Categories
Uncategorized

Үе мөчний үрэвслийг желатинаар эмчлэх эмчилгээний жор ХАДГАЛААД АВААРАЙ

Үе мөчинд тустай желатин: Хэдхэн долоо хоногт үений мөгөөрсийг хэрхэн сэргээж болох вэ?

Үе мөчний өвчин биднийг айлгасаар байдаг: Хөдөлгөөн багатай амьдралын хэв маягтай хүмүүс ч гэлтгүй тамирчид ч энэ таагүй өвчнөөс болж зовж шаналдаг…

Мөгөөрс, шөрмөс, ясны гол холбогч эд нь коллаген бөгөөд үүний хүний ​​биед нийлэгжих байдал нь нас ахих тусам буурсаар байдаг. Ялангуяа энэ уураг нь үений уян хатан чанар, бат бөх байдлыг хангах үүрэгтэй оролцдог!

This image has an empty alt attribute; its file name is 1-42-1024x546.png

Аз болоход, ясыг бэхжүүлж, мөгөөрсийг сэргээн үе мөчний өвдөлтийг арилгах батлагдсан арга байдаг. Уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг, гэрийн нөхцөлд хийх боломжтой энэхүү энгийн эмчилгээний үр нөлөөг мэргэжилтнүүд ч баталсан байдаг байна. Желатин бол өвдөлт, зовиурыг арилгахаас гадна хөдөлгөөний эрх чөлөөг сэргээдэг. Яс, арьс, үс, хумсанд нэн тустай.

ҮЕ МӨЧИНД ТУСТАЙ ЖЕЛАТИН

100 г хүйтэн усанд 5 г желатин хийгээд хонуулаарай. Өглөө нь хөөсөн желатинаа савтай нь 100 гр савтай халуун усан дээр тавиад, бүх желатинаа хайлж дуустал нь халаана, гэхдээ желатинаа буцалгаж болохгүй гэдгийг санаарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-42-1024x546.png

Энэхүү үе мөчний бэлдмэлийг өглөөний цайнаас хагас цагийн өмнө хоосон ходоодон дээр ууна. Хэрэв амт нь тааламжгүй санагдвал уусмалдаа жүржийн шүүс нэмж хийгээд ууж болно.

Желатиныг витамин С-тэй хослуулвал бие махбодид илүү сайн шингэдэг тул энэ бэлдмэлдээ нохойн хошууны ханд эсвэл витамин С агуулсан амин дэмүүдийг нэмж хэрэглэхийг зөвлөх байна. Эмчилгээний курс 1 сар байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-42-1024x546.png

Та үүгээр сүүтэй цэлцэгнүүр хийж болно: 2 ц/х желатиныг 150 гр хүйтэн сүүнд хийж нэг цаг орчим хөөлгөнө. Хэрэв хүсвэл зөгийн бал, элсэн чихэр нэмж болно. Желатинаа хөөмөгц нь (усан халаагуурт) савтай усан дээр халаахдаа байнга хутгаж өгөөрэй, гэхдээ буцалгаж болохгүй шүү. Гал дээрээс аваад хөргөөд, сүүн цэлцэгнүүрээ хөргөгчинд хийнэ.

Энэхүү амттат эмчилгээний хугацаа 3 долоо хоног үргэлжилнэ.

Желатинаар ямар нэгэн амттан хийж идэх хүсэлгүй байвал желатинтай бигнүүр хийж тавиарай! Эхлээд, халуун усанд өргөн боолт норгоод, мушгиж авна. Үүнийгээ хэд хэд нугална, боолтны давхарга хооронд бага зэрэг нунтаг желатин хийж өгнө. Энэ бигнүүрээ өвчилсөн үеэн дээрээ тавиад, уян боолтоор бэхлээд хуванцар боолтоор бооно.

This image has an empty alt attribute; its file name is 1-42-1024x546.png

Желатинтай бигнүүр нь үе мөчний өвдөлтийг намдаагаад зогсохгүй желатинаас харшилдаг, эсрэг заалттай хүмүүст маш тохиромжтой эмчилгээ болдог. Эмчилгээний курс 1 сар байна.

Цэлцэгнүүр, желатинтай мармелиад, стүүжин зэрэг нь үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлдэг ямар ч гэм хоргүй хүнс юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-42-1024x546.png

Дээр дурдсанчлан желатинтай эмчилгээнд эсрэг заалтууд бий. Тухайлбал, үүнийг ходоод, элэгний асуудалтай, цөсний хүүдий чулуутай, түүнчлэн атеросклерозын үед их хэмжээгээр хэрэглэж болохгүй. Хэрэв та уг эмчилгээг танд тохирох эсэхэд эргэлзэж байвал мэргэжлийн эмчид хандсан нь дээр гэдгийг зөвлөх байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-42-1024x546.png

Танд болон таны хайртай дотны хүмүүст эрүүл энхийг хүсье!

Үе мөчний өвчнийг эмчлэхэд хамгийн их тэвчээр, хугацаа шаарддаг. Иймээс ч ихэнхи үений өвчний эмчилгээ 3 сараас дээш хугацаагаар үргэлжилдэг. Ямар үений ямар өвчин бэ? гэдгээс хамаараад эмчилгээ бүр өөр өөр байдаг.

Үений өвчний эмчилгээнд анхаарах хэдэн зүйлсийг та бүхэнд хуваалцая

This image has an empty alt attribute; its file name is 1-42-1024x546.png

1.Өвдөлт намдаах / дикло-денк , ибупрофен / гэх мэт эмийг маш болгоомжтой , зөвхөн аргаа бараад их өвдөж байгаа үедээ уугаарай. Учир эдгээр эмүүд нь удаан уух тусмаа үений мөгөөрсөн эдийн нөхөн төлжилтийг дарангуйлж, үений шингэн үүсэлтийг бууруулах нөлөөтэй.

Иймээс өвдөлт намдаах, үрэвсэл дарах үйлдэлтэй эмийн ургамлын найрлагатай эмүүдийг аль болох сонгохыг хичээгээрэй. Үүнд: босвелиа серрата , турмерик, цагаан гаа  зэрэг ордог. Мөн босвелиа серрата 240мг  , зэлэн зангуу, чихэр өвс, лидэр зэрэг үений үрэвслийг дарах үйлдэлтэй эмийн ургамлын өндөр тунгаар агуулсан РУМАЛАЙ ФОРТЕ эмийг 1ш өдөрт 2 удаа 6-12 сар ууж хэрэглэн, үений өвдөлтөө намдааж, үрэвслээ даран, ходоод гэдсээ хамгаалаарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-42-1024x546.png

2.Дасгал хөдөлгөөн

Хөдөлгөөн эмчилгээг зөв цагт, зөв үед хийх нь чухал. Ялангуяа үе хавдсан , улайсан үрэвсэн байгаа үед хэзээ ч дасгал хөдөлгөөн зөвлөдөггүй. Харин эмчилгээ хийгдээд дуусангуут үений хөнгөн дасгалаас эхэлж, дасгах байдлаар хийж эхэлдэг.

Үений шингэн үүсэлтийг нэмэгдүүлэх, үений далайцыг ихэсгэх чухал ач холбогдолттой. Үений өвчин бүрт тохируулсан дасгал хөдөлгөөн байдаг . Хамгийн тохиромжтой дасгал бол гимнастик, иогийн дасгал, усанд хийдэг хөнгөн дасгал зэрэг ордог.  Үеэр хавдаж, улайсан, өвдөлт ихтэй байгаа бол дасгал хийхийг хориглож, физик эмчилгээг илүү зөвлөнө.

This image has an empty alt attribute; its file name is 1-42-1024x546.png

3. Хооллолт

Үений өвчинтэй хүмүүсийн ихэнхи нь илүүдэл жинтэй байдаг. Илүүдэл жин нь үений мөгөөрсөн эдийг бяцалж, үрэвслийг үүсгэх, ачааллаа даах чадварыг алдагдуулдаг гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ яаж турахаа мэдэхгүй явж байдаг. Иймээс турах талаар бичлээ. Турах ер нь бол маш амархан.

Илүүдэл нүүрс усаа сайтар хасаж, зөв хооллоход болдог зүйл. Өөрөөр хэлбэл нүүрс ус гэдэг цагаан будаа, цагаан гурил, гурилан бүтээгдэхүүн, чихэрлэг хоол хүнс, лаазалсан нөөшилсөн бүтээгдэхүүнийг хориглож, шинэ ногоо жимс түлхүү хоолондоо хийж идэж сурах хэрэгтэй. 16 цагаас хойш бол аль болох жимс ногоо идэж, ус сайн уу

This image has an empty alt attribute; its file name is 1-42-1024x546.png

4. Ясны сийрэгжилт

Үений өвчнөөр өвдсөн хүмүүс аяндаа яс сийрэгжилтэнд өртдөг. Тэгэхээр кальци, витамин Д хослуулан хэрэглэж болно. Гэхдээ кальцийн бэлдмэлийг үрэвсэл ихтэй, өвдөж хавдаж улайсан үедээ огт хэрэглэж болохгүй. Мөн кальцийн бэлдмэлийг аль болох байгалийн ургамлаас гаргаж авсан, кальцийн карбонат хэлбэрээр сонгон хэрэглэх шаардлагатай . Эдгээр бэлдмэлүүд нь шохойжилт үүсгэдэггүй давуу талтай. Жишээ нь энэ natures aid компанийн кальци, магни, витамин Д агуулсан витаминыг ууж хэрэглээрэй .

5. Массаж иллэг, бариа засал

This image has an empty alt attribute; its file name is 1-42-1024x546.png

Үений өвчин бүр өөр өөрийн онцлогтой. Тийм болохоор булчингийн хэт чангаралтай, өвдөлттэй байгаа үед дулааны физик эмчилгээг хийлгэнэ. Гэхдээ мөн л үрэвсэл ихтэй бол хийлгэж болохгүйг анхаарна уу? Бариа заслыг хийлгэхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй.

Ялангуяа нурууны өвдөлттэй хүмүүс бүүр болгоомжтой байх хэрэгтэй. Нуруу, хүзүүний үе шохойжсон хатуурсан , булчин хэт чангарсан байгаа үед иллэг, бариа хийлгэвэл нуруу дагасан мэдрэлүүдийн үрэвсэл ихэсэж, үений мултрал үүсэх аюултай. Ямар үений өвчин байна ямар бариа хийлгэх вэ? гэдгийг эмч л мэддэг шүү

This image has an empty alt attribute; its file name is 1-42-1024x546.png

6. Глюкозамин сульфат

Энэ бол хүхэрлэг бодис . Үений мөгөөрсөн эдийг нөхөн төлжүүлэх, үений шингэн үүсэлтйиг дэмжих үйлдэлтэй химийн гаралтай бүтээгдэхүүн. Нэг хоёрхон сар уугаад үений мөгөөрсөн эд зөөлөрч, үений шингэн үүсэлт хэвийн болгохгүй. +45 наснаас дээш болсон эрүүл хүмүүс хүртэл үүнийг бага тунгаар байнга ууж байх шаардлагатай байдаг бол үений мөгөөрсөн эд хагарч, цуурсан , үрэвсэл ихтэй байгаа, яс ургасан бол 6 сараас дээш хугацаагаар ч ууж байж үр дүнд хүрнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-42-1024x546.png

Энэ глюкозамин сульфат үрэвсэл сайн дардаггүй учир нэмэлтээр эмийг хавсарч хэрэглэнэ Үүнд : удаан уухад аюулгүй гималай брендийн ургамлын эм болох румалай форте 1ш өдөрт 2 удаа ууж, дотроосоо үений үрэвслийг дарах хэрэгтэй. Мөн үений гадна талаас румалай гелийг нь түрхэж хэрэглэх шаардлагатай.

Үе мөчний үрэвслийг үндсэн 2 ангилдаг: Ревматизм, Ревматоидный артрит.

РЕВМАТИЗМ нь стрептококк-н халдвар болох ангина, дунд чихний үрэвсэл болон бусад өвчний дараа залуу хүмүүс өвчилдөг үе мөч болон зүрхний холбогч эдийг гэмтээдэг өвчин. Пенициллиний группын антибиотик болон үрэвслийн эсрэг эмээр төгс эмчилж болдог өвчин.

This image has an empty alt attribute; its file name is 1-42-1024x546.png

РЕВМАТОИДНЫЙ АРТРИТ (ревматизмтай төстэй үе мөчний үрэвсэл).

Хүмүүсийг хөдөлмөрийн чадваргүй болгодог 10 өвчний нэг гэж ДЭХБ үздэг.

Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 3-4 дахин олон өвчилдөг өвчин. Энэ өвчний үндсэн шалтгааныг одоо болтол анагаах ухаан мэдэхгүй байгаа , тиймээс олон судлаачид янз бүрийн онол дэвшүүлсэн байдаг: 1/ эцэг эхээсээ HLA-DRB1 гэдэг ген авсан хүмүүс, 2/ Цитомегаловирус, герпес вирус, вирус Эпштейн-Барр. Парамиксовирус, Ретровирус, В-гепатитын вирус зэрэг олон янзын вирусын халдвар, 3/ тамхи, агаарын бохирдол, хүнд металлууд зэрэг химийн хордлого, 4/ гормоны өөрчлөлт( эмэгтэйчүүд их өвчилдөг ба үүнийг хөхүүл, жирэмсэн үе ба менопаузын дараах гормоны өөрчлөлттэй холбож үздэг), 5/ улаанууд ба корын вакцин хийлгэсэн эмэгтэйчүүдийн 1/3 нь үе мөчний авчнөөр өвчилдөг гэсэн судалгаа бий, 6/ аутоиммунный өвчин буюу дархлааны эсүүд нь үений эсрүүгээ довтолж үрэвсэл үүсгэдэг гэсэн онол бий,

This image has an empty alt attribute; its file name is 1-42-1024x546.png

7/ Л-формы бактерий гэж эсийн ханагүй, антибиотикт тэсвэртэй бактери (антибиотик их хэрэглэдэг хүмүүст уг бактери үүсдэг ба эмчлэхэд төвөгтэй ихэнх архаг өвчнийг үүсгэдэг ба үе мөчний өвчнийг бас үүсгэдэг гэж судлаачид үздэг), 8/ Британийн эмнэлгийн холбооны “Үе мөчний цуврал” сэтгүүлийн 2000 оны 7 сарын дугаарт өдөрт 3 ба түүнээс олон аяга кофе юмуу, цай уудаг хүмүүс үе мөчний өвчнөөр бусдаас 2 дахин их өвчилдөг гэсэн судалгаа гарчээ ( цай, кофе нь шээс хөөх үйлчилгээтэй тул үе мөч шингэнээ минералтайгаа алдаж үрэвсдэг байна).

Эдгээр болон өөр бусад шалтгаанаар үе мөчний үрэвсэл үүсдэг гэж үздэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-42-1024x546.png

Харин энэ өвчнөөр өвчлөх шалтаг нь хүйтэнд даарч хөрөх, биеийн хүнд хөдөлмөр хийж үе мөчөө хэт ачаалалд оруулах, гэнэт сэтгэлийн хямралд орох, хэт ядаргаанд орох, гормоны өөрчлөлт, өвлийн ханиадны дараа юмуу ямар нэг хүнд өвчнөөр өвчилж дархлааны тогтолцоо сулрах, гэмтэл бэртэл авах гэх мэт.

Энэ өвчний үед үений шингэн багасч, үений уут, мөгөөрс, шөрмөс, холбоос, ясны бүрхүүл бүгд гэмтэж бүрэн бүтэн байдлаа алдана. Үенээс гадна бөөр, элэг, дэлүү, уушгинд өөрчлөлт гарна. Үе мөчний өвчтэй хүмүүсийн 30% -д нь арьсан доор ревматоидный узел (товруу) гарна. Үрэвсэлтэй үений ойролцоо ясанд сийрэгжилт (өвчтөнүүдийн 30%-д ) бий болдог, зүрхний өвчнөөр өвчлөх магадлал 2 дахин их болдог, өвчтөнүүдийн 25-30%-д нь цус багадалт бий болдог, лейкоцит буюу дархлааны эс багасдаг ба энэ бүгд нь эмчлэхэд улам хэцүү болгодог.

This image has an empty alt attribute; its file name is 1-42-1024x546.png

Тиймээс эмч өвчтөн хоёулангаас нь тэсвэр тэвчээр шаарддаг удаан явцтай дахилт ихтэй өвчин юм. Хэрэв эмчилгээ оновчтой болбол уг өвчнийг эмчилж болдог ба зарим тохиолдолд өвчтөн хөдөлмөрийн чадваргүй болдог.

Манай эмч нар шүд, хоолойноос нь бактери үе мөчид очиж үрэвсүүлдэг гэж далдыг хардаг юм шиг ярих юм, Шинжлэх ухаан ярьж байгаа бол зөвхөн судалгаанд үндэслэж ярих ёстой, хувь хүний бодол хамаагүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-42-1024x546.png

Европод үрэвслийн эсрэг эм, гормон эмчилгээ, метатрексат гэж хавдрын эмийг үе мөчинд их хэрэглэдэг ба энэ нь цус бага болгож ходоод, гэдэсний шарх үүсгэдэг. Бүх антибиотикны 50% нь хавдар үүсгэнэ, үрэвслийн эсрэг эмнүүд 100% хавдар үүсгэдэг, гормон эмчилгээ остеопороза үүсгэдэг гээд хамгийн их гаж нөлөөтэй эмчилгээг үе мөчний өвчтэй хүмүүс хийлгэж байна. Тиймээс үе мөчний өвчнөөр олон жил өвчилсөн хүмүүс хавдрын өвчтөн болох тохиолдол олон байдаг. Ийм байх ёстой гэж үү?

Үе мөчний өвчнийг витаминаар анх удаа эмчилсэн Dr.William Kaufman 1937 онд В3 витамин гарсны дараа үе мөчний өвчтэй хүмүүсийг эмчилж эхэлсэн ба удалгүй ихэнх өвчтөнүүдийн гол зовиур нь багасаж байсан ба түүгээр тогтохгүй цусны шинжилгээнд СОЭ нь нормондоо орж байжээ. Витамин эмчилгээг завсарлахад эргээд үе мөчний өвдөлт нь ихсэж байсан гэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-42-1024x546.png

Кауфман эмч 1943 онд 150 өвчтөнд хийсэн судалгаа, 1949 онд 450 өвчтөнд хийсэн судалгаагаа хэвлүүлсэн байна. Кауфман эмч өвчтөнүүддээ хоногт 3-5 гр В3(ниацинаимд) 6-16 хувааж уулгасан ба хэдэн мянган хүнийг эмчлэхэд ямарч гаж нөлөө ажиглагдаагүй, хямдхан эмчилгээ болсон гэж дүгнэсэн байна.

В6-витамин үений эсийн мембраныг тэлж цусан хангамжийг нь сайжруулдаг ба үений жийргэвч болох зөөлөн эдийг нь багасгахгүй барьж чаддаг болохыг Техас хотын эмч Dr.John M.Ellis олж мэдсэн байна. 1962 оноос эхлэн энэ витаминыг сарвууны мэдрэлийн үрэвсэл (кистовой тунелный синдром) өвчтэй эмэгтэйчүүдэд хэрэглэж эхэлсэн, 50-1900 мг В6-витаминыг өдөр бүр хэрэглэсэн ба хуруу ирвэгнэж бадайрах, хуруу татах, юм атгаж чадахгүй, алганы мэдээ муудах зэрэг зовиур нь арилж байсан байна. 1970 онд өөрийнхөө эмчилсэн өвчтөнүүдийг дүгнэж үзэхэд түүний эмчилсэн өвчтөнүүдээс мэс засал хийлгэсэн хүн байхгүй байжээ. Тэр үед ийм өвчнийг зөвхөн мэс заслаар эмчилдэг байсан ба одоо ч бас мэс заслаар эмчилж байгаа. Энэ тухайгаа dr.Ellis 1983 онд “Free of Pain ” гэдэг номондоо бичсэн гэнэ. В6-витамин үений үрэвсэлд бас сайнаар нөлөөлдгийг өөр судлаачид баталсан байгаа.

С-витамин олон үрэвсэлт өвчнийг эмчилдэг ба үений үрэвсэлд бас сайнаар нөлөөлдөг байна. Saturday Review сэтгүүлийн ерөнхий редактор Dr. Norman Cousins нурууны үений үрэвсэлтэй болсон ба нурууны хөдөлгөөн нь хязгаарлагдмал, байнгын өвдөлттэй болж эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад эмнэлгээсээ гарч зочид буудлын өрөө хөлслөн таньдаг эмчээрээ С-витамин өдөр бүр 35 гр-г судсаараа хийлгэж нурууны өвчнөө эмчилсэн байна. Дараа нь Лос Анжелес хотод байдаг Калифорнийн Их Сургуулийн анагаахын салбарын профессор болж энэ тухайгаа “Anatomy of an Illnes as Percieved by the Patient” гэдэг номондоо бичсэн гэнэ.

Өөр нэг судалгаанд үе мөчний өвчтэй хүмүүсийг 16 долоо хоног ногоогоор хооллоход(сок, салат, шөл,хуурга зэрэг бүх хэлбэрээр хэрэглэнэ) үе мөчний зовиур 50% багассан гэсэн судалгаа бий. 16 долоо хоног мах, сүү хэрэглэхгүй, нүүрс ус бага зэрэг хэрэглээд голдуу ногоо хэрэглэхэд цусны рН 7,35-7,4 болоход үрэвслийг зогсоож өвдөлт, хаван, хөшингө нь эрс багасдаг байна.

Үе мөчний өвчтэй хүмүүст шүлтлэг ус уулгахад 3 сарын дараа зовиур нь 30% багасаж, биеийн байдал 30% дээрдсэн болохыг судлаачид баталсан байна. Тэгэхээр шүлтлэг ус уугаад, ногоогоор хооллоход үе мөчний өвчин хамгийн багадаа 50-60% багасна гэж ойлгож болно. Шүлтлэг ус ууж байгаа үед хоолны өмнө ходоодоо хүчиллэг болгож, хоолны дараа фермент ууж хоолны шингэлтийг сайжруулах ёстой.

Харин махтай хоол идэхгүй бол биед муу, сүүтэй цай уухгүй бол ядаргаа болчихно гэж худлаа ярихгүйгээр үүнийг хэрэглэж чадвал маш бага зардлаар үе мөчний өвчнөө эмчлэх ба цаашилбал зүрхний өвчин, хавдраас бас сэргийлж чадах юм. Бүх насаараа ийм хоол иддэг хүмүүс маш олон бий. Харин энэ хоолыг идэж эхлэхэд толгой, үе мөч өвдөх, дотор муухайрах, халуурах, нойр муудах зэрэг шинж тэмдэг ажиглагдаж болох ба энэ нь хорт бодис биеэс гадагшилж организм цэвэршиж эхлэх үед ажиглагдах ба цэвэрлэгдээд дуусахад энэ нь алга болно. Энэ үед өвчтөний биеийн байдал сайжирч аливаа зовиур багасдаг байна.

Цусанд кальци их болоход үе мөчний үрэвсэл, шүд цоорох, болон бүх төрлийн үрэвслийг улам ихэсгэж ямар нэг шалтгаанаар нас баралтыг ихэсгэдэг болохыг судлаачид баталсан байна. Тиймээс монголчууд бид үе мөчний өвчний үед сүү, цагаан идээнээс татгалзах шаардлагатай болж байна. Харин магни нь аливаа үрэвслийг багасгаж насыг уртасгадаг байна.

ЭМЧИЛГЭЭ:

1/ Ходоодны хүчлийг ихэсгэж ходоодыг хүчиллэг болгоно.

2/ гэдэсний бактерийг сэлбэнэ ( ходоодны хүчил багасаж, гэдэсний бактерийн хэмжээ, бүтэц нь алдагдахад дархлаа суларч аливаа өвчнөөр өвчилж эхэлдэг) ,

3/ В3-витамин (ниацинамид) өдөрт 3-5 гр-г 6-16 хувааж цаг тутамд ууна.

4/ В6-витамин 100мг-1500мг , В-витамины комплекс( бүх витаминууд 50-100мг байх ёстой ж/нь В-комплекс “100”гэж Солгар фирмийн витамин бий, энд бүх витаминууд 100 мг-тай байгаа) ,

5/MSM, глюкозамин, хонройтин -зэрэг холбогч эдийг нөхөн төлжүүлдэг бодисуудын найрлагатай бэлдмэл,

6/ Бор 3мг-3 удаа өдөрт,

7/ Д-витаминыг 80-100 ng/ml болгох ёстой , үүний тулд 10000-40000IU ууж 1-3 сарын дараа Д-витамин зохих хэмжээнд хүрсэн бол 2000IU болгож, Д-витамины хэмжээг багасгахгүй барих хэрэгтэй (Д-витамин багатай организм үрэвслийг зогсоож чадахгүй )

8/ Организмын шингэний дутагдлыг нөхөж, шүлтлэг болгоно : өдөрт 8 аяга шүлтлэг ус ууна.

9/ цахиур агуулсан бэлдмэл, эсвэл цахиуртай ус ууна.

10/ үрэвслийг ихэсгэдэг чөлөөт радикалыг багасгах: С-витамин 1000 мг-5-10 удаа, Е-витамин 600-1000IU -өдөрт 1удаа, Омега-3 1000мг-2 удаа , А-витамин 15000-25000 IU -1 удаа , К2МК7 -200мкг -1 удаа өдөрт ууна, Коэнзим Q10 (Ubichinol ) 50мг-3 удаа 11/ DMSO(75%) -г үрэвсэлтэй үендээ усанд орсны дараа түрхэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *