Categories
Uncategorized

ХУЯН ХӨӨРӨЛТ ДААМЖИРВАЛ СААЖИЛТАНД Ч ХҮРГЭЖ БОЛЗОШГҮЙ. Хуян хөөрөх эмгэгийг үед ямар арга хэмжээ авах вэ? ХАДГАЛААД АВААРАЙ

Олон цаг хөдөлгөөнгүй суух үед хүзүү хөшиж, улмаар тархиар хатгуулдаг. Энэ нь тархийг тэжээлээр хангаж байдаг хүзүүний ар шилийг дагасан гол судас хатуурч, нарийссантай холбоотой. Үүнийг бид “хуян хөөрөх” гэж нэрлэдэг.

Хуян хөөрөх эмгэгийг эмчилж, урьдчилан сэргийлэх дасгал хөдөлгөөн хийхгүй бол тархи руу урсах цусны хэмжээ багассан, тархины тараагуур судаснууд үхжих буюу унаж, улмаар мэдрэлийн үйл ажиллагаа алдагдан, үе шохойжиж, цус харвалтын шалтгаан болдог байна. Мөн хуян хөөрөхөд, нүдний даралт байнга ихсэж, нүд улайдаг. Энэ нь тархинд ачаалал өгч байна гэсэн үг юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-5-1024x546.png

Иймээс энгийн өдөр тутмын ямар арга хэмжээг авснаар хуян хөөрөлтийг багасгаж, урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээллийг хүргэе.

Мэргэжлийн эмчийн зөвлөгөөнүүд:

Хүмүүс ихэвчлэн “шилэн хүзүүндээ иллэг хийлгээд сайхан болчихлоо” гэдэг. Энэ нь ямар ч идэвхгүй эмчилгээ юм. Үүний оронд Хятадын уламжлалт зөөлөн хөдөлгөөн хийгээд сурчихвал маш үр дүнтэй байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-5-1024x546.png

Жишээлбэл, https://www.youtube.com/watch?v=OWx2-AXWM1w энэ линкээр youtube-ээс бичлэг үзээд, дагаад хийгээрэй.

Мөн энэ төрлийн эмгэгийн үед түгээмэл хэрэглэх аргууд:

1.Хүйтэн жин тавих

Нуруу тань өвдвөл хамгийн түрүүнд хүйтэн жин тавих хэрэгтэй. Энэ нь хуян багасгаж, булчингийн өвдөлтийг намдаадаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-5-1024x546.png

Ус гоожуулахгүйн тулд нимгэвтэр алчууранд хэсэг мөс хийж бооно.

Боосон мөсөөрөө өвчин намдтал 10-15 минут авдсөн газартаа жин тавьна.

Хоёр хоногийн турш өдөрт 5-6 удаа ингэж жин тавьбал өвчин намдана.

Хэрэв байнга мөс хэрэглэх арга байхгүй бол ууттай хөлдөөсөн бүтээгдэхүүнүүд хэрэглэж болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-5-1024x546.png

Халуун жин тавих

Нуруу хатуурч, хүнд мэдрэгдэж байвал халуун жин тавиарай. Энэ нь мөр хэсгийн цусны эргэлтийг сайжруулж зангирсан булчинг тайвшруулдаг.

Зориулалтын зузаан резинэн саванд халуун ус хийж нуруун дээрээ байрлуулна. Мөрний өвчин намдтал нэг удаад 10-15 минут жин тавьна.

This image has an empty alt attribute; its file name is 1-5-1024x546.png

Хэрэв та байнга суугаа ажил хийдэг, зав багатай бол шүршүүрт орох үедээ халуун усаар нурууныхаа ар хэсгийг минут орчим шүршээрэй.

Мөр болон нурууны зөв байрлал

Суух үедээ зөв цэх сууж чадахгүй байвал зориулалтын бүсээр нуруугаа тэгшилж, гараа сойж болно. Мөн хэвтэх үедээ халдаггүй материалтай дэр хүзүүн доороо ивээрэй.

Иллэг хийх

Нуруундаа өөрөө иллэг хийх хэцүү учраас та тусгайлан массажинд цаг захиалж бариулах хэрэгтэй. Ингэвэл нурууны булчингийн зангирч, хатуурсан хэсэг нь тайвширдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-5-1024x546.png

Массажинд орохоос өмнө 10 минут халуун усанд орж биеийн булчингаа суллаарай.

Бага зэрэг халаасан олив, наргил модны эсвэл гичний тосыг өвдөж буй газрууддаа түрхэнэ.

Тос түрхсэн хэсгүүддээ гурил нухаж байгаа юм шиг зөөлөн дарж, гулгуулан тойрог хөдөлгөөнөөр иллэг хийх зэргээр массажилна.

This image has an empty alt attribute; its file name is 1-5-1024x546.png

Үүний дараа бүлээн алчуураар бигнэж, нурууг тосноос нь салгаад, нурууг тайвшруулж 5 минут тайван хэвтээрэй.

Нуруу өвдөхөө больтол 7 хоногт 2-3 удаа иллэг хийх хэрэгтэй.

Сунгалтын дасгал

Тогтмол сунгалтын дасгал хийж байвал, цусны эргэлт сайжирч, булчингийн уян хатан байдалд эерэгээр нөлөөлдөг. Сунгалтын дасгал хийх маш олон арга байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-5-1024x546.png

Тэгш зогсоод мөрөө дээш өргөж 5 секунд бариад буулгана.

Мөрөө хойш гэдийлгэж 5 секунд барина.

Хоёр мөрөө урагш нь хотойлгож 5 секунд барина.

Эдгээр дасгалаа 10 минут, өглөө, өдөр, оройд хийгээрэй.

Мөрөө эргүүлэх дасгал

Мөрөө тойргоор нь эргүүлж дасгал хийвэл хуян хөөрөх, мөр сулрах үед өвчинг намдаадаг. Гэхдээ өвдөлт хэтэрхий хурц, гараа хөдөлгөх боломжгүй бол хөдөлгөлгүй байрлалд хэвтүүлж эмнэлгийн тусламж дуудаарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-5-1024x546.png

Хөлөө зэрэгцүүлж тавин хооронд нь бага зэрэг зай авна.

Мөрөө дээш өргөж байгаа мэт сунгаж, буцан буулгана.

Энэ мэтээр дээш өргөн, өргөсөн цэгээсээ урд хэсэгтээ тойруулан эргүүлнэ.

Энэ дасгалыг нэг удаад 10-15 удаа хийж, амьсгалаа жигд авч, гаргаарай.

Дасгалаа өдөрт 4-5 удаа хийвэл өвчин намдана.

Босоо байрлалаас дасгал хийх

This image has an empty alt attribute; its file name is 1-5-1024x546.png

Энэ нь яаралтай үед өвчин намдаах хамгийн шилдэг арга юм. Хажуудаа байгаа өндөр сандал эсвэл ширээг гараараа тулж, өвдөж байгаа мөрөө доош нь унжуулан хоёр тийш нь зөөлөн савчуулна. Энэ дасгалаа 1 минут орчим хугацаанд, өдөрт 3-4 удаа давтаж хийнэ.

Цэгэн бариа

Хятадын уламжлалт анагаах ухаанд зөв цэгүүд дээрээ дарж эсвэл зүү тавьж чадвал, бүхий л өвчнийг анагааж болдог гэж үздэг. Та LI 15, LI 16, SI 9, SI 10, SI 11, SI 12 цэгүүд дээр зүү тавьбал, нурууны өвчин намддаг. Харин мэргэжлийн эмчийн хяналтгүй зүү тавьж болохгүй учир, энэ цэгүүд дээр хөнгөн даралт өгч өвчинг намдааж болдог.

This image has an empty alt attribute; its file name is 1-5-1024x546.png

Д витамин

Д витамин нь булчингийн үйл ажиллагаанд онцгой сайн нөлөөтэй байна. Булчингийн суналт, булчин татах зэрнээс сэргийлэх чадвартай тул өвлийн улиралд нар багасахад Д витаминаар баялаг хоол хүнсийг тогтмол хэрэглэж байгаарай. Д витамин нь кальци, ясанд шингэх үйл явцад сайнаар нөлөөлдөг гэнэ.

Зуны улиралд шууд нарны тусгалд 10 минут зогсох

Д витаминаар баялаг хүнс болох өндөг, загасны мах, цагаан идээ, жүржийн шүүс зэргээс

This image has an empty alt attribute; its file name is 1-5-1024x546.png

Нэмэлт витамины капсул уух зэргээр биедээ Д витаминыг авч болно.

Эх сурвалж: www.wikihow.com

1. Уламжлалт физик эмчилгээ гэдэг Өрнө, Дорно хосолсон гэсэн үг юм.Уламжлалт эмчилгээ гэдэг маань тухайн хүний бие махбод, оюун санаа, сэтгэл зүйн онцлог зохицуулан хийгддэг эмчилгээ юм. Физик эмчилгээ гэдэг нь өргөн хэрэглэгддэг оношилгоо, эмчилгээ, шинэ үеийн дэвшилтэд технологи дээр суурилсан аппарадуудаар хийгддэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-5-1024x546.png

2.Уламжлалт физик эмчилгээнд хамрагдаж байгаа хүн юунд анхаарах ёстой вэ?

Хүмүүс ихэнхдээ уламжлалт эмчилгээ хийлгэж байгаа үед л гам барих гэсэн ойлголттой байдаг. Гэтэл эмчилгээ дууссаны дараа ч мөн адил 2-3 сар гам барих буюу өвчнөө дахин сэдрээх зүйлийг хийхгүй байх нь чухал юм.

Жишээ нь: Хануур эмчилгээний үед даарч хөрөхгүй,халуун хүйтэн харших, хур бороонд норох, биеийн хүчний ажлыг хэтрүүлэн хийх мөн хоололтын хувьд халуун, исгэлэн идээ, шарж хуурсан хоол хүнсийг хориглоно.

This image has an empty alt attribute; its file name is 1-5-1024x546.png

3. Уламжлалт физик эмчилгээний давуу тал юу вэ?Манай эмнэлэг нь Уламжлалтын оношилгоо эмчилгээ болон бүх төрлийн засалуудыг физик эмчилгээний 18 төрлийн аппаратуудтай хослуулан хийж байна.

Үүнд : Бүх төрлийн шарлагын аппарат, Цахилгаан гүйдлийн аппаратууд мөн хүзүү, нурууны татлагын аппарат гэх мэт.4. Хуян хөөрөх өвчин, түүний эмчилгээний талаар нэмж ярьж өгнө үү?Хуян хөөрөх гэдэг нь уламжлалт анагаах ухаанаар

This image has an empty alt attribute; its file name is 1-5-1024x546.png

Шар ус, Цагаан судалын өвчин.Хэсэг газарт хий цусны зогсонгшил үүссэнээр хуян бий болдог. Өрнийн анагаах ухаанаар тайлбарлавал хүзүүний хэсэгт тархийг цусаар хангадаг судлууд дарагдаж, нарийсах улмаах хатуурч тархи хүчил төрөгчийн дутагдалд ордог.

Уг өвчний гол шалтгаанууд нь хүзүүний нугалам суулт өгөх, реффлексийн замаар булчин чангарах, нэг байрлалд хэт удаан сууж ажиллах, хөдөлгөөний дутагдал гэх мэт нөлөөллүүд байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-5-1024x546.png

Хуян хөөрөх үеийн шинжүүд:

Толгой өвдөнө,

Дал мөрөөр чилэх, хөших

Гар мэнчүүрч , бадаарах Ам болон зовхи татна

This image has an empty alt attribute; its file name is 1-5-1024x546.png

Хөдөлгөөн хязгаарлагддаг Даралт ихсэж, багасах

Хүндэрвэл:Мартаж , ойлгох чадвар муудах М

өн нүдний хараа болон сонсгол муудна. Саа, саажилт

Харвалт Тухайн хүн хуян хөөрсөн тохиолдолд шууд эмчилгээг хийлгэх нь зохистой байдаг.

Эмчилгээнд улалмжлалт физик эмчидгээнд:

Бариа засал,Бумба засал,зүү,Дэвтээлэг,Самнуур

(Шивүүр)Хануур,Электрофорез (

эмийн бодистой)Инфра улаан туяа Redpulsar лазер туяа ICT гүний булчин суллах массаж УВЧ

Халуун жин эмчилгээнүүд тус тус багтдаг.Хуян хөөрөх үед болон түүнээс урьдчилан сэргийлж өдөр тутамд дасгал хөдөлгөөнийг хийх ёстой байдаг.

Шаардлагатай энгийн хялбар дасгалыг доор зургаар харууллаа.

http://unimed.mn Эх сурвaлж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *