Categories
Uncategorized

Эмнээс илүү эмчлэгч сармисны ач тус, үе мөч, амьсгалын зам, хоол боловсруулах эртхэн тогтолцооны бүх өвчинд тустай. ХАДГАЛААД АВААРАЙ

-Ууц нуруугаар нь өвддөг хvмvvс 3-4 хумс сармисыг vрvvлээр vрж жижиглэн самбай даавуунд боогоод сармисны шvvсэнд норсон уг даавуугаараа орой унтахын өмнө ууцаа үрж арчина. Нэг удаагийн курс эмчилгээ 10 хоног бөгөөд биеийн байдлаас хамааран 10 хоног эмчилж болно.

-Нэг хумс сармисыг вазелин буюу ургамлын тосонд хийж лаа маягтай болгоод орой унтахын өмнө шулуун гэдсээрээ шургуулж хэрэглэхэд шамбарам өвчнийг анагаах ач тустай.

-Ханиадны vед 11 хумс сармис, нэг бөөрөнхий сонгиныг литр сvvнд хийж зөөлөртөл нь буцалгаад зөгийн балаар амталж цаг тутамд нэг халбагаар уухад их дvнтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-29-1024x538.png

-Арьс, салст бvрхэвчийн шарх шалбархай, тvлэнхий, хавдар, хатиг зэргийг сармисны шvvстэй, давстай уусмалаар шавшихад идээ нь амархан арилж, шарх тvргэн эдгэрдэг.

-Шvд өвдөхөд гавар, сармис хоёрыг нухаж холиод өвдсөн хэсэгт тавихад өвчин намдана.

This image has an empty alt attribute; its file name is 1-29-1024x538.png

-Уушиг, гуурсан хоолойн хурц, архаг vрэвсэл, амьсгалын дээд замын vрэвсэл, ханиад томууны vед сармисны уураар утахад гойд сайн нөлөө vзvvлнэ. Утахдаа сармисны шvvсийг буцалсан халуун усанд эсвэл 0.25 хувийн новокайны уусмалд 1:3-ийн харьцаатайгаар найруулж утна. Утлагыг 8-15 удаа давтана. Хоёр грамм сармисны шvvсийг 100 мл буцалсан халуун усанд хийгээд дээрээс нь 0.5 гр сода хийж уураар нь утвал бvр сайн.

-Гавар, сармис, сонгино гурвыг нийлvvлж нухаад шарх, хатиг зэрэг идээт ба идээ татах шинжтэй хэсэгт тавьж боовол євчин намдаж, хавдар харьж, идээлэх нь зогсоно.

This image has an empty alt attribute; its file name is 1-29-1024x538.png

-Идээ, булаг гоождог чихэнд сармисны шингэрvvлсэн шvvсийг сайтар шvvсний дараа өдөрт 2-3 удаа дусаахад сайн.

-Багтраагаар өвдөхөд хоёр хумс сармисыг бяцалж цайны халбаганы гуравны нэгээр цуу, бага зэрэг зөгийн балтай холиод өглөө бvр өлөн vедээ ууна.

-Ханиад хvрч хамар шархирахад цэвэрлэсэн нэг хумс сармисыг буйлан дээрээ хэсэг хугацаагаар тавина. Зажилж болохгvй.

This image has an empty alt attribute; its file name is 1-29-1024x538.png

-Цагаан мах гарахад дөрвөн хумс сармис нухаж бяцлаад цайны халбаганы дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний цуутай хольж буцалгаад хөргөсний дараа өвчтэй газраа тvрхэхэд зовиур шаналгаа алгуур арилна.

-Ганц хуруутахад ямар ч ан амьтны хатаасан цөсийг сармисны шvvсэнд дэвтээгээд бооход гойд сайн.

Сармис нь хүний бие махбодид үзүүлэх нөлөө ашиг тусаараа олон давуу талтай юм. Намар, өвлийн улиралд сармис хэрэглэх нь ханиад томуу болоод олон өвчнөөс сэргийлдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-29-1024x538.png

Сармисны найрлагад хүхэр агуулагддаг тул ханиад томууны эсрэг хамгийн сайн хамгаалалт төдийгүй сүрьеэ үүсгэгч вирусийг устгах чадалтай. Мөн хөгшрөлтийг удаашруулах бодис агуулдаг болохыг эрдэмтэд баталсан.

Түүнчлэн фосфор, кали, кальци, төмөр зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай бичил элементүүд агуулж, таны биеийг хэрэгтэй амин дэмээр тэтгэдэг шидэт хүнс гэж нэрлэж болох юм. Энэ үүднээс та бүхэнд сармисаар хийж болох хамгийн эрүүл мэндэд тустай хоол жигнэсэн сармис хийх жорыг хүргэж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-29-1024x538.png

Жигнэсэн сармис хийх жор:

Орц:

Бүтэн сармис

Оливийн тос

Давс

Перец

This image has an empty alt attribute; its file name is 1-29-1024x538.png

Бүтэн сармисаа голоор нь хэрчиж хуваагаад оливын тосонд дүрнэ. Дараа нь давс болон перецээ сармисан дээрээ цацаж тугалган цаасанд бооно. Амталсан сармисаа шарах зууханд хийгээд 20-25 минут жигнээрэй.

Та өдөрт ердөө зургаахан хумс жигнэсэн сармис идэхэд таны биед 24 цагийн дотор дараах өөрчлөлтийг авчрах болно

1 цаг: Эхний цагт сармис нь ходоодонд шингэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-29-1024x538.png

2-3 цаг: Сармис таны бие махбодид байгаа хорт хавдрын эсүүдтэй тэмцэнэ.

4-6 цаг: Сармис таны биед байгаа илүүдэл шингэнийг зайлуулах, өөхийг шатаах үйл явцыг идэвхжүүлдэг.

5 – 7 цаг: Сармис таны цусаар дамжин бактеруудтай тэмцэж эхэлнэ.

8-10 цаг: Энэ хугацаанд сармис нь таны дааврын ялгарлыг тэнцвэржүүлнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-29-1024x538.png

10 – 24 цаг: Сармис бүрэн боловсруулагдаж дуусна.

Сармис тогтмол хэрэглэснээр таны биед дараах өөрчлөлтүүдийг авчирна

Цусан дахь холестериний түвшин буурна.

Зүрх судасны өвчнөөс сэргийлнэ.

Цусны даралтыг тогтворжуулна.

This image has an empty alt attribute; its file name is 1-29-1024x538.png

Дархлааг сайжруулна.

Хүнд металл хүний биед орохоос сэргийлнэ.

Ясыг бэхжүүлнэ.

Ядаргаа арилгахад тусална.

Ажлын гүйцэтгэлийг сайжруулдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-29-1024x538.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *