Categories
Uncategorized

Ганга өвс нь уушигны эм бөгөөд архи уух дурыг дардаг. Ганга өвсний 7 гайхамшигт анагаах чадвар ХАДГАЛААД АВААРАЙ

Ганга өвс архи уух дурыг бууруулдаг

Ганга өвс архи уух дур дарж, архины хордлого тайлж, шартах хам шинжийг үгүй болгодгийг Монголын эрдэмтэд судалгаагаар нотолсон аж. Тэд судалгаандаа 70 гаруй хүнийг хамруулж, ганга өвсний ханд уулгасан байна. Судалгаанд оролцогсод архинд донтох өвчний I, II, III үед орсон, шартах хам шинжийн өвчтэй, архины солиоролтой өвчтнүүд байжээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-16-1024x607.png

Анагаахын шинжлэх ухааны доктор (Sc), профессор, академич Л.Эрдэнэбаяр дээрх судалгааг удирдаж явуулсан төдийгүй эмчилгээний үр дүн нотлогдсон учир 2000 оноос архинд донтолтыг гангаар эмчлэх патент авсан байдаг. Архины эсрэг янз бүрийн эм хэрэглэж, түүнээсээ харшил авсан хүмүүс цөөнгүй байдаг бол ганга өвс хэрэглэхэд ямар ч асуудал байхгүй бөгөөд эмчлүүлэгчид ч ганга өвсний ханд уухдаа дуртай байдаг гэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-16-1024x607.png

Ганга өвс бол уушигны эм

Ганга өвс нь амьсгалын дээд, доод замын халдварт өвчнүүдэд нэн сайн бөгөөд сарын тэмдгийн үеийн өвдөлт, хар дарж зүүдэлдэг хүмүүст тустай байдаг. Ганга өвсийг дээрх өвчлөлүүдэд ханд бэлтгэж, утлага хийж, хоолойгоо зайлах зэргээр ашиглаж болно. Нэг аяга халуун усанд 1 цайны халбага хатаасан ганга хийж, таглаад 10 минут байлгасны дараа ууна.

Гангаар хамраа утахдаа өвсөө усандаа хийж, байлгасны дараа амьсгална

This image has an empty alt attribute; its file name is 1-16-1024x607.png

Ганга өвсийг хандалж, хоолойгоо зайлахад нян устаж, үрэвсэл дардаг байна. Мөн ходоод, бөөр, элэгний үрэвсэлд хэрэглэхэд их сайн. Ганга өвсийг нь хор тайлах, хижиг, ханиад дарах, халуун суулгыг зогсоох, арьсны өвчнүүдийг анагаах чадалтайд тооцож, түүний цэцэг, навчийг арьсны янз бүрийн өвчнүүд, гэдэсний цагаан хорхой, халуун, ханиад зэргийг эмчлэхэд хэрэглэдэг. Мөн ганганы шингэн хандаар нүд өвдөх, залгиур хоолой, амны салст, шарх зэргийг эмчлэхэд зайлах, угаах, шавших журмаар гадуур хэрэглэдэг байна.

Дэлгүүрт, эмийн санд элбэг бас хямд худалдаалагддаг энэ эмийн ургамал, түүний тос ямар ямар ашигтайг мэдэж аваарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-16-1024x607.png

Ганга нь мөн халдвар устгах, тайвшруулах, биеэс элдэв хорыг гадагшлуулах, эмгүйгээр нойргүйдлийг эмчлэдэг ургамлын тоонд ордог. Ганганд агуулагдах олон төрлийн бодис нь ходоодны болон бэлэг эрхтний нянгийн үрэвслүүд, амьсгалын замын нян бактериудыг устгаж, халдвар орсон шарх, батга, шарх, түлэгдэлтийг эмчлэхэд хэрэглэдэг. Мөн шүд хорхойтох, шүдэнд өнгөр тогтохоос сэргийлж, амны хөндийн эвгүй үнэрийг арилгадаг.

Ганга өвс нь шоргоолж, аалз мэтийн өт хорхойноос өгсүүлээд шумуул, дэлэнч, хөх түрүү гэх мэтийн бидний арьсанд халтай нисдэг шавжнуудыг үргээдэг шидтэй. Хэдхэн дусал ганганы тос нь цагаан эрвээхэй, цох хорхойг зайлуулдаг учраас гал тогоо, хувцасны шүүгээнд чинь байх ёстой ургамал юм шүү.

This image has an empty alt attribute; its file name is 1-16-1024x607.png

Ганга өвс нь гаатай ургамлын зүйл ангид хамаарах бөгөөд ашиг шимийг нь дэлхий даяар эртнээс таньж, ашиглаж ирсэн юм. Ганга өвсний тос нь ариутгагч, нян устгагч чанартай, хамгийн хүчтэй антиоксидантуудын нэг учраас олон талаар нь анагаах ухаанд хэрэглэж иржээ.

Амьсгалын зам, хоолойн өвчнийг анагаана

Ганга өвс нь хамрын ханиадын үед цээжний хөндийн болон хоолойн халдварыг эмчилж, хамар битүүрлийг арилгадаг. Ханиад нь 200 гаруй өөр төрлийн вирусуудээр үүсгэгддэг дээд амьсгалын замын халдварт өвчин боловч анхнаасаа дархлаа сулрах, нойр дутуу байх, сэтгэлийн хямрал, ходоод гэдэсний орчин эрүүл бус байх зэрэг суурь шалтгаануудаас үүдэлтэй байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-16-1024x607.png

Харин ганга өвсний халдвар устгах, тайвшруулах, биеэс хорыг гадагшлуулж, эмний шаардлагагүйгээр нойргүйдлийг эмчлэх чанар нь ханиадны эсрэг хамгийн сайн байгалийн гаралтай эмчилгээ болоход нөлөөлдөг.

Хоолой өвдсөн үед аяга халуун усанд нэг цайны халбага хатаасан ганга хийж, хандлаад хоолойгоо зайлахад өвчин нь дарагддаг юм билээ. Мөн ходоод, бөөр, элэгний үрэвсэлд хэрэглэхэд их сайн, хор тайлах, хижиг, ханиад дарах, халуун суулгыг зогсооход мөн гэдэсний цагаан хорхой, халуун, ханиад зэргийг эмчлэхэд хэрэглэдэг байна. Ганганы шингэн хандаар нүд өвдөх, амны хөндийн салст шархлах үед зайлах, угаах, шавших журмаар гадуур хэрэглэж болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-16-1024x607.png

Нян, халдварыг устгана

Ганганд агуулагдах олон төрлийн бодис нь арьсны гадаргуу дээрх болон биеийн доторх олон төрлийн халдварыг устгаж, ариутгах чанарыг бий болгодог. Мөн ганга өвс нь нянгийн эсрэг, нянгийн үржлийн эсрэг үйлчилгээтэй учраас ходоодны үрэвсэл, шээсний сүв, бэлэг эрхтний нянгийн үрэвслүүд, амьсгалын замд хуралдсан нян бактериудыг устгаж, халдвар орсон шархыг эмчилдэг юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-16-1024x607.png

Арьсны асуудлыг шийднэ

Ганга өвс нь арьсыг нянгийн болон мөөгөнцрийн халдвараас сэргийлдэг бөгөөд гэрийн нөхцөлд хэрэглэж болох батга, шарх, түлэгдэлтийн эсрэг үр дүнтэй эмчилгээ болж чаддаг.

Амны хөндий, шүдийг хамгаална

This image has an empty alt attribute; its file name is 1-16-1024x607.png

Ганга өвс нь шүдний хорхой, буйлны үрэвслийг эдгээж, шүдэнд өнгөр тогтохоос сэргийлж, амны хөндийн эвгүй үнэрийг арилгадаг. Ариутгагч, нянгийн эсрэг үйлдлээрээ ганга өвс нь амны хөндийн элдэв бактерийг устгаснаар таагүй үнэр, буйлны өвчлөлийг эдгээх байгалийн шилдэг бүтээгдэхүүн мөн юм. Ганганд агуулагдах идэвхтэй бодис тимол нь хамгаалагч бүрхүүл үүсгэдэг учраас шүдний хорхойтлоос сайтар сэргийлдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-16-1024x607.png

Шавж үргээнэ

Ганга өвс нь жирийн шавьж хорхойноос өгсүүлээд биед шимэгчлэн амьдрагч паразитуудыг ч үргээдэг. Шумуул, бөөс зэрэг арьсанд халтай шавжнуудыг ганга өвс, түүний тосны тусламжтайгаар өөрөөсөө холдуулаарай. Мөн хэдхэн дусал ганга өвсний тос нь цагаан эрвээхий, цох хорхойг зайлуулдаг учраас гал тогоо, шүүгээ хоёр чинь ч аюулгүй гэсэн үг.

Стресс, бухимдлыг тайлна

Ганга өвс нь уушиг, судас болон оюун санааг ”нээж” биеийн бүхий л үйл ажиллагааг сэргээдэг. Байнгын бухимдал нь даралт ихсэх, ходоодны өвчлөлд өртөх, нойргүйдэх зэрэг өвчнийг дагуулдаг учраас өнөө үед хүмүүс өдөр бүр өөрийгөө тайвшруулах байгалийн аргуудыг хэрэглэх хэрэгтэй. Ганга өвсний үнэр нь оюун, бие хоёрыг тайвшруулдаг учраас үнэрлэх, тосыг нь ваннтай усандаа дусаах зэрэг аргаар өөрийгөө эмнээрэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-16-1024x607.png

Дааврыг тэнцвэржүүлнэ

Ганга өвсний тос нь прогестерон дааврыг тэнцвэржүүлж, биеийн прогестероны үйлдвэржилтийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ихэнх нь прогестерон дааврын тодорхой хэмжээний дутагдалтай байдаг бөгөөд энэ нь үргүйдэл, сэтгэл гутрал зэрэг олон сөрөг үр дагавартай байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-16-1024x607.png

Хөхний хорт хавдрын эсийг бууруулах үйлчилгээтэй прогестерон дааврыг нэмэгдүүлэх чанараар нь 150 төрлийн эмийн ургамлыг судалж үзэхэд, ганга өвс эхний 6-д багтсан байдаг. Ганга нь прогестерон болон эстрадиол дааварт хамгийн их эерэг нөлөө үзүүлдэг ургамлуудын нэг учраас химийн гаралтай дааврын эмчилгээг орлох чадвартай гэж үздэг аж. Биед дутагдаж буй дааврын үйлдвэржилтийг нэмэгдүүлснээр ганга өвс нь цэвэршилтийг хойшлуулж, цэвэршилтийн шинж тэмдгийг бууруулдаг билээ.

Ганга хэрэглэж үр дүнд хүрсэн нэгэн эмэгтэй “Бага хүүгээ төрүүлсний дараа үс минь ихээр унасан юм. Үсээ угаах тоолонд ваннаар дүүрэн үс унана. Самнахад туг тугаараа унах үсээ харахад үнэхээр хэцүү байдаг байв. Янз бүрийн л тос, шампунь, авч үсэндээ түрхсэн ч уналтыг нь зогсоож чадаагүй. Тэр үед нэг найз маань өөрийн туршлагаасаа надтай хуваалцсан юм. Түүний арга үнэхээр сайн үйлчилгээтэй байсан.

This image has an empty alt attribute; its file name is 1-16-1024x607.png

Би гуравхан удаа л тэр аргаар нь үсэндээ маск тавьсан. Дахиад миний үс унаагүй. Жор нь гэвэл хагас литр буцалсан усанд 300 гр ганга нэг толгой сармис жижиглэн хэрчээд хийнэ. Савтай усаа сайн таглаад харанхуй газар 3 хонуулна. Дараа нь усаа шүүж аваад угаахдаа өндөгтэй хольж хуйхандаа түрхэж аль болох удаан иллэг хийх хэрэгтэй. 15 минут орчим ингэж илж, массажилсны дараа халуун алчуураар 20 минут бигнэн бооход хангалттай.

Харин үсээ угаахдаа маш сайн зайлахгүй бол үснээс хурц үнэр үнэртээд байдаг юм билээ. Найзынхаа энэ аргыг би гурван удаа хэрэглэсэн. Хоёр дахиас нь эхлээд үс уналт илт багасдаг юм билээ” гэж ярьсан юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-16-1024x607.png

Ганганы гайхамшигийг мэдсэн, мэдэрсэн хүн байвал энэ дашрамд бусадтайгаа хуваалцахыг уриалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *