Categories
Uncategorized

Хушны самар уургийн дутагдлыг нөхөж, дархлааг сайжруулдаг. Хуш модны самрыг ингэж хэрэглээд толгой минь дахиж өвдөхөө больсон ХАДГАЛААД АВААРАЙ

Хушны самар нь дэлхийн хэмжээнд олон нийтэд танил болсон хэдий ч олдоц багатай, тансаг хэрэглээнд тооцогддог байна. Хушин ой нь манай гариг дээр ОХУ, Монгол Улсын нутаг дэвсгэрт тархсан экологи, эдийн засгийн чухал ач холбогдолтой ховор үнэт модны нэг юм.

Самрын уурагт 19 төрлийн амин хүчил агуулагддаг бөгөөд эдгээрийн 70 хувь нь бие махбодид үл орлогдох амин хүчил байдаг нь сүү болон махны уургаас давуу байна. Иймд самрыг уургийн дутагдлыг нөхөх, дархлааг сайжруулахад хэрэглэнэ .

This image has an empty alt attribute; its file name is 1-8-1024x546.png

Амино хүчил аргинины агууламж өндөртэй тул хүүхдийн хоол тэжээлд нэн чухал ач холбогдолтой. Учир нь, амино хүчил нь өсч буй бие махбодид зайлшгүй чухал шаардлагатай юм. Самарт агуулагддаг Е болон F төрлийн амин дэмийн эхийн хөхний сүүг нэмэгдүүлэхэд хэрэглэдэг .

This image has an empty alt attribute; its file name is 1-8-1024x546.png

Эрт дээр үеэс хушны самрыг ардын эмнэлэгт мэдрэлийн өвчин, уушигны сүрьеэ, бөөр болон давсаг, ходоод гэдэсний өвчин, судасны хатуурал, цус алдалт, арьсны өвчинг илааршуулахад ашигласаар иржээ. Мөн бэлгийн дур хүсэл, үр тогтоох чадварыг сайжруулахад хэрэглэдэг байсан байна.

Самар нь В болон D амин дэмээр баялаг бөгөөд В-ийн төрлийн амин дэмүүдийн агуулга бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад өндөр байдаг. Сүүлийн үед самарт агуулагддаг эрдэс бодис дотор хүний биед нэн ашигтай магни, төмөр, зэс, иод, фосфорын агууламж өндөр байдгийг илрүүлсэн нь эмчилгээний зориулалтаар ашиглах бүрэн боломжтойг харуулж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-8-1024x546.png

Хүн өдөрт 100 гр самар хэрэглэхэд амин хүчил болон бичил элементийн өдрийнхөө хэрэгцээг хангадаг учраас хушны самрын чөмөг буюу идээ нь хүнсний болон эрүүл мэндийн өндөр ач холбогдолтойд тооцогддог тул дэлхийн хөгжилтэй орнуудад нилээд эрэлт хэрэгцээ ихтэй байна.

Боргоцойн самарны тухай:

*Хушны самар нь давс тундасжихаас сэргийлэх онцгой бүтээгдэхүүн.

This image has an empty alt attribute; its file name is 1-8-1024x546.png

*Бамбай булчирхайн үйл ажиллагааг хэвшүүлэх, эхийн сүүг саамшуулах ач холбогдолтой

*Аминохүчил хамгаас ихээр агуулдаг учир маш амин дэмтэй.

*Авитаминоз (амин дэмийн тэнцвэртэй байдал алдагдах) өвчнийг анагаахад тохирно.

  • Уг самарт агуулагдах ургамлын уураг нь хүний биед 100 хувь шингэдэг. Үүнд, марганец, йод, зас, фосфор зэрэг хүүхдийн хөгжилд сайнаар нөлөөлөх бодисууд ихээр агуулагддаг.

*Харшилтай хүмүүс хэрэглэхэд тохиромжтойгоос гадна гэдэс ходоод, зүрх судасны өвчтэй, дархлаа сулрах болон атеросклерозийн үед хэрэглэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-8-1024x546.png

*Бүрэн боловсорч гүйцэх хугацаа: Хуш модны самрыг журамд зааснаар аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ.

*Болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй байдаг учраас нян, вирус, бохирдлыг амархан татдаг бөгөөд халдварт өвчин тараах нөхцөл болдог тул эрүүл ахуйн хувьд тохиромжгүй юм.

*Самрыг боловсорч гүйцэхээс өмнө түүх нь хуш модонд сөрөг нөлөө үзүүлдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-8-1024x546.png

*Хушин ой нь усыг зохицуулан хамгаалах, цэвэршүүлэх, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, амьтан, ургамал, бичил биетний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологийн өндөр ач холбогдолтой

*Хушин ой нь ойд амьдардаг олон зүйл амьтан, шувууны үндсэн идэш тэжээлийн нөөцийг бүрдүүлдэг, фитонцид, эфирийн тос их ялгаруулдаг нь орчны агаарыг эрүүлжүүлж цэвэршүүлдгээрээ онцлог юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-8-1024x546.png

*Ойн тухай хуулийн 47.2.1, 47.2.4-д заасны дагуу хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсэн зүйл, олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээнийн төгрөгөөр торгоно.

*“В12”-ын төрөл маш их байдаг учир тархины үйл ажиллагаа болон биеийн хөгжилд сайн. *Самрыг хэтрүүлэн хэрэглэвэл цөсний үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг

This image has an empty alt attribute; its file name is 1-8-1024x546.png

Би энэхүү эмчилгээг биеэр мэдэрч үр дүнг нь үзэж байгаа тул та нартайгаа хуваалцъя ! Өнгөрсөн зун Эрдэнэт хотод ээжийгээ нэгэн ачтай буянтай хувийн эмнэлэгт сахиж байхдаа, судас барьж бүх оношийг үнэн зөв хэлдэг, залуухан сайхан бүсгүй, мундаг эмчээс энэхүү зөвлөгөөг авсан юм.

Ер нь миний толгой өвдөхөөрөө маш хүчтэй өвддөг л дөө. Энэ бол маш олон хүнд байдаг тархины судасны нарийсал. Би багаасаа малгай өмсөх дургүй нөхөр байсан юм. Эрс тэс уур амьсгалтай манайх шиг оронд малгай өмсөж сурах нь чухал болохыг хожим л ухаарч сууна.

This image has an empty alt attribute; its file name is 1-8-1024x546.png

Энэхүү эмчилгээг хийхийн тулд: 1 кг самар ястай нь нунтаглаж, 1 литр 40% архинд хольж, 21 хоног харанхуй газар дарна. Улмаар шүүж аваад өдөрт 15гр. хоолны дараа өдрийн 3 удаа ууна.

Харин би өглөө оройдоо хоолны дараа 20 гр уудаг.( Өдрийн цагт гадуур ажилтай үед гаргаад уух боломжгүй санагдсан. Харин гэртээ бол ОК.) Намайг 3 сардаа нэг удаа энэхүү эмчилгээг хийж бай гэсэн. Самар амтагдсан энэхүү сархдыг хамгийн үнэтэй дарсаар ч зүйрлэхгүй мэт санагдсан юм. За тэгээд хэрэгтэй нэгэнд нь хэрэг болох байх гээд бичлээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-8-1024x546.png

Хуш модны самрын ач тус

Хүн өдөрт 100 гр самар хэрэглэхэд амин хүчил болон бичил элементийн өдрийнхөө хэрэгцээг хангадаг.

Хуш мод 500 орчим жил насалж 50 орчим настайгаасаа эхлэн 300 орчим жил самар үрээ өгдөг. Монгол улсад Хэнтий, Хангай, Хөвсгөл орчмын уулсаар ойн дээд бүс, тагаар өвслөг ургамал багатай хөвдлөг хучаастай хөрсөнд ихэвчлэн хуш мод ургадаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-8-1024x546.png

Монголд ургадаг боргоцой самар нь аминдэм болон эрдэс бодисоор бусдаас арав дахин их, 10 гр самар нь микроэлемент болон амин хүчлийн өдрийн хэрэгцээг хангадаг бөгөөд аминдэм А, В1, В2, В6, Д, В12, С, ислэг агуулдаг байна. Самрын уурагт триптофан, лизин, валин, гистидин, тирозип зэрэг 19 амин хүчил агуулагдана.

Эдгээрийн 70% нь бие махбодид үл орлогдох, хэсэгчлэн орлогдох амин хүчил тул чанар сайтай уургийн тоонд багтдаг. Хушны самарт өөх, тос цардуул, уураг, ислэг олон төрлийн хүчил агуулагдана. Самрын тосонд аминдэм Е болон ханаагүй тосны хүчил агуулагддаг. Самар өөх-тос, уураг ихтэй учир илчлэг чанар сайтайд тооцогддог байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-8-1024x546.png

Самрын идээ их тослог уураглаг идээ хүнсэндээ ордог. Ялангуяа самрын тос үл орлогдох амин хүчлээр баялаг ялангуяа сүүлийн үед хүмүүсийн яриад байгаа Омега 3 гээд тосон хүчлээр баялаг.

Энэ нь зүрх судасны үйл ажиллагаа болон биеийн дархлааг дэмжидэг тархи мэдэрлийн үйл ажиллгаанд нөлөөлдөг омега 3 тосон хүчил нь загасны түүхий эдэд их байдаг хүчилтэй адил юм. Өдөр тутамдаа хүн сарыг хэрэглэх нь эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай ийм хүнс юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-8-1024x546.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *