Categories
Uncategorized

Хооллой өвдөх шалтгаан, эмчлэх уламжлалт аргууд. Хоолойг огт өвтгөхгүй байх ганцхан арга бий ХАДГАЛААД АВААРАЙ

Хоолой нь өвдөж үзээгүй хүн гэж байхгуй. Энэ өвчний албан ёсны нэр томъёо нь хоолойн бах буюу ангин юм. Хүмүүс энэ өвчний хор уршгийг сайн мэддэгүй болоод тэр үү, тэрбүр тууштай эмчилдэггүй. Тэгтэл энэ өвчин хүндэрхээрээ зүрх, бөөр, үе мөчиндөө орж хүндээр өвчлүүлдэг.

Хоолойн өвчнийг хурдан эмчлэх хэрэгтэй

Хоолойн өвчнийг удаалгүй аль болох түргэн эмчлэх хэрэгтэй. Хоолой сэрвэгнэж, юм залгихад хөндүүрлэж бага зэрэг улайсан байх нь хоолой өвдөх анхны шинж тэмдэг юм. Эдгээр шинжүүд илрэх л юм бол тэр даруй арга хэмжээ авч эхлэх шаардлагатай. Хөөрүүлсэн халуун сүү хоолойг цочроодог учраас ийм үедээ ууж хэрэггүй. Хоолой хөндүүрлээд байвал өдрийн турш 2-3 ширхэг каланхоэны (тасалгааны ургамал) навч удаан зажилж ид. Энэ ургамал бараг айл бүрд бий.

This image has an empty alt attribute; its file name is 1-20-1024x546.png

Хоолойгоо давстай усаар зайл

1 стакан халуун бүлээн усанд 1 хоолны халбагаар овоолон давс хийж уусгаад хоолойгоо зайлна. 3-4 удаа зайлсны дараа хоолойн өвчин бага дээрээ хүндрэлгүй дарагддаг. Марганцыг усанд өтгөн биш найруулаад өдөрт 2-3 удаа хоолойгоо зайлж болно.

Хоолойн өвчнийг анагаах шилмэл арга

1 литр үхрийн сүүнд 25-30 гр гацуурын мөчир хийж 15 минут чанана. Хэсэг хугацааны дараа сүүгээ шүүж өдрийн турш бүлээсгэж ууна. Мөчрийн оронд болж гүйцээгүй хялх ногоон боргоцойг хэрэглэж болно. Гэхдээ боргоцойг хагас цаг чанана. Энэ сайхан амттай сүүг ууснаар та ханиад томууг ч эмчилнэ, тамир тэнхээ ч орно. Эртний оточ нар хоолой өвдсөн үед шөнө унтахдаа хоолой дээрээ зөгийн бал түрхсэн байцааны навч тавьж унтахыг зөвлөдөг байсан.

This image has an empty alt attribute; its file name is 1-20-1024x546.png

Байцаан дээрээ пергамент цаас (нэвтрүүлэхгүйн тулд) тавиад гадуур нь ороолтоор орооно. Зөгийн балаа бүрэн хаттал боолтоо авахгуй. Энэ арга өвчнийг нам дарна. Харин энэ зөвхөн ангинд төдийгүй хоолойны бусад өвчинд ч сайн. Саванд 1 стакан ус, тал стакан оросоор “анис” гэж ургамлын үр хийж зөөлөн гал дээр 15 минут чанана. Шүүсний дараа энэ ханд дээрээ 1 цайны халбага зөгийн бал 1 хоолны халбага коньяк хийнэ. Тэгээд энэ бэлдмэлийг бүлээсгээд өдрийн турш ууж дуусгана.

This image has an empty alt attribute; its file name is 1-20-1024x546.png

Зөвхөн насанд хүрэгсдэд

Хоолойн бахыг цэвэршүүлсэн керосиноор эмчлэх нэг ийм арга бий. Цэвэршүүлсэн керосиныг зузаан хөвөнгөөр шүүнэ. Тэгээд өвчтөнийг хоолойн мах нь нарны гэрэлд сайн харагдахаар нар руу харуулж зогсооно. Тэгээд модны үзүүрт хөвөн ороож керосиндоо дүрж базаад хэлийг нь халбагаар дарж байгаад керосиныг хоолойн маханд нь түрхэнэ.

Ингэсний дараа шүлсээ залгиж болохгуй. Шууд нулимж хаяна. Тэгэхдээ амаа зайлж хэрэггүй. Цаг болсны дараа 1 цайны халбага ургамлын тос уулгана. Ерөнхийдөө 2 удаа ийм эмчилгээ хийсэн байхад хоолойн бах өвчин эдгэрдэг. Харин хоолой идээлчихсэн байхад энэ арга тохирохгуй.

This image has an empty alt attribute; its file name is 1-20-1024x546.png

Төмс чанасан усны уураар утах

Чанасан төмсний ууранд хоолойгоо утах аргыг олон хүн мэднэ. Бага шг усанд жижиг төмс хальстай нь чанаад шөлөнд нь 2 ширхэг валидол хийнэ. Дээгүүрээ зузаан алчуур бүтээгээд ууранд нь хоолойгоо утна. Хоолойн ангиныг бөөрөнхий сонгины шүүсээр эмчилж болно. Гэхдээ эдгээр жорууд зүрхний цусан хангамжын дутагдалтай, зүрхний хэм алдагддаг, ходоодны шархтай хүмүүст тохирохгуй. Мөн уушгины агшил хүчтэй явагддаг өвчтэй хүмүүс түүхий сонгино хэрэглэж болдоггүй.

Хоолой өвдөх өвчин буюу гүйлсэн булчирхай үрэвсэх өвчин хамгийн элбэг тохиолддог өвчнүүдийн нэг билээ. Хоолойн өвчнийг эдгээх олон арга байдаг ч гэсэн огт өвтгөхгүй байх ганцхан арга байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-20-1024x546.png

Ер нь хэлний уган дээр байрлах гүйлсэн булчирхай нь амны хөндийгөөс нунтаглагдан орж ирсэн хоол тэжээл доторхи хорыг өөртөө татан өөрөөсөө ялгарах шүүрэл буюу хороор задалж хоргүй болгоод цааш улаан хоолой, ходоод руу явуулах үүрэгтэй. Харин их хэмжээний хорыг өөртөө татсанаар түүнийгээ задалж дийлэхээ байхаар өөрөө өвддөг.

Ингэхдээ өөрийн боловсруулсан хорыг цус руу шахаж тэр хор нь цусаар дамжин зүрхний хавхлаг болон жижиг үенүүдийн завсар очин сууж гэмтээдэг. Ингэж хоолойн гаралтай зүрхний (хоёр хавтаст хавхлагын гэмтэл) болон жижиг үений өвчнүүд (ревматизм) үүсдэг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-20-1024x546.png

Энэ бүхнээс урьдчилан сэргийлэх энгийн сайн арга бол хоолыг идэхдээ хүнтэй юм ярихгүй, зурагт үзэхгүй, сонин ном шагайхгүйгээр зөвхөн идэх гэж байгаа хоолоо сайн үнэрлэж, буцлах шажигнах дуу чимээг нь сонсож, харж өнгө орцонд нь сэтгэл ханаж, халуун хүйтнийг нь мэдэрч дараа нь багаар амталж таашаан зажилж идэх явдал юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-20-1024x546.png

Ингэхдээ амьтны гаралтай махыг дор хаяж 45 удаа зажлан уг махны эдэллэг шинж чанарыг задарч үгүй болон ам дүүрэн шүлс болгон залгих нь хоолой өвдөхгүй байх гол арга юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-20-1024x546.png

Жимс, ногоо, гурил, будаа зэрэг ургамлын гаралтай хүнсийг бол 35 хүртэл зажлан бүрэн бутарч шүлс болговол хоол хүнсэн дэх хор бүрэн задарч гүйлсэн булчирхай өвдөхгүй байх болно. Ингээд хооллосны дараа аягаа долоож цэвэрлэхэд гүйлсэн булчирхайд наалдсан хор өөрөө ховхорч гадагшладаг. Хэрэв таны хоолой өвдсөн бол хэлээ уртаар гарган хамартаа хүргэх, доод эрүүндээ хүргэх, хоёр жавьжаа хэлнийхээ үзүүрээр дотроос нь хүчтэй түлхэх зэргээр хэдэнтээ хөдөлгөхөд халуун чинь бууж хоолойн өвчин тань эдгэрнэ.

Энэ бол Монгол арга бөгөөд өөр бусад аргаас давуу тал нь шүлсний, бамбай, сэрээ, нойр булчирхай зэрэг бусад шүүрэл ялгаруулагч булчирхайлаг эрхтнүүд мөн адил өвдөхгүй болох давуу чанартай.

This image has an empty alt attribute; its file name is 1-20-1024x546.png

Давстай усаар зайлахад хаван буух боловчиг хорыг биед хураах муу талтайг анхаарах хэрэгтэй. Гүйлсэн булчирхайг авахуулахаас аль болох зайлсхийгээрэй. Хоол хүнсээр залгигдах хор ямар ч шүүлтүүргүйгээр биед орж бүх булчирхайлаг эрхтнүүдийг давхар гэмтээхийг сайтар санаарай.

Эцэст нь зөвлөхөд хүн хоолойн махаа авахуулдаг шигээ толгойгоо өвдөхөөр толгойгоо авахуулдаггүй биз дээ.

www.facebook.com/MongolDomch

This image has an empty alt attribute; its file name is 1-20-1024x546.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *