Гэртээ муур тэжээх– Өөр нэгэн арга нь бол хуруундаа алтан бөгж зүүн борооны усаар угаал үйлдэх. Гэртээ муур тэжээх. Гэхдээ муурийн үс нь дор хаяхад л гурван өнгөтэй байх ёстой, харин муурын үс долоон өөр өнгөтэй байвал нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах ёстой гэнэ.

Учир нь ийм өнгөтэй муур нь баяжихын баталгаатай тэмдэгт тооцогддог байна.*Нялх хүүхдийн дэрэн доогуур мөнгө хийх нь ойрын үед хөрөнгөжих боломж олгодог гэнэ

This image has an empty alt attribute; its file name is 1-2-1024x546.png

Шинэ оны босгон дээр сүм хийдэд хандив өргө – Шинэ оны босгон дээр эсвэл Цагаан сарын өмнө ойролцоо байдаг бүх сүм хийдээр дарааллан орж бага ч байсан хамаагүй хандив өргөж, амьдрал ахуй, өмч хөрөнгөө даатгадаг. Энэ нь дараа жилийн турш мөнгөөр тасрахгүй, баян чинээлэг байхын үндэс болдог ба манай улс төр,урлаг бизнэсийн томчууд ч үүнийг сайн мэддэг, мөрддөг байна.Image result for их мөнгө

Хүүхдээ баян чинээлэг болгохыг хүсвэл – Бие давхар эмэгтэй төрөх хүүхдээ баян хүн болгохыг хүсвэл хэнээс ч, юу ч зээлдэж болохгүй гэнэ. Мөн хэдэн ширхэг зоосон мөнгийг хэлхэн зүүлт болгон зүүдэг байжээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-2-1024x546.png

Бусдаас мөнгө зээлдэхийг хүсвэл – Хэрвээ та хэн нэгнээс мөнгө зээлдэхээр хандах гэж байгаа бол халаасандаа гүзээлзгэний навч, ишийг хийгээд очвол хэн ч танд татгалзахгүй. Гүзээлзгэний навч, иш нь хатсан ч байж болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-2-1024x546.png

Анхны худалдан авагч тухайн өдрийн орлогийг тодорхойлдог – Худалдаа арилжаа бол баяжих мөнгөжих хамгийн хялбар аргуудын нэг м. Гэхдээ хүн болгон наймаа хийгээд амжилт олдоггүй, “наймааны тэнгэртэй” хүн гэж тусдаа байдаг хэмээн манайхан ярьдаг. Хэрвээ та худалдаа арилжааны салбарт ажилладаг бол бид танд ашиг орлогоо нэмэгдүүлэх зарим аргыг зааж өгье.

Худалдаа хийж байхад хамгийн анхны худалдан авагчаас тухайн өдрийн ашиг орлого шууд хамаардаг.Тиймээс эхний худалдан авагч болон түүхий өгөх мөнгийг анхаарах шаардлагатай. Хамгийн эхний худалдан авагчид заавал хариулт өгдөг ба (мөнгөө тааруулж өгсөн байсан ч хамаагүй ) тэгэхдээ аз жаргал хүснэ. Хариулт нь Бэлэгдлийн шинжтэй боловч заавал өгөх нь чухал.

This image has an empty alt attribute; its file name is 1-2-1024x546.png

Ингэснээр та худалдаа арилжааг ивээгч хүчинд өглөг өглөг өгч байгаа хэрэг. Харин эхний худалдан авагчийг явсаны дараа мөнгөө кассанд хийх гэж яарах хэрэггүй, хоёр алганыхаа хооронд бариад ашиг орлого ихтэй байх болтугай хэмээн шившин үлээж, үүний дараа сая далд хийнэ.

Анхны орсон мөнгө тань бусад мөнгийг даллан дуудаж орлого сайтай байна.Харин та хонь, ямаа зарах гэж байгаа бол ногт,цолбуур,оосорлосон , хөтөлсөн олсоо заавал авч байгаараа. Худалдан авагчид өгчихвөл буянаа өгнө.

This image has an empty alt attribute; its file name is 1-2-1024x546.png

Түрүүвчээ хэзээ ч хоосолж болохгүй – Юм худалдан авах гэж байгаа хүмүүс ч худалдаа арилжаанд хануур хандах хэрэгтэй. Хэрвээ таны мөнгө дуусч байвал сүүлчийн мөнгөөрөө юм бүү ав, түрүүвчээ бүү хоосол. Эс тэгвэл мөд мөнгөтэй болохгүй шүү.

Та өөрт хэрэгтэй зүйлээ авахдаа харамч нарийн хүнээс бүү аваарай, гай болно шүү. Харин харамч эсэхийг нь яаж мэддэг вэ гэвэл барааны үнийг хямдруулах, татах гээд үзэхэд л мэдэгдэнэ. Хэрвээ наймаа хийж байгаа хүн үнээ буулгахыг хүсэхгүй байвал малгайгаараа духаа үрдэг гэнэ. Энэ тохиолдолд зарагч ямар ч л байсан үнээ буулгадаг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-2-1024x546.png

Толь мөнгийг бэлгэддэг – Толинд олон утга байдаг гэж ярьдаг ч түүнд мөнгийг бэлгэдэх чанар бас буй. Тиймээс толийг гал тогооны өрөөнд, эсвэл зочны өрөөнд ширээний хажууд өлгөвөл эд баялаг, мөнгө хөрөнгийг гэрт даллан авчирдаг гэдэг.

Мөнгөн зоос – Усанд орохдоо тоссон усандаа мөнгөн зоос хийж орвол сайн гэнэ. Ингэж усанд орох нь ирээдүйд заавал мөнгөтэй болгодог байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-2-1024x546.png

Пүрэв гариг – Пүрэв гаригт энэхүү зан үйлийг хийдэг. Та усанд орохын өмнө тоссон усныхаа өмнө зогсоод түүнийг анхааралтай ширт. Дотор нь бөөн мөнгө байна, ус мөнгийг хандалж, мөнгөтэй энергийг өөртөө шингээж авч байна гэж төсөөл. Дараа нь усан дотор орж зогсоод мөнгөний энергийг таны биеийн энерги шингээн авч байна гэж төсөөлөхтүн.

This image has an empty alt attribute; its file name is 1-2-1024x546.png

                                          

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *