Categories
Uncategorized

Шулуун гэдсэнд хуримтлагдсан бохирдол нь маш олон өвчний суурь болдог. Шулуун гэдсээ тогтмол энэ аргаар цэвэрлэж байгаарай. Гэдэс цэвэрлэх 8 энгийн арга ХАДГАЛААД АВААРАЙ

Шулуун гэдсийг салст, өтгөн, шимэгч, хорт бодисоос цэвэрлэх нь олон өвчнөөс зайлсхийх арга зам юм. Хүн шулуун гэдэс бүхий л амьдралын турш 100 орчим тонн хоол хүнс, 40 мянга орчим литр шингэнийг боловсруулж, хүний биеэс гадагшлуулж байдаг.

Үүнээс гадна хүний гэдсэнд 15 кг өтгөн, хорт материал удаан хугацааны турш хуримтлагдсан байдаг гэнэ.

Баас, хортой бодис ингэж хуримтлагдах нь бидний бие махбодод маш муу. Хэрвээ танд доор дурдсан шинжүүдээс ядаж нэг нь илэрч байвал таны гэдэс муу ажиллаж байна гэсэн үг.

This image has an empty alt attribute; its file name is 1-10-1024x607.png

-Чихрийн шижин

-Бодисын солилцоо удааширсан

-Байнга өтгөн хатдаг

-Элэгний өвчин

-Бөөрөнд асуудал үүссэн

-Хэт жин нэмж буй

This image has an empty alt attribute; its file name is 1-10-1024x607.png

-Арьсны асуудал

-Үений өвчин

-Хумс, үсэнд асуудал үүссэн

-Хорт

Шулуун гэдсээ хэрхэн цэвэрлэх вэ?

Бургуй тавьж цэвэрлэ болно. Энэ нь бүдүүн гэдэсний 50 орчим см-ийг л цэвэрлэдэг. Мөн гэдэсний ашигтай бактерийг алдагдуулах магадлалтай.

This image has an empty alt attribute; its file name is 1-10-1024x607.png

Тиймээс ардын уламжлалт, аюулгүй аргаар хортой хаягдлаасаа салах боломжтой. Өдөрт 1-3 хоолны халбага маалингын гурил хэрэглэхэд л та гэдсэндээ шимэгч, салст, өтгөн хуримтлуулахаас сэргийлэхийн зэрэгцээ гэдэсний ашигтай бактериа устгахгүй үлдэх боломжтой.

Маалингын гурил нь жин тогтворжуулж, бодисын солилцоог сайжруулж, цусан дахь холестериний түвшнийг бууруулдаг. Маалингын гурилыг ходоодны шархлаа, үрэвсэл, шээс дамжуулах замын халдвар, цистит, амьсгалын дээд замын үрэвсэл, илүүдэл жин зэрэг өвчний үед хэрэглэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-10-1024x607.png

21 хоногийн эмчилгээний дэглэм 1-7 дахь өдөр: Хоолны 1 халбага маалингын гурилыг 100 мл тарагтай хольж хэрэглэнэ.

8-14 дэх өдөр: Хоолны 2 халбага маалингын гурилыг 100 мл тарагтай хольж хэрэглэнэ.

15-21 дэх өдөр: Хоолны 3 халбага маалингын гурилыг 100 мл тарагтай хольж хэрэглэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-10-1024x607.png

Маалингын үрийг нунтаглах, эсвэл шууд гурилыг нь худалдан авч хэрэглэж болно. Дээрх бэлдмэлээ өглөөний цайнаас өмнө өлөн элгэн дээрээ уугаарай. Өдөрт дор хаяж хоёр литр шингэн уух хэрэгтэй. Энэ эмчилгээг жилд нэг удаа хийж болно.

Ердөө гэдэс дотроо цэвэрлээд л овоо хэдэн кг хасна гэвэл та итгэх үү? Үнэн шүү. Хүний гэдсэнд олон кг өнгөр, хорт ялгадас хуримтлагдсан байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-10-1024x607.png

Энэ нь зүгээр нэг илүүдэл жин ч биш, хүний биеийг хордуулж, бүдүүн гэдэсний үйл ажиллагааг сааруулж байдаг хорт бодис юм. Ердийн бичил орчныг дарангуйлж, эмгэг үүсгэгч биетүүд үржих таатай орчин үүсгэнэ. Харин бид элдэв харшил, батга үрэвсэл яагаад гарах болов, хоолны шингэц яагаад муудав? гэж гайхдаг.

Яаж энэ асуудлаа шийдэх вэ? Гайхмаар амархан! Дараах бүтээгдэхүүнүүдийг хүнсэндээ хэрэглэхэд л болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-10-1024x607.png

Шулуун гэдэс цэвэрлэх 8 энгийн арга

1. Ус их уух

Гэдэс цэвэрлэх 8 бүтээгдэхүүн 1

Олонх хүний бие усгүйжсэн байдаг. Энэ бол гэдсэнд хорт өнгөр тогтох үндсэн шалтгаануудын нэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-10-1024x607.png

Ялгадас гадагшлуулахын тулд гэдсэнд ус маш чухал. Таны бодож байгаагаас ч их ус шаардлагатай.

Өдөр бүр 2 литрээс багагүй ус ууж байгаарай.

Зарим мэргэжилтнүүд 3 литр ч гэдэг. Хорт бодис хуримтлагдахаас хамгийн найдвартай хамгаалах арга юм. Хамгийн гол нь таны уусан кофе, цай, ундааг тооцохгүй, зөвхөн цэвэр усны хэмжээ гэдгийг анхаарна уу.

2. Чавганы шүүсээр гэдэс цэвэрлэх

Чавганы шүүсэнд эслэг (ургамлын эсийн хальсны эд) маш ихээр агуулагддаг. Иймээс бүдүүн гэдэс цэвэрлэхэд тохиромжтой. Өглөөний цай уухаас өмнө 225 мл, өдрийн хоолны дараа мөн ийм хэмжээтэй чавганы шүүс ууна.

This image has an empty alt attribute; its file name is 1-10-1024x607.png

Ойр ойрхон хүндээр бие засаад эхэлбэл шүүс уухаа багасгаарай. Шулуун гэдэс хамааралтай болохоос сэргийлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, шүүс уухгүй л бол бие засдаггүй болж мэднэ.

3. Эслэг сайн идэх

Гэдэс цэвэрлэх 8 бүтээгдэхүүн 2

Эслэг зөвхөн чавганд их хэмжээтэй байдаг юм биш.

Дараах жимснүүдийг ч мөн хэрэглээд үзээрэй. Үүнд:

Авокадо

Жимсгэнүүд

This image has an empty alt attribute; its file name is 1-10-1024x607.png

Наргил модны самар

Инжир

Окра

Брюссель байцаа

Гэдэс дотроо эрүүл байлгая гэвэл эмэгтэйчүүд 19-50 насандаа өдөрт 25 гр эслэг идэх ёстой.

Эрчүүдийн хувьд энэ хэмжээ 38 гр байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-10-1024x607.png

50 наснаас хойш эмэгтэйчүүд 21 гр, эрчүүд 30 гр эслэг идвэл зохино.

4. Нимбэгийн шүүс тогтмол уух

С амин дэмийн өндөр агууламжтай, антиоксидант шинж чанартай.

Судалгаанаас үзвэл нимбэгийн шүүс нь бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд маш сайн нөлөөтэй ажээ. Бодисын солилцоог сайжруулж, биед хэрэгцээгүй болсон элдэв бодисыг эрчимтэй гадагшлуулах үйлчилгээтэй.

Өглөө бүр нимбэгтэй бүлээн ус ууж заншаарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-10-1024x607.png

5. Пробиотик хэрэглэх

Гэдэс цэвэрлэх 8 бүтээгдэхүүн 3

Пробиотик гэдэг нь хүний биед ашигтай амьд бичил биетүүд юм. Зарим эм бэлдмэл, тухайлбал антибиотик тэдгээрийг устгадаг.

Пробиотикийн хэвийн хэмжээг сэргээхийн тулд дараах бүтээгдэхүүнүүдийг хэрэглээрэй.

Йогурт

Тараг

This image has an empty alt attribute; its file name is 1-10-1024x607.png

Даршилсан байцаа

Хар шоколад

Даршилсан ногоонууд

6. Маалингын үрийг бараг бүх хоолонд хийх

Бараг л бүх хоолондоо хийж, овьёос, бүх төрлийн будаа, йогурттай хольж болно. Маалингын үр нь шулуун гэдсийг суллаж өгөх омега-3 тосон хүчил агуулдаг. Мөн бусад үр тариаг бодвол эслэг ихтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-10-1024x607.png

Энэ хоёр онцлогоороо шулуун гэдсийг бохирдсон өнгөрөөс цэвэрлэх хамгийн шилдэг бүтээгдэхүүн болдог юм.

100 гр маалингын үрд 27 гр эслэг агуулагдана. Иймээс өдөр тутам хэрэглэх болвол тунг нь тааруулаарай. Хэт ихэдвэл гэдэс туулгах аюултай.

7. Алимны цуугаар цэвэрлэх

Гэдэс цэвэрлэх 8 бүтээгдэхүүн 4

Алимны цуу пробиотикийн өсөлтийг дэмждэг фермент агуулна. Мөн хүчиллэг орчин нь гэдэсний хананд он удаан жил хуримтлагдаж наалдсан муу өнгөрийг арилгана.

This image has an empty alt attribute; its file name is 1-10-1024x607.png

Нэг аяга бүлээн усанд 2 хоолны халбага алимны цуу, 2 хоолны халбага байгалийн зөгийн бал хийж сайн хутгаад ууна.

Өглөө болгон ууж, тогтмол хүндээр бие засдаг болтлоо хэрэглэнэ.

8. Цагаан гааны цай уух

Цагаан гаа хүний биеийг дотроос нь халааж өгснөөр хоолны шингэцийг сайжруулж, ялгадас хурдан гадагшлуулах үр дүнтэй. Цагаан гааны цай хийж уувал сайн.

This image has an empty alt attribute; its file name is 1-10-1024x607.png

Цай бэлдэхэд:

Үрэгчээр үрсэн шинэ цагаан гаа – 2 цайны халбага

Нунтаг куркума (turmeric) – ¼ цайны халбага (өтгөн хаталтын үндэс болсон гэдэсний дүүрэнгийг багасгана)

Цэвэр ус – 5 аяга

Усандаа цагаан гаа, куркума хийгээд буцалтал нь халаана. Галаа багасгаад 10 минут зөөлөн буцалгана. Гал дээрээс аваад зөгийн бал нэмж амталж болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-10-1024x607.png

Жирэмсэн эхчүүд болон эм бэлдмэл хэрэглэж байгаа хүмүүс эхлээд эмчтэйгээ зөвлөж байж энэ цайг уух хэрэгтэйг анхаарна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *