Categories
Uncategorized

Хушгыг усанд хонуулж, хандалж идвэл бүх өвчинөөс сэргийлдэг талаар Эртний хятадын анагаах сударт тэмдэглэгджээ. Хэрэглэж жор ХАДГАЛААД АВААРАЙ

Соёолсон улаанбуудай эрүүл мэндэд ашигтай. Усанд хонуулсан улаанбуудай тун хурдан соёолдог байна. Энэ жор таны бие организмыг эсийн түвшинд залуужуулж, дархлааны системийг нөхөн сэргээнэ.

Түүнчлэн мэдрэлийн системд сайн. Соёолуулсан хушга нь биеэс шаарыг гадагшлуулж, цусны системийг цэвэрлэхээс гадна ясны эдүүдэд тэжээл болдог байна. Харин хушгыг усанд хонуулахад ёстой гайхамшиг болдог, тодруулбал 2 долоо хоног усанд соёолуулсан хушганы амьдралын хүч 1000 дахин нэмэгддэг аж.

This image has an empty alt attribute; its file name is 1-12-1024x607.png

Хоёр долоо хоног усанд соёолуулсан хушганы хүний биед үзүүлэх нөлөө эрс нэмэгддэг аж. Та нэг килограмм цэвэрлээгүй хушган дээр хүйтэн ус хийнэ. Хушга усанд далд орсон байх ёстой. Ингээд 2 долоо хоногийн дараа хушга идэхэд бэлэн болно. Хушгаа хөргөгчний доод хэсэгт устай нь байлгавал зохино.

Та өглөө, бас орой тус бүр 3 хушгыг арилгаж идээрэй. Энэ жор таны бие организмыг эсийн түвшинд залуужуулж, дархлааны системийг нөхөн сэргээнэ. Түүнчлэн мэдрэлийн системд сайн. Соёолуулсан хушга нь биеэс шаарыг гадагшлуулж, цусны системийг цэвэрлэхээс гадна ясны эдүүдэд тэжээл болдог аж. Гэхдээ та энэ жороор хушгаа идэхийн өмнө заавал эмчлэгч эмчтэйгээ зөвлөлдөнө үү. Яагаад гэвэл нойр булчирхай (панкреатит) өвдөх зэрэг зарим тохиолдолд ийм хушга идэхийг хориглодог байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-12-1024x607.png

Хушга идэх ёстой 17 шалтгаан

Тархины хүнс: Хушганд агуулагдах Омега-3 тосны хүчил нь тархины эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, ой тогтоолтыг сайжруулдаг. Мөн хушга нь депресстэй идэвхтэй тэмцдэг хүнс юм.

Шим тэжээлт чанар өндөр: Хушганд уураг, аминдэмүүд, Омега-3 тосны хүчил, эрдэс бодисууд, лецитин болон бусад ханаагүй тосны хүчлүүд ихээр агуулагддаг.

Аминдэмүүд болон эрдэс бодисын агууламж: Хушга нь B6 аминдэмийг их хэмжээгээр агуулдгийн дээр Е витамин ч их агуулагддаг. Мөн манган, магни, фосфор, төмөр агуулагддаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-12-1024x607.png

Омега-3 тосны хүчлийн агууламж: Бидний биеийн эд эсийн өсөлт, дархлалын систем, цус өтгөрөх, өвчин эмгэгээс сэргийлэх зэрэгт Омега-3, Омега-6 гэсэн хоёр тосны хүчил чухал шаардлагатай байдаг. Хушганд Омега-3 тосны хүчил анхдагч хэлбэрээрээ агуулагддаг.

Холестерин эсэргүүцэгч: Зүрхний титэм судасны эмгэг нь холестерины хэмжээ ихэссэнээс үүддэг. Хушганд агуулагддаг Омега-3 тосны хүчил нь холестерины хэмжээг нэмэгдэхийг идэвхтэй эсэргүүцсэнээр зүрхний титэм судасны эмгэгээс сэргийлдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-12-1024x607.png

Үс арчилгаа: Хушганы тос нь биотин /B7/, кали, Омега-3, 6, 9 тосны хүчлүүдийн баялаг эх сурвалж. Энэ нь үсний уутанцрыг бэхжүүлж, халзрах явцаас сэргийлэхийн хамт хагны эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Мөн халдвараас сэргийлж, мөөгөнцрийн эсрэг үйлчилдэг байна.

Арьс арчилгаа: Е витаминтай нэгдсэн В витамин нь байгалийн антиоксидант бөгөөд стрессийг үүсгэгч чөлөөт радикалуудтай тэмцэхэд тусалж, үрчлээ үүсэх явцыг сааруулдаг байна. Хушганд агуулагдах тос нь арьсыг чийгшүүлж, нүд орчмын хар хүрээг цайруулж, хавагналтыг арилгаж, нүдийг амраадаг аж.

This image has an empty alt attribute; its file name is 1-12-1024x607.png

Жирэмсэн эмэгтэйд: Жирэмсэн эмэгтэйн бие болон урагт нэн шаардлагатай эрүүл витамин В-гийн комплексийг агуулдаг. Мөн жирэмсний үеийн дотор муухайрахыг болиулж, хүүхдийн тархины хөгжлийг дэмждэг байна.

Хавдраас урьдчилан сэргийлдэг: Хушганд хөхний болон түрүү булчирхайн хавдрын өсөлтийг саармагжуулах Омега-3 тосны хүчил, антиоксидантууд, витамин Е зэрэг олон нэгдлүүд агуулагддаг.

2 төрлийн чихрийн шижинтэй тэмцдэг: Саяхны судалгаагаар долоо хоног бүр хушгыг ахиухан хэрэглэдэг байсан хүмүүсийн 2 төрлийн чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэл 15-21%-иар буурч байгааг тогтоожээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-12-1024x607.png

Жингийн менежмент: Хушганд агуулагддаг Омега-3 тосны хүчил, уураг, ширхэглэгүүд нь цатгалан мэдрэмжийг төрүүлдэг. Хэдийгээр тосон дахь калори их боловч хушганы тос нь эрүүл тос байдаг.

Эр бэлгийн эсийн тоог нэмэгдүүлдэг: Линолений хүчлийн баялаг эх сурвалж болсон энэ самрыг өдөрт 75 гр-ыг идэхэд эр бэлгийн эсийн чанар, амьдрах чадвар, хөдөлгөөн, бүтцийг сайжруулдаг байна.

Ясны эрүүл мэндэд: Хушганд ясыг бэхжүүлдэг альфр линолений хүчил агуулагддаг. Мөн Омега-3 хүчил нь үрэвслийг багасгаж, ясны өөрчлөлтийг бууруулдаг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-12-1024x607.png

Хоол боловсруулах системийн эрүүл мэндэд: Хушганд ихээр агуулагддаг ширхэглэг нь хоол боловсруулах системийн эрүүл мэндэд нэн сайн нөлөөтэй.

Нойрсолтонд: Унтахын өмнө хушга идсэнээр хэвийн нойрсоход тустай.

Дархлааг дэмждэг: Толбот үлд, хайрст үлд, астма, үе мөчний үрэвслийн эсрэг нөлөө үзүүлэхийн хамт дархлааны системийг дэмжсэнээр хавдрын эсийн өсөлтийг бууруулдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-12-1024x607.png

Цусны судасны эрүүл мэнд: Омега-3 тосны хүчил нь зүрхний хэм алдагдах, цус өтгөрөхийг багасгах ба цусны судасны уян хатан байдлыг дэмждэг. Цаашлаад зүрхний өвчлөл, шигдээснээс сэргийлдэг.

Хушга нь маш их шим тэжээлт чанар өндөртэй. Хушганд уураг, аминдэмүүд, Омега-3 тосны хүчил, эрдэс бодисууд, лецитин болон бусад ханаагүй тосны хүчлүүд ихээр агуулагддаг. Хушга нь B6 аминдэмийг их хэмжээгээр агуулдгийн дээр Е витамин ч их агуулагддаг. Мөн манган, магни, фосфор, төмөр агуулагддаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-12-1024x607.png

Хушга нь тархины тэжээл хэмээн нэрлэгдэж олон арван жилийн турш хушга нь тархины хөгшрөх үйл явцыг удаашруулж мартамхай өвчнөөс сэргийлдэг болохыг эрдэмтэд нотолсон байдаг. Ядаргаа, нойргүйдэл, цус цэвэрлэх, амин дэмийн дутагдал нөхөх, тамир тэнхээ оруулах,тархины цусан хангамжийг сайжруулах, Омега-3 тосны хүчлийн агууламж нь зүрхний хэм алдагдах, цус өтгөрөхийг багасгах ба цусны судасны уян хатан байдлыг дэмждэг бөгөөд зүрхний өвчлөл, шигдээснээс сэргийлдэг гээд маш олон чухал эрүүл мэндийн үйлчилгээг бие махбодид үзүүлдэгээс өөрийн туршлагаас архаг цус багадалтаа хэрхэн эмчилснээ хуваалцья.

Үзэм бол кали, магнийн агууламж ихтэй. Бас төмөр, зэс /цусны улаан бөөмийг нэмэгдүүлнэ/ ихтэй тул цус багадалтыг багасгаж, цус төлжүүлнэ. Мөн цус бүлэгнүүлэх үйлдэлтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-12-1024x607.png

Хавдар, хорт хавдар ялангуяа бүдүүн гэдэсний хорт хавдараас сэргийлнэ. Иймд үзмийг байнга идэх, шүүсийг нь уух хэрэгтэй гэж эмч нар зөвдлөдөг.

За зөгийн балны эмчилгээний гайхамшигт чанарын талаар бол маш олон зүйлийг хэлж болох тул нуршихаа больё.
Энэ аргыг надад Монголд ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтэн эмч зааж өгснөөр хэрэглэж үр дүнд хүрч байснаа олон хүмүүстэй хуваалцахыг хүсч цахим сүлжээнд тавьснаа ялимгүй дэлгэрүүлэн хүргэж байна. Энэ арга тун энгийн.

This image has an empty alt attribute; its file name is 1-12-1024x607.png

Орох зүйлс:

Танд ердөө 1 варьены шил зөгийн бал, 1кг үзэм, 1кг хушга байхад нэг удаагийн курс эмчилгээ болно. Одоо бол яснаас нь салгаж цэвэрлэсэн хушга элбэг болсон тул хушганы орц багасах байх.  Дашрамд хушга нь төмөр болон В6 аминдэмийг ихээр агуулдаг бөгөөд төмрийн дутагдлал нь архаг цус багадалтанд хүргэх гол хүчин зүйл болдог. Эдгээр амин дэмүүд нь цус багадалтыг эмчилэх гол зүйлс болох нь анагаах ухаанд нэгэнт батлагдаж хэрэглэгдэж буй.

This image has an empty alt attribute; its file name is 1-12-1024x607.png

Бэлтгэх арга:

1 кг хушгаа яснаас нь салгаж цэвэрлэнэ. 1кг үзмээ сайтар угааж усыг нь хатаана.

Бэлэн болсон хушга, үзмээ машиндаад зөгийн баланд хутгаад өтгөн зуурмаг болгон хөргөгчинд эсвэл сэрүүн газар хадгална. 
Хэрэглэх заавар: Өглөө, оройдоо 15 граммын хоолны халбагаар 1 удаа сайтар зажилж иднэ. Үргэлжлэх хугацаа: Дээрх хэмжээгээр бэлтгэсэн бэлдмэлийг хэрэглэхэд нэг сар орчим үргэлжилнэ.

Гарах үр дүн, өөрчлөлт:

This image has an empty alt attribute; its file name is 1-12-1024x607.png

Толгой тархи эргэхээ болино, амархан ядрахаа болино, улмаар харшаа ядаргаа арилж нүүр цайна. Хэт тураалтай бол мах мяраа сууж, бүхэл бие эрүүлжиж, ой тогтоолт сайжирна. Энэ бол архаг цус багадалтыг асар богино хугацаанд төлжүүлэх хамгийн шилдэг арга юм. Шаардлагатай гэж үзвэл хэдэн ч сараар хэрэглэсэн биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх, элдэв гаж нөлөөгүй байгалийн амин дэм, тэжээл болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-12-1024x607.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *