Categories
Uncategorized

Цус багадалтыг маш түргэн хугацаанд анагаах байгалийн гаралтай арга ХАДГАЛААД АВААРАЙ

Хүний бие махбодийн эрүүл мэндэд төмөр маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Цусны улаан эс нь хүчилтөрөгчийг тээвэрлэж, нүүрсхүчлийн хийг ялгаруулах үүрэгтэй. Улаан эсийн хэмжээ хэвэндээ байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ? Эмчид үзүүлэх дургүй хүмүүс дараах нийтлэлийг уншина уу. Биед төмрийн дутагдлын анхны шинж тэмдэг дараах байдлаар илэрдэг байна.

Дараах 9 шинж тэмдгийг анхааралгүй өнгөрч болохгүй.

Хумс хэврэгших Таны бие махбодид төмөр дутагдаж байвал ямар ч үнэтэй маникюр тус болж чадахгүй. Хумсны өнгө өөрчлөгдөж, хугарамтгай болно. Аажимдаа хумс халбаган хэлбэрээр хотойж эхлэх ажээ.

Хүйтэн гар, хөл Гадаа бүгчим халуун байдаг, харин гар тань мөс шиг хүйтэн байна уу? Энэ шинж тэмдэг эмэгтэйчүүдэд түгээмэл зүйл бөгөөд эмэгтэйчүүдийн биеийн халуун эрчүүдийнхээс 1-2 хэмээр бага байдаг. Төмрийн дутагдлын үед бодисын солилцоо удааширдаг тул захын эрхтнүүдийн хэм бага байх ажээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-18-1024x607.png

Хэл хавагнах Төмрийн дутагдлын цус багадалтын үед хэл хавагнах, гөлгөр болох, амт өөрчлөгддөг. Амны хөндий байнга хуурайших, хэл загатнах зэрэг таагүй мэдрэмжүүд тайван байлгахгүй. Яаралтай эмчид хандана уу.

Амт өөрчлөгдөх Амтны мэдрэмж өөрчлөгдөх – хэрвээ жирэмсэн бол хэвийн үзэгдэл гэхсэн. Гэнэт шохой, шороо, мөс зажилмаар санагдаад байвал болгоомжлохын дохио. Ямар нэгэн этгээд зүйл амтлах хүсэл төрөөд байвал – биед төмөр дутагдаж байгаагийн шинж болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-18-1024x607.png

Байнгын халдварт өвчин Ойр ойрхон халдварт өвчин тусах, ханиад хүрээд байвал – шим тэжээлтэй хоолны дутагдалд орж байгаагийн шинж тэмдэг. Нийтийн унаанд ханиалгах хүнийг үүнд буруутгах хэрэггүй, эрүүл мэнддээ өөрөө анхаарал тавих цаг болжээ.

Тайван бус хөлийн хам шинж Хөл хавагнах, хөлөөр өвдөх зэрэг нь төмрийн дутагдлын шинж тэмдэг. Мөн цусан хангамжийг боох нөхцөл байдлыг та өөрөө үүсгэсэн байж болно. Жишээ нь, хөлөө ачиж суух, хөлөө нугалж удаан цагаар сууж байгаа эсэхээ анхаараарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-18-1024x607.png

Цонхигор арьс Байгалиасаа цонхигор царайтай бол санаа зовох зүйлгүй. Өөр нөхцөлд бол харангын дохио цохих цаг болсон. Хэрвээ биеийн хүчний ажил хийж байхад хацар тань ягаарч туяараад байвал айх зүйгүй. Эсрэгээрээ, улам цайраад цонхийгоод байвал яаралтай эмчид үзүүл.

Амьсгаадах Онцын шалтгаангүйгээр амьсгаадаад байвал төмрийн дутагдал байна, мөн улаан эсийн хэмжээ бага байгааг илтгэж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-18-1024x607.png

Толгой өвдөх, нойрмоглох Хангалттай цаг унтсан ч гэсэн ядарч, нойрмоглоод байвал аюулын дохио гэж үзээрэй. Эдгээр шинж тэмдгүүдтэй толгойн өвчин хавсарч байвал улаан эсийн хэмжээ бага байна гэж үзнэ. Улаан эс нь цусыг хүчилтөрөгчөөр хангах үүрэгтэй, харин төмөр дутагдал нь энэ процессыг саармагжуулдаг байна.

Үр дүн – байнгын толгой өвдөх, бие сулрах.

Эдгээр шинж тэмдэг нь таны цусны улаан эсийн хэмжээ хэвийн эсэхийг тодорхойлох боломжтой. Гэхдээ эмчид үзүүлэх гэдэг нь шалгарсан арга болохыг мартаж болохгүй. Далайн гаралтай хоол хүнс, самар, бүхэл үрийн гурил, шош, ногоон өнгөт ногоо түлхүү хэрэглэж хорт муу зуршлаасаа салаарай. Эрүүл байхыг хүсье.

This image has an empty alt attribute; its file name is 1-18-1024x607.png

Цус багадалт гэдэг бараг хүн болгонд байдаг, сүртэй биш өвчин мэт санагддаг ч хэрвээ тоохгүй орхивол маш хүнд өвддөг, сульдаа, амьдралын идэвхгүй нэгэн болготлоо ч даамжрах магадлалтай. Цус багадалтын олон төрөл байдаг. Хадуур хэлбэрт эсийн, сидеробластын гэх мэт.

Одоогоор төмөр дутагдлын цус багадалт хамгийн түгээмлээр нь “тодроод” байгаа билээ. Үүний шалтгаан нь голцуу төмөр, фолийн хүчил, B12 витаминыг хоол хүнсээрээ хангалттай авч чадаагүйгээс улбаатай байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-18-1024x607.png

Мөн жирэмсэн үед, ходоодны шарх, цус алдалт, гэдэсний хорт хавдрын үед төмөр дутагдлын цус багадалт илрэх магадлалтай.

Энгийн үгээр тайлбарлавал, цус багадалт гэдэг нь бидний биеэр хүчил төрөгчийг зөөх цусны улаан эс хангалттай олон биш байна гэсэн үг юм. Эсвэл улаан эсүүдэд хангалттай их гемоглобин байхгүй байна гэсэн үг. Хүчилтөрөгч нь биднийг эрч хүчтэй байхад нөлөөлдөг учраас цус багатай эмэгтэйчүүд ядарч сульдах нь амархан байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-18-1024x607.png

Бид энэ удаад хушга болон зөгийн бал ашиглан цус багадалтыг эмчлэх хялбар аргыг хүргэхээр бэлтгэлээ. Найзууддаа хуваалцаж илүү олон хүнд түгээгээрэй.

Орц:

Хушга: 1кг

Үзэм: 1кг

Зөгийн бал

Бэлтгэх арга:

This image has an empty alt attribute; its file name is 1-18-1024x607.png

Хушга болон үзмээ сайтар цэвэрлэнэ. Үүний дараа хольж машиндаад зөгийн балтай хольж хутгана. Бэлэн болсон зуурмагыг өглөө болон орой 15 граммын хоолны халбагаар нэг удаа иднэ. Энэхүү арга нь сарын турш үргэлжлэх бөгөөд архаг цус багадалтыг асар богино хугацаанд төлжүүлдэг хамгийн шилдэг арга юм.

Цусан дахь улаан эсийн тоо буурсны улмаас цус багадалт үүсдэг бөгөөд хамгийн түгээмэл цусны эмгэг юм. Дэлхийн нийт хүн амын 3/1 орчим нь цус багадалттай байдаг гэж 2015 онд The Lancet-д хэвлэгдсэн судалгаанд дурьджээ. Энэ нь зарим эрүүл мэндийн асуудлын үр дүнд үүсдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-18-1024x607.png

Энэхүү нийтлэлээрээ цус багадалтын төрөл, шинж тэмдэг, шалтгааныг тайлбарлаж, эмчилгээний ямар ямар арга байдаг талаар өгүүлэх болно.

Шинж тэмдэг

Цус багадалттай хүнд ядаргаа, зүрхний цохилт жигд бус, цээжний өвдөлт зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Хамгийн түгээмэл шинж тэмдэг нь ядаргаа юм.

Бусад нийтлэг шинж тэмдгүүдэд дараах зүйлс орно.

This image has an empty alt attribute; its file name is 1-18-1024x607.png

Цайвар, цонхигор арьс

Хурдан эсвэл жигд бус зүрхний цохилт

Амьсгал давчдах

Цээжний өвдөлт

Толгой өвдөх

Толгой эргэх

Бага зэргийн цус багадалттай хүмүүст шинж тэмдэг бараг илэрдэггүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-18-1024x607.png

Цус багадалтын зарим хэлбэр нь өвөрмөц шинж тэмдгүүдийг үүсгэдэг, үүнд:

Aplastic цус багадалт: Энэ нь халуурах, байнга халдварт өртөх, арьсны тууралт үүсгэдэг.

Фолийн хүчил дутлын улмаас үүссэн цус багадалт: Амархан бухимдах, цухалдах, гүйлгэх , хэл гөлгөр болох гэх мэт.

Гемолитик цус багадалт: Энэ нь шарлалт, бараан өнгийн шээс, халуурах , хэвлийгээр өвдөхөд хүргэдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-18-1024x607.png

Тархины эсийн цус багадалт: Энэ нь хөл, гарт өвдөж хавдахаас гадна ядаргаа, шарлалт үүсгэдэг.

Шалтгаан ба төрөл

Цусны улаан эсийн /RBC/ хамгийн гол үндсэн үүрэг бол хүчилтөрөгчийг уушги эсвэл заламгайнаас биеийн эд, эс рүү хүргэж дамжуулах юм. Эрүүл мэндийн янз бүрийн нөхцөл байдал нь улаан эсийн тоо багасахад нөлөөлдөг.

Цус багадалт нь дотроо олон төрөл /400 гаруй/ бөгөөд ганц хоёрхон шалтгаантай байдаггүй. Зарим хүмүүсийн хувьд улаан эсийн тоо бага байгаа шалтгааныг тодорхойлоход хэцүү байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-18-1024x607.png

Цус багадалтын гурван гол шалтгаан нь:

Цус алдах

Төмрийн дутагдлын улмаас үүссэн цус багадалт нь хамгийн түгээмэл хэлбэр. Мөн цус алдалт нь нэг гол шалтгаан болдог. Цус алдалтын дараа цочмог цус багадалт үүсдэг. Цус алдалт нь цочмог болон архаг байж болно. Цочмог цус алдалтын шалтгаанд мэс засал, төрөлт, гэмтэл зэрэг ордог бол архаг цус алдалт нь удаан хугацаагаар бага багаар цус алдах үед буюу ходоодны шарх, хорт хавдар зэрэг шалтгааны улмаас үүсдэг.

Цус алдалтын улмаас үүсдэг цус багадалтын бусад шалтгаанууд:
Шархлаа, геморрой , хорт хавдар, гастрит зэрэг ходоод гэдэсний эмгэг

Аспирин , ибупрофен зэрэг үрэвслийн эсрэг эм

Сарын тэмдгийн үеийн цус алдалт

Цусны улаан эсийн тоо багасах, гэмтэх

Чөмөг нь ясны доторх хөндий зайнуудад байдаг зөөлөн эд юм. Насанд хүрэгчдийн том ясан дахь чөмөгнүүд цусны эсүүдийг төлжүүлж байдаг. Улаан болон шар чөмөг гэсэн хоёр төрлийн чөмөг байдаг бөгөөд цусны улаан эс болон тромбоцит эсүүд улаан чөмгөнд үүсч бий болдог бол цагаан эсний ихэнх нь улаан чөмгөнд үүсэж, зарим хэсэг нь шар чөмгөнөөс үүсдэг байна.

Ясны чөмөгтэй холбоотой асуудлууд нь цус багадалт үүсгэдэг. Жишээлбэл, апластик цус багадалт үүнтэй холбоотой.

Цусны улаан эсийн бууралт эсвэл доройтлын улмаас үүсдэг бусад цус багадалтад дараах зүйлс орно:

Тархины эсийн цус багадалт

Энэ нь хадуур хэлбэртэй эритроцитоор /улаан эс/ янз бүрийн эрхтнүүдийн судасны тромбоз, нөгөө талаас цус задралаасүүдэлтэй цус багадалтын шинж тэмдгүүдээр тодорхойлогддог. Улмаар хүчилтөрөгчийн түвшинг бууруулж, цусны урсгалд нөлөөлдөг.

Төмрийн дутагдлаас үүссэн цус багадалт

Бие мах бодод төмөр дутагдсанаас болж цус багаддаг. Энэ нь дараах шалтгаантай:

төмрийн агууламж багатай хоолны дэглэм

сарын тэмдэг

ойр ойрхон цусаа хандивлах

хүч чадал, тэсвэр тэвчээр сорьсон дасгалын төрлүүд

Кронын өвчин гэх мэт хоол боловсруулах эрхтний зарим асуудал

Ибупрофен гэх мэт гэдэс дотрыг цочроодог эмүүд

Витамин дутагдлаас үүсэн цус багадалт

Витамин В-12 болон фолат нь хоёулаа цусны улаан эсийг үйлдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай байдаг. Хэрэв эдгээр амин дэм хангалтгүй байвал цусан дахь улаан эсийн тоо бага байж болно. Витамин дутагдалаас үүссэн цус багадалтын хэд хэдэн төрлүүд бий.

Цусны улаан эс устаж, үгүй болох

Эдгээр эсүүд ихэвчлэн цусны урсгалд 120 хоног амьдардаг боловч бие махбод эдгээр эсийг дарангуйлж устгадаг. Цусны улаан эс устасны үр дүнд үүсдэг цус багадалтын нэг хэлбэр бол аутоиммун гемолитик цус багадалт юм. Энэ нь дархлааны систем цусны улаан эсийг гадны биет гэж андуурч, тэдэнд халдах үед тохиолддог.

Үүнд олон хүчин зүйлс нөлөөлнө:

халдвар

зарим эм, түүний дотор зарим антибиотик

артерийн гипертензи /артерийн даралт ихсэх/

бөөр, элэгний өвчний улмаас үүссэн хорт бодис

цус задрах хам шинж

амьтанд хазуулах /могойн хор гэх мэт/

Эмчилгээ
Эмчилгээ нь цусан дахь улаан эсийн тоог нэмэгдүүлэхэд чиглэгддэг бөгөөд энэ нь цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлдэг.

Төмрийн дутагдлаас үүссэн цус багадалт: Төмрийн бэлдмэл ба хоолны дэглэмийн өөрчлөлт нь нөлөөлөх бөгөөд шаардлагатай тохиолдолд эмч эмчилгээний тактикийг боловсруулна.

Витамин дутлын цус багадалт: Эмчилгээ нь хоол хүнснээс витамин В-12, фолатаа хангалттай авах.

Архаг өвчний улмаас үүссэн цус багадалт: Эмч суурь өвчнийг эмчлэхэд анхаарлаа хандуулна.

Апластик цус багадалт: Энэ тохиолдолд цус сэлбэх эсвэл чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг.

Хоолны дэглэм
Дараах хоол хүнсэнд төмрийн агууламж өндөр байдаг .

төмрөөр баяжуулсан үр тариа, талх

навчит ногоонууд: тухайлбал, кейл, бууцай гэх мэт

Төрөл бүрийн шош

бор будаа

цагаан эсвэл улаан мах

самар, үр

загас

дүпү

өндөг

чангаанз, үзэм зэрэг хатаасан жимс

Эрсдэлт хүчин зүйлс
Цус багадалт нь хүйс, нас хамааралгүй тохиолдож болно. Дараах хүчин зүйлүүд нь эрсдлийг нэмэгдүүлдэг.

дутуу төрсөн нярай

сарын тэмдэг

жирэмсэн байх ба төрөх

витамин , эрдэс, төмрийн агууламж багатай хоолны дэглэм

ибупрофен гэх мэт ходоодны салст бүрхэвчийг өдөөдөг эмийг тогтмол уух

хадуур эсийн өвчин, талассеми зэргийн талаарх гэр бүлийн гишүүний өвчний түүх

Кроны өвчин гэх мэт шим тэжээлийг шингээхэд нөлөөлдөг ходоод гэдэсний эмгэг

мэс засал, гэмтлийн улмаас цус алдах

ДОХ , чихрийн шижин , бөөрний өвчин, хорт хавдар, ревматоид артрит , зүрхний дутагдал , элэгний өвчин гэх мэт архаг өвчтэй байх.

Оношлогоо
Цус багадалтыг оношлох янз бүрийн аргууд байдаг боловч хамгийн нийтлэг арга бол цусны дэлгэрэнгүй шинжилгээ (CBC) юм.

Энэ нь хэд хэдэн бүрэлдэхүүн хэсгүүдийг хэмждэг. Үүнд:

Гематокритын түвшин: Гематокрит (HCT) тест нь цусны улаан эсийн хэмжээг шууд бус аргаар тооцоолдог.

Гемоглобины түвшин

Цусны улаан эсийн тоо

Хэрэв цусан дахь улаан эс, гемоглобин, гематокритын хэмжээ хэвийн хэмжээнээс доогуур байвал ямар нэг байдлаар цус багадалт үүсэх магадлалтай.

Энэхүү мэдээлэл танд таалагдсан бол найзууддаа заавал хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *