Categories
Uncategorized

Эртний Хятад анагаах сударт тэмдэглэгдсэн хоёрхон орцтой энэхүү жор 10 төрлийн өвчнийг анагаах чадалтай ХАДГАЛААД АВААРАЙ

Хоёрхон орцтой энэхүү хүчтэй холимог нь 10 гаруй төрлийн өвчнийг анагаах чадалтай. Эмч нар үүнийг баталж байна. Хятадын уламжлалт анагаах ухаанд зөгийн бал, синнамон хоёрын холимгийг мянга мянган жилийн турш хэрэглэсээр иржээ.

Энэ жороор гэрийн нөхцөлд олон арван өвчнийг анагаадаг байжээ. Зөгийн бал бол манай гаригийн хамгийн эрүүл хүнснүүдийн нэг. Харин синнамон бол хүмүүсийн олж илрүүлсэн хамгийн эртний амтлагчнуудын нэг.

Синнамоны эфирийн тос, зөгийн балнаас олдсон, устөрөгчийн хэт ислийг бий болгодог фермент 2 нь энэ хослолын хамгийн хүчтэй микробын эсрэг бодисууд бөгөөд эдгээр бодисууд нь мөөгөнцөр болон бактерийн үржлийг зогсоодог.

This image has an empty alt attribute; its file name is 1-33-1024x546.png

Зөгийн бал, синнамоны холимог нь эрүүл мэндэд тустай олон давуу талтай ба ялангуяа дараах тохиолдлуудад сайн нөлөөтэй:

Ханиад, ханиалга

Архаг ханиалга, ханиад, хамрын битүү зэргийг эмчлэхийн тулд 1 цайны халбага зөгийн бал, ¼ цайны халбага синнамоны холимгийг 3 өдрийн турш уух хэрэгтэй. Вирусын гаралтай ханиад Зөгийн бал найрлагандаа нь вирусыг үр дүнтэй устгадаг бодис агуулдаг. Зөгийн балыг синнамонтой хослуулах нь илүү үр дүнтэй учир вирусын гаралтай ханиадыг эдгээдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-33-1024x546.png

Холестерин

Аяганд 1 хоолны халбага зөгийн бал, 2 цайны халбага синнамон хийгээд холимгийг ууна. Энэ нь холестериний түвшинг 2 цагийн дотор 10%-иар бууруулах үйлчилгээтэй.

Артрит

Архаг үе мөчний үрэвслийг эмчлэхийн тулд дараах холимгийг өдөрт 2 удаа уух хэрэгтэй. Холимгийг бэлтгэхдээ 1 хоолны халбага зөгийн бал, 1 цайны халбага нунтаг синнамон 2-ыг аяга бүлээн усанд хийнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-33-1024x546.png

Дархлааг сайжруулна

Зөгийн бал, синнамонтой холимгийн байнгын хэрэглээ дархлааны системийг идэвхижүүлж, вирус болон бактерийг устгана. Гэдэс өвдөх Зөгийн бал, синнамоны холимгийг гэдэс өвдөх үед болон ходоодны шархны үед хэрэглэж болно.

Батгашилт

Зөгийн балыг синнамонтой холиод унтахынхаа өмнө батган дээрээ түрхэнэ. Маргааш өглөө нь босоод нүүрээ угааж, холимгийг нүүрнээс бүрэн арилгах хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-33-1024x546.png

Цөсний замын үрэвсэл

2 цайны халбага синнамоны нунтаг, 1 цайны халбага зөгийн балыг 1 аяга бүлээн усанд хийнэ. Цөсөн доторх микробуудыг устгахын тулд зөгийн бал, синнамонтой усыг өдөр бүр уух хэрэгтэй.

Хорт хавдар

Эрдэмтэд саяхан зөгийн бал, синнамоныг хамтад нь хэрэглэснээр ходоодны хавдрыг эмчлэх боломжтой гэж мэдэгджээ. Энэ тохиолдолд 1 хоолны халбага синнамон, 1 хоолны халбага зөгийн балны холимгийг 3 сарын турш уух хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-33-1024x546.png

Зүрхний өвчин

Синнамон, зөгийн балыг 1:3-ийн харьцаатай холиод өглөө бүр талхан дээр тавьж идэж болно. Энэ нь холестериний түвшинг бууруулахад нөлөөлж, зүрхний шигдээс үүсэхээс сэргийлнэ.

Үс уналт

Үс халцрах эсвэл үс ихээр унах тохиолдолд 1 хоолны халбага синнамон, 1 хоолны халбага чидун жимсний тос, 1 хоолны халбага зөгийн балыг холиод хуйхандаа түрхэнэ. Холимгоо 15 минут байлгасны дараа зайлна.

This image has an empty alt attribute; its file name is 1-33-1024x546.png

Хэрвээ та эрүүл мэндийн ноцтой асуудалтай бол ардын эмчилгээний ямар нэгэн жор туршиж үзэхээсээ өмнө эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй!

This image has an empty alt attribute; its file name is 1-33-1024x546.png

Цэцгээс цэцэг дамжин нисэхдээ зөгийнүүд байгалийн давтагдашгүй бүтээл болох балыг цуглуулдаг. Хүмүүс бүр эрт цагаас ашиг тусыг нь мэдэн тогтмол хэрэглэж иржээ. Эртний Египет, Грек, Ромын гээд бусад соёл иргэншлүүд зөгийн балыг эмчилгээний зорилгоор хэрэглэдэг байсан байна.

Тэгвэл энэ шидэт идээний 10 ашиг тусыг дэлгэрэнгүй тайлбарлаж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-33-1024x546.png

1. Зөгийн бал ханиад намдаадаг

2007 онд Анагаах Ухааны Пенн (Penn State College of Medicine) коллежийн хийсэн судалгаагаар ханиадтай хүүхэд бал хэрэглэхэд шөнө сайн унтаж, ханилгах нь буурч байжээ. Өөр нэг ижил туршилтаар 270 ханиадтай нэгээс таван насны хүүхдэд унтахаас нь 30 минутын өмнө хоёр цайны халбага бал өгөхөд шөнө бага ханиалгаж, илүү сайн унтаж байв. Ингэхдээ зөгийн балаар эмчлээгүй хүүхдүүдтэй харьцуулж үзсэн юм байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-33-1024x546.png

2. Зөгийн бал ой тогтоомжийг нэмэгдүүлнэ

Ройтерсын нэгэн нийтлэл дээр дурдсанаар 102 цэвэршилтийн насны эрүүл эмэгтэйг туршилтанд оруулжээ. Ингэхдээ өдөр бүр 20 грамм зөгийн бал өгөхөөс өөр зүйл хийгээгүй байна. Дөрвөн сарын дараа ой тогтоолтын шалгалт авахад бусдаас илүү олон үг тогтоож чадаж байгаа нь харагджээ. Шүүмжлэгчид үүнийг үндэслэл муутай гэдэг ч ямар нэгэн ялгаа байгаа нь харагдаж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-33-1024x546.png

3. Зөгийн бал шарх эдгээнэ

Олон судалгаагаар зөгийн бал яр шарх, түлэгдэлтийг эдгээх увидастай нь батлагдсан. Шархан дахь бүх төрлийн бактерыг устгаж чаддаг гэнэ. Нэгэн туршилтаар 59 шархтай хүнийг боловсруулаагүй зөгийн балаар эмчлэхэд 80 хувь нь эдгэсэн байна. Хэрхэн эмчилгээнд ашиглах тухай WebMD-гээс мэдэж болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-33-1024x546.png

4. Зөгийн бал тэжээллэг бодисоор баялаг

National Honey Board байгуулагаас гаргасан зөвлөмжинд дурдсанаар зөгийн баланд маш олон төрлийн шим тэжээлийн бодисууд байдаг гэнэ. Тухайлбал: кальци, зэс, төмөр, магнез, манган, фосфор, цайр гэх мэт. Тиймээс чихэрний оронд зөгийн бал хэрэглэвэл илүү ашигтай.

5. Зөгийн баланд цусны цагаан бөөм буурах эрсдлээс сэргийлэх боломж бий

This image has an empty alt attribute; its file name is 1-33-1024x546.png

Майо Клиник (Mayo Clinic)-ийн дурдсанаар химийн эмчилгээнээс үүдэлтэй цусны цагаан бөөм буурах эрсдлээс сэргийлэх хамгийн ирээдүйтэй бөгөөд зардал багатай арга бол зөгийн бал хэрэглэх гэжээ. Гүйцэд батлагдаагүй байгаа ч зарим нэг туршилтаар нааштай үр дүн харагджээ. Иймээс цааш нь үргэлжлүүлэн судалж байгаа гэнэ.

6. Зөгийн бал улирлын чанартай харшлыг бууруулах боломжтой

Шинжлэх ухаан батлаагүй байгаа ч амьдрал дээр олон хүн үр дүнтэйг нь баталдаг. Зөгийн бал нь цэцгийн тоосноос бүрддэг тул ийм байх боломжтой гэж судлаачид үздэг гэнэ. Үүнийг судлаж баталгаажуулах л дутуу байгаа юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-33-1024x546.png

7. Зөгийн бал антибиотикт дийлддэггүй бактеруудыг устгаж чаддаг

Туршлагаар батлагдсан нэг зүйл бол зөгийн бал нь хоол хүнсээр дамждаг “E. coli”, “salmonella” болон метициллинд тэсвэртэй “staphylococcus aureus”, “”pseudomonas aeruginosa” өвчин үүсгэгчдийг устгах чадвартай.

8. Зөгийн бал спиртийг задлахад тусалдаг

This image has an empty alt attribute; its file name is 1-33-1024x546.png

“NYU Langone Medical Center”-ын мэдээллээр зөгийн бал нь биен дэхь спиртийг задлах чадварыг нэмэгдүүлдэг тул согтолтыг багасгаж цусан дахь спиртийн хэмжээг түргэн бууруулдаг ажээ.

9. Зөгийн бал дасгал хийхэд хүч нэмэгдүүлнэ

This image has an empty alt attribute; its file name is 1-33-1024x546.png

Тамирчид болон спортоор хичээллэх хүн болгонд зөгийн бал маш их эрч хүч өгдөг. The National Honey Board-ын зөвлөмжинд бэлтгэл хийхдээ хэрэглэх усандаа бал нэмж хийвэл их эрч хүч өгдөг гэжээ. Дасгалын өмнө ба хойно зөгийн бал орсон хүнс хэрэглэвэл бас тустай.

10. Зөгийн бал халзралт болон хагны асуудлыг шийднэ

This image has an empty alt attribute; its file name is 1-33-1024x546.png

Хаг болон хуйхны арьсны асуудалтай хэсэг хүнд туршилт хийжээ. Ингэхдээ 10 хувийн балтай бүлээн усаар толгойныхоо асуудалтай хэсгүүдэд түрхээд гурван цагийн дараа усаар зайлна. Үүний дараа долоо хоног болоход загатнах нь буурч арьс гуужих, хагтах нь буурсан байна. Дахиад нэг долоо хоногт дээрх эмчилгээг давтахад хуйх бүхэлдээ эдгэрч үс унахыг ч багасгасан байна. Ийм маягаар долоо хоног бүр эмчилж зургаан сар өнгөрөхөд бүрэн эдгэрчээ.

Энэ бүгдийн төгсгөлд хоёр зүйлийг нэмж сануулах шаардлагатай.

This image has an empty alt attribute; its file name is 1-33-1024x546.png

Нэгд, шим тэжээлээр баялаг гэдэг нь калори ихтэй гэсэн үг биш, нэг цайны халбага баланд 64 калори л агуулагддаг.

Хоёрт, 12 сараас бага настай хүүхдэд зөгийн бал өгөх тохиромжгүй. Хоолны хордлого болох магадлалтай.

This image has an empty alt attribute; its file name is 1-33-1024x546.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *