Нохойн хошууны ашиг тус:
Монголчууд эрт дээр үеэс нохойн хошууг эмчилгээний зорилгоор ашиглаж ирсэн. Дараахь өвчин эмгэгийн нохойн хошууны тусламжтайгаар анагаадаг.

Хөгширч тамир доройтсон хүн хоёр хоолны халбага нохойн хошууны жижиглэсэн үр авч 0.5 литр усанд хийж, 15 хором зөөлөн гал дээр буцалган хучиж, шөнөжин хандлаад шүүнэ. Зөгийн балтай хольж, өдөржин цай мэт ууна. Ингэвээс биеийн чалх сайжирч, судас хатуурахаа болино. Нойр муудвал хонин гоньдыг нарийн талхлан ургамлын тосонд хуурч, хөлийн уланд шавж эмчилдэг.

Ханиад томуу туссан бол нохойн хошууны хуурай жимсийг үрж нухлан, хоолны таван халбагыг нэг литр хүйтэн усанд хийж, гал дээр 10 минут буцалгаж, 8-10 цаг байлгасны дараа шүүнэ. Өглөө эртнээс нэг шилэн аягаар хоёроос гурван цаг тутамд зөгийн бал, чанамал жимс, элсэн чихэртэй холиод, хоногийн турш ууна. Уух бүрийн дараа амаа бүлээн усаар зайлна. Эс тэгвээс хүчил нь шүдний пааланг иднэ. Долоо хоног уухад өвчин бүрэн илааршина.

Элэгний аливаа өвчинд нохойн хошууг сайн талхалж, хонины элэгний хальс, шөрмөсийг хатааж түүнийгээ хувь тэнцүүлэн найруулан нухаж өдөрт хоолны халбагаар гурван удаа уух сайн. Элэгний халуун өвчний хорын үед нохойн хошууны үр ашиглана. Нохойн хошууны үр С амин дэмээр баялаг. Түүнд агуулагдах амин дэм нь үхрийн нүднээс 10, нимбэгнээс 50, алимнаас 100 дахин их болох нь батлагджээ.

Элэгний өвчний үед хандыг бэлтгэхийн тулд 10 гр жимсийг 200 гр усанд идээшүүлж хоолны халбагаар ууна. Цөс болоод бөөрний чулуутай бол нохойн хошууны хандаас өдөрт дөрвөн удаа шилэн аягаар долоо хоногийн хугацаатай ууваас барагтай чулуу элс болон туугдана. Цөс өвдөхөд нохойн хошууны жимс, тэхий шээгийн мод, алтан гагнуур, гоёог адил хэмжээгээр хольж буцалгаад өдөрт хоёр удаа 7-21 хоног ууна.

Бөөрний өвчтэй хүн нохойн хошуугаар чанасан цайнд зөгийн бал хольж ууна. Нохой хошууны жимсний 500 гр ханданд 15 гр зөгийн бал хольж болно. Үе мөчний өвчнийг эмчлэхийн тулд таван сайн рашаанд үхэр, арц, даль, нохойн хошуу, ганга өвс тэнцүү нийлүүлэн буцалгаж хөргөөд өвчилж буй газарт шавшиж хэрэглэ. Жилд хоёр удаа давтана. Нэг удаад энэ эмчилгээг 7-9 удаа давтана. Арьсны намарс, экзем, хайрст үлд, хөхний товч хагарах, арьс холцрох, түлэгдэлт зэрэгт нохойн хошууны тослог хандыг самбайнд шингээж өдөрт хоёр удаа тавина.

Монгол оронд 10 орчим зүйл нохойн хошуу бүртгэгджээ. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Хянган, Монгол Алтай, Говь-Алтай, Дорнод Монголын ойт хээр, хээрийн бүсийн шинэсэн ой, хусан төгөл, тэдгээрийн зах, гол горхины сөөгөн ширэнгэ, уулын ам хавцалд ургана. Өдлөг нийлмэл навчтай, өргөслөг найлзуур бүхий сөөгөнд ургадаг.
Тод ягаан улаан жимс нь 8-9 дүгээр сард боловсордог. Найрлаганд нь С аминдэм 18 хувь, сахар 8 хувь, пектин 3.7 хувь, А, В, К, Р аминдэмүүд, каротин, нимбэгний хүчил, алим жүржний органик ислүүд, эфирийн тос, кали, төмөр, марганц, фосфор, кальци, магни, молибден, кобальт, хром зэрэг эрдсүүд агуулагддаг.

Навч нь С аминдэмээр нэн баялаг. 100 грамм хатаасан нохойн хошуунд 1200 милограмм хүртэл С аминдэм байдаг байна. Түүсний дараа хатааж хэрэглэнэ. 200 миллилитр усанд 20 грамм буюу цайны халбагаар 2 байхаар хатаасан жимсээ хийгээд 10 минут буцалгаж, таглааг нь авахгүйгээр 24 цаг байлгаад давхар марлиар шүүнэ. Шүүхийн өмнө үрийг нь сайтар няцлах хэрэгтэй. Хандыг хагас стаканаар өдөрт 2 удаа ууж хэрэглэнэ.
Халуун бууруулах, бөөрний чулуу хайлуулах, ходоодны шархыг эмчлэх, шээс гадагшлуулах, хаван хөөх зэрэг өвчний үед ууж хэрэглэдэг. Элдэв яр шарханд шүүсийг нь түрхэхээс гадна арьс цэвэршүүлэх зорилгоор гоо сайхны эмчилгээнд хэрэглэдэг. Мөн цус багадалттай хүн байнга хэрэглэвэл ашиг тустай. Сүүлийн үед мэс заслын дараах хүндрэл, төрөхийн үеийн цус алдалт зэрэгт өргөн хэрэглэдэг болсон байна.

Нохойн хошуугаар төрөл бүрийн ундаа хийж байнгын хэрэглээ болговол биеийн дархлааг сайжруулж, өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг. Ундааг хийхдээ буцалгаад бэлэн болгосон 1 литр усанд 10 цайны халбага хатаасан нохойн хошууг хийгээд зөөлөн гал дээр буцалгахгүйгээр 5-10 минут байлгаж бэлдэнэ.
Нохойн хошуу нь маш их хэмжээний витамин С агуулдаг бөгөөд энэ нь дархлааны системийг бэхжүүлж, хүндрэлийг даван туулахад тусалдаг. Нимбэгнээс 10 дахин их витамин С агуулдаг.

Гэхдээ хамгийн их ашиг тусыг авахын тулд эдгээр ундааг зөв бэлтгэх хэрэгтэй. Витаминыг хэвээр хадгалахын тулд нохойн хошууны хандыг хэрхэн бэлтгэх талаар танд зөвлөе.
ВИТАМИНЫГ ХАДГАЛАХЫН тулд НОХОЙН ХОШУУГ ХЭРХЭН НАЙРУУЛАХ ВЭ
Олон хүмүүс нохойн хошууг халуунаа хадгалдаг саванд хийж хандалдаг. Тийм ээ, энэ нь тохиромжтой, хялбар юм. Ихэвчлэн тэд үүнийг хийдэг: хуурай жимсийг халуун саванд хийж, буцалсан халуун ус хийгээд шөнийн турш дэвтээж хонуулдаг. Өглөө нь исгэлэн амттай хар улаан өнгийн бэлдмэл болсон байна. Гэхдээ энэ арга нь хэр оновчтой, ашиг тустай вэ?

Үнэн хэрэгтээ өндөр температурт удаан хугацаагаар байх үед витамин С исэлддэг. Тиймээс өглөө нь нохойн хошуунд агуулагдах витамины 15-20% -иас ихгүй хувь нь үлддэг. Амт нь сайхан хэдий ч маш бага ашиг тустай болсон байдаг.
Нохойн хошууны ундааг хэрхэн бэлтгэх вэ
Илүү сайн арга бий – хатаасан нохойн хошуун ханд бэлтгэх. Мөн энэ нь маш энгийн. Та зүгээр л буцалгаад, устай саванд 15-20 минут байлгах хэрэгтэй. Дараа нь уусмалыг шүүж, 3-4 цагийн дотор ууна. Ийм боловсруулалт хийснээр нохойн хошууны ундаа нь витамин С-ийн 80 хувийг хадгалдаг. Дархлааны ашиг тус нь илүү мэдэгдэхүйц байх болно.

Ундааг бэлтгэхийн өмнө нохойн хошууг буталж болно. Үүнийг хийх хамгийн хялбар арга бол кофе бутлуурын тусламжтайгаар хийж болно. Та алчуурт нохойн хошууг ороож, механикаар буталж болно. Хамгийн гол нь жимс нь бүрэн хуурай байх хэрэгтэй.
Хатаасан нохойн хошууг худалдаж авахдаа жимсний өнгөнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэрэв тэд хэтэрхий бараан өнгөтэй бол хэт хуурай байх магадлалтай. Ийм бүтээгдэхүүний ашиг тус нь мэдэгдэхүйц бага байх болно. Жимс нь тод улаан, бага зэрэг үрчлээстэй байх ёстой. Энэ төрөл нь зөөлөн хатсан шинж тэмдэг бөгөөд нохойн хошуунд их хэмжээний биологийн идэвхт бодис агуулагддаг.

Анхаарах зүйл: Нохойн хошууны ундааг тогтмол ууж эхлэхээсээ өмнө эмчтэйгээ зөвлөлдөх нь дээр. Зарим хүмүүс декоциний ч гэсэн эсрэг заалттай байдаг.