Цэгэн массажны тусламжтайгаар 30 секундын дотор толгой өвдөх, стресс арилгах боломжтой!

Биеийн цэгүүдэд массаж хийснээр олон эрхтний ажиллагаанд нөлөөлдөг. Энэ нь МЭӨ хэдэн мянган жилийн турш бидний амьдарч буй эринийг хүртэл цэцэглэн хөгжиж байсан эртний Хятадын анагаах ухааны үеэс л алдартай. Тухайн үед зүүний эмчилгээ нь бүх өвчнийг анагаах эмчилгээ гэж үздэг байсан бөгөөд зөв газартаа зөв, чадвартай тариа хийх нь найдваргүй гэсэн өвчтэй хүмүүсийн эрүүл мэндийг хүртэл сэргээж өгдөг байв.

Ийм идэвхтэй цэгүүд бидний бие махбодид хаа сайгүй байдаг бөгөөд азаар ганцхан зүүний тусламжтайгаар тэдэнд нөлөөлөхгүй өөр арга бас байж болно.
Өвдөлт намдаах цэгэн массаж
Акупрессур нь нэг төрлийн цэгэн массаж юм. Энэ бол бие махбодид тусгай цэгүүдийг дарж өвчнийг эмчлэх арга юм.
Шаардлагатай цэгүүд хаана байгааг ойролцоогоор мэдэх нь хангалттай юм. Жишээлбэл, хоолой дээрх цэгүүд нь хоолойн эрүүл мэндийг хариуцдаг; Элэгний үйл ажиллагааг зохицуулдаг цэгүүд нь хавирга, хэвлийн доод эгнээнд байрладаг.

Танд хамгийн их төвөг учруулдаг газрыг олоорой – хэрвээ та цэгийг зөв олж чадвал дарагдсан үед бага зэрэг хөндүүрлэх буюу мэдээ алдсан байдлыг мэдэрч болно.Эмчилгээний үр дүнд хүрэхийн тулд энэ цэгээс хөнгөн массаж хий .
Үүн дээр дарж, дугуй эргэлтийн хөдөлгөөн хий, хэрэв хүсвэл илүү чанга дарна уу. Хагас минутын дараа та илүү сайжирна!
Толгой чинь өвдвөл цэгэн массажны үр нөлөөг шалгана уу. Эрхий хуруу ба долоовор хурууны хоорондох цэг дээр дарна уу.

Дээр дурьдсанчлан цэгийг дарна. Энэ цэгийн массаж нь тайвшруулж, зүрхний хэмнэлийг сэргээхэд тусалдаг. Хэсэг хугацааны дараа толгойны өвчин үгүй болно.
Та энэ цэгийн өдөөлт нь биед эерэг нөлөө үзүүлж байгааг бодол санаа, биед хөнгөн мэдрэмж төрж байгаагаар мэдрэх болно. Та энэ аргыг зөвхөн толгой өвдөхөд ашиглахгүй, ямар ч стрессийн үед энэхүү гайхамшигт цэгэн массаж нь сэтгэлийн түгшүүрийг бууруулдаг.

Хүн хичнээн сонирхолтой бүтээгдсэн болохоо гайхаад баршгүй юм. Найз нөхөддөө толгойн өвдөлтийг намдаах, яаж арилгах талаар хэлээрэй, энэ нь хэрэг болж магад.
Орчуулсан: Ж.Алтангэрэл
Бидний бие эрхтэн – нарийн бөгөөд бие биеэсээ хамааралтай систем, өөрөө өөрийгөө сэргээн босгож чадна. Өвчнийг анагааж зовлон шаналалаа нимгэлэхэд бүх зүйл бий. Хамгийн гол нь бид өөрсдөө үүнийг олж мэдэж ашиглаж сурах хэрэгтэй.

Хэрвээ та ачаалал, ядаргаа, стресс мэдэрч байгаа бол ганцхан минут өөртөө гаргаад эрхий хуруугаараа зураг дээр үзүүлсэн шиг дарж үзнэ үү.
Энэ цэг бол анагаах увдистай! Ямар увдистай гэдгийг нь та доорх мэдээллээс мэдэж авна уу…
Хэдхэн секундын дараа таны бухимдал багасч тайвширч байгаагаа мэдрэх болно. Хамгийн сайхан нь энэ аргыг та ямар ч нөхцөлд дуртай үедээ ашиглах боломжтой. Нэг ёсондоо сэтгэл тань тайван бус санагдаад эхлэнгүүт, эсвэл архаг өвчин тань сэдрэх гээд байвал та дарна.

Шинжлэх ухааны үүднээс үүнийг тайлбарлахдаа: физиологийн болон сэтгэл зүйн хувьд нөлөөлж байна гэжээ.
Цэгэн иллэг ямар ашигтай вэ?
Энэ төрлийн иллэг – хурууны тусламжтайгаар биеийг анагаах арга юм. Танд шаардлагатай зүйл гэвэл биеийн цэгүүдийг мэддэг байх.
Эмчилгээний энэ аргыг Азид 5000 жилийн тэртээгээс нээжээ. Өнөөдөр барууны анагаах ухаанд ч мөн өргөн ашигладаг болсон. Барууны эмч нар уламжлалт эмчилгээ үр дүнгээ өгөхгүй байгаа тохиолдолд өвчтөнүүддээ санал болгож байгаа нь шинжлэх ухааны үүднээс батлагдсан эмчилгээний арга гэж үзэж болохоор юм.

Нүүр, толгой зэрэгт мэдрэлийн системийн цэгүүд ихээр байрласан байдаг тул ихэнхдээ энэ хэсгээр иллэг хийгддэг байна.
Бие эрхтний эрч хүчний төв
Таны биед эрч хүч, хүч чадлын маш олон төвүүд байрласан байдаг. Жирийн үед эдгээр цэгүүдээр дамжин эрч хүч хэвийн горимоор ажилласаар байдаг. Харин сэтгэл санаа уймрах, бие өвдөхөд уг горим алдагдаж эхэлнэ. Иймд хэвийн ажиллагааг сэргээхийн тулд цэгэн иллэгийг хийнэ.

Хятадын уламжлалт анагаах ухаанаар бол хүний биед эрч хүчний 12 төв байдаг гэж үздэг. Эдгээр газруудын огтолцлууд нь эрч хүчийг чөлөөлж өгөхөд нөлөөлнө.
Гайхалтай! Биеийн энэ “цэг” анагаах увдистай! 1
Амьдралын аливаа хүнд нөхцөлд та бүхэн дараах арга хэмжээг авч үзнэ үү.

1. Сэтгэл хөдлөлийг багасгах
Олны өмнө үг хэлэх эсвэл бусдын анхаарлын төвд байхаар үйл явдлын үеэр сандарч байгаа бол тулгарч болзошгүй асуудлыг урьдчилан хар, үүнийг хүлээн зөвшөөр.
Дараа нь чигчий хурууныхаа өндгийг сайтар дарж иллэг хий. Эрхий хуруугаараа иллэг хийх бөгөөд чанга удаан дарах тусам сандрахаа хурдан болино.
2. Хэдхэн минут ч гэсэн тайвшрах арга

Хэрвээ та сандарч эсвэл бухимдуу байгаа бол хөмсөгний дотор хэсгийг (хөмсөг ургаж эхэлсэн тэр цэг) хуруугаараа 10 секунд дараарай. Хамаагүй хөнгөрөөд ирнэ. Дарж байхдаа бие тань хэрхэн өөрчлөгдөж байгааг мэдэрч сурах хэрэгтэй.
3. Ядарсан үедээ анхаарлаа хандуулах
Эрхий хуруугаараа нүдний доорх гавлын ясан дээрээ 10 секунд дарна. Дотроо “Би ядарсан хэдий ч цааш явах чадалтай” гэж өөртөө итгүүлээрэй.
4. Хамрын доорх цэгийг дарах

Долоовор хуруугаараа дарж болно. 10-20 секунд орчим дарахад айдас тань арилна.
5. Уруулын доод хонхорхой хэсгийг дарах
Уруулын доод хонхорхой хэсэг дээр дараад айж байгаа зүйлээ амандаа хэлж үзээрэй. Та удахгүй тайвшрах болно.
6. Үсний эргүүлэг дээрээ дарах
Эрхий хуруугаараа үсний эргүүлэг дээрээ дараад таныг стресст оруулж байгаа зүйлийг дурсана уу. Стрессээс гарах зөв шийдвэрийг та маш амархан гаргана.

Санаж явна уу: таны бие эрхтэнд өөрөө өөрийгөө сэргээн босгох бүх механизм бий. Механизмыг зөв хөдөлгөж сурахад л гол асуудал оршино.