Categories
Uncategorized

Унтах байрлал нь эрүүл мэндэд шууд хамааралтай байдаг. Зүүн талаараа унтах нь эрүүл мэндэд хамгийн сайн. Учир нь… ЗААВАЛ УНШААРАЙ ХАДГАЛААД АВААРАЙ

Ихэнх хүмүүс буруу байрлалтай унтдаг байна! Аль тал руугаа харж унтах нь илүү зөв бэ?

Унтаж амрах үйл явц нь хүний ​​бие махбодийн болоод тархи оюуны хамгийн чухал процесс юм. Гэхдээ хүний унталтын чанар чухал болохоос унталтын хэмжээ чухал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Эрдэмтэд хүний арьс, хоол боловсруулах систем, тэр ч байтугай дархлаа нь хүртэл унтах үеийн төлөв байдлаас ихээхэн хамаардаг болохыг олон тооны судалгаагаар харуулсан байдаг байна.

Одоо бид аль тал руугаа харж унтах нь хамгийн тохиромжтой вэ гэдгийг ярилцах болно: баруун уу эсвэл зүүн үү, яагаад?.

This image has an empty alt attribute; its file name is 1-35-1024x546.png

Бат бөх унтаж амрах нь эрүүл байхын гол түлхүүр юм!

УНТАХ ҮЕИЙН БАЙРЛАЛУУД

Бид унтаж байх үедээ янз бүрийн байрлалаар унтаж байдаг. Тухайлбал, элгээрээ доош харж, ар нуруугаараа, баруун, зүүн талаараа, тэр ч байтугай цагираглаж хүртэл унтдаг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-35-1024x546.png

Хүмүүс нуруугаараа буюу дээш харж унтах үедээ илүү их хурхирдаг байна. Дээш харсан хүнд амьсгал давчдах байдал ажиглагддаг тул астма өвчтэй болон апноэ өвчтэй хүмүүс (амьсгал түр зуур тасалдах) ингэж дээш харж унтах илүү аюултай. Дээшээ харж унтаж байгаа үед цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ багасдаг тул амьсгалын замын өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгддэг болохыг судалгаа харуулсан байдаг байна.

Баруун талаараа харж унтдаг зуршил нь хоол боловсруулах эрхтэнд асуудалд үүсгэж болзошгүй байдаг байна. Баруун талаараа харж унтахаар биеэс хорт бодис гадагшлах процесс зогсонги байдалд орж тунгалагийн тогтолцоо удааширдаг тул энэ нь зарим төрлийн аюулт өвчинд өртөх эрсдэлд ч хүргэдэг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-35-1024x546.png

Зүүн талаараа харж унтахыг хамгийн зөв байрлал гэж тооцдог байна. Зүүн талаараа харж унтах процесс нь хоол боловсруулах тогтолцоо, ялангуяа ходоод, нойр булчирхай идэвхжих, тунгалагийн системийг хорт бодисоо зайлуулахад нь тусалдаг байна.

УНТАХ БАЙРЛАЛАА ӨӨРЧЛӨХ ХЯЛБАР ТЕХНИКҮҮД

Зүүн талдаа илүү зай гаргаж хэвтэж байгаарай. Дараа нь баруун талаараа харж унтахаар эвгүй санагддаг болж аяндаа зүүн талруугаа өнхөрдөг болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-35-1024x546.png

Шөнийн гэрэл эсвэл ширээний чийдэнг орныхоо баруун талд байрлуулаарай. Унтаж байх үедээ далд ухамсараараа гэрлийн эх үүсвэрээс амархан холдож зүүн тал руугаа харж унтдаг болно.

Том дэр юмуу зөөлөн тоглоом нурууныхаа баруун талд байрлуулж тавиарай. Ингэх нь таныг баруун тийшээ харахад хүндрэлтэй болгохын зэрэгцээ баруун тийш эргэх боломжыг олгохгүй байх тул зүүн тийшээ хурдан эргэнэ гэсэн үг юм.

Аль тал руу харж унтаж байгаагаас илүүтэй гол зүйл бол мэдээж хангалттай бат бөх унтаж амрах явдал юм. Бүрэн нойр авч унтахыг ажлын өндөр гүйцэтгэл, хүчтэй дархлаа, урт удаан амьдралын гол түлхүүр гэж үздэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-35-1024x546.png

Бид нойронд дунджаар амьдралынхаа гуравны нэг хугацааг өнгөрөөдөг байна. Өөрөөр хэлбэл, хүн 75 хүртэл насаллаа гэж төсөөлөхөд бүхэл бүтэн 25 жилийг нь унтаж өнгөрөөдөг байна. Сэтгэл хөдөлгөм тоо байгаа биз? Бүтэн, тайван нойр зөвхөн хүний хөдөлмөрлөх чадварт нөлөөлөөд зогсохгүй эрүүл мэндэд ч нөлөөлнө. Эрүүл мэнд – хүний наслах хугацаанд шууд нөлөөлдөг гэдгийг та мэднэ. Тийм учраас өнөөдөр та бүхэндээ хэвтэх түгээмэл байрлалыг танилцуулахаар бэлдлээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-35-1024x546.png

Эдгээр байрлал таныг тайван нойрсоход туслах тул маргааш өглөө нь сэргэлэн цовоо босох болно. Ямар байрлалаар унтах вэ? 3 хүний 2 нь тулгуур хөдөлгөөний эрхтний асуудалтай гэж гомдол хэлдэг. Үүний шалтгаан нь хэвтэж байгаа байрлал болон орны буруу гудас гэдгийг тэр болгон мэддэггүй байх ажээ. Хэвтэж байгаа буруу байрлал эрүүл мэндэд үнэхээр гаж нөлөөтэй гэдгийг анхаараарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-35-1024x546.png

Гэдсээрээ доош харж хэвтэх Энэ байдлаар бид хүзүү, нуруунд ачаалал өгнө. Гэхдээ эмч нарын зөвлөж байгаагаар хэрвээ гэдсээр өвдөж байгаа бол энэ байрлалаар унтаж болно. Энэ байрлал мөн цусны даралт бууруулахад нөлөөлдөг. Хамгийн гол нь өдөр болгон энэ байрлалаар унтах тохиромжгүйг анхаараарай. Нуруугаараа дээш харж унтах нь эрүүл мэндэд хавьгүй дээр ажээ.

Нуруугаараа дээш харж унтах Заримдаа хурхирдаг хүмүүст тохиромжгүй байрлал. Мөн ууц нуруугаар ачаалал өгдгийг мартаж болохгүй. Биед илүү эвтэйхэн байлгахын тулд өвдөг доороо дэр ивж унтаж болно. Ингэснээр нуруунд ирэх ачааллыг багасгах ажээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-35-1024x546.png

Цэргийн байрлал 12 хүний нэг нь энэ байрлалаар унтдаг байна. Жирэмсэн эхчүүд энэ байрлалаар хэвтэхгүй байх заалттай, хэвлийд бойжиж байгаа үрийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлнэ гэж үздэг. Мөн хурхирдаг хүмүүст ч тохиромжгүй, ууцаар ачаалал өгөхийг анхаарна уу. Өвдөг доороо дэр ивж хэвтэхэд илүү тухтай байх болно.

Далайн од загасны байрлал “Нуруу”-гаараа хэвтэх бас нэгэн хувилбар, гэхдээ хөл гараа алдалж хэвтэнэ. Энэ байрлалаар унтах сайн, яагаад гэвэл биеийн үе мөчөөр ачаалал жигд тардаг ажээ. Нойргүйдлээс хамгаална, толгойн өвчин дарна, гэхдээ их орон зай эзлэхийг та ойлгосон байх. Жишээ нь, хайртай хүнтэйгээ хамт ийм байрлалаар унтвал асуудал үүсэх нь ойлгомжтой болов уу.

This image has an empty alt attribute; its file name is 1-35-1024x546.png

Хажуугаар Байнга хурхирдаг хүмүүст маш тохиромжтой байрлал. Мөн хүзүү, нуруунд ирэх ачаалал бага, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ. Эмч нар баруун талаараа хэвтэхийг зөвлөж байна, зүүн талаараа хэвтэхэд зүрхэнд хэт их ачаалал ирдэг гэж анхааруулжээ.

“Хэвлий дэх үр” Хажуугаараа хэвтэнэ гэхдээ хөлөө өвдгөөр нь нугалаад хүзүүгээ дотогш цээж рүүгээ хумина. Ходоод болон гэдэсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө, яагаад гэвэл энэ байрлалаар хэвтэхэд цусан хангамж сайжирдаг. Гэхдээ хүзүүнд ирэх ачаалал нэмэгддэг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-35-1024x546.png

Тэврэлт Хайртай хүндээ тэврүүлээд хэвтэх сайхан – стрессийн эсрэг гормон ялгаруулалтыг идэвхжүүлж байгааг судалгаагаар тогтоожээ. Гэхдээ энэ байрлалаар бүтэн сайхан нойрсож чадахгүй, яагаад гэвэл байнга сэрдэг байна.

Эмч нарын үзэж байгаагаар хайртай хосууд “нуруу нуруугаараа” нийлж унтахыг хамгийн тохиромжтой байрлал гэж үзжээ. Мэдээж байрлал болгон өөр өөрийн хувилбаруудтай байгаа. Хувилбар болгон тухайн хүний онцгой шинж чанараас шалтгаалж харилцан адилгүй нөлөө үзүүлнэ. Хэвтэх байрлалаас гадна дэр, ор маш чухал үүрэг гүйцэтгэхийг мартаж болохгүй, бас дуу чимээ ихтэй хөршүүд, сэтгэлийн дарамт – энэ бүгд тайван нойрсож чадах эсэхэд нөлөөлнө. Таагүй хүчин зүйл шөнөжингөө орондоо хөрвөөхөд хүргэдгийг та мэдэх биз ээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-35-1024x546.png

Тиймээс өөрт тохирох байрлалыг сонгож авахыг хичээгээрэй. Тайван нойрсоход гадаад хүчин зүйлээс, мөн тухайн хүний биеийн байдал ч нөлөөлнө. Амжилттай хүмүүс оройн ямар нэгэн дадал зуршилтай байдаг нь оройн цагийг зөвхөн зүй зохистой өнгөрөөгөөд зогсохгүй, мөн тайван нойрсоход бэлдэж байгаа хэрэг ажээ. Танд ямар байрлалаар унтахад эвтэйхэн байдаг вэ? Өөрийн гэсэн оройн дадал зуршилтай юу?

This image has an empty alt attribute; its file name is 1-35-1024x546.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *