Хэрэв та толгой өвдөх, ядрах, зүрхний цохилт ихсэх, цээжний өвдөлтийг мэдэрч байвал даралт ихсэссэн эсвэл цусны даралт ихсэх магадлалтай.

Энэ нь стресс, нойргүйдэл, таргалалт болон ямар нэг өвчнөөс шалтгаалдаг бөгөөд зарим тохиолдолд эрүүл хүмүүст тохиолддог. Тиймээс танд цусны даралтаа хянахын тулд цусны судас болон булчинг тайвшруулахад туслах энгийн аргуудыг бэлтгэн хүргэж байна.
Та ямар ч эм хэрэглэхгүйгээр цусны даралт бууруулах 8 үр дүнтэй аргыг хэрэглээрэй.
8. Хүзүү болон чихэндээ массаж хийх арга.

Цусны даралтаа 2 минутын дотор багасгахын тулд толгой ба хүзүүнийхээ 3 цэгт иллэг хийнэ:
Таны чихний цаана байрлах эхний цэгийг олохын тулд эхлээд хоёр дахь цэгийг олно. Хуруугаа ашиглан зөөлөн хүзүүндээ дээрээс доошоо массаж хийнэ.
Хүзүүний хоёр талд 10 удаа давтана.
Гурав дахь цэг нь чихний гэдэснээс 1/2 см өндөрт нүүрний дээр байна.

Энэ цэгт цагийн зүүний дагуу эргэлдэх хөдөлгөөн нэг минутын турш хурууны үзүүрээрээ иллэг хийнэ.
Эдгээр хэсгүүдэд хийх иллэг нь хүзүүний булчин дахь хурцадмал байдлыг багасгаж, тархи руу очих цусны урсгалыг сайжруулж таныг сэргээх болно.
7. Биологийн идэвхтэй цэгүүд дээр иллэг хийх.
GB 20 хэмээх энэхүү цэгт иллэг хийх нь цусны даралт ихсэх эмчилгээний хамгийн оновчтой арга юм. Та энэ цэгийг өөрийн гавлын ясны суурь дээр, шилэн хүзүүнийхээ хоёр талын хотгор дээрээс олж болно. Энэ цэгийг хоёуланг нь зэрэгцүүлэн, тогтвортой, зөөлөн боловч даралттай дарж өгнө. 1 – 2 минутын дараа толгойны өвдөлт багасч илүү сайн болсоныг мэдрэх болно.

6. Хамрынхаа зүүн нүхээр амьсгалах дасгал.
Зүүн талын хамрын нүхээрээ гүнзгий амьсгал авах нь цусны даралтын түвшингээ хянаж, даралт бууруулж, стрессийн гармонийг зохицуулахад тусална.
Үүнийг хэрхэн хийх вэ:
Босоогоороо эсвэл сандал дээр өөрт эвтэйхэн байдлаар сууна.
Зүүн гараа хэвлий дээрээ тавина. Баруун гарын эрхий хуруугаараа баруун талын хамрын нүхээ дарна.

Зүүн талын хамрын нүхээр гүн амьсгал аваарай. Хэдэн секундын дараа амьсгалаа аваарай.
Зөвхөн 3-5 минутын туршид зүүн хамрын нүхээр аажмаар амьсгалаа аваарай.
5. Зөгий шиг дүнгэнэх амьсгалын дасгал.
Брамрамари пранаяама буюу “дүнгэнэх зөгий” хэмээх амьсгалын дасгал таны сэтгэл санааг тайвшруулж толгойны өвчин болон цусны даралт ихсэхтэй холбоотой толгойны өвдөлтөөс таныг салах болно.

Үүнийг хэрхэн хийх вэ:
Шалан дээр тав тухтай байрлал дээр нуруугаа эгцлэн суугаад долоовор хуруугаа хоёр чихнийхээ мөгөөрсөн дээр тавина.
Амьсгалж байхдаа гүнзгий амьсгал аваарай.
Та амьсгалаа гаргахдаа зөгий шиг дүнгэнэх чимээ гаргаж, чихний мөгөөрсийг бага зэрэг дарах хэрэгтэй.
Энэ дасгалыг 7-10 дахин давт.

4. Классик хөгжим сонсох.
Сонгодог, Селтик, эсвэл Энэтхэгийн тайвшруулах хөгжим сонсох нь цусны даралтын түвшинг бууруулахад тусалдаг, бөгөөд ялангуяа амьсгалын дасгал эсвэл бясалгалыг хослуулан хийвэл илүү их үр дүнгээ өгнө.
Энэ төрлийн хөгжим нь таны биед тайвшруулах нөлөө үзүүлдэг учраас стрессийн даавар, кортизолыг бууруулдаг.
Судлаачид цусны даралтыг бууруулахад тусалдаг хөгжим нь дууны хэмжээ, хэмнэлийн маш цөөн өөрчлөлттэй байдаг, төдийгүй ямар нэг үг хэллэггүй, зарим нэг давтамжтай хэсгүүдийг давтсан байдаг хэмээжээ.

3. Ус уух
Зарим тохиолдолд шингэн алдалт нь цусны даралт ихсэх шалтгаан болдог. Хуурайших үед, таны бие дэх цусны хэмжээ буурч, захын эсэргүүцэл нь эсрэгээр нэмэгддэг аж.
Энэ нөхцөл байдлаас зайлсхийхийн тулд та толгой өвдөх шинж тэмдгийг илэрмэгц 1 – 2 аяга цэвэр ус уу.
Энэ нь таны биеийн цусан хангамжыг сэргээж цусны даралтыг бууруулна.

2. Амралт /Relax in savasana./
Savasana хэмээх байрлал нь зүрхний цохилтыг багасгаж, цусны даралтыг мэдэгдэхүйц багасгана. Та нуруугаараа дээш харж хэвтээд, нүдээ анихад, бие махбодийн чинь булчин суларч өгнө.
Энэ үед 10-15 минутын турш тайвширч, эцэст нь илүү сайжрах болно. Цусны даралтаа хэвийн байдалд оруулахаас гадна таны мэдрэлийн системийг тэнцвэржүүлэхэд тусална.

1. Халуун усанд хөлөө дүр.
Хөлөө халуун усанд дүрээд толгой, хүзүүгээ сэрүүн байлгаж /хүйтэн бүлээн усаар шүршиж болно/ тархинд цус хуралдахаас сэргийлнэ.
Зүгээр л хувин эсвэл сав аваад халуун усаар дүүргэ.
Дараа нь сандал дээр суугаад 10-15 минутын турш хөлөө дүрж сууна.
Толгойн цус таны хөл рүү очиж, цусны даралтыг хэвийн байдалд оруулна.
Бонус: Таны цусны даралтыг тогтворжуулах дасгал

Индометр хэмээх гарын дасгалууд нь бөмблөгийг шахах үед гарын булчинг сулруулж, цусны судасны уян хатан чанарыг сайжруулж, амралт болж өгнө.
Дасгал хийхдээ 12-15 минутын турш долоо хоногт 3 удаа хийгээрэй. Сарын дараа цусны даралт 10 хувиар буурна.
Зүрхний булчин агшин биеийн эд эрхтэн рүү цус шахах үед судасны хананд үзүүлж буй хүчийг цусны даралт гэнэ. Цусны даралт нь зүрхний цохилт болон судасны нарийсалттай нягт холбоотой бөгөөд зүрхний цохилт их, судас нарийн байх тусам даралт өндөр байна. Даралт өндөр байх нь судсыг гэмтээж, зүрхний дутагдал, зүрхний шигдээс зэрэг өвчин үүсгэх аюул дагуулдаг.

Цусны даралт нь аль ч насны хүнд 140/90-с дээш байгаа тохиолдолд өвчин байж болзошгүй юм. Хэрэв цусны даралт ихтэй гэдгээ тогтоовол эмчид хандан тогтвортой хэмжээнд барих арга хэмжээ авах хэрэгтэй. (2 гарын артерийн даралтын зөрүү 15 мммуб (миллиметр мөнгөн усны багана)-с дээш байвал мөн эмчид заавал хандах хэрэгтэй.)
Шалтгаан

Анхдагч болон хоёрдогч гэсэн хоёр төрлийн даралт ихсэлт байдаг. Анхдагч даралт ихсэлт нь тодорхой шалтгаангүйгээр олон жилийн турш бага багаар нэмэгдэх хандлагатай байна. Хоёрдогч даралт ихсэлт нь дараах өвчнүүдийн улмаас үүсдэг.
Бөөрний өвчин
Бөөрний булчирхайн үйл ажиллагаанд өөрчлөлт орох
Бамбай булчирхайн өвчин
Элэгний хатуурал, элэгний хавдар

Төрөлхийн судасны гажгууд
Жирэмснээс хамгаалах эм, ханиадны эм, өвчин намдаах эм зэрэг эм уусан бол
Кокаины агууламжтай эм уудаг бол
Алкоголийн зохисгүй хэрэглээ зэрэг нь хоёрдогч төрлийн даралт ихсэлтийн шалтгаан болж болно.

Дараах нөхцөлүүд нь даралт ихсэх өвчин тусах магадлалыг нэмэгдүүлдэг.
Нас – 45 болон түүнээс дээш настай эрэгтэй хүний даралт ихсэх нь элбэг байдаг. Эмэгтэй хүний даралт 65-с дээш настайд (цэвэршилт явагдаж буй эмэгтэйн даралт мөн ихсэх шинж ажиглагддаг) ихсэх хандлагатай байна.
Аав, ээж, ах, эгчийн тань даралт ихэсдэг бол даралт ихсэх магадлал өндөр байна.
Хөдөлгөөний дутагдал

Тамхи татдаг бол
Хэтэрхий их давс хэрэглэдэг бол
Витамин Д багатай хүнс хэрэглэдэг бол
Архи хэт их хэрэглэдэг бол
Жирэмсэн бол
Амархан стрессд ордог бол

Чихрийн шижин эсвэл бөөрний өвчтэй бол даралт ихсэх өвчин тусах магадлал өндөр байна.
Шинж тэмдэг
Цусны даралт өндөртэй ихэнх хүмүүс даралт ихсэхэд анзааралгүй явах нь элбэг тохиолддог. Харин даралт ихсэж маш аюултай түвшинд хүрсэн тохиолдолд:
Толгой өвдөх, дайвалзах
Хамраас цус гарах

Дотор муухай оргих
Хүзүү толгой хөшиж өвдөх
Зүрх дэлсэх, савлах
Сэтгэл санаатогтворгүй болж үймэх
Амьсгал давхцах
Ховор тохиолдол хэл яриа ээдрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Хүндрэл
Өндөр даралттай байх нь судсыг болон биеийн бусад эрхтнүүдийг гэмтээх аюултай. Цусны даралт хэдий чинээ өндөр байна, төдий чинээний гэмтэл учирдаг.
Зүрхний шигдээс
Зүрхний зүүн ховдлын томрол
Цус харвалт
Судасны цүлхэн

Зүрхний дутагдал
Бөөрний судсыг гэмтээх
Нүдний судас гэмтэж харвалт өгөх
Уймрах зэрэг хүндрэлүүд үүсч болно.
Зөвлөгөө
Цусны даралтыг хэвийн хэмжээнд барихын тулд амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Үүнд:
Давс багатай хүнс хэрэглэх
Дасгал хөдөлгөөн тогтмол хийх
Тамхинаас гарах
Алкоголь хэрэглэхгүй байх
Стрессд орохгүй байх
Жирэмсэн бол жирэмсний үед цусны даралтаа тогтмол хянаж тогтвортой болгох
Хэрэв илүүдэл жинтэй бол жин хасах зэрэг орно.
Оношилгоо
Цусны даралтыг даралтын аппаратаар дээд даралт, доод даралтын тоонуудыг ажиглан оношилдог. Даралт ихсэлтийг багаас нь ихрүү нь дөрвөн бүлэгт ангилна.
(x/y => x=дээд даралт, y=доод даралт )
Хэвийн цусны даралттай – 120/80 болон түүнээс яльгүй бага
Даралт ихсэхийн өмнөх байдал – 120/80-139/89 байвал даралт ихсэхийн өмнөх байдал гэх бөгөөд цаашид өгсөх хандлагатай байдаг.
1-р шатны даралт ихсэлт – 140/90-159/99 хооронд байх
2-р шатны даралт ихсэлт – 160/100 болон түүнээс дээш байх
60-с дээш насны хүмүүст доод даралт нь хэвийн боловч дээд даралт нь өсөх хандлага ажиглагддаг. Цусны даралтыг баттай мэдэхийн тулд 2-3 удаа хэмжиж үзэх нь тохиромжтой. Мөн баруун зүүн талын даралт өөр өөр байдаг тул хоёр гараас хэмжилт хийх нь зүйтэй. Гэрийн нөхцөлд өөрийн даралтыг ойр ойрхон хэмжиж тэмдэглэж байвал даралт тогтворжиж байгаа эсэхийг мэдэхэд хялбар болдог.
Гэртээ цусны даралтаа үзэх
Цусны даралт бууруулах эм үйлчилж байгаа эсэхийг хянаж байхын тулд гэртээ даралтын аппараттай байх нь хялбар байдаг. Хэдийгээр 120/80-ыг хэвийн даралт гэж үздэг боловч насны онцлогоос шалтгаалан дараах байдлаар хэвийн гэж үзэж болно.
150/90-с бага байх Хэрэв 60 болон түүнээс дээш настай бол
140/90-с бага байх Хэрэв 60-с доош насны хүн бол
140/90-с бага байх Хэрэв чихрийн шижин, зүрхний өвчин, бөөрний өвтэй бол
Эмчилгээ
Цусны даралтыг эмчлэхэд мэс ажилбар, хагалгаа шаардлагагүй бөгөөд эмчийн зөвлөсөн эмийг зааврын дагуу ууж тогтвортой түвшинд барина.