Categories
Uncategorized

Толгойн өвдөлтийн шалтгаан, эм уулгүйгээр намдаад үр дүнтэй, шалгарсан аргууд. Ердөө 5 минутын дараа та өвчнөө мартах болно ХАДГАЛААД АВААРАЙ

Нийт хүн амын 85% нь толгой өвддөг болохыг судлаачид тогтоосон бөгөөд таван хүн тутмын нэгд нь толгой байнгын шинж төрхтэй өвддөг байна.

Насаар нь авч үзвэл.

• Залуу, дунд насны хүмүүсийн толгой харьцангуй их өвддөг. Гол төлөв 20-30 насанд толгой таллаж (мигрень) өвддөг.

Энэ нь ихэвчлэн хүзүүний булчингийн чангарал, сэтгэл санааны хямрал, мэдрэл цочрогдол зэргээс болдог байна.

• 40 наснаас дээш тархины цусны эргэлтийн дутмагшил, хүзүүний ясны өөрчлөлттэй холбоотой өвдөлт ажиглагдана.

This image has an empty alt attribute; its file name is 1-26-1024x576.png

Толгой өвдөлтийг анхдагч, хоёрдогч гэж хоёр ангилна.

Анхдагч өвдөлтөд тархины судасны шалтгаан бүхий толгойн талласан өвдөлт (мигрень) багцалсан булчин чангарлын өвдөлт багтдаг.

Толгойн өвдөлтийг эмгүй намдаах үр дүнтэй 10 арга – Өглөө.мн

Толгойн архаг өвдөлт

Толгойн архаг өвдөлт нийт хүн амын 2-5 хувьд тохиолдоно.

This image has an empty alt attribute; its file name is 1-26-1024x576.png

Толгойн архаг өвдөлтийг олон оронд «хүзүүний булчин чангарлын толгойн өвдөлт» гэж нэрлэж иржээ. Энэ нь хүзүүний булчингийн чангарал ихэссэний улмаас артерийн судас нарийсан, заримдаа цусны тасалдал үүсэх, булчингийн чангарал сулрахад цусны эргэлт дахин сэргэдэг гэж үздэг юм байна. Артерийн судас нарийсахын хирээр венийн зогсонгошил үүсч, бодисын солилцооны хагас задарсан бүтээгдэхүүний нөлөөнд хуйхны булчин хавагнаж өвчтэй болно.

Манайхны дунд ярьдаг хүзүү хөших, хуян, шар ус хөөрөх гэх мэтээр нэрлэдэг зүйл бол хүзүүний булчингийн чангарал, өвдөлт үрэвсэл юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-26-1024x576.png

Хүзүүний булчин чангарч хөшсөн, тэр байдал нь толгой, дал, мөр рүү дамжиж, архаг толгойн өвдөлт, сээр, мөрний булчингийн өвдөлтийг үүсгэдэг.

Дээрх өвчин зовиурыг үүсгэх шалтгаан, нөхцөлд амьдралын буруу дэглэм, ажлын нөхцөл тухайлбал компьютерийн болон бичгийн ажилтай оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс, машин жолооддог, оёдол хийдэг зэрэг ажлыг удаан хугацаанд олон цагаар амралтгүй хийх мөн хэвтэж зурагт үзэж, ном сонин уншдаг, дэрээ буруу дэрлэж унтдаг гэх мэтийн зүйлсээс болдог.

This image has an empty alt attribute; its file name is 1-26-1024x576.png

Мигрень буюу толгойн таллан өвдөлт » Otoch.mn | Цахим оточ

Толгойн багцалсан өвдөлт

Энэ нь толгойн нэг талд тогтвортой байрлаж, нүүр улайх, хөлрөх, нус, нулимс гоожих зэрэг вегетатив мэдрэлийн өөрчлөлт хавсарч илэрдэг, тархины судасны шалтгаанд үечлэн тохиолдох хүчтэй өвдөлт юм. Нэг удаагийн өвдөлтийн үргэлжлэх хугацаа удаан биш боловч, хөдлөл сэдэрсэн үед өдөр бүр тодорхой цагт өвдөнэ

Өвдөлт хоёр талд зэрэг байрлах нь бараг үгүй. Өвдөлт нүд, түүний эргэн тойрон санчгаар байрлана. Нүүр таллаж хүчтэй өвдөх боловч хүзүү, дагз, чих, гар хуруу дамжих нь ховор. Нэг удаагийн өвдөлт 30 минутаас 6 цаг буюу дунджаар З цаг үргэлжилнэ. 30-40 насны эрэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолдоно.

This image has an empty alt attribute; its file name is 1-26-1024x576.png

Толгойн талласан өвдөлт

Толгойн үечлэн өвдөх нь ихэвчлэн нэг гэр бүлийн хэд хэдэн хүмүүст тохиолдоно, Өвдөлт сэтгэл хөдлөх, ядрах, цаг агаар өөрчлөгдөх, нойр муудах гэх мэт тодорхой хүчин зүйлийн нөлөөгөөр гол төлөв сэдэрдэг. Толгой таллан өвдөхийн өмнө хараа, мэдрэхүйн талаас түр зуурын өөрчлөлт гарна.

Өвдөлтийн үе гол төлөв өглөө нойрноос сэрэхэд толгой өвдсөн байдаг. Хүчтэй өвдөлт 20-30 минутаас нэг цаг орчим үргэлжилнэ. Бие зарайх, хөлрөх, зүрх дэлсэх, ам хатах, дотор муухайрч бөөлжих шинж хавсарч гардаг. Өвчтөний царай цонхийн нүдний эргэн тойронд хөх туяа татаж, зовхи цэлхэрнэ. Энэ үед юманд, анхаарал төвлөрүүлэх сэтгэн бодох чадвар эрс буурна. Хурц гэрэл, дуу чимээ. үнэрээс зайлсхийж аль болох ганцаар байхыг эрмэлздэг. Огиулж бөөлжсөнөөр өвдөлтийн эрчим намдаж дотор бага зэрэг онгойх боловч толгой дүүрч өвдөнө.

This image has an empty alt attribute; its file name is 1-26-1024x576.png

Толгой өвдөлтийн эмчилгээ:

Мэдээж мэдрэлийн эмчийн үзүүлж, нарийн зөвлөгөө, эмчилгээг авна.

Орчин үед хүзүүний өвдөлтийг уламжлалт эмчилгээний болон сэргээн засах эмчилгээний аргууд болох хүзүүний татлага, массаж, бумба шивүүр, зүү төөнө, халуун жин, нам давтамжтай цахилгаан, дулаан эмчилгээгээр үр дүнтэй эмчилдэг болсон. Гэвч эдгээр эмчилгээг хийхийн хамт дэглэм эмчилгээ, хүзүүний дасгал хөдөлгөөн, зөв амралт, буруу зуршлаа орхих нь шалтгааны эсрэг хамгийн үр дүнтэй эмчилгээ болдог.

This image has an empty alt attribute; its file name is 1-26-1024x576.png

Ажлын нөхцлөөс шалтгаалан хүзүүний булчин чангарч, хөшиж өвддөг бол ажлынхаа дундуур босч булчингийн чангаралыг арилгах дасгал хийж, гэрийн нөхцөлд халуун жин тавих, дэрээ зөв дэрлэж амрах нь бага хэмжээний булчингийн чангарал өвдөлтийг арилгадаг.

Үүний тулд толгойгоо дээш доош 2-3 удаа хүчтэй хөдөлгөн, дараа нь баруун зүүн мөр лүүгээ 2-3 удаа хүчтэй хөдөлгөөрэй. Дараа нь 2 тийш нь цагираг хөдөлгөөн хийгээрэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-26-1024x576.png

Үүнийг 3 удаа өдөр бүр давтан хийнэ.

Толгойн өвдөлтийг эм уухгүйгээр өөртөө багахаан цаг зарцуулан иллэг хийгээд намжаах боломжтой юм. Хамгийн эхлээд өөртөө маш эвтэйхэн байрлалаар тухтай суух хэрэгтэй. Энэхүү массажийг 30 секундээс 1 минут хийхэд болно. Ихэвчлэн доор заасан цэгүүдийн дагуу массажийг хийсний дараа 5-10 минутын дараа үр дүнгээ өгч таны толгойны өвдөлт намжих болно.

Толгойны өвдөлтийг намжаах 6 төрлийн дасгал

Гурав дахь нүд буюу Yintang цэг нь хоёр хөмсөгний хооронд байрладаг. Энэ нь нүдний ядаргаа арилгах үүрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-26-1024x576.png

Эдгээр тэгш хэмийн цэгүүд нь хөмсөгний дотоод ирмэг дээр байрлана. Энэ хэсгийн массаж нь нус гоожихыг намжааж, нүдний харааг сайжируулдаг. 1 минутын турш массажлан эсвэл дугуй тойрог хэлбэрийн хөдөлгөөн хийнэ.

Эдгээр цэгүүд нь хамрын хоёр талд байрладаг. Тэднийг олохын тулд хацрын ясны доод талд цэг байгааг мэдэр. Энэ нь синусыг нээх, толгой өвдөх, шүдний өвчин намдаах, стрессийг бууруулахад тусалдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-26-1024x576.png

Эдгээр цэгүүд нь чихний дунд болон нурууны эхэнд болон толгойд байрладаг. Эдгээр цэгүүдийг массажлаж засах нь хамрын битүүлэл, нүд, чих, өвдөх, толгой өвдөх, толгой хүчтэй таллаж өвдөхөд тустай.

Shuai gu цэгүүд нь чихнээс 2-3 см орчимд байрладаг. Энэ цэгийг олоход бага зэргийн хонхор хазайлтыг мэдэрнэ. Энэ цэг нь түр зуур өвчин намдаах, нүдний ядаргаа арилгахад тустай.

This image has an empty alt attribute; its file name is 1-26-1024x576.png

Эдгээр тэгш хэмтэй цэгүүд нь эрхий хуруу болон долоовор хурууны хоорондох гарын ард байрладаг. Энэ цэг нь нурууны өвдөлт, шүдний өвчин, булчингийн хурцадмал байдлыг багасгадаг.

Америкийн www.wikihow.com сайт толгой өвдсөн үед эм уухгүйгээр хэрхэн эмчлэх аргаас нийтэлжээ.

Кофе

Шингэн дутагдсаны улмаас толгой өвддөг. Ажил, сургуульд байхад гэнэт толгой тань өвдөж эхэлбэл та халуун кофе уугаарай. 5-10 минутын дараа кофе таны тархийг амрааж, өвдөлтийг намдаана.

This image has an empty alt attribute; its file name is 1-26-1024x576.png

Зөгийн балтай цай

Гэрээсээ гарахаасаа өмнө зөгийн балтай ус ууж сураарай. Зөгийн бал таны тархийг амрахаасаа гадна өвдөлтөөс урьдчилан сэргийлэх болно.

Мөс

Хүчтэй хөдөлгөөн хийсний дараа тархи бага зэрэг хөдөлсний улмаас зулай хавдаж, толгой улмаар өвддөг. Энэ үед та хүйтэн мөсөөр жин тавиарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-26-1024x576.png

Лимон

Та өдөржингөө компьютерийн ард суудаг бол өдөрт 1-2 удаа лимонтой ус болон лимонтой цай уугаарай. Лимон таны тархийг амраахаас гадна компютерээс ялгаруулах хорт туяанаас таны арьсыг хамгаална.

Цагаан гаа

Цагаан гаа үрэвсэл дардаг учир толгойн өвдөлтийг намдаана.

This image has an empty alt attribute; its file name is 1-26-1024x576.png

Ногоон алим

Ногооны алимны сэнгэсэн үнэр таны толгойн өвдөлтийг намдаадаг аж. Та алимаа ханатлаа үнэртсэний дараа алимаа жижиглэж байгаад идээрэй.

Самар

Самарт агуулагддаг өвчин намдаах элементийн нөлөөгөөр толгойн өвдөлт 4-5 минутын дотор намдана. Өдөрт 10-15 ширхэг идэхэд хангалттай. Хэт их оюуны ачаалалтай хүмүүс самар байнга хэрэглэх хэрэгтэй. Самар мөн ой тогтоолтыг сайжруулдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-26-1024x576.png

Луувангийн шүүс

Луувангийн шүүс ганцхан аягыг уусан байхад толгойн өвдөлт намдахаас гадна эрч хүч нэмдэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *