Categories
Uncategorized

Гар, хөл мэдээ алдах 8 үндсэн шалтгаан. МЭДРЭЛИЙН СУДАЛ ХААНА ДАРАГДСАНААС ҮҮДЭН ӨӨР ӨӨР ӨВДӨЛТ ҮҮСДЭГ. Тухайлбал… ХАДГАЛААД АВААРАЙ

Хөл болон гар түр зуур мэдээ алдах нь таны санааг түгшээж болохоор том асуудлыг дагуулж ч байж мэдэх юм. Мэдрэлийн судас түр зуур дарагдсаны улмаас хүний бие хэсэгчлэн мэдээ алддаг. Даралт байхгүй болмогц буцаад хэвийн байдалдаа эргэн ордог.

Энэхүү мэдээ алдах  шалтгааныг парестези /paresthesia/ хэмээн нэрлэдэг аж.  Зарим өглөө сэрэхэд гар бадайрсан байдаг ч ихэнх хүн үүнд ач холбогдол өгч шалтгааныг нь тогтоодоггүй. Гэвч энэ нь зарим тохиолдолд мэдрэлийн системийн эмгэг, чихрийн шижин зэрэг өвчний шинж тэмдэг байдаг аж. Хэрэв энэ үзэгдэл танд олон тохиолддог бол яаралтай эмчид үзүүлж шалтгааныг тогтоох шаардлагатай.

This image has an empty alt attribute; its file name is 1-41-1024x546.png

Өглөө босоход биеийн зарим хэсэг бадайрсан (мэдээгүй болсон) байх нь дараах шалтгаанаас үүдэлтэй.

Хэрэв танд эдгээр шинж тэмдэг илэрвэл ноцтой байж болзошгүй:

Зүүгээр хатгасан мэт чимчигнэх мэдрэмж төрөх

Зарим хэсэгээр бадайрах

Мэдээ алдах

Арьс халуун эсвэл хүйтэн оргих

Загтнах мэдрэмж төрөх

This image has an empty alt attribute; its file name is 1-41-1024x546.png

Мэдээгүйжих шалтгаанууд:

Витамины дутагдал: Энэ нь гар, хөл мэдээ алдах хамгийн түгээмэл шалтгаануудын нэг нь Витамин B, B1, B6, В12 эсвэл Е витамины дутагдалтай тал нь энэ асуудлыг үүсгэж болно. Үүний зэрэгцээ хэтэрхий их хэмжээний витамин D болон витамин В6 нь гар, хөлөний цочролд хүргэдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-41-1024x546.png

Халдварт өвчин: Чонон яр /Herpes/, үлд, ХДХВ/ДОХ зэрэг халдварууд нь халуун болон хүйтэн үед цочролд оруулдаг. Гарын мэдрэлийн судлуудын голомт сарвууны хөндийд байдаг. Сарвууны хөндийн хам шинж нь гар, алга, зарим хуруу хэсэг хугацаанд мэдээгүй болох нэгэн шалтгаан болдог. Сарвууны хөндийн хэсэгт хавдар үүссэнээс мэдрэлийн урсгалд дарамт учруулж, хүчтэй өвдөлт үүсгэдэг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-41-1024x546.png

Осол:  Осол гэмтлээс шалтгаантай мэдрэлийн системд үүссэн гэмтлийн үед хүнд дасгал хийх хүнд жинтэй зүйл өргөх гэх мэт тохиолдолд үүсч болно.

Согтууруулах ундаа: Архи согтууруулах ундаа хэрэглэх нь мэдрэлийн системд гэмтэл учруулна.  Согтууруулах үйлчилгээ бүхий ундааг удаан хугацаанд их хэмжээгээр хэрэглэснээс болж гар тань үе үе мэдээгүй болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-41-1024x546.png

Учир нь мэдрэлийн эсүүд урт хугацааны туршид гэмтэн үхэждэг. Согтууруулах ундааны хэрэглээгээ зогсоох, багасгаснаар энэ байдал дээрдэх болно. Архи, согтууруулах ундаа хэрэглэх нь хоол тэжээлийн дутагдалд оруулдаг бөгөөд мэдрэлийн эмгэг үүсгэдэг.

Эмийн болон токсин: Зүрхний эм, тамхи, хар тугалга, хүнцэл, мөнгөн ус, хортон шавьж устгах бодис зэрэг хорт бодисууд, химийн эмийн эмчилгээний улмаас дархлаа буурч, мэдрэлийн гэмтэл үүсдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-41-1024x546.png

Системийн өвчин: Элэгний гэмтэл, цусны өвчнүүд, дааврын тэнцвэргүй байдал, чихрийн шижин зэрэг тогтолцооны өвчин нь парестези үүсгэдэг. Чихрийн шижингээс үүдэн гар мэдээ алдах тохиолдол нь цусан дахь сахарын хэмжээ ихэсч биеийн захын хэсгүүдийн жижиг цусны судсыг гэмтээдэг.

Мөн хүчилтөрөгчийн  хомсдол  нь мэдрэлийн эсүүдийг гэмтээдэг. Гэхдээ чихрийн шижингээс болж мэдээ алдах нь хөлийн улнаас эхэлж гар руу шилждэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-41-1024x546.png

Гэмтэл болон шавьжид хазуулсан үед: Хэрэв та хүзүүний орчим гэмт авсан бол гар тань бадайрч болно. Мөн далайн  хорт шавьж, аалз, болон бусад шавьжид хазуулснаас цочирсон бол мөн энэхүү мэдрэмж төрдөг.

Бусад шалтгаанууд: Цус харвалт, чихрийн шижингийн 2-р төрөл, бамбай булчирхай… гэх мэт өвчний үед шинж тэмдэг илэрнэ. Арьсны харшилаас үүдэн мэдрэлийн гэмтэл үүсгэдэг. Үүнээс болж хэрх өвчин, шегрений синдром, чонын өрөвдөс зэргийг үүсгэдэг. Энэ байдал даамжрах юм бол бамбай булчирхай идэвхгүй болдог байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-41-1024x546.png

Суудлын мэдрэл бол нурууны доод хэсгээс эхлэн хөл рүү үргэлжилдэг бие дэх хамгийн урт бас өргөн хүрээтэй мэдрэлийн хэсэг юм. Бие сулрах, мэдээ алдах, хөл дайвах, чимчгэнэх шинж тэмдэг илэрвэл суудлын мэдрэлтэй холбоотой байх магадлалтай.

Тиймээс бага дээр нь эмчилж, анагаахгүй бол хөдөлгөөн удааширч, цаашлаад эгцхэн зогсоход ч хүндрэлтэй болж мэднэ шүү.

This image has an empty alt attribute; its file name is 1-41-1024x546.png

Мэдрэлийн судас дарагдах нь

Нурууны нугалам хооронд нугаснаас дагалдан гардаг гучин нэгэн хос мэдрэл байдаг. Эдгээр мэдрэлүүд дарагдсанаас болж дараах шинж тэмдэг илэрнэ.

Хүзүүний нэгдүгээр үе хоорондох мэдрэл дарагдахад: Толгой байнга өвдөх зовиур илэрнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-41-1024x546.png

Хүзүүний хоёрдугаар үе хоорондох мэдрэл дарагдахад: Нүдний төвд өөрчлөлт орж улмаар хараа муудна.

Хүзүүний гуравдугаар үеийн хоорондох мэдрэл дарагдахад: Шилэн хүзүү хөших, халах зовиур байнга илэрнэ.

Хүзүүний дөрөвдүгээр үеийн хоорондох мэдрэл дарагдахад: Дал, мөр үү хөшиж өвдөх зовиуртай болно

This image has an empty alt attribute; its file name is 1-41-1024x546.png

Хүзүүний тавдугаар үеийн хоорондох мэдрэл дарагдахад: Гар бадайрах, чинэрэх зовиур илэрдэг.

Сээр нурууны 1, 2 дугаар үе хоорондох мэдрэл дарагдахад: Бамбай булчирхай, зүрхэнд өөрчлөлт орно, зүрхээр хатгуулах, зүрх дэлсэж тайван бус байдал зонхилно.

Сээр нурууны 3, 4 дүгээр үе хоорондох мэдрэл дарагдахад: Цөс өтгөрөх, цөсний хана зузаарна.

This image has an empty alt attribute; its file name is 1-41-1024x546.png

Сээр нурууны тавдугаар үеийн мэдрэл дарагдахад: Элэгний үйл ажиллагаанд саатал учирч элэг нянг ихээр хурааж өгдөг.

Сээр нурууны зургадугаар үеийн мэдрэл дарагдахад: Ходоодны үйл ажиллагаа хэвийн бус болж, ходоод өвдөх,өвчүүний ард зовиурлана.

Сээр нурууны 7, 8 дугаар үеийн мэдрэл дарагдахад: Нойр булчирхай ,дэлүүний үйл ажиллагаа мууддаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-41-1024x546.png

Сээр нурууны 9, 10, 11 дүгээр үеийн мэдрэл дарагдахад: Бөөр, бөөрний дээд булчирхай, бөөрний цоргоны үйл ажиллагаа мууддаг байна.

Бүсэлхийн нэгдүгээр үеийн мэдрэл дарагдахад: Бүдүүн гэдэсний өгсөх, уруудах хөндлөн хэсэг саатаж өтгөн ялгарахад саад учирч болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-41-1024x546.png

Бүсэлхийн 2, 3 дугаар үе хоорондын мэдрэл дарагдахад: Мухар олгой үрэвсэх, эмэгтэйчүүдийн, сав, өндгөвчийн үйл ажиллагаанд өөрчлөлт орно.

Бүсэлхийн 4, 5 дугаар үеийн мэдрэл дарагдахад: Бүдүүн гуя дагаж өвдөх, эрээн булчин чинэрэх, хөлийн ул, өсгий өвдөх зовиур илэрнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-41-1024x546.png

Хүний багана нурууны дундуур явах нугаснаас хүзүүний 7,сээрний 12, бүсэлхийн 5,ууцны 5, ахар сүүлний 5 нийт 34 хос мэдрэл салаалдаг.Эдгээр мэдрэлүүд нь хүний бүх эрхтэн системийн үйл ажиллагааг зохицуулахад оролцож байдаг. Хүзүүний нэгдүгээр үе гавал ясны хооронд мэдрэл дарагдахад толгой байнга өвдөх, толгой эргэх ,хэвтэж байхад ч эргэж байгаа мэт санагдах зовиур илэрнэ.

Хүзүүний үе арагш урагш хажуу тийшээ гэх мэт хааш гулссанаас шалтгаалан бусад шинж тэмдэг болон өвдөлт мөн илэрдэг. Хүзүүний 1-2 үений хооронд мэдрэл дарагдахад нүдний төвд өөрчлөлт орж улмаар хараа муудах, толгой дагз орчмоороо өвдөх,чих шуугих, эрүүний углуурга өвдөх зэрэг шинж илэрдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-41-1024x546.png

Хүзүү хааш мурийсан эргэснээсээ шалтгаалан бусад олон янзын шинж илэрдэг. Хүзүүний 3-4 үеийн хоорондох мэдрэл дарагдахад шилэн хүзүү хөших,дагзаар халах зовиур байнга илэрнэ, Хүзүүгээ эргүүлэх хөдөлгөөн хийх үед өвдөлт нэмэгдэх нь их.

Хүзүүгээрээ бөхийх гэдийх хөдөлгөөн хийхэд өвдөлт нэмэгдэнэ. Хүзүүний 4-5,5-6 үеийн хоорондох мэдрэл дарагдахад дал ,мөр хөшиж өвдөх ,хүзүүгээрээ эргүүлэх хөдөлгөөн хийхэд чангарч өвдөх зовиур илэрнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-41-1024x546.png

Хүзүүний 5-7 үеийн хоорондох мэдрэл дарагдахад мөрний үеэр өвдөх,гар бадайрах ,чинэрэх, удаан дарж унтсан мэт мэдээ алдах ,хуруунууд мэдээгүй мэт санагдах, сэрвээгээрээ бөгтийх зэрэг зовиур шинж илэрдэг

Сээр нурууны 1, 2 дугаар үе хоорондох мэдрэл дарагдахад бамбай булчирхай, зүрхэнд өөрчлөлт орно, зүрхээр хатгуулах, зүрх дэлсэж тайван бус байдал зонхилон нойр муудах шинж илэрдэг..Цээж эгэм хавиар хөндүүрлэж өвдөнө.

This image has an empty alt attribute; its file name is 1-41-1024x546.png

Сээр нурууны 3- 4 дүгээр үе хоорондох мэдрэл дарагдахад хавирган завсраар хөндүүрлэж өвдөн,зүрх дэлсэх шинж илэрнэ. Сээр нурууны 4-6 үеийн мэдрэл дарагдахад уушигны цусан хангамжид өөрчлөлт орох магадлалтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *