Categories
Uncategorized

Ходоодны шархыг анагаахад тустай уламжлалт аргууд, Ходоодны шархтай хүний хоолны дэглэм

Зохистой хоололт гэдэг нь…

Зөв зохистой, чанартай сайн хооллох нь эрүүл амьдрахын бас нэг чухал үндэс. Эрүүл хооллох гэдэг нь олон төрлийн илчлэг сайтай хоол, хүнсний зүйлийг зохистой хэмжээгээр зөв тохируулан хэрэглэх явдал юм. Хоол идэх зуршлаа нэг өдөр өөрчлөх гэж бодсоны хэрэггүй. Аажмаар бага, багаар олон төрлийн хоолыг хэрэглэх дадал зуршилтай болох нь хялбар байдаг.

Хоол хүнсээ тохируулж хэрэглэх ерөнхий дүрэм:

This image has an empty alt attribute; its file name is 1-39-1024x546.png

Өдрийн хоолны ихэнх хэсгийг хүнсний ногоо байхаар тохируулж хоолло.

Тогтмол жимс хэрэглэ. /өдөрт нэг алим, нэг гадил идэж, нэг аяга жимсний шүүс уу/

Будаа их ид

Өөхгүй хар мах хэрэглэ. Тосонд шарж, хуурсан мах хэрэглэхийн оронд ил гал дээр болон төмөр сараалж дээр шарсан болон жигнэсэн мах хэрэглэ

This image has an empty alt attribute; its file name is 1-39-1024x546.png

Илчлэг багатай сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэ /хөөрүүлсэн сүү, тараг, тослог багатай бяслаг/

Загасыг наад зах нь долоо хоногт нэг удаа хэрэглэ

Илчлэг ихтэй, чихэрлэг гурилан бүтээгдэхүүн, түргэн хоол, төрөл бүрийн амттан, ундаа, торт, жигнэмэг, шоколад зэрэг хүнсний зүйл бага хэрэглэ

Амьтны гаралтай тос бага хэрэглэж цөцгийн тосны оронд маргарин, ургамлын тосыг бага хэмжээгээр хэрэглэ

This image has an empty alt attribute; its file name is 1-39-1024x546.png

Түлэгдтэл нь шарсан, хайрсан хоолны зүйлс хэрэглэхгүй аль болох жигнэж, буцалгаж хэрэглээрэй

Өөх, давс, сахарыг бага хэрэглэ

Буцалсан ус их уу

Ходоодны шархыг анагаахад тустай ардын уламжлалт аргууд:

Хоолны хордлогоор байнга өвддөг, ходоодны өнгөр нь алга болж, үрэвсэлтэй болсон хүн хятад шинэ байцааг сүүдэр газар хатааж нүдээд аяга буцалсан усанд цайны халбагаар нэг хийж таглан, 5 минут хандлаад өлөн элгэн дээрээ ууна. Өдөрт 3 удаа хоол идэхээс өмнө уувал үр дүнтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-39-1024x546.png

Ходоод муутай хүн өглөө өлөн элгээрээ 1-2 түүхий өндөг уух хэрэгтэй. Гэхдээ өндгийг орой сайтар угаагаад хөргөлгүй байлгавал зохистой. Өндөг уусны дараа 30 минутаас доошгүй хэвтэнэ. Ийнхүү нэг сар өндөг уугаад дараагийн сард зөгийн цэвэр балыг хоолны халбагаар өглөө бүр өлөн элгэн дээрээ ууна. Хэрвээ ходоод тань ихэд муудсан бол бүтэн жил эмчилгээ хийхдээ дунд нь нэг сар амарч хавар, намар хоёрт эмчилгээ хийвэл зүгээр.

This image has an empty alt attribute; its file name is 1-39-1024x546.png

Ходоодны архаг өвчнийг анагаахад хамгийн үр нөлөөтэй арга бол хоолны нэг халбаганаас илүүгүй ургамлын тосыг амандаа балгаж дараа нь мөсөн чихэр юм уу гаатай чихэр хөхөж байгаа юм шиг хөхнө.

Залгиж хэрхэвч болохгүй, энэ эмчилгээг 10-20 удаа хийхэд тос өтгөн байснаа шингэн болно. Ингэсний дараа тосоо нулимж хаяад амаа зайлна. Тос нь хамаг биеийн хорыг өөртөө шингээсэн байдаг. Эмчилгээг өглөөд нэг удаа өлөн элгэн дээрээ буюу орой унтахын өмнө хийвэл дээр.

This image has an empty alt attribute; its file name is 1-39-1024x546.png

ХООЛНЫ ДЭГЛЭМ

Эрүүл хүний ходоод шөнө амардаг бол шархтай тохиолдолд ходоодонд шүүс боловсруулагддаг тул хоол идэх зайг хэт уртасгаж болохгүй. Ходоодны шархтай хүмүүс ходоодон дахь хүчлийг идэвхжүүлдэг хүнсний бүтээгдэхүүнээс татгалзвал зохистой.

Үүнд:

– Шарсан, утсан хоол, зууш

– Карри, перц зэрэг хурц хоол амтлагч

This image has an empty alt attribute; its file name is 1-39-1024x546.png

– Ялангуяа хар кофеноос бүрмөсөн татгалзах

– Хоолыг бага хэмжээгээр хэсэглэх идэх /өдөрт 4-5 удаа/

– Унтахын өмнө аяга тараг, хоормог сүү эсвэл йогурт уух . Хэрэв тамхи татдаг бол хаях хэрэгтэй. Учир нь тамхи нь ходоодны шарх, үрэвслийг улам хурцатгадаг. Турах, бясалгал хийх зорилгоор ходоодны шархтай хүмүүс хамаагүй хоол сойж болохгүй. Шаардлагатай тохиолдолд хязгаарлагдмал хүрээнд л хоол сойвол сөрөг нөлөөгүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-39-1024x546.png

– Өдөр тутмын хоолны цэсэнд янз бүрийн каш оруулах нь чухал. Ялангуяа цагаан будааны болон овъёосны усанд чанасан каш нэн тустай.

– Ногооны нухаш ходоодонд таа ламжтай нөлөөл дөг. Чанасан өндөг, жигнэсэн чанасан загас зэрэг уураг агуулсан бүтээгдэхүүн зайлшгүй хэрэгцээтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-39-1024x546.png

Тодорхой шалтгааны улмаас ходоодны хүчил ихсэн шархлаа үүсч өвчлөхийг ходоодны шархлаа гэнэ. Хэвлийн дээд хэсгээр хүчтэй өвдөх нь ходоодны шархлааны хамгийн нийтлэг шинж тэмдэг юм.

Шалтгаан

Янз бүрийн шалтгаанаар ихэвчлэн хелико бактерийн улмаас ходоодны хүчил нь ихсэж ходоодны дотор ханыг түлж гэмтээснээс шархлаа үүсдэг. Ходоодны хүчил нь маш хүчиллэг тул шархыг улам түлж цус шүүрэхэд хүргэнэ. Энгийн нөхцөлд ходоодны хүчлээс хамгаалсан бүрхүүл байдаг боловч ходоодны хүчлийн хэмжээ ихсэхэд эсвэл хамгаалагч бүрхүүлийн хэмжээ багасахад ходоодны шархлаа үүсдэг байна. Ихэвчлэн дараах шалтгаануудаас ходоодны шарх үүсдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-39-1024x546.png

Хеликобактерийн гаралтай – 12 нугалаа гэдэс болон ходоодны дотор ханыг хүчилд түлэгдэхээс сэргийлдэг бүрхүүлд амьдардаг хеликобактер нь олширч ходоод гэдсийг үрэвсүүлэн ходоодны шарх үүсгэдэг.

Өвчин намдаагч эм ойр ойрхон хэрэглэх нь ходоодны дотор ханыг гэмтээх аюултай. Ибопруфен, Напроксен, Кетопруфен, Аспирин зэрэг хүчтэй эмүүд нь илүү шархлаа үүсгэх магадлалтай байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-39-1024x546.png

Удамшлын шалтгаанаар

Байнгын стресс

Шинж тэмдэг

Шинж тэмдэг нь шархлааны байрлал болон явц зэргээс хамааран дараах нийтлэг болон нийтлэг бус шинж тэмдгүүдээр илэрдэг.

Нийтлэг шинж тэмдгүүд:

This image has an empty alt attribute; its file name is 1-39-1024x546.png

Хүйснээс цээжний хэсэг хүртэл хүрэхэд өвдөх

Юм идээгүй байхад илүү их өвдөх

Шөнөдөө хурц хатгуулж өвдөх

Ямар нэгэн юм идсэний дараа өвчин намдах

Хэдэн долоо хоног эсвэл хэд хоногийн турш намжиж байснаа дахин өвдөх

Нийтлэг бус шинж тэмдгүүдэд

This image has an empty alt attribute; its file name is 1-39-1024x546.png

Цусаар бөөлжих

Цусархаг нөжөөр бөөлжих

Дотор эвгүйрхэж бөөлжих

Хоолны дуршил өөрчлөгдөх зэрэг орно.

Өтгөн хөр өнгөтэй болох

Хэвлийн урд ханаар өвдөх

This image has an empty alt attribute; its file name is 1-39-1024x546.png

Жин хаях

Хүндрэл

Хэрэв ходоодны шархыг эмчлэхгүй хүндрүүлбэл дараах хүндрэлүүд үүсч болзошгүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-39-1024x546.png

Дотуур цус алдалт – бага зэргийн цус алдалт нь толгой эргэхэд хүргэдэг бол их хэмжээний цус алдалт нь цустай бие засах, цустай бөөлжих, байнга дотор муухайрч толгой эргэх зэрэг хүндрэлүүдийг үүсгэнэ.

Халдварлах – ходоодны шарх нь томорч ходоодонд нүх үүсгэн бусад хэсгүүдэд халдварлан шарх үүсгэх магадлалтай. Мөн зэргэлдээх эд, бусад эрхтэнрүү дамжин шархлаа үүсгэх аюултай байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-39-1024x546.png

Ходоодны хорт хавдар –  ходоодны шархлаа даамжирснаар ходоодны хорт хавдар луу шилжих магадлал маш өндөр.

Урьдчилан сэргийлэлт

Дараах зүйлсийг анхаарснаар ходоодны шархлаа үүсэхгүй байх боломжтой.

Халдвар авахаас сэргийлэх – Хеликобактери хэрхэн дамжиж халдварладгийг тодорхой батлаагүй байгаа боловч хүнээс хүнд, хоол хүнсээр дамждаг гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Тиймээс хоол хүнс хэрэглэхээс өмнө гараа угаах, бусадтай аяга халбага хоол хүнсээ дамжуулан хэрэглэхгүй байх, дутуу боловсорсон хүнс, дутуу болгосон хоол хэрэглэхгүй байхыг зөвлөе.

This image has an empty alt attribute; its file name is 1-39-1024x546.png

Өвчин намдаагч эм – Ойр ойрхон өвчин намдаагч эм хэрэглэх нь ходоодны ханыг нимгэрүүлж түлэх аюултай. Хэрэв өвчин намдаагч хэрэглэх зайлшгүй шаардлагатай бол хоол идсэний дараа эм хэрэглээрэй. Мөн өвчин намдаагч эмийг алкогольтай хэрэглэхийг хориглодог.

Оношилгоо

Ходоодны шархлааг ходоодны дурангийн шинжилгээгээр баталгажуулж оношилно

This image has an empty alt attribute; its file name is 1-39-1024x546.png

Эмчилгээ

Ходоодны шархыг эмчлэхдээ эхлээд эмийн эмчилгээ хийдэг. Эмчилгээнээс 14-21 хоногийн дараа ходоодыг заавал дурандаж, шинжлэх ёстой. Эмчилгээнийхээ үр дүнг шалгах заавал шаардлагатай. Эмчилгээний үр дүн муу гарвал хавдар болсон эсэхийг эдийн шинжилгээ авч болно.

Мөн шаардлагатай гэж үзвэл дурангийн мэс ажилбар хийнэ.

Хувь хүн дур мэдэж хэзээ ч эмчилгээ хийх ёсгүй. Зөвхөн эмчийн зааврыг дагана.

This image has an empty alt attribute; its file name is 1-39-1024x546.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *