Categories
Uncategorized

Өдөр бүр улаан лооль идэснээр таны эрүүл мэндэд гайхалт үр дүн гарна. Эрдэс нөхөх, бүх л өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд гайхалтай үр дүнтэй ХАДГАЛААД АВААРАЙ

Помидор буюу улаан лооль нь эрдэс бодисын дутагдалд орсон үед хамгийн их “ач холбогдолтой” ногоо.

Кали – ихээр агуулсан байдаг тул зүрхний үйл ажиллагаанд тустай мөн илүүдэл ус хаванг биеэс гадагшлуулна.

Магни- биеийн дархлаа сайжруулахад тустай

Цинк – шарх хурдан аних, үс, арьсны эд эсийн төлжилтөд зайлшгүй шаардлагатай

This image has an empty alt attribute; its file name is 1-9-1024x546.png

Кальци – ясыг бэхжүүлэгч

Фосфор – бодисын солилцоонд оролцож оюун ухааныг сайжруулах амин дэмээр баялаг.

Мөн улаан лооль нь бидний бие организмын хэвийн үйл ажиллагааг хангадаг их хэмжээний органик хүчил болон В1, В2, В3, В6, В9, Е болон С аминдэмийг ихээр агуулсан байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-9-1024x546.png

Гэхдээ улаан лоолинд агуулагддаг хамгийн үнэ цэнэтэй бодис бол ликопин. Ликопин нь улаан лоолийг улаан өнгөтэй болгодог бөгөөд маш хүчтэй антиоксидант, бас уушги, ходоод, улаан хоолой, гэдэсний хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулж, сэргийлдэг. Ликопин нь эмэгтэйчүүдийн хавдрын өвчлөлөөс сэргийлэх үйлчлэлтэй.

Улаан лоолийг тослог ихтэй цөцгийн тос, ургамлын тостой хольж идэхэд тохиромжтой. Учир нь ликопин нь тосыг хайлуулах үйлчлэлтэй. Гэхдээ ликопин нь бүх сортын помидорт бус зөвхөн улаан өнгөтэй сортод л баялаг агуулагддаг байна. Улаан лооль нь зөвхөн бие организм төдийгүй сэтгэл санааг ч эмчилнэ. Учир нь “аз жаргалын” даавар хэмээгч серотонин бий болоход нөлөөлж, үүний дүнд сэтгэл санааг өргөж, стрессийн эсрэг үйлчлэл үзүүлдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-9-1024x546.png

Өдөр бүр улаан лооль хэрэглэх зайлшгүй шалтгаан. Ер нь бол та энэ талаар сонсоогүй байж болох юм!

200 гаран жилийн өмнө улаан лоолийг хортой гэж үздэг байжээ. Одоо энэ домог хэдийнээ мартагдаж, улаан лооль бол байгаль эхийн бидэнд хайрласан хамгийн эрүүл, аюулгүй хүнсний нэг гэдгийг хүн бүр мэддэг болжээ.

Олон ашигтай аминдэм, эрдэс, элементүүдээр баялаг улаан лооль нь бидний бие махбодийг шаардлагатай бүх тэжээлээр хангаад зогсохгүй, зарим өвчинтэй тэмцэж, түүнээс сэргийлж өгдөг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-9-1024x546.png

Улаан лоолийн ашиг тус

Улаан лооль нь фолийн хүчил, А, С амин дэмээр, түүнчлэн ликопен, альфа липоид хүчил, лютеин, бета-каротин, холин зэрэг олон антиоксидантуудаар баялаг юм. Улаан лоолийн өнгө ликопениас ихээхэн хамаардаг, иймд, улаарсан улаан лооль нь сүүдэрт улаагаагүйгээсээ илүү ашигтай байдаг байна.

Альфа-липоидын хүчил нь глюкозыг энерги болгон хувиргахаас гадна цусан дахь сахарын хэмжээг хянах, цусны судасны уян хатан чанарыг хадгалахад тусалдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-9-1024x546.png

Холин бол санах ой, суралцах явцад зайлшгүй шаардлагатай, спортоор хичээллэж байгаа үед нэн тустай антиоксиданит нэгдэл юм.

Улаан лоолийн дотроос олж илрүүлсэн алимны болон нимбэгний хүчлүүд нь зүрх судасны болон хоол боловсруулах тогтолцооны эмгэгт тустай нь тогтоогдсон.

С, А витаминууд нь дархлааны системийг бэхжүүлж, биеийн ерөнхий байдлыг сайжруулдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-9-1024x546.png

Ликопен гэдэг бодис нь хорт хавдар үүсэхээс сэргийлэхийн зэрэгцээ, хараагаа алдах шалтгааны нэг болдог нүдний эвэрлэг бүрхэвчинд толбо үүсэх эмгэгээс урьдчилан сэргийлдэг. Аливаа дулаан боловсруулалтаас ликопений хэмжээ нэмэгддэг тул зөвхөн түүхий ногоо идэж байх шаардлагагүй юм.

Улаан лоолийг оливийн болон наранцэцгийн тостой цуг хэрэглэвэл маш зохимжтой, ингэвэл бүх шим тэжээлийг нь бие махбодид илүү сайн шингээж өгдөг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-9-1024x546.png

Улаан лоолийг дангаар нь төдийгүй ямар ч хоолонд хэрэглэсэн ашигт шим тэжээлээ алддаггүй байна. Тухайлбал, хүчил багадсаны улмаас үүдэлтэй ходоодны салст бүрхэвчийн үрэвсэл, цус багадалтын эмгэг болон санах ой муудахад улаан лоолийн шүүс уувал маш сайн.

Улаан лооль нь туулгах үйлчилгээтэй тул өтгөн хаталтыг эмчилэхэд хэрэглэдэг.

Улаан лооль нь хүний ​​бие махбодийн төдийгүй оюун ухааны эрүүл мэндийг ч сайжруулахад нэн тустай хүнс юм. Аз жаргалын гормон болох серотонин, тиамины тун их байвал сэтгэлийн хямралыг даван гарч, сэтгэл хөдлөл, ааш зан засагддаг. Биеийн болон оюуны стресс, сэтгэлийн хямрал, бухамдалаас сэргийлэе гэвэл улаан лооль идэж байгаарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-9-1024x546.png

Хоолны дэглэмд улаан лоолийг оруулвал маш зохимжтой. Олон гайхалтай шинж чанаруудаас гадна илчлэг багатай тул ямар ч төрлийн хоолонд хэрэглэж болно, ялангуяа хоолны дэглэм барьж байгаа хүмүүс хэрэглэвэл зохимжтой. Энэхүү ногоонд агуулагдах хром нь өлсөх мэдрэмжийг төрүүлэхгүйгээр ханасан мэдрэмжийг төрүүлж байдаг.

Цөсний чулуу, бөөрний чулуутай хүмүүст, мөн энэ төрлийн хүнсний ногоонд харшилтай хүмүүст улаан лооль хэрэглэхийг зөвлөдөггүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-9-1024x546.png

Хэрвээ хориглоогүй бол даршилсан болон лаазалсан улаан лооль хэрэглэж болно. Гэхдээ ходоод болон арван хоёр нугалаа гэдэсний шархлаа, зүрхний өвчнийг улам даамжруулж болзошгүй тул хүнсэндээ даршилсан, лаазалсан бүтээгдэхүүн хэрэглэхээ багасгах нь зүйтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-9-1024x546.png

Зуны улиралд шинэ улаан лооль идээд, өвлийн улиралд хөлдөөж хэрэглэвэл зохимжтой. Та магадгүй улаан лооль маш их хэрэгтэй хүнс гэдгийг мэдээгүй байсан бол одоо үүнийг өдөр тутмын хоол хүнсэндээ оруулахыг хүсч байна. Хүний биед нэн тустай энэ бүтээгдэхүүний үнэ цэнийг үнэлж баршгүй тул энэхүү хүнсний ногоог өдөр тутамдаа сонгосон таны шийдвэр мэргэн байх болно.

Эх сурвалж: /takprosto.cc

This image has an empty alt attribute; its file name is 1-9-1024x546.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *